Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 209/МА2023/00080

 

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  0 дугаар сарын 08-ны өдрийн 135/ШШ2023/0077 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт нийт 150,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******, гуравдагч этгээд *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

           ******* миний бие 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн *******ын хүсэлтээр зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 3 сарын хугацаатайгаар сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тус өдрийн бүртгэлийн 123 дугаартай Барьцааны гэрээгээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, нүүдэлчдийн 3 дугаар гудамж, дугаар байрны тоот 4 м.кв бүхий 3 өрөө орон сууц болон тус хаягт байршилтай зоорийн давхар тоот 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг барьцаалсан.

Үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд үүргийн гүйцэтгэлийг бүрэн төлж барагдуулахгүй гэрээг ноцтой зөрчсөн ба ******* нь гэрээ байгуулснаас хойш үндсэн төлбөрт огт мөнгө төлөөгүй, 3 сарын хүү болох 15,000,000 төгрөг төлсөн. Үүнээс гадна үүрэг гүйцэтгэгч нь дахин 2 сар сунгах тухай хүсэлт бичгээр гаргасныг миний бие зөвшөөрч тус сунгасан 2 сарынхаа хүү болох 10,000,000 төгрөгийг төлсөн.

Зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасны дагуу гэрээний дагуу төлөгдөөгүй үүргийн дүн болох 100,000,000 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн 152 хоногоор алданги тооцоход 17,000,000 төгрөгийн алданги үүсээд байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр 100,000,000 төгрөгийн 50 хувь болох 50,000,000 төгрөгийн алдангийн хамт нэхэмжилж байна.

Үүрэг гүйцэтгэгч нь элдэв шалтаг тоочиж гэрээний хугацааг хэтрүүлээд 7 сар болж байх тул *******аас гэрээний дагуу үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж  өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

   ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ...мөнгөний хэрэг гарсан тул бид  2021 оны 11 сарын хавьцаа ******* гэдэг хүнээс 100,000,000 төгрөг зээлэхээр тохиролцож 2012 онд үйлдвэрлэгдсэн өөрсдийн охин Т.*******ийн нэр дээр байх 174 хонда маркийн экскаваторыг ******* гэж хүнд 100,000,000 төгрөгийн зээлдээ барьцаалсан. Экскаваторыг чинь барьцаалахгүй миний нэр дээр шилжүүлж өг гэж шаардсаны дагуу түүний нэр дээр шилжүүлэн өгсөн. Гэтэл ******* дахиад барьцаа шаардсан тул тухайн үед бидний байрны төлбөр бүрэн төлөгдөөгүй байсан болохоор бид зээлсэн 100,000,000 төгрөгөөс 22 сая төгрөгийг байрны ордероо нэр дээрээ шилжүүлж авахыг тулд тухайн байрыг ашиглалтад оруулсан компанид төлсөн. Ингээд тухайн байр бидний нэр дээр шилжсэн учир бид Дархан-Уул аймаг, Дархан суманд байрлалтай Нэхий байрны 45-б байрны тоотын 3 өрөө байрыг мөн өөрийн эгч *******ын нэр дээр байсан дулаан грашын хамт *******ид барьцаалсан.

  ...бид 2022 оны 0 сар хүртэл байдаг боломжоороо *******оос авсан зээлийнхээ 25,000,000 төгрөгийг эргүүлж төлсөн. ...2022 оны 07 сард тухайн экскаваторыг нэхэмжлэгчийн хашаанд аваачиж тавьсан. ...Бид нэхэмжлэгчээс анх 100,000,000 төгрөг зээлсэн, эргүүлж 25,000,000 төгрөг төлсөн. Бидний зээлсэн 100,000,000 төгрөгийн барьцаа болох байр граш зээлийн үнийн дүнд хүрнэ.

...иймд тусгай зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн ******* нь хууль бусаар биднээс хүү алданги тооцон анх зээлдүүлсэн мөнгийг илүү үнийн дүнгээр шаардаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ./хх-55/

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний төрсөн дүү болох ******* нь нөхөр *******ын хамтаар хүнээс 100,000,000 төгрөг зээлэхийн тулд миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Нүүдэлчдийн 3 дугаар гудамж, дугаар байрны зоорийн давхрын тоотод байрлах 15.0 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалсан байсан./хх-2/

Миний хувьд нэхэмжлэгч ******* гэх хүнийг огт танихгүй, түүнээс мөнгө зээлсэн зүйл байхгүй. Надад мөнгө болон эд хөрөнгийн шинжтэй зүйл шилжүүлсэн, би түүнээс өөрийн хөрөнгөө барьцаалж зээл авсан зүйл байхгүй буюу бидний дунд зээлийн эрх үүргийн харилцаа үүсээгүй байх тул өөрийн өмчлөлийн авто зогсоолын Ү- дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах авах хүсэлтэй байна. гэжээ./хх-3/

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...тусгай зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн ******* нь хууль бусаар биднээс хүү алданги тооцон анх зээлдүүлсэн мөнгийг илүү үнийн дүнгээр шаардаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

5. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 135,000,000 төгрөгийг гаргуулж , нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 15,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн .1-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь 135,000,000 төгрөгийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, нүүдэлчдийн 3 дугаар гудамж, дугаар байрны тоот хаягт байрлах 4,43 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Нүүдэлчдийн 3 дугаар гудамжны дугаар байрны зоорийн давхар тоотод байрлах, 15,0 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 0 дугаар зүйлийн 0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 832,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч *******, гуравдагч этгээд *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 4.1. ...  эксковаторыг авч ажил хийж зээлийг төлөх эсхүл зах зээлийн үнээр борлуулж  барагдуулах хүсэлтийг удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй,

4.2.нэхэмжлэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2.9, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /гомдолд бичсэнээр тусгав/ заасныг зөрчиж мөнгөн зээлийн үйл ажиллагаа  явуулж,  амьжиргааны эх үүсвэрээ болгосон байж болзошгүй байдлыг тодруулах үүднээс нэхэмжлэгчийн нэр дээрх харилцах дансны нэг жилийн хугцаан дахь хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргах хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн,

4.3. ...эксковаторыг барьцаалан авахдаа барьцааны гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасныг зөрчсөн. ******* нь бие даасан шаардлага гаргасан хэдий ч тусдаа асуудал хэмээн гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулахаас татгалзсан. Эдгээр нь хэргийг шийдвэрлэхэд чухал шаардлагатай нотлох баримтыг хуульд заасан журмаар цуглуулах боломжийг хязгаарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан зохицуулалтыг  зөрчсөн,

4.4. хариуцагч ******* надад албан ёсоор шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, ...мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг  шүүх хуралдаанд оролцуулаагүй  нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргах үндэслэл болсон бөгөөд хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, хуульд заасан мэтгэлцэх зарчим, талуудын эрх тэгш байх зарчмыг  ноцтой зөрчсөн, 

4.5. ... миний хувьд зээлээсээ эргүүлэн төлсөн 25,000,000 төгрөгийг тус зээлийн хүү гэж тооцуулан үндсэн зээл болох 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байх бөгөөд анхан шатны шүүхийн 135,000,000 төгрөг, хариуцагчаас нэхэмжлэгчид өмнө нь төлсөн 25,000,000 төгрөгтэй нийлээд нийт 10,000,000 төгрөгийг төлөх шийдвэрийг яагаад ч хүлээн зөвшөөрөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ******* нь *******, *******, ******* нарт холбогдуулан *******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 150,000,000 төгрөг гаргуулах, *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн  Дархан-Уул аймаг Дархан сум 14 дүгээр баг, 2 дугаар хороолол Нүүдэлчдийн 3 дугаар гудамж дугаар байрны тоот, 4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, тус хаягт байршилтай Ү- дугаарт бүртгэгдсэн  гэрчилгээтэй зоорийн давхар тоот, 15 м.кв талбай бүхий авто зогсоол зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
           2. Нэхэмжлэгч  нь *******тай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаартай зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 2022 оны 02 дугаар сарын 18-ныг хүртэл 3 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцжээ.  Мөн өдрийн барьцааны гэрээгээр *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн  гэрчилгээтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, Нүүдэлчдийн 3 дугаар гудамж дугаар байрны тоот 4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц/хх--9/, мөн хаягт байрлах, Ү- дугаарт бүртгэгдсэн гэрчилгээтэй, тоот зоорийн давхар, 15 м.кв талбай бүхий авто зогсоол зэргийг барьцаалсан байна. /хх-10,11/

3. Нэхэмжлэгч анх  зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг *******, *******, ******* нарт холбогдуулан гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч тал нь *******, ******* нарыг татгалзаж, дан ганц хариуцагчаар *******ыг сонгожээ. /хх-49-51/

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг зөрчөөгүй, мөн хэргийн 48 дугаар талд авагдсан “итгэмжлэл”-ээр нэхэмжлэлд заасан хариуцагчаас татгалзах эрх  М.Гантулгад олгогдсон байх тул тэрээр уг эрхээ хэрэгжүүлж, зарим хариуцагч нараас татгалзсан нь  нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна. 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******, ******* нар нь бие даасан  шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, тайлбар гаргасан байх ба *******аас  ...миний хувьд нэхэмжлэгч ******* гэх хүнийг огт танихгүй, бидний дунд зээлийн эрх, үүргийн харилцаа үүсээгүй тул өөрийн өмчлөлийн авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авах хүсэлтэй байна гэх. /хх-2/,

*******гээс ... мөнгөний хэрэг гарсан тул нөхөр *******ын хамт ******* гэдэг хүнээс 100,000,000 төгрөг зээлэхээр тохиролцож, эксковатортыг барьцаалах буюу нэрийг нь шилжүүлсэн, ... энэ хэрэгтэй хамааралгүй барьцаалагдсан грашийн өмчлөгч *******, эксковаторын өмчлөгч ******* нарын эрх,ашиг сонирхол хөндөгдөөд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх. /хх-3/,

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас ... 2021 оны 11 дүгээр сард 100,000,000 төгрөг зээлэхээр тохиролцож, охин Т.*******ийн нэр дээрх 174 Хонда 300LC95 маркийн эксковаторыг барьцаалсан, дахин барьцаа шаардсаны дагуу ... 3 өрөө орон сууцыг  дулаан граш зэргийн хамт барьцаалсан, анх авсан зээлээс 25,000,000 төгрөгийг эргүүлж төлсөн,  барьцаа болох байр, граш зэрэг нь зээлийн үнийн дүнд хангалттай тул эксковаторыг авч ажил хийж зээлийг төлөх, эсхүл түүнийг зах зээлийн үнээр зарж борлуулаад зээлийг барагдуулмаар байна, тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн ******* нь хууль бусаар хүү, алданги тооцон илүү үнийн дүнгээр шаардаж байгаа тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх  тайлбаруудыг тус тус гаргасан байна. /хх-55/

5. Хариуцагч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар ... анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэргийн оролцогчдын эрх тэгш байх, мэтгэлцэх боломжийг ижил тэгш олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, үндсэн зээлд 25,000,000 төгрөг төлсөн боловч хасаж тооцолгүйгээр 135,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн агуулгатай  5 заалт бүхий давж заалдах гомдол гаргасан./хх-157/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 –т “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа  этгээд шийдвэр, магадлалыг  хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон  төлнө” гэж,

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ” гэж тус тус заасан.

Хэргийн 159 дүгээр талд авагдсан төлбөрийн баримтаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөг төлсөн байх ба энэ дүн нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 135,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийн зарим хэсэг болох 35,000,000 төгрөгийн дүнд тохирч байх тул энэ хэсгийг эс зөвшөөрч улсын тэмдэгтийн хураамж төлжээ гэж ойлгогдож байна.

. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3.1-д “энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна”, хуулийн 3.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй” гэж заасан.

Хэргээс судлахад нэхэмжлэгч ******* нь байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

7. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээлд 100,000,000 төгрөг, зээлийн хүүд 15,000,000 төгрөг төлөх үүрэгтэй, мөн талууд гэрээндээ  алданги  төлөхөөр тохиролцсон байх бөгөөд хариуцагчаас  зээлийн хүүд төлсөн гэх 25,000,000 төгрөгийн 15,000,000 төгрөгийг зээлийн хүүд, үлдэх 10,000,000 төгрөгийг үндсэн зээл 100,000,000 төгрөгөөс хасаж, үндсэн зээлийн үлдэгдэл буюу гэрээний гүйцэтгээгүй үүргийг  90,000,000 төгрөг гэж,  үүний 50 хувь болох 45,000,000 төгрөгийг  алданги гэж тооцон,  нэхэмжлэлийн шаардлагаас  зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг, гэрээний хариуцлага болох алданги-д 45,000,000 төгрөг,нийт 135,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 15,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.-д заасантай нийцсэн байна.

8. Талууд  зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор  үл хөдлөх эд хөрөнгийн    барьцааны  гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-н “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”.,

Мөн хуулийн 15.2-н Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ..., 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-н “Барьцаалагч нь ...  барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан иргэн, ...  байна”.,

Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-н “Барьцаа нь ... эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу  үүснэ”,

Хуулийн дугаар зүйлийн .1-н “Зээлийн ... үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж болно” .,

12.1-н Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэсэн заалтуудад нийцсэн.

            Барьцааны гэрээний өмчлөгч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1,15.2,15.4 дэх хэсэгт заасанд, мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй тул шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь  дээр дурдсан хуулиудад тус тус   нийцсэн байна.

9. Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, ******* нарын тайлбар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан Т.*******ийн хүсэлт болон шаардлага зэргийг судлан дүгнэвэл :

9.а. *******гийн тайлбарт: нэхэмжлэгч нь эксковатор болон үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалсан,  эксковаторын өмчлөгч нь *******, түүний эрх, ашиг зөрчигдөж байна, *******ын хувьд нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул өөрийн авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авмаар байна гэх  агуулга илэрхийлсэн байна.

9.б. Хөдлөх эд хөрөнгө болох эксковаторыг барьцаалсан талаарх гэрээ  талуудын хооронд   байгуулагдаагүй, тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт  заасан   үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдаагүй, энэ талаарх гэрээ болон бусад нотлох баримт хэрэгт огт авагдаагүй, энэ нь талуудын тайлбараар тогтоогддог. Энэ үүднээс анхан шатны шүүх, Т.*******ийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах  хүсэлтийг хангахаас, мөн  шаардлагыг  хүлээн авахаас татгалзаж   шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Түүнчлэн хэргийн 110 дугаар талд авагдсан “итгэмжлэл”-р ******* нь *******-д эксковаторыг худалдах, зээлийн барьцаанд бариулах, фидуцийн гэрээ байгуулах, ...эрхийг олгосон байх боловч  *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ  /фидуци/ байгуулагдаагүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй зэргээр эксковаторыг барьцаалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин хэрэгт дурдагдаж буй хөдлөх эд хөрөнгө болох эксковаторын өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл тухайн  этгээд нь  нэхэмжлэл гаргах хэлбэрээр  шүүхэд жич мэдүүлэх эрхтэй ба энэ тохиолдолд эдгээр  шийдвэр саад болохгүй юм. 

9.в. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын хувьд өөрийн өмчлөлийн автозогсоол-г  зээлийн гэрээний үүрэгт барьцаалах зөвшөөрлийг  төрсөн дүү *******дээ өгсөн гэх тайлбар гаргадаг ба энэ талаар хариуцагч талаас хэн аль нь маргадаггүй, тэрээр зөвшөөрсний үндсэн дээр зээлийн гэрээний талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагджээ. Энэ нь  хэрэгт авагдсан барьцааны  гэрээ/хх--9/- гээр нотлогдож байна.

Барьцааны эрх нь агуулгын хувьд бусад этгээдийн өмчлөх эрхэд хязгаарлалт тавих замаар тодорхой нөхцөлд хэрэгждэг эрх учраас хэдийд дуусгавар болох нь үүргийн гүйцэтгэлээс хамааралтай, нөгөөтэйгүүр барьцааны зүйлтэй салшгүй холбоотой хэрэгждэг учраас үндсэн үүрэг дуусгавар болсон, эсхүл хүчин төгөлдөр бус болсноор барьцааны эрх дуусгавар болохоос гадна барьцааны зүйл устаж үгүй болсноор дуусгавар болдог онцлогтой.

10. Хэргийн 37-143 дугаар талуудад   шүүх хуралдааны тов мэдэгдэх баримт № 8, 9, хэрэг хэлэлцэх шүүх хуралдааныг товлосон шүүгчийн захирамж зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бичгийн баримтууд авагдсан байна.

Эдгээр баримтуудыг судлавал:  анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч ажиллагаа хийснээс хойш 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж, шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 14:00 цагт хийхээр товлосон, шүүгчийн захирамж гарсан мөн өдөр буюу 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч *******ын ******* дугаарын утас руу залгаж мэдэгдсэн байна. /хх-38/

Гэтэл шүүх хуралдаан товлосон өдөр хариуцагч ******* нь өөрийгөө төлөөлөх эрхийг *******-т итгэмжлэл олгосноор итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн, үүнээс хойш хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т шүүх хуралдааны товыг мэдэгдэж байсан байна./хх-53,54,79,100,101/

2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүрэлцэн ирсэн боловч тэрээр хариуцагчийг төлөөлж чадах чадамжгүй гэх үндэслэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан байх ба  хариуцагч *******ыг шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангах үүднээс шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүртэл хойшлуулж, товыг хариуцагч *******т утсаар мэдэгдэж, мөн шуудангаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна./хх-122,123/

 Тухайн шүүх хуралдаан товлосон өдөр хариуцагч ******* нь хүрэлцэн ирсэн боловч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг дахин хойшлуулж,  татгалзлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар  хангахаас татгалзсан. /хх-132,137/, шүүх, 2023 оны 0 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдааныг хийхээр  товлож, хариуцагч *******т тов мэдэгдсэн /хх-142,143/ боловч шүүх хуралдаан товлогдсон өдөр тэрээр ирээгүй байх тул нэр бүхий хэргийн оролцогч нарыг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, анхан шатны шүүх  нь  энэхүү хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Иргэний хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж/хх-37/ гаргаж, шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хийхээр  товлосон боловч тухайн товлосон өдөр шүүх хуралдаан  хойшлогдсон байх бөгөөд үүнээс хойш нийт 5 удаа шүүх хуралдаан хойшлогдож/хх-44,7,87,119,134/, нийт 4 удаа шүүх хуралдаан товлосон шүүгчийн захирамж гаргажээ. /хх-53,100,122,141/.

Шүүх хуралдааныг хариуцагч талын болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын  “итгэмжлэгдсэн төлөөлөгч  өөрөө болон түүний өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах, шүүгчийн гаргасан ажиллагааны захирамжид тухайн шүүхэд гомдол гаргах,  хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг татгалзан гаргах ”  зэрэг  шалтгаан, нөхцөлүүдээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан  байна.

Анхан шатны шүүх нь хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, баримт №8,9 –р баримтжуулж хэрэгт хавсаргажээ. Энэ  нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, дугаар зүйлийн .2 дахь хэсэг болон Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.3.1, 4.3.2-т  заасныг зөрчөөгүй байх тул шүүх мэдэгдэх үүргээ бүрэн  хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .3, .5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт болон өөрсдийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон.

 Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд мэтгэлцэх зарчим хэрэгждэг бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар /ИХШХШТХ-н .3/, мөн хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах замаар мэтгэлцэнэ.

Энэ үүднээс шүүх хуралдааны  товыг талуудад мэдэгдсэн нь мэтгэлцэх зарчмыг анхан шатны шүүх хуралдаанд хэрэгжүүлэх боломжийг талуудад олгосон гэж үзнэ.  

Харин хэргийн зохигч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй боловч энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт зааснаар ...шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлж,  хүрэлцэн ирээгүй   байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ******* болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын гаргасан 5 заалт бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0 дугаар сарын 08-ны өдрийн 135/ШШ2023/0077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Я.ТУУЛ                                                          

                                         ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА                                                                         

                                                                                                   Х.БАЙГАЛМАА