Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00163/И |
Дугаар | 146/ШШ2016/00168 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 146/ШШ2016/00168
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар баг, “Өвөр зүлэгт” гэх газар оршин суух Мөнгө овогтой Сампилийн Саранчимэгийн /РД:ЙГ66042508/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Саранчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Саранчимэг миний бие нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан. Архиваас ажилд орсон, ажлаас гарсан тушаал гарахгүй байгаа тул ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Саранчимэг нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
С.Саранчимэг нь 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 397 дугаартай архивын лавлагааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Цэрэндорж тойн овогтой Даваадоржийн Цэрэндолгор нь “...Би 1982 онд 8 дугаар анги төгсөөд мал малласан. Саранчимэг нь 1982 онд 8 дугаар анги төгсөөд мал малласан. С.Саранчимэг нь сумын уран сайханч байсан. Мал маллаж байхдаа ойролцоогоор 130-250 төгрөгийн цалин авдаг байсан...” гэж, мөн Цэрэндорж тойн овогтой Даваадоржийн Батжаргал нь “...Би 1982 онд 8 дугаар анги төгсөөд мал малласан. Саранчимэг нь 1982 онд 8 дугаар анги төгсөөд мал малласан. С.Саранчимэг нь сумын уран сайханч байсан. Мал маллаж байхдаа ойролцоогоор 130-250 төгрөгийн цалин авдаг байсан. С.Саранчимэг нь 1990 оныг дуустал ажиллаж байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Дээрх нотлох баримтуудаар С.Саранчимэг нь 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч С.Саранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мөнгө овогтой Сампилийн Саранчимэгийг 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Саранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА