Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 110

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 1811016651076 дугаар 186/2019/0091/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч М.Очбадрах,                             

Шүүгдэгч М.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 31 настай, зрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт М.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч М.Б нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан худалдааны төвийн гадна хохирогч С.Отэй маргалдаж улмаар харилцан зодолдох явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                        

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Урт цагааны хажууд Б ирээд надаас мөнгө нэхсэн. Би хэсэг хугацааны дараа өгнө гэж хэлэхэд над руу дайраад ёс бус үг хэллэг хэлж, доромжлон орилоод байхаар нь цаашаа яв гээд түлхэхэд нөхөртөө энэ намайг зодоод байна гэж гар утсаар залгаж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа нөхөр нь ирээд хоёр өвдөг дээр дарж хэвтүүлээд дээр гарч суугаад намайг зодсон. Тэгээд Сүхбаатар ах С.Оийг татаж, манай эхнэр, эгч хоёр намайг доороос нь татаж гаргасан. Машинаас буугаад гадаа зогсож байтал араас ирээд нүүрэн тус газар цохиж миний хамрыг хугалсан. Орой нь гэртээ байж байтал С.Оийг цагдаад өргөдөл өгснийг мэдсэн.  Би  маргааш нь гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний хамрын хугарлыг хуучин хугарал гэж хэлсэн. 2 өдрийн дараа буюу даваа гарагт би “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлэхэд шинэ гэмтэл, нэг талаасаа нөгөө тал руу яс нь цөмөрч гарсан байна гээд надад зургийг нь харуулсан. С.Оийн дараа Шүүх эмнэлэг орсон болохоор бүгд миний эсрэг байгаад байсан. Шүүх эмнэлэг чиний хамар хуучин хугарал гээд үзэж хараагүй байж намайг загнаад байсан. Цагдаагийн газар очиход бас намайг загнаад байсан... гэх мэдүүлэг

Хохирогч С.О мөрдөн байцаалтын шатанд: ... Б нь өөрийнхөө Приус-20 маркийн машиныхаа арын сандал дээр сууж байсан. Тэгэхээр нь би очоод чи яасан гэж манай эхнэрийг зодсон юм бэ, мөнгө төгрөгийг нь өгөөд учраа олчихож болоогүй юм уу гэтэл өөдөөс хараал хэлээд чи намайг чаддаг юм бол зодчих гэхээр нь би заамдаад авахад өөдөөс харилцан заамдсан ба Бий эгч З, эхнэр А, мөн тэнд байдаг Сүхбаатар нар нь намайг хойноос бариад салгах гээд тэвэрсэн. Тэр үед Б миний зүүн нүд рүү 2 удаа, эрүүн тус газарт болон толгой орчим хэд хэдэн удаа цохьсон. Би ч зөрүүлээд хэд хэдэн удаа цохьсон. Тэр үед би нүдний шилтэй байсан бөгөөд шил рүү цохиход рам нь хугарч миний нүдний доод хэсэгт сэтрээд цус гарсан ба нүд хавдаж, миний хүзүүнд байсан миний гинжнээс татаж таслан хүзүү шалбалсан. ...Зардлын баримт болох 4 ширхэг нийт эмнэлэгт үзүүлсэн 180.000 төгрөгний баримт байна. Өөр ямар нэгэн  баримт байхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-15, 17/,

 

Гэрч А.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Алтжин бөмбөгөр рүү оччихоод эргээд ирэхэд манай нөхөр нүдний шил нь хагарчихсан, нүд нь хавдаад хөхөрчихсөн, хамар дээр нь шалбарчихсан цус гарчихсан байдалтай Бийн машины хажууд тонгойчихсон, Б нь эхнэр, эгч хоёрынхоо цаад талд нь зогсож байсан... гэсэн мэдүүлэг /хх-21/,

 

Гэрч Б.Ууганцэцэг мөрдөн байцаалтын шатанд: ...Бын нөхөр болох О ирчихсэн, Б машиныхаа арын суудалд сууж байхад нь оччихсон байсан. Тэгээд машин руу нь О ороод дээрээс нь дарчихсан байдалтай цохилцоод байх шиг байсан. Тэнд байсан З, А нар болиочээ гээд байсан ба Сүхбаатар ах очоод Оийг араас нь татаад, нөгөө талын хаалгаар нь Бийг З, А хоёр татаад салгацгаагаад хоёр тийш нь болгосон. Бий хамарнаас нь цус гарчихсан хойд зүг рүү алхаж байхад О хойноос нь нүүр ам нь цус болчихсон очиж байсан. ...Оийн нүдний шил нь хагараад нүднийх нь хажуу хавиас цус гарчихсан харагдаж байсан... гэсэн мэдүүлэг /хх-23/,

 

Гэрч Г.Сүхбаатар мөрдөн байцаалтын шатанд: ...Намайг машин руу очиход О дээрээс нь дарчихсан байсан ба яг хаана хаанаа яаж цохиж байгаа талаар надад харагдаагүй. Ямар ч байсан нэгнийгээ цохиод, хувцас хунараасаа зулгаагаад байсан. Би дундуур нь ороод салгахад нэгнийгээ заамдалцаад зууралдаад нэгнийхээ нүүр рүү харилцан цохилцоод байсан. Дараа нь бол О Бий хойноос  нь очоод барьж аваад нүүр рүү нь цохьсон. Оийн нүүрнээс нь цус гарчихсан байсан ба дараа нь Бийг цохиход хамарнаас нь цус гарсан санагдаж байна... гэсэн мэдүүлэг /хх-25/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №7008 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. С.Оийн биед хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний зовхи, дээд уруул, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хенгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Б.Долгормаа гэсэн дүгнэлт /хх-29/,

 

Яллагдагчаар М.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Би Отэй бол хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Түүний эхнэр Бтай бол урд нь зээлсэн хүүтэй мөнгөний асуудлаас болж маргалдаж хэрэлдэн би түүнийг түлхсэн юм. Түүнээс болоод л эхнэрийгээ өмөөрч О нь хүрч ирээд үгийн зөрүүгүй зодож эхэлсэн. Оийн биед учруулсан гэмтлийн хувьд бол би нүүрэн тус газарт нь нэгээс хоёр удаа л цохьсон... гэсэн мэдүүлэг /хх-37/,

 

Хохирлын баримт /хх-44, 46/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-38/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч М.Б нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан худалдааны төвийн гадна хохирогч С.Отэй маргалдаж улмаар харилцан зодолдох явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан худалдааны төвийн гадна хохирогч С.Отэй маргалдаж улмаар харилцан зодолдох явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...Би Отэй бол хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Түүний эхнэр Бтай бол урд нь зээлсэн хүүтэй мөнгөний асуудлаас болж маргалдаж хэрэлдэн би түүнийг түлхсэн юм. Түүнээс болоод л эхнэрийгээ өмөөрч О нь хүрч ирээд үгийн зөрүүгүй зодож эхэлсэн. Оийн биед учруулсан гэмтлийн хувьд бол би нүүрэн тус газарт нь нэгээс хоёр удаа л цохьсон... гэсэн мэдүүлэг, хохирогч С.Оийн: ...Б нь өөрийнхөө Приус-20 маркийн машиныхаа арын сандал дээр сууж байсан. Тэгэхээр нь би очоод чи яасан гэж манай эхнэрийг зодсон юм бэ, мөнгө төгрөгийг нь өгөөд учраа олчихож болоогүй юм уу гэтэл өөдөөс хараал хэлээд чи намайг чаддаг юм бол зодчих гэхээр нь би заамдаад авахад өөдөөс харилцан заамдсан ба Бийн эгч З, эхнэр А, мөн тэнд байдаг Сүхбаатар нар нь намайг хойноос бариад салгах гээд тэвэрсэн. Тэр үед Б миний зүүн нүд рүү 2 удаа, эрүүн тус газарт болон толгой орчим хэд хэдэн удаа цохьсон. Би ч зөрүүлээд хэд хэдэн удаа цохьсон. Тэр үед би нүдний шилтэй байсан бөгөөд шил рүү цохиход рам нь хугарч миний нүдний доод хэсэгт сэтрээд цус гарсан ба нүд хавдаж, миний хүзүүнд байсан миний гинжнээс татаж таслан хүзүү шалбалсан. ...Зардлын баримт болох 4 ширхэг нийт эмнэлэгт үзүүлсэн 180.000 төгрөгний баримт байна. Өөр ямар нэгэн  баримт байхгүй байна... гэсэн мэдүүлэг, гэрч А.Бын: ...Алтжин бөмбөгөр рүү оччихоод эргээд ирэхэд манай нөхөр нүдний шил нь хагарчихсан, нүд нь хавдаад хөхөрчихсөн, хамар дээр нь шалбарчихсан цус гарчихсан байдалтай Бийн машины хажууд тонгойчихсон, Б нь эхнэр, эгч хоёрынхоо цаад талд нь зогсож байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ууганцэцэгийн: ...Бын нөхөр болох О ирчихсэн, Б машиныхаа арын суудалд сууж байхад нь оччихсон байсан. Тэгээд машин руу нь О ороод дээрээс нь дарчихсан байдалтай цохилцоод байх шиг байсан. Тэнд байсан З, А нар болиочээ гээд байсан ба Сүхбаатар ах очоод Оийг араас нь татаад, нөгөө талын хаалгаар нь Бийг З, А хоёр татаад салгацгаагаад хоёр тийш нь болгосон. Бийн хамарнаас нь цус гарчихсан хойд зүг рүү алхаж байхад О хойноос нь нүүр ам нь цус болчихсон очиж байсан. ...Оийн нүдний шил нь хагараад нүднийх нь хажуу хавиас цус гарчихсан харагдаж байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Сүхбаатарын: ...Намайг машин руу очиход О дээрээс нь дарчихсан байсан ба яг хаана хаанаа яаж цохиж байгаа талаар надад харагдаагүй. Ямар ч байсан нэгнийгээ цохиод, хувцас хунараасаа зулгаагаад байсан. Би дундуур нь ороод салгахад нэгнийгээ заамдалцаад зууралдаад нэгнийхээ нүүр рүү харилцан цохилцоод байсан. Дараа нь бол О Бийн хойноос  нь очоод барьж аваад нүүр рүү нь цохьсон. Оийн нүүрнээс нь цус гарчихсан байсан ба дараа нь Бийг цохиход хамарнаас нь цус гарсан санагдаж байна... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №7008 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан худалдааны төвийн гадна хохирогч С.Отэй маргалдаж улмаар харилцан зодолдох явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.      

 

Шүүгдэгч М.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч С.О нь хэдийгээр 180.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд шүүгдэгч М.Бэс 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Оэд олгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.