Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 216

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Анармаа,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Ц.Мандал оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.С-д холбогдох эрүүгийн 2016 2503 0991 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Л.С, 1977 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь Эхийн 3-5-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

-Урьд 1999 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 407 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгээр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- 2000 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 27 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ял хорих дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон, уг хорих ялаа эдэлж байгаад оргосон,

- 2000 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 349 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ялаа хорих 403 дугаар ангид эдэлж байгаад 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

- 2004 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 346 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, уг хорих ялаа 433 дугаар ангид эдэлж байгаад 2006 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

-2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 934 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээрзүйлийн 4.1 дэх хэсгийн тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, 

Шүүгдэгч Л.С нь давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтрэн орж,

2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 10 цагаас 16 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн 4-25 тоотод байрлах иргэн Н.Ганбаатарын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Делл маркийн зөөврийн компьютер, биет 350.000 төгрөг хулгайлан нийт 950.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 16-637 тоотод байрлах иргэн Ц.Цэрэндолгорын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч үнэгэн малгай, хурган дотортой дээл, ноосон цамц, ангийн буу зэрэг эд зүйл хулгайлан 325.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргиийн 11 дүгээр хороо Нуурын 22-469 тоотод байрлах иргэн Б.Гаадамбын эзэмшлийн “Хийморь хүлэг” авто засварын газрын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч гагнуурын аппарат, хүүхдийн унадаг дугуй, тасдагч, багажны ком зэрэг эд зүйл хулгайлан 225.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 8-239 тоотод байрлах иргэн З.Эрдэнэ-Очирын эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч хөөрөг, мөнгөн аяга, гаансны хэрэгсэл, мөнгөн тагш зэрэг эд зүйл хулгайлан 12.266.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 3-33 тоотод байрлах иргэн Д.Батсүмбэрэл эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч хөөрөг, мөнгөн аяга, мөнгөн бөгж, гаанс зэрэг эд зүйл хулгайлан 580.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 5-54 тоотод байрлах иргэн Б.Бат-Итгэлийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч хөөрөг, зурагт, хутга, хувцас хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлан 405.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 08 цагаас 23 цагийн хооронд Баянзүрх дүүргийн дүгээр хороо 8-481 тоотод байрлах иргэн П.Дэлгэрдалайгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Монел маркийн 32 инчийн зурагт, хонины өрөөл мах, ор хөнжлийн даавуу зэрэг эд зүйл хулгайлан 265.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 23-наас 24-ний хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсгийн 1-83 тоотод байрлах иргэн Ж.Долгормаагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч монетон ээмэг гинж, мөнгөн ээмэг гинж, хүүхдийн бэлтгэлийн хувцас, 7 кг хонины мах зэрэг эд зүйл хулгайлан 835.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхоны 06 дугаар байрны хашаанд байрлах иргэн Ц.Чойжоогийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 42 инчийн зурагт, тэмээний ноосон хөнжил зэрэг эд зүйл хулгайлан 270.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагаас 20 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сайханы 36 тоотод байрлах иргэн М.Эрдэнэчимэгийн эзэмшлийн монгол гэрийн ханын шийрийг хугалан нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлан 290.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 29-920А тоотод байрлах иргэн Б.Чимэд-Очирын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Сони Вега маркийн зөөврийн компьютер хулгайлан 1.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагаас 20 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 1-19А тоотод байрлах иргэн Б.Ариунзаяагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн Шарп маркийн зурагт хулгайлан 260.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-ны хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 1-1306 тоотод байрлах иргэн Ч.Зууннастын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн цөгц, мөнгөн гуутай зурмал бурхан, гуулин данх зэрэг эд зүйл хулгайлан 220.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 1-44 тоотод байрлах иргэн Б.Баярмаагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч “Кен” маркийн цохилттой, цохилтгүй 2 ширхэг дрилл хулгайлан 200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-ны хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн 7-79 тоотод байрлах иргэн М.Дашхүүгийн эзэмшлийн монгол гэрийн ханы шийрийг хугалан нэвтэрч нооруулан дээл, эмэгтэй загвартай гутал 1.157.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 47-2287 тоот иргэн Д.Одцэцэгийн эзэмшлийн өвлийн сууцанд нэвтрэн орж цохилттой дрилл, 2 ширхэг дээл зэргийг хулгайлж 1.260.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хилчин 415 тоот иргэн М.Оюунбаярын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн 460.000 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 18-464 тоот хохирогч Л.Болдын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж мөнгөн аяга, сангийн войпор, дарь эхийн мутар гэх зүйл, хүрд, бүс, эрх зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 500.000 төгрөгний хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Л.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Н.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 24-ний өглөө гэрээсээ 10 цагийн үед гараад Да хүрээ зах дээр очиж хүний машин янзалж өгчихөөд 16 цаг өнгөрөөгөөд ирэхэд хаалга хаалттай цоож эвдэрсэн байдалтай хаалганы хажууд газар байсан. Би гэртээ орж харахад хамаг эд зүйл онгочиж зурагт хайрцаганд хийгээд бэлдээд тавьсан байдалтай байсан. Тэгэхээр нь би зөөврийн компьютер байна уу гэж харахад хойморийн тавилганы наад талд газар шалан дээр байсан зөөврийн компьютер алга болсон байна. Тэгээд би цагдаа дуудсан... Бэлэн 350.000 төгрөг баруун шкаф дотор ил байсан алдагдсан. Өөр ямар нэг эд зүйл алдагдаагүй ...” гэх мэдүүлэг. /1хх 209-210 дугаар хуудас/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 186-189 дүгээр хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 02/899 тоот дүгнэлт /1хх 200-205 дугаар хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /2хх 9 дүгээр хуудас/,

-Мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 226-237, 3хх 114-118 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Цэрэндолгор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 11-ний шөнө хулгай орсон. Манай гэрээс хамгийн сүүлд би 10 дугаар сарын 10-ны өглөө гэрээ цоожлоод гарсан ба 10 дугаар сарын 11-ний өглөө 09:30 цагийн үед ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байдалтай, гэрт хулгай орчихсон байдалтай байсан. Гэрээс үнэгэн малгай, жинсэн өмд, уоосон цамц, гуулин бурхан 2 ширхэг, эвэй дөрвөн амьтны зурагтай хавтгай панеран сувинер 1 ширхэг, хатны зурагтай хавтгай панеран сувенир 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, замаггүй хөлтэй хуучин буу, иргэний үнэмлэх, эрээн өнгийн хөнжлийн даавуу зэрэг алдагдсан...” гэх мэдүүлэг /3хх 43 дугаар хуудас/,

Гэрч Х.Буяндэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ун буу нь миний эцгийн буу байгаа юм. Миний эцэг нас барсан. Би эхээс хоёулаа, доороо нэг дүүтэй, надаас өөр уг бууны талаар мэдэх хүн байхгүй...” гэх мэдүүлэг /3хх 45 дугаар хуудас/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 32-36 дугаар хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /3хх 38-39 дүгээр хуудас/,

-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх 46, 64 дүгээр хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллаганы тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 114-116, 126 дугаар хуудас/,

Хохирогч Б.Гаадамба мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-469 тоотод байрлах Хийморь засварын хаалга онгорхой цоожгүй, хулгай орсон юм шиг байна гэхээр нь би засварын газар дээрээ ирэхэд манай засварын газрын хаалга онгорхой дотор байсан 10 настай хүүхдийн унадаг дугуй, гагнуурын аппарат, цэнхэр савтай засварын багаж, түлхүүр байгажны ком, тасдагч зэрэг эд зүйл алдагдсан байсан....” гэх мэдүүлэг. /1хх 32 дугаар хуудас/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 13-17 дугаар хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /1хх 38 дугаар хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 114-116, 125-126 дугаар хуудас/,

Хохирогч З.Эрдэнэ-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх БАянзүрх дүүрэгт оршин суудаг бөгөөд миний бөөгийн шүтээний гэр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 8-239 тоотод байрлах хадам ээжийн дүүгийн хашаанд байдаг юм. 2016 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө манай бөөгийн  гэрийн хаалганы цоожийг онгойлгон хулгайч орж эртний цагаан хаш хөөрөг, гаансны хэрэглэл, ногоон өнгийн даалин /зүү ороосон хээтэй/, цохиур, мөнгөн сэтгүүр, хар өнгийн тамхины хавтага хажуу талдаа зүү ороосон бөөрөнхий хээтэй /том зулгуй мөнгөн аяга, дунд зэргийн доороо очир хээтэй мөнгөн аяга, жижиг цулгүй мөнгөн тагш, жижиг мөнгөн тагш доороо очир хээтэй, 2 литр монгол нэрмэл архи зэрэг эд зүйлс алдагдсан болно. Манай хашаанд байгаа айлын хүн тэр өдөр хувьцаагаа зарахаар гадагш гарсан хашаа эзэнгүй байсан байна лээ/...” гэх мэдүүлэг. /1хх 64-65 дугаар хуудас/,

Гэрч Я.Оюумаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр өглөө гэртээ унтаж байтал хашааны хаалга савж хаагдах буй чимээ гарсан. Тэгэхээр нь би хажуу айлынхан ирж гэрээ галлах гэж байгаа юм байх гэж бодсон. Хажуу гэрийнх өглөөдөө гэртээ ирж галладаг юм. Тэгээд би босоод хартал хүн амьтан харагдахгүй, гэрийн хаалга нь онгорхой байхаар нь гэрт ортол хоолны шүүгээ нт онгорхой байсан., би Эрдэнэ-Очир руу залгаад танай гэрт хүн ирсэн юм уу? гэж асуутал үгүй ээ, хүн очих ёсгүй гэж хэлээд өөрөө хашаандаа ирсэн. Тэгээд хулгай орсон гэдгийг мэдээд Эрдэнэ-Очир цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /1хх 69 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлтуяа мөрдөн шалгах ажиллаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах Сайн ломбардын 17 дахь салбарт 4 ширхэг мөнгөн аяга барьцаалан нийт 1.100.000 төгрөг авсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед Лхагвасүрэнгийн Самбуу гэдэг хүнээс манай ажилтан Батхишиг бичиг баримт  болон эд зүйлийг шалгаж улмаар 4 ширхэг мөнгөн аягыг барьцаалж нийт 1.100.000 төгрөгийн зээл олгосон байсан. Л.С нь өөрийнхөө цахим үнэмлэхээр 4 ширхэг мөнгөн аягыг барьцаанд тавьсан. Өнөөдрийн байдлаар манай Тайгын булаг ХХК-д хүүний хамт 143.240 төгрөгийн хохирол учраад байна. Л.С-аас хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3хх 125 дугаар хуудас/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 49-51 дүгээр хуудас/,

-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 53-56 дугаар хуудас/,

 -Барьцаат зээлийн гэрээний хуулбар /1хх 85 дугаар хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /1хх 94, 3хх 215 дугаар хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 125 дугаар хуудас/,

Хохирогч Д.Батсүмбэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны  05 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед манай охин Чимэдрэгзэн ажилдаа явах гэж гарах үед бөөгийн гэрийн хаалга онгорхой байна гэж хэлээд ороод ирэхээр нь манай эхнэр Энхчимэг гараад үзэхэд хаалганы цоож эвдэж хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, 3 ширхэг хуучны уламжлагдан ирсэн аяга байсан, хоёр нь шинэ цагийн мөнгөн аяга байсан. Бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, бүгд шинэ цагийн мөнгөн аяга байгаа юм. Хөөрөг нэг ширхэг бор өнгийн халтар мана хөөрөг юм. Түүнээс гадна янз бүрийн дүрстэй мөнгөн бөгж нийт 10 ширхэг, зандан модон ганс зэрэг алдагдсан...” гэх мэдүүлэг. /1хх 123 дугаар хуудас/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 105-109 дүгээр хуудас/,

-Илтгэх хуудас /1хх 10 дугаар хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /1хх 137 дугаар хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 114-116, 127 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Дашням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Нуурын 5-54 тоотод хүү Бат-Итгэлийн хамт амьдардаг юм. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү эхнэр хүүхдийн хамт хөдөө явсан ба охины хамт хашаандаа хоёулаа хоносон. Охин шөнө 23:30 өнгөрч байх үед ажлаа тараад ирсэн. Тэгэхэд гарч харахад хашаанд байсан хүүхдийн гэр зүгээр хаалга үүд нь бүрэн бүтэн байсан. Гэрээс нь зурагт, хөнжил дэр, хөөрөг, өмд хувцас, мах, цагаан будаа зэрэг зүйлсийг нь хулгайлаад явсан байсан...” гэх мэдүүлэг /1хх 156-158 дугаар хуудас/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 144-148 дугаар хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /1хх 166-168 дугаар хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /3хх 123 дугаар хуудас/,

Хохирогч П.Дэлгэрдалай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 12 цагийн үед гэрээсээ би хоёр охины хамт гарч явсан. Гэрээ гадна ил харагдах цагаан өнгийн Хятад цагаан цоожоор цоожлоод явсан. Манай нөхөр орой нь гэртээ ганцаараа 21 цагт тарж ирээд хоносон. 2017 оны 07 дугаар сарын 20-ны орой би ажилтай байсан тул гэртээ бас хонолгүй дүүгийнхээ гэрт хоносон. Тэр орй нь манай нөхөр 23 цагт тараад гэр рүүгээ явж байна гэж над руу ярьсан. Би өглөө нь ажил дээрээ байж байгаад 23 цагт ажлаасаа тараад Колонкийн хойд уулзвар дээр уулзаад такси бариад гэртээ очиход гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой, гэр гэрэлгүй, манай хойно байдаг хашааг хөлсөлж суудаг Гантуяа эгч байж байсан. Гантуяа эгч цагдаа дуудсан гэж байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Гэрээс Монел маркийн 32 инчийн LED зурагт, хөдөөнөөс авчирсан хохины мах, ор дэрний даавуу зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Гантуяа эгч 22-23 цагийн хооронд дуг хийсэн тэр хооронд хулгай орсон юм шиг байна би гарч ирээд харахад танай гэрийн хаалга онгорхой, эд зүйлс чинь эмх замбараагүй болсон байдалтай байсан гэж надад хэлсэн ....” гэх мэдүүлэг. /2хх 25-26 дугаар хуудас/,

Гэрч Ц.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 23 цаг 30 минутын үед над руу манай хойно амьдардаг Туяа эгч залгаад танай гэрт хулгайч орсон байсан, үүд чинь онгойсон байна, 102 дуудлаа гэж хэлсэн. тэгээд сонсоод шууд такси бариад гэр рүүгээ очиход гэр онгорхой...цагдаа нар ирж үзлэг хийсний дараа гэртээ орж үзэхэд хойморт байсан 32 инчийн хар өнгийн LED зурагт, хөргөгчнөөс ойролцоогоор 20 кг мах, хөнжлийн даавуу зэрэг эд зүйл алдагдсан байсан...” /2хх 27-28 дугаар хуудас/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 13-19 дүгээр хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /2хх 34 дүгээр хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 114-116, 121 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Долгормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 23-ны орой 16 цагийн үед гэрээсээ гарч ээж хад руу явж Багахангайд хоносон. 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эгч Болормаа 17 цагийн үед над руу хулгайч  гэрт чинь орсон байна гэж мэдэгдсэн. Тэгээд 19 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд цагдаа бас ирсэн. Бид нар гэрээсээ гарахдаа цагаан өнгийн зүүдэг цоожоор цоожилсон байсан. Жаргалсайханы Номинхүү гэсэн нэртэй дипломны Англи хувилбар, цэнхэр өнгийн МУИС-ийн ромбо, хонины хоёр ширхэг гуя, цул 5 кг махтай байсан, монетон гинж нь хөвөрмөл утас ороосон мэт хэлбэртэй, 3 хос нь нийт 6 грамм, цагираган ээмэг нь 2 грамм, мөнгөн гинж 3.5 грамм, ээмэг нь 3 грамм, цагаан шигтгээтэй байсан. Ягаан өнгийн 2 настай хүүхдийн биеийн тамирын хослол, цагаан өнгийн чулуун цаг алдагдсан...” гэх мэдүүлэг. /2хх 52-53 дугаар хуудас/,

Гэрч Д.Ариунбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр эхнэр хүүхдийн хамт гэрээсээ гарч Ээж хад руу Төв аймаг явсан. 2016 оны 07 дугаар сарын 24-нд бага хангайд ирээд найзынхаа гэрт хоноод маргааш нь манайхаас гэрт чинь хулгай орсон байна гэж мэдэгдсэн. Манай хадам эгч цагдаад дуудлага өгөөд бид нар ч гэртээ ирсэн. Гэрээс монетон гинж кулонтойгоо, Солонгос монет, мөнгөн ээмэг гинж, Контасаас авсан чулуун цаг, ромбо, мах, хүүхдийн хослол, Жаргалсайхан Номинхүү гэх манай дүүгийн дипломны англи хувилбар зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /2хх 54 дүгээр хуудас/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 39-44 дүгээр хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /2хх 51 дүгээр хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /3хх 114-116, 119 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Чойжоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 08 цаг өнгөрөөгөөд ганцаараа гарсан. Эхнэр хүүхдүүд хөдөө явсан би гэртээ ганцаараа байгаа. Гэрээсээ гарахдаа гэрээ шар өнгийн Хятад зүүдэг цоожоор ил цоожлоод гарсан. Хашаа хаалгагүй задгай байж байдаг. Ажлаа хийж байхад 18 цагийн үед манай эхнэр хөдөөнөөс залгаад гэрт хулгай орсон байна гэр рүүгээ яваад оч гэж хэлсэн. Манай эхнэр хөдөө байсан тэр хавийн хүмүүс эхнэрийн дугаарыг мэддэг болохоор залгаж хулгай орсон талаар хэлсэн байсан. Ажлаасаа гараад явж байхдаа цагдаад дуудлага өгчихөөд гэртээ ирсэн. Манай гэрээс Funai маркийн 42 инчийн хан өнгийн LCD зурагт, хоёр ширхэг хөнжил, запас түлхүүр зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /2хх 71-72 дугаар хуудас/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 61-64 дүгээр хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /2хх 75 дугаар хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /3хх 114-116, 120 дугаар хуудас/,

Хохирогч М.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 20-ны өгдлөөний 10 цагаас нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон Сайханы 36 тоотоос гарч явсан. Манайх хашаандаа нэг л гэр байдаг түүнийгээ зүүдэг цоожоор цоожлоод гарсан. Бид гурав ханын материалаар явж байгаад 19 цаг өнгөрөөж гэртээ ирэхэд хашааны том хаалга байхгүй онгорхой байдаг болохоор түүгээрээ ороод гэрийн цоожоо нээгээд гэрт ороход гэрийн хамаг эд зүйлийг сандаачсан байдалтай харахад зурагт байхгүй харагдаж байсан. Хаагуур орж хулгай хийсэн юм бол гэж хартал баруун хойд талын хаяавчны ханын шийрийг хугалж эвдсэн байсан. Тэгээд цагдаа дуудсан. Хар өнгийн Самсунг маркийн 32 инчийн LCD зурагт алдагдсан. Зүүн хажуу талд нь улаан өнгийн сарнай цэцгийн зураг наасан байдалтай зурагт байсан...” гэх мэдүүлэг. /2хх 87-88 дугаар хуудас/,

Гэрч Х.Төмөрхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...10 цагийн үед эхнэр хүүхдийн хамт гэрээсээ гараад гадуур явж байгаад 19 цаг өнгөрөөгөөд орж ирсэн. Тэр хооронд манайх эзэнгүй байсан. Хойморт байсан Самсунг маркийн 32 инчийн LCD зурагт хулгайд алдагдсан байсан. Өөр ямар нэг эд зүйл алдагдаагүй байсан...” гэх мэдүүлэг /2хх 93 дугаар хуудас/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 80-85 дугаар хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /2хх 93 дугаар хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /3хх 114-116, 121 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Чимэд-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өглөө эрт ажилдаа явсан байсан, эхнэр зах орчихоод ирэхэд 12:40-с 14:50 минутын үед манай гэрт хулгай орж SONY VEGA маркийн көөврийн цагаан өнгийн компьютер хулгайлсан байсан. Хулгай орсон гэдгийг нь мэдээд над руу яриад цагдаад дуудлаг өгсөн байсан, би сонсоод шууд гэртээ ирсэн. Намайг ирэхэд хаалганы зүүдэг цагаан цайвар өнгийн Хятад цоожийг эвдээд доор нь байсан цүүнд зүүж орхисон байсан...” гэх мэдүүлэг /2хх 111-112 дугаар хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 114-116, 117 дугаар хуудас/,

Гэрч О.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэрээсээ 13 цагийн үед хадам дүү Дуламсүрэнгийн хамт гарч Нарантуул ОХУТ явсан. 15 цагийн үед гэртээ буцаж ирэхэд хашааны хаалгаар ороод гэрийн цоожны байр өөрчлөгдөж доод цүүндээ зүүгдсэн байхаар нь дүүдээ манай гэрт хүн орсон байна гэж хэлээд гэрийнхээ хаалганд ойртож харахад манай гэр онгорхой байсан. Хаалга нээгээд гэр доторхоо харахад цагаан өнгийн SONY VEGA маркийн зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2хх 114 дүгээр хуудас/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 100-104 дүгээр хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /2хх 117 дугаар хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нт шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 114-116, 117 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ариунзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1-19а тоотод суудаг бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 21-ний орой гэртээ байж байтал манай кабел хүлээн авагч хаагдчихаад 19-20 цагийн хооронд гэртээ цоожилж орхиод хүүхдээ аваад айлд ороод кино үзчихээд буцаад хашаандаа ороод иртэл манай амбаарын гадна цоож онгойгоод цоож нь алга болчихсон зөвхөн даруулга нь үлдчихсэн байхаар нь би гайхаад гэртээ ортол гэрт хулгайч ороод 32 инчийн Шарп брэндийн зурагтыг хулгайлж аваад явсан байхаар нь дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /3хх 81 дүгээр хуудас/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 133 дугаар хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /2хх 133 дугаар хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нт шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 114-116, 119-120 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Зууннаст мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:”...2016 оны 07 дугаар сарын 25-ны өглөө харахад манай урд гэрийн хаалга онгорхой, цоожийг аваад дотор нь тавьсан байсан. Манайх тэр үед хашаагаа барьж амжаагүй задгай байдалтай байсан. Ороод харахад авдар нь онгорхой байдалтай байсан, жижиг мөнгөн гуутай зурмал бурхан, мөнгөн аяга дунд гарын, мөнгөн цөгц, гуулин данх зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /2хх 144-145 дугаа хуудас/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 138-142 дугаар хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /2хх 149 дүгээр хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нт шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 114-116, 122 дугаар хуудас/,

Хохирогч Б.Баярмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сард хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, би гэрээсээ өглөө 08 цаг өнгөрөөж гараад 09-10 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг эвдээд шкафанд байсан кенн брэндийн цохиолттой дрилл, цохилтгүй дрилл зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2хх 156-157 дугаар хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 118 дугаар хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /2хх 161 дүгээр хуудас/,

Хохирогч М.Дашхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед гэртээ ирсэн. Тэгэхэд манай хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд гайхаад ороод үзтэл  манай амбаарын хажууд цэнхэр өнгийн поошик байсан тэрийг хүүхдүүдийн тоглодог хайрцагтай элсний хажуу талд аваачиж хаясан байхаар нь нохой орчихсон юм байхдаа гэж бодоод гэртээ ортол унь уначихсан гэрийн эд зүйл эмх замбараагүй болчихсон байсан...гэрээс урт түрийтэй хүрэн бор өнгөтэй гутал, задгай энгэртэй эмэгтэй ноолууран цамц, ноолууран алчуур, алтан гадас одон, хөдөлмөрийн хүндэт медаль, хүндэт холбоочин медаль, онц холбоочин тэмдэг, алдарт эхийн 2 дугаар одон, монгол ахмадын академийн хүндэт иргэн медаль, цэнхэр ногоон оюу шигтгээтэй бугуйвч бөгжний хослол, тэмээний дүрстэй мөнгөн ээмэг, сувдан зүүлт ээмэгний хослол, мөнгөн бөгж, жижиг анаашны дүрстэй мөнгөн ээмэг, эрдэнийн олон төрлийн мана чулуун навч хэлбэртэй хүзүүний зүүлт, мөнгөн оруулгатай ягаан өнгийн молор бугуйвч, олон усан болор шигтгээтэй ээмэг бөгж зүүлтний хослол, цул мөнгөн дөрвөлжин хээтэй зоос гоёлын 4 хос, энгэрийн сувдан сарна хэлбэртэй зүүлт, болор шигтгээтэй багцалсан цэцэг хэлбэртэй энгэрийн зүүлт, хүзүүний мөнгөн гинж, мөнгөн хэт хутганы ком, бурханы бор өнгөтэй үнсэн самбар зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /2хх 181, 188-189 дүгээр хуудас/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 170-180 дугаар хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /2хх 204-206 дугаар хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нт шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 114-116, 122-123 дугаар хуудас/,

Хохирогч Д.Одцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 18 цаг өнгөрч байхад нөхөр Мөнхбатын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эх 46 дугаар гудамж 2287 тоотод байх хашаа байшиндаа очсон юм. Уг хашаанд манай дүү нар байдаг, хулгай орсон байшин маань 12 метрийн урттай хоёр талаасаа ордог байшин юм. Манайх нэг тал, нөгөө талд нь дүү нар амьдардаг. Манай байшингийн вакум цонхыг хөшиж онгойлгосон байдалтай доторхи эд зүйлийг эмх цэгцгүй болгож чемодан дотор байсан нөхөр бид хоёрын хийлгэсэн Хүннү захтай ноолууран дээл хоёр ширхэг, цохилттой дриль, мөн тэлээ пикиж зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /2хх 233 дугаар хуудас/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 220-224 дүгээр хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /2хх 250 дугаар хуудас/,

Хохирогч М.Оюунбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сарын 24-ний өгдөө 07 цаг өнгөрч байх үед ажилдаа яваад манай гэрт хүн үлдээгүй юм. Тэгээд орй 22 цаг өнгөрч байх үед ажлаасаа ирэхэд манай гэрийн хаалганд зүүсэн цоожийг цүүгээр нь мултлан гэрийн хаалга онгорхой доторх эд зүйлс эмх цэгцгүй болсон байх ба гэрийн гол хоймор хэсэгт тавьсан байсан хар өнгийн 32 инчийн Скайворт маркийн ЛСД зурагт хар өнгийн эмэгтэй савхин дээл, оранжин өнгийн богино савхин дээл зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсныг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн /3хх 178 дугаар хуудас/,

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх 174-176 дугаар хуудас/,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 157-160 дугаар хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /3хх 163 дугаар хуудас/,

Хохирогч П.Болд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би анх 2016 онд алдагдсан эд зүйлсийг жагсааж өндөр үнэлгээтэй эд зүйлсээс бага үнэлгээтэй эд зүйлс хүртэл бичиж өгч байсан тэр үед хариуцаж байсан хэрэг бүртгэгч нь бүх эд зүйлсийг оруулаагүй 90 хувь орчмыг оруулж үнэлгээ хийлгэж байсан энэ байдлаас болж тухайн гүц дурдагдаагүй байж магадгүй энэ гүц өндөр үнэтэй зүйл биш юмаа. Бусад үнэлгээнд дурьдсан эд зүйлсийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5хх 120 дугаар хуудас/,

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх 7-13 дугаар хуудас/,

-Эд зүйлийн үнэлгээ /5хх 30 дугаар хуудас/,

-Яллагдагчийн мэдүүлэг /5хх 102-104 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Л.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтрэн орж,

2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 10 цагаас 16 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн 4-25 тоотод байрлах иргэн Н.Ганбаатарын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Делл маркийн зөөврийн компьютер, биет 350.000 төгрөг хулгайлан нийт 950.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 16-637 тоотод байрлах иргэн Ц.Цэрэндолгорын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч үнэгэн малгай, хурган дотортой дээл, ноосон цамц, ангийн буу зэрэг эд зүйл хулгайлан 325.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргиийн 11 дүгээр хороо Нуурын 22-469 тоотод байрлах иргэн Б.Гаадамбын эзэмшлийн “Хийморь хүлэг” авто засварын газрын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч гагнуурын аппарат, хүүхдийн унадаг дугуй, тасдагч, багажны ком зэрэг эд зүйл хулгайлан 225.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 8-239 тоотод байрлах иргэн З.Эрдэнэ-Очирын эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч хөөрөг, мөнгөн аяга, гаансны хэрэгсэл, мөнгөн тагш зэрэг эд зүйл хулгайлан 12.266.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 3-33 тоотод байрлах иргэн Д.Батсүмбэрэл эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч хөөрөг, мөнгөн аяга, мөнгөн бөгж, гаанс зэрэг эд зүйл хулгайлан 580.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 5-54 тоотод байрлах иргэн Б.Бат-Итгэлийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч хөөрөг, зурагт, хутга, хувцас хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлан 405.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 08 цагаас 23 цагийн хооронд Баянзүрх дүүргийн дүгээр хороо 8-481 тоотод байрлах иргэн П.Дэлгэрдалайгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Монел маркийн 32 инчийн зурагт, хонины өрөөл мах, ор хөнжлийн даавуу зэрэг эд зүйл хулгайлан 265.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 23-наас 24-ний хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсгийн 1-83 тоотод байрлах иргэн Ж.Долгормаагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч монетон ээмэг гинж, мөнгөн ээмэг гинж, хүүхдийн бэлтгэлийн хувцас, 7 кг хонины мах зэрэг эд зүйл хулгайлан 835.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхоны 06 дугаар байрны хашаанд байрлах иргэн Ц.Чойжоогийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 42 инчийн зурагт, тэмээний ноосон хөнжил зэрэг эд зүйл хулгайлан 270.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагаас 20 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сайханы 36 тоотод байрлах иргэн М.Эрдэнэчимэгийн эзэмшлийн монгол гэрийн ханын шийрийг хугалан нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлан 290.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 29-920А тоотод байрлах иргэн Б.Чимэд-Очирын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Сони Вега маркийн зөөврийн компьютер хулгайлан 1.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагаас 20 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 1-19А тоотод байрлах иргэн Б.Ариунзаяагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн Шарп маркийн зурагт хулгайлан 260.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-ны хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 1-1306 тоотод байрлах иргэн Ч.Зууннастын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн цөгц, мөнгөн гуутай зурмал бурхан, гуулин данх зэрэг эд зүйл хулгайлан 220.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 1-44 тоотод байрлах иргэн Б.Баярмаагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч “Кен” маркийн цохилттой, цохилтгүй 2 ширхэг дрилл хулгайлан 200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-ны хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн 7-79 тоотод байрлах иргэн М.Дашхүүгийн эзэмшлийн монгол гэрийн ханы шийрийг хугалан нэвтэрч нооруулан дээл, эмэгтэй загвартай гутал 1.157.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 47-2287 тоот иргэн Д.Одцэцэгийн эзэмшлийн өвлийн сууцанд нэвтрэн орж цохилттой дрилл, 2 ширхэг дээл зэргийг хулгайлж 1.260.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хилчин 415 тоот иргэн М.Оюунбаярын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн 460.000 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 18-464 тоот хохирогч Л.Болдын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж мөнгөн аяга, сангийн войпор, дарь эхийн мутар гэх зүйл, хүрд, бүс, эрх зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 500.000 төгрөгний хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээнүүд болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

  1. Шүүгдэгч Л.С-ийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Э.Бадрал нь шүүгдэгч Л.С-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан ба шүүгдэгч Л.С нь хэргийн зүйлчлэл болон гэм бурууд маргахгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний явцад цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтаар шүүгдэгч Л.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Л.С-г давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул хуульд заасан ял шийтгэх нь зүйтэй гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасны дагуу түүнээс эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай талаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Л.С-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Л.С-аас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох нийт 21.304.000 төгрөгийг гаргуулж, үүнээс: хохирогч Н.Ганбатад 950.000 төгрөг, хохирогч Ц.Цэрэндолгорт 325.000 төгрөг, хохирогч Б.Гаадамбад 225.000 төгрөг, хохирогч З.Эрдэнэ-Очирт 12.006.000 төгрөг, хохирогч Д.Батсүмэрэлд 580.000 төгрөг, хохирогч Ш.Дашнямд 451.000 төгрөг, хохирогч П.Эрдэнэдалайд 265.000 төгрөг, хохирогч Ж.Долгормаад 835.000 төгрөг, хохирогч Ц.Чойжоод 270.000 төгрөг, хохирогч М.Эрдэнчимэгт 290.000 төгрөг, хохирогч Б.Чимэдочирт 1.400.000 төгрөг, хохирогч Б.Ариунзаяад 260.000 төгрөг, хохирогч Ч.Зууннастад 220.000 төгрөг, хохирогч Б.Баярмаад 200.000 төгрөг, хохирогч М.Дашхүүд 1.157.000 төгрөг, хохирогч Д.Одцэцэгт 1.260.000 төгрөг, хохирогч П.Болдод 500.000 төгрөг, Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлтуяад 110.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Л.С-г давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Л.С-аас эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 8 сарын /гурван жил найман сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.С-ийн урьд цагдан хоригдсон 743 /долоог зуун дөчин гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л.С-аас нийт 21.304.000 төгрөгийг гаргуулж, үүнээс: хохирогч Н.Ганбатад 950.000 төгрөг, хохирогч Ц.Цэрэндолгорт 325.000 төгрөг, хохирогч Б.Гаадамбад 225.000 төгрөг, хохирогч З.Эрдэнэ-Очирт 12.006.000 төгрөг, хохирогч Д.Батсүмэрэлд 580.000 төгрөг, хохирогч Ш.Дашнямд 451.000 төгрөг, хохирогч П.Эрдэнэдалайд 265.000 төгрөг, хохирогч Ж.Долгормаад 835.000 төгрөг, хохирогч Ц.Чойжоод 270.000 төгрөг, хохирогч М.Эрдэнчимэгт 290.000 төгрөг, хохирогч Б.Чимэдочирт 1.400.000 төгрөг, хохирогч Б.Ариунзаяад 260.000 төгрөг, хохирогч Ч.Зууннастад 220.000 төгрөг, хохирогч Б.Баярмаад 200.000 төгрөг, хохирогч М.Дашхүүд 1.157.000 төгрөг, хохирогч Д.Одцэцэгт 1.260.000 төгрөг, хохирогч П.Болдод 500.000 төгрөг, Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлтуяад 110.000 төгрөг тус тус олгосугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Л.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Т.ШИНЭБАЯР