Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 247

 

 

 

 

 

 

 

 

   2019        02          12                                         247

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Иргэдийн төлөөлөгч Б.Базархүү,

Хохирогч Ч.Батдорж,

Шүүгдэгч Т.Л, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хэрэгт Т.Лийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 02384 0573 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 Т.Л,

 

Үйлдсэн хэргийн талаар:

1. Шүүгдэгч Т.Л нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дотуур байрнаас иргэн А.Нургайшаагийн эзэмшлийн 1.000.000 төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютерыг "Үндэсний телевизийн ажилтан зорилтот нэвтрүүлгээр дамжуулан 5 оюутны төлбөрийг төлөх тул зөөврийн компьютероо аваад ир банкинд очиж 10.000 төгрөг тушаагаад ир гэж" худал хэлж хуурч мэхлэн зөөврийн компьютерийг залилсан,

2. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн дотуур байранд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, "Оюутан хөтөлбөрт" оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Э.Энхжингийн ленова маркийн 520.000 төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютерийг залилсан,

3. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн дотуур байранд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, "Оюутан хөтөлбөрт" оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн С.Оюунсүрэнгийн HP маркийн 520.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг залилсан,

4. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн дотуур байранд Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, "Оюутан хөтөлбөрт "оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Б.Төгөлдөрийн ленова маркийн 520.000 төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютерийг залилсан,

5. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн дотуур байранд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий наируулагч, “Оюутан хөтөлбөрт” оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Г.Одгэрэлийн асег маркийн 390.000 төгрөгний зөөврийн компьютерийг залилсан,

6. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн оюутны дотуур байранд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, "оюутан хөтөлбөрт " оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Б.Баярсувдын dell маркийн 510.000 үнэ бүхий зөөврийн компьютерийг залилсан,

7. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Наран моллийн урд талын зогсоол дээр иргэн Ц.Сэржмядагийн 31-18 УНЗ улсын дугаартай "Волксваген тоурег" маркийн автомашиныг 14.000.000 төгрөгөөр худалдан авья хэмээн худал хэлж, хуурч мэхлэн залилсан,

8. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АЧ" анагаах ухааны их сургуулийн оюутаны дотуур
байранд өөрийгөө Н.Тамир гэж танилцуулан "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз"-ээс явж байна 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөр хийх болно гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Ж.Доржнамсангийн эзэмшлийн тошиба маркийн 800.000 төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютер залилсан,

9. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АЧ" анагаах ухааны их сургуулийн оюутаны дотуур байранд өөрийгөө Н.Тамир гэж танилцуулан "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз"-ээс явж байна 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөр хийх болно гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн С.Ариунтуяагийн эзэмшлийн хар өнгийн самсунг галакси эс-4 маркийн 160.000 төгрөгний үнэ бүхий гар утсыг залилсан,

10. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АЧ" анагаах ухааны их сургуулийн оюутаны дотуур байранд өөрийгөө Н.Тамир гэж танилцуулан "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз"-с явж байна 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөр хийх болно гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн О.Лхамхүүгийн эзэмшлийн хар өнгийн самсунг галакси эс-4 маркийн 100.000 төгрөгний үнэ бүхий гар утсыг залилсан,

11. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АЧ" анагаах ухааны их сургуулийн оюутаны дотуур байранд өөрийгөө Н.Тамир гэж танилцуулан "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз"-с явж байна 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөр хийх болно гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Д.Нандинцэцэгийн эзэмшлийн самсунг гранд-2 маркийн 200.000 төгрөгний үнэ бүхий гар утсыг залилсан,

12. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо нутаг дэвсгэрт Алтан Овооны 2-39 А тоотод оршин суух иргэн Л.Мөнхбаярын эзэмшлийн приус-20 маркийн 24-65 УНН улсын дугаартай машиныг хүүхэд хүргээд ирнэ гэж худал хэлж хуурч мэхлэн 7.951.500 төгрөгний үнэ бүхий автомашиныг залилсан,

13. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 30 дугаар гудамжны 1672 тоотод байрлах иргэн Р.Энхсайханы үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Тамир" гэх хүнсний дэлгүүрт өөрийгөө "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 150.000 төгрөг залилсан,

14. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо "Анар" зочид буудлын ард таксины жолооч иргэн Ц.Алтанцэцэгийн эзэмшлийн 450.000 төгрөгний үнэ бүхий самсунг жи-3 маркийн гар утас, бэлэн 100.000 төгрөгний бензиний талон зэргийг утсаар яриад өгий, талоныг мөнгө болгож өгий гэж худал хэлж, хуурч мэхлэн авч 550.000 төгрөг залилсан,

15. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжинд байрлах "Энхжин" нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч О.Цэцэнбаярт өөрийгөө "АПУ" ХХК-ны худалдааны төлөөлөгч байна танай дэлгүүрт шинээр хөргөгч тавина урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 100.000 төгрөг авч залилсан,

16. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,
Нисэхийн 3 дугаар гудамжинд байрлах С.Даваанямын эрхлэн ажилуулдаг
"Хишигдэлгэрэх" нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч Ж.Хишигжаргалд өөрийгөө "АПУ" ХХК-ны худалдааны төлөөлөгч байна танай дэлгүүрт шинээр хөргөгч тавина. Урдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 100.000 төгрөг авч залилсан,

17. 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 5-573 тоотод байрлах "Ивээл" нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Ч.Билгээд "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж хуурч мэхлэн бэлэн 300.000 төгрөг залилсан,

18. 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хороолол дунд байрлах хүнсний дэлгүүрт "АПУ" компаниас явж байна танай дэлгүүрт пивоны хөргөгч тавина. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн иргэн О.Алтансувдаас бэлэн 250.000 төгрөг залилсан,

19. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байрлах тахилтын 2-1А тоотод оршин суух иргэн Ж.Батсайханы эзэмшлийн "Хонгор" нэртэй хүнсний дэлгүүрээс "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн бэлэн 400.000 төгрөг залилсан,

20. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн Х.Өлзийхишигийн эзэмшлийн "Далайн хун" хүнсний дэлгүүрт "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 117.000 төгрөг залилсан,

21. 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрханы 9-317 тоотод байрлах "Анарцагаан" хүнсний дэлгүүрээс "AПУ" ХХК-аас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн иргэн Х.Баттулгаас бэлэн 190.000 төгрөг залилсан,

22. 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо монлаагийн 16-02 А тоотод үйл ажиллагаа явуулдаг "Хужиртай" нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч Х.Доржхандад "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 190.000
төгрөг залилсан,

23. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн Ч.Батдоржийн "Цэцэгхэн" хүнсний дэлгүүрт "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 500.000 төгрөг залилсан,

24. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өргөн дэлгэрэх" нэртэй дэлгүүрийн худалдагч иргэн Т.Нансалмаад "АПУ" компаниас явж байна архи пивоны зөвшөөрөл гаргаж өгнө хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 460.000 төгрөгийг залилсан,

25. 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хишигдэлгэрэх" нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Т.Амаржаргалд "АПУ" компаний борлуулалтын албаны хүн байна, танай хөргөгчний хугацаа болсон байна, хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж хуурч мэхлэн бэлэн 380.000 төгрөг залилсан,

26. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн О.Энхжаргалд АПУ ХХК-аас явж байна гэрээт борлуулагч болгоё гэж худал хэлж, хуурч мэхлэн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын орчимд 1.500.000 төгрөгрийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                            /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Т.Л нь хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

1. Хохирогч А.Нургайшагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай сургуулийн дотуур байранд үл таних нэг залуу өөрийгөө Үндэсний телевизийн редактор Т.Л гэж танилцуулан, би та нарт зорилтот оюутан төслөөр 5 хүүхдийг сонгож сургалтын төлбөрийг 100 хувь төлнө гэж хэлж та нар зөөврийн компьютероо аваад ир гээд би авчирч өгөхөд интернэт орохгүй байна гэж хэлээд байрны гадагш дотуур байрнаас дагуулж гаран намайг дансанд 10.000 төгрөг тушаагаад хүүрээд ир. Би хажуугийн хэвлэлийн төвд байж байя би аплекшейн татаад байж байх тул санаа зоволтгүй гээд намайг явуулж би буцаж ирэхэд алга болсон байсан. Ганцаараа явсан ба 24-27 орчим насны, бор царайтай, 178 см өндөр нуруутай, богино хар өнгийн үстэй, нүдний шилтэй, эрүүний доороо ямаан сахалтай байсан. Бичиг баримтыг огт хараагүй өөрийгөө Т.Л гэж хэлж байсан. Хохирол хүлээн авсан. Ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй болно гэх мэдүүлэг /1 хх-ийн 37, 39/,

-Гэрч М.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Т.Л нь ширээ засуулан оюутнуудтай уулзаад Хишигмаа, Онон, Нарантунгалаг, Нургайша бид тавыг сонголтонд тэнцлээ. Та нарын зөөврийн компьютерт аппликешн суулгаж өгөх учир зөөврийн компьютер болон гар утаснуудаа авчирч өг гэж хэлсэн. Тэгээд хэлсэн ёсоор нь зөөврийн компьютерүүдийг авчирахад үзэж байгаад энд танай байрны интернэт сүлжээ муу юм байна орохгүй байна гээд Нургайшаагийн компьютерийг аваад өөр газар очоод апликейшн суулгаад өгье тэндээс та нар татаад авчих гэж хэлээд Нургайшааг дагуулаад гарч явсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-46/,

-“Талст” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрын 000752 дугаартай барьцаат зээлийн гэрээ /1 хх-ийн 49/,

-Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: делл маркийн i-5 generatoin 15,6 инчийн нөөтбүүк 1.000.000 төгрөг гэх тайлан /1 хх-ийн 52-53/,

-Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 61/,

-Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1 хх-ийн 62/,

 

2. Хохирогч Э.Энхжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тээврийн дээд сургуулийн ангийн хүүхэд Түмэндэлгэрт нөөтбүүк зөөврийн компьютераа өгсөн. Манай ангийн охин Түмэндэлгэр сургууль дээр нэг эрэгтэй хүн ирээд Монголын Үндэсний радио телевизээс явж байна. Та нар Оюутан хөтөлбөрт орох ёстой гээд манай сургуулиас нийт 5 ширхэг нөөтбүүк залилж явсан гэж байсан. Би нөөтбүүкээ 2018 оны 02 дугаар сард Хишиг төвөөс шинээр нь 750.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Леново брэндийн үзүүлэлт сайтай нөөтбүүк байгаа. Миний нөөтбүүк өөрийн зориулалтын хар өнгийн цүнх, цэнэглэгч, гар хулганатай нь авсан байгаа гэх мэдүүлэг /1 хх-ийн 139/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 141-147/,

-Андууд ломбардны ажилтан Б.Өлзийдүүрэн би №2922 зээлийн нийт 163.700 төгрөгийг хүлээн авлаа. Гомдол санал байхгүй гэх тайлбар /1 хх-ийн 173/,

-Тээврийн дээд сургуулийн оюутан Э.Энхжин би леново маркийн нөөтбүүкээ эргүүлэн олж авсан. Гомдол саналгүй гэх тайлбар /1 хх-ийн 175/,

 

3. Хохирогч С.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Т.Л гэж ах хүүхдүүдийг нэг бүрчлэн уулзаж ярилцаад товч намтаруудыг нь бичүүлж аваад ярилцлага хийж таван хүүхдийг сонгон авлаа гэж хэлээд өөрсдийн нөөтбүүкүүдийг аваад ир программ суулгаж өгнө гэж хэлэхээр нь би өөрийн НР ай-3 загварын нөөтбүүк, бүртгэлийн хураамж 2000 төгрөгөөр авчирч өгсөн юм. Би энэ нөөтбүүкний үнэ болох 550.000 төгрөгийг Т.Лоос гаргуулан авч хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /1 хх-ийн 186/,

-Алдсан зөөврийн компьютераа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас хүлээж авсан. Одоо гомдол санал байхгүй гэх тов мэдэгдэхэд гаргасан тайлбар /4 хх-ийн 213/,

 

4. Хохирогч Б.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Монголын үндэсний телевизээс явж байна цэнгээнт нэвтрүүлгийн найруулагч ажилтай хүн байна гэж хэлээд монхордуу хамартай үсээ хойш нь самнасан нэг ах надтай уулзсан. Өөрсдийн нөөтбүүкнүүдийг аваад ир программ суулгаж өгнө гэсэн. Тухайн үед би дотуур байрны Ууганцэцэг гэж хүүхдийн LENOVA брендийн I-3 үзүүлэлттэй нөөтбүүкийг Т.Лид авчирч өгсөн байсан юм. Ууганцэцэгийн нөөтбүүкний хохиролд өөрөөсөө 800.000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан байгаа гэх мэдүүлэг /1 хх-ийн 188/,

 

5. Хохирогч Г.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Өөрсдийн ай-3 үзүүлэлттэй нөөтбүүкүүдийг аваад ир программ суулгаж өгнө гэж хэлэхээр нь би өөрийнхөө өрөөнд амьдардаг найз Пүрэвдуламын Асер ай-3 үзүүлэлттэй 2016 онд худалдаж авч байсан нөөтбүүкийг авчирч өгсөн. Би энэ нөөтбүүкний үнэ болох 800.000 төгрөгийг өөрийн найз Пүрэвдуламд төлж хохиролгүй болгосон бөгөөд одоо 800.000 төгрөгийг Т.Лоос гаргуулан авч хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /1 хх-ийн 190/,

 

6. Хохирогч Б.Баярсувдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би найз Отгонжаргалын Делл ай-5 маркийн нөөтбүүкийг авчирч өгч бүртгэлтийн 2000 төгрөгний хураамж төлсөн боловч Т.Лгэж хүн худал хэлж биднийг залилсан болохыг сүүлд нь сонсож мэдэж энэ талаараа Төмөр замын цагдаагийн хэлтэст хандан гэрчээр тодорхой мэдүүлэг өгч байсан. Би энэ нөөтбүүкний үнэ болох 800.000 төгрөгийг өөрийн найз Отгонжаргалд төлж хохиролгүй болгосон бөгөөд одоо энэ мөнгийг Т.Л гаргуулан авч хохиролоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /1 хх-ийн 192/,

-Гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тэгэхээр нь би дотуур байрны зөвлөлийн дарга Төгөлдөр гээд 3 дугаар курсын оюутан хүүхдийг дуудаад чи ирээд энэ хүнтэй уулзаадах гээд холбож өгсөн. Цайны газарт орж цайгаа уугаад байж байхад Төгөлдөр миний гар утас руу залгаад багшаа нөгөө хүний утсыг мэдэх үү гэж асуусан тэгэхээр нь би юу болсон яасан бэ гээд асуусан чинь Төгөлдөр бид нараас нийт 10,000 төгрөг хурааж авсан. Намайг хаан банкны дансанд тушаагаадах гээд машинд сууж хүлээж байгаад намайг банкинд мөнгө тушаагаад гараад ирсэн чинь хаяад явсан байна. Бид нараас 5 нөөтбүүк компьютер аваад МҮРТелевиз дээр очиж программ суулгах ёстой гээд авч яваад намайг энэ дансанд 10.000 төгрөг тушаагаадах гээд гараад ирсэн чинь явчихсан байсан гэж надад утсаар хэлсэн. Тэр хүн 170 см өндөртэй, бордуу царайтай, эрүүндээ ямаан сахалтай, хар үстэй жоохон том тухтай үсээ хойшоо болгоод самнасан, харааны нүдний шилтэй тийм муухай хувцастай биш боломжийн байрын хүн байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 102-103/,

-Гэрч Э.Төгсбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Туранхай бордуу царайтай 24-25 настай гэмээр, халзан духтай, бор шаргал өнгийн пальтон өмссөн, эрүүндээ жоохон ямаан сахалтай, нүдний шилтэй эрэгтэй хүн байсан. Тэр хүн 2 гартаа хар өнгийн 2 ширхэг цүнх барьсан явж байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 119/,

-Гэрч Б.Өлзийдүүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Т.Л гэдэг нэртэй залуу манай ломбарданд цэнхэр өнгийн цүнхтэй, хар өнгийн LENOVO маркийн нөөтбүүк компьютерыг 120.000 төгрөгийн барьцаанд тавиад явсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 134-135/,

-Дамно ХХК-ийн эд зүйлийн:  леново ай-3 маркийн нөөтбүүк 520.000 төгрөг, НР ай-3 маркийн нөөтбүүк 520.000 төгрөг, леново ай-3 маркийн нөөтбүүк 520.000 төгрөг, асер ай-3 маркийн нөөтбүүк 390.000 төгрөг, делл ай-5 маркийн нөөтбүүк 510.000 төгрөг гэх үнэлгээ /1 хх-ийн 193-207/

 

7. Хохирогч Ц.Сэржмядагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

"...2018 оны 03 дугаар сарын 16-ны орой дүү Пүрэвсүрэн надруу машиныг чинь алдчихлаа уучлаарай, хэлэх үг олдохгүй байна гэж богино зурвас илгээсэн. 2016 онд хувь хүнээс 13.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2004 онд үйлдвэрлэсэн Волксваген Тоурег маркийн хар ногоон өнгийн тээврийн хэрэгсэп байсан. Дүү Пүрэвсүрэнгийн найз Алтангэрэл гэгчийг өөрийн хамгаалагчаар 2-3 удаа хөлсөлж ажилуулж байсан Т.Ла гэж өөрийгөө танилцуулсан хүн бэлэн 14.000.000 төгрөгөөр худалдаж авья. Унаж үзье гэж хэлээд унаж яваад утсаа салгачихсан гэсэн” гэх мэдүүлэг /3 хх-ийн 236/

-Гэрч Ц.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

"... Хүүхдийн 100 руу явж байтал тэр залуу машиныг чинь одоо бэлэн 14.000.000 төгрөгөөр авчихъя гэхээр нь би хүүхдийн зуу дэлгүүрийн гадна ирж зогсоод тэр залуу миний 31-18 УНЗ улсын дугаартай Волксваген тоурег маркийн хар ногоон өнгийн автомашиныг унаж үзье гэж хэлээд ганцаараа миний машиныг унаад явсан" гэх мэдүүлэг /3 хх-ийн 237/

-Зураг таньж олуулах ажиллагааны “Таньж олуулах ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 108 тоот өрөөнд ... эхлүүлэв. Ц.Пүрэвсүрэнгээс таниас машин авч явсан гэх хүнийг та ямар содон шинж тэмдэгээр нь таних вэ гэж асуухад “Зуувандуй гонзгой царайтай, цэвэрхэн хувцасладаг, зүүн нүднийхээ доод талд жижигхэн хар мэнгэтэй, 178-180 см орчим өндөртэй, туранхай болон нүүрний ерөнхий хэлбэрээр нь сайн танина”. Таниулга эхлэхийн өмнө А4 хэмжээтэй цаасан дээр 1-с 16 гэж дугаарласан 3*4 хэмжээтэй 16 хүний цээж зургыг хөндлөнгийн гэрчүүдээр дурын байрлалд оруулан байрлуулж бэлтгэв. Гэрч Ц.Пүрэвсүрэнд “та энэ зурганууд дотроос машин авч явсан гэх хүнийг ямар содон шинж тэмдэгээр таних вэ гэх асуухад Ц.Пүрэвсүрэн нь би надаас машин авч явсан хүнийг хараад шууд танина. Учир нь би тэр хүний нүүрний ерөнхий хэлбэр болон зүүн нүдний доорх жижигхэн хар мэнгээр нь сайн танина гээд 10 дугаартай зургийг ямар нэгэн саадгүй шууд заан энэ хүн надаас машин авч явсан хүн мөн байна гэж зургыг шууд заав” /10 дугаартай зураг нь шүүгдэгч Т.Лийн цээж зураг/ гэх тэмдэглэл, гэрэл зураг /3 хх-ийн 239-240/

-Эрүүгийн мөрдөгчийн илтгэх хуудас:

... хохирогч Сэржмядаг “миний машины түлхүүрийг 21-р хороололын автобусны буудлын орчмоос олсон гэж уг газарт ломбард ажиллуулдаг залуу миний түлхүүрийн оосорт байх миний дэлгүүрийн жижиг карт дээрх мэдээллээр дамжуулж надруу холбоо барьсан гэж мэдээлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол орчимд 31-18 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж 8б байрны урд талын зогсоолд хойд 2 дугуйны хий гарсан байдалтай зогсож байсныг олж тогтоосон болно. /3 хх-ийн 241/

-Л.Мөнхбаярын цагдаагийн байгууллагад гаргасан “...Тунгалагтамир гэгч нь Хаан банкинд сервис хийдэг гэж ярьж байсан. 31-18 УНЗ улсын дугаартай волкесваген маркийн бор сааралдуу өнгийн машиныг заагаад намайг асуухын тулд энүүнийг барьдаг гэвэл андахгүй гэж хадам ээжид хэлсэн гэсэн” гэх өргөдөл /1 хх-ийн 177/

 

8. Хохирогч Ж.Доржнамсангийн мөрдөн байцаалтанд өгсөн:

"...Манай өрөөний залуу болох Жавхлан чиний нотебүүк байхгүй болчихсон шүү гээд болсон хэргийн талаар хэлж өгсөн. Надад бол хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Тошиба маркийн I-5 нотебүүк байсан ба анх БСБ дэлгүүрээс 4 жилийн өмнө 1.200.000 төгрөгөөр авч байсан юм. Одоо бол үнэлж мэдэхгүй байна. Мөн утасгүй нөөтбүүкний моус байсан. Энийг бол 15000 төгрөгөөр худалдаж авч байсан юм" гэх мэдүүлэг /2 хх-ийн 122/

 

9. Хохирогч С.Ариунтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

"...Амаржил орж ирээд намайг андройд утсаа өгч байгаач аплейкэшн суулгах гэсэн юм. Өнөөдөртөө хэрэглэхгүй бол надад өгөөч гэж хэлээд миний самсунг С4 маркийн гар утасны зураасан код зэргийг асуугаад надаас авсан. Хар өнгийн самсунг С4 маркийн цоо шинэ гар утас байсан. 160.000 төгрөгөөр үнэлж байна" гэх мэдүүлэг /2 хх-ийн 125/

 

10. Хохирогч О.Лхамхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

"...Энхбилгүүн хүрч ирээд хоёулаа утсаа түр солих шаардлагатай байна. Би нэг тэмцээнд орох гээд байгаа юм гээд аваад явсан. Тэгсэнээ орой 22:00 цагийн үед ирсэнээ чиний утсыг хүнд луйвардуулчихлаа гэж хэлсэн. Тэрнээс бол өөр мэдэх зүйл байхгүй байна. Самсунг С4 маркийн гар утсаа 2017 оны 05 сард Эрдэнэтэд байдаг тэдигээс авахдаа 120.000 мянган төгрөгөөр авч байсан. Одоо бол үнэлж
мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /2 хх-ийн 128/

 

11. Хохирогч Д.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

"...Мөнх-Эрдэнэ ирээд та утсаа түр өгч байгаач би нэг тэмцээнд орчихоод өгье гэхээр нь гайхаад яах гэж байгаа юм гэтэл тэр найруулагч андройд утас хэрэгтэй гэж байна гээд миний утсыг авсан. Орой нь Мөнх-Эрдэнэ над дээр ирээд "Эгчээ нөгөө хүн чинь бид нарыг залилсан гэж хэлсэн. Самсунг гранд 2 маркийн гар утас байсан. Би гар утсаа 4 жилийн өмнө Хөвсгөлд байхдаа 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан" гэх мэдүүлэг /2 хх-ийн 131/

-Гэрч Э.Амаржилын мөрдөн байцаалтанд өгсөн:

"...Манай сургуулийн дотуур байран дээр нэг үл таних хүн ирээд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн найруулагч Тамир гэж танилцуулсан. Манай тв гээс их дээд сургуулуудийн оюутнууд дунд цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулж байгаа. Та нар оролцох юм бол та нарын сургалтын төлбөрийг Хаан болон Хас банкны тэтгэлэгээр өгөх болно" гэж хэлсэн. Тэгээд манай дотуур байрнаас надтай адилхан 4 хүн сонгож авсан бөгөөд бид 4-с нөөтбүүк болон самсунг маркийн гар утсыг нэхсэн. Ямар учраас авах гэж байгаа юм бэ гэж асуухад манай нэвтрүүлэгт ороход та нарт самсунг маркийн гар утас хэрэг болно учир нь тэмцээний өгөгдөл нь зөвхөн самсунг маркийн гар утасаар ажилладаг юм гэж хэлсэн. Тэгээд би дээд курсын нэг ахаас тошиба маркийн нотебүүкийг түр зээлж аваад нөгөө Тамир гээд хүнд өгсөн. Тэгээд Тамир гэж хүн бид нараас 4 гар утас нэг нотебүүк болон хүн болгоноос 2000 төгрөг аваад явсан" гэх мэдүүлэг /2 хх-ийн 112/

-Гэрч Ч.Өнөрзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

"...Тамир гэж хүн танай байрнаас 4 хүн авна та 4 Самсунгийн утас болон нөөтбүүк олж өгөх хэрэгтэй байна. Тэгээд тэр зүйлсийг нь авч яваад тусгай программ суулгаж өгөх болно. Тухайн праграмм зөвхөн Самсунг дээр ажиллаж байдаг юм. Тамир гэж хүнтэй хамт сургуулиас 3 ширхэг гар утас 1 ширхэг нотебүүк аваад гарсан. Тэгээд Тамир гэж хүн ах нь машин байхгүй учраас такси бариад явья гээд 5 шарын урд талын автобусны буудлаас машин бариад хүүхдийн 100-д байдаг Хаан банк ороход ажиллахгүй байсан ба тэндээсээ Цэцэг төвд байдаг Хаан банк руу явсан. Тэгээд хаан банкны гадаа очоод би машинаас буусан бөгөөд машинд нөгөө авсан эд зүйлсээ үлдээгээд буусан. Надад Тамир гэж хүн хаан банкны 5031288451 гэсэн данс өгөөд 10000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлсэн. Би дансанд мөнгөө хийчихээд гараад ирэхэд байхгүй болчихсон байсан" гэх мэдүүлэг /2хх-ийн 116-117/

-Гэрч П.Оюунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

"...Дээгүүрээ нүдний шил зүүсэн хууз сахалтай шүвгэр туранхай бие хаатай тийм хүн байсан. Өөр зүйл бол сайн мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /2 хх-ийн 118-119/

-Гэрч Э.Ган-Очиртын мөрдөн байцаалтанд өгсөн:

"...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Тогоо овогтой Т.Лгэх залуу "тошиба" брэндийн l-З тай зөөврийн компьютерыг Очир гурван гал гэх ломбарданд 150.000 төгрөгөөр тавихаар ирсэн. Би тухайн зөөврийн компьютерийг 150.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай авсан. Өөрийнхөө цахим үнэмлэхээр тухайн тошиба l-З тай нотебүүкээ тавьсан" гэх мэдүүлэг/ 2 хх-ийн 162/

-Эд зүйлийн: хохирогч С.Аринтуяагийн самсунг С4 маркийн гар утас 160.000 төгрөг, хохирогч Д.Нандинцэцэгийн самсунг гранд 2 маркийн гар утас 200.000 төгрөг, хохирогч О.Лхамхүүгийн самсунг С4 маркийн гар утас 100.000 төгрөг, хохирогч Ж.Доржнамсангийн тошиба маркийн i-5 тай нөөтбүүк 800.000 төгрөг гэх үнэлгээ /2 хх-ийн 139-142/


            12. Хохирогч Л.Мөнхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:

"...Амгалангийн Баатар гэх хүн 99795151 дугаарын утаснаас надруу залгаж яриад чиний эзэмшлийн машиныг "Да хүрээ" зах дээр Т.Лгэх хүн зарах гээд байж байна гэхээр нь би тэр даруй явж очиход "Да хүрээ" зах дээр миний приус маркийн 2465 УНН улсын дугаартай машин байж байсан. Миний машинаас бор өнгөтэй арьсан түрийвчтэй миний өөрийн жолооны үнэмлэх, хас банкны виза карт худалдаа хөгжлийн банкны карт, 5000 төгрөг машины түлхүүрэнд зүүлттэй байсан 8G плаш тодорх нэмэлт гоёлын толь, түлхүүр багажны ком, бахь, отверк, толинд зүүлттэй байсан гоёлын зүүлт , жижиг сэгсгэр алчуур , суудал дээр байсан эмэгтэй хүний улаан өнгийн пальто, хүүхдийн цүнх 2 ширхэг, хүүхдийн 2 ширхэг куртик, хүүхдийн 2 ширхэг тавчик, багажинд оайсан запас /аваарын шар дугуй/ акумлятор зэрэг зүйлүүүд алга болсон байсан. Миний машиныг худал хэлж авч яваад зарах гэж байсанд гомдолтой байна. Миний машин надад одоо байгаа. 351.500 төгрөгийн эд зүйл мөн 150.000 төгрөг Баатар гэдэг хүнд өгч машинаа авсан учир үүнийгээ нэхэмжилнэ" гэх мэдүүлэг /2 хх-ийн 183-184/

-Гэрч Б.Мөнхзулын мөрдөн байцаалтанд өгсөн:

"...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би найз Ононгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах цайны газарт хоол идээд сууж байхдаа ажил төрөл олж хийх хэрэгтэй байна гэж ярилцаад сууж байтал хажуугийн ширээн дээр сууж байсан үл таних залуу хүрч ирээд би та хоёрын үгийг санамсаргүй сонссон чинь ажил хайж байгаа юм байна. Би хаан банкинд сервис хийдэг юм, та хоёрт ажил олж өгч болно шүү гээд өөрийгөө Тунгалагтамир гэж танилцуулсан. ...Тунгалагтамир намайг чи хүргэнийхээ машиныг авчих би машинаа асааж авчрах замдаа хүүхдүүдийг чинь цэцэрлэгэээс нь аваад ирье гэхээр нь би хүргэн Мөнхбаярт хэлээд машиныг нь зваад Тунгалагтамираар жолоодуулаад хоёр хүүхдээ цэцэрлэгээс нь аваад ирэх замдаа Хилчин хотхонд байрладаг үсчинд орж хүүхдүүдийнхээ үсийг засуулчихаад гараад иртэл Тунгалагтамир ч байхгүй машин ч байхгүй байсан. Надаас ямар нэгэн зүйл аваагүй, ямар нэгэн хохирол учруулаагүй" гэх мэдүүлэг /2 хх-ийн 188/

-Хохирогч Л.Мөнхбаярын приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл 7.600.000 төгрөг, арьсан түрийвч 10.000 төгрөг, жолоочийн үнэмлэх 17.500 төгрөг, 3 ширхэг виза карт 15.000 төгрөг, плаш 20.000 төгрөг, нэмэлт толь 20.000 төгрөг, машины түлхүүр багажны ком 15.000 төгрөг, бахь 4.000 төгрөг, овтерк 2.000 төгрөг, бурханы зурагтай зүүлт 8.000 төгрөг, жижиг алчуур 10.000 төгрөг, эмэгтэй пальто 30.000 төгрөг, хүүхдийн цүнх 2 ширхэг 60.000 төгрөг, хүүхдийн өвлийн куртик 2 ширхэг 70.000 төгрөг, хүүхдийн тавчик 2 ширхэг 10.000 төгрөг, приүс 20 маркийн машины аваарын шар дугуй 50.000 төгрөг, приүс 20 маркийн машины 45 ампертай аккумлятор 80.000 төгрөг, нийт 7.951.500 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 204-205/

 

13. Хохирогч Р.Энхсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тамир нэртэй хүнсний дэлгүүртээ би өөрөө худалдаа хийгээд сууж байхад 178 см өндөр нуруутай монхор хамартай нэг залуу орж ирээд АПУ ХХК-ны худалдааны төвөөс явж байна танай дэлгүүрт хэрэгцээтэй ямар зүйл байгаа талаар ярьж хэлээрэй санал хүсэлт байна уу? гэж асуухад нь би танайхаас хөргөгч тавьж өгөх боломж байгаа юу гэж асуухад манай байгууллага хамтран ажилладаг газрууддаа хөргөгч тавьж өгч байгаа ш дээ өнөөдөр орой гэхэд хоёр хөргөгч танай ойролцоо үйл ажиллагаа явуулдаг Дарь-Эхийн дэлгүүрүүдэд өгөх гэж байгаа ш дээ. 150.000 төгрөг өгчих юм бол орой цуг складнаас ачуулаад танай дэлгүүрт өгч болох юм байна гэж хэлэхээр нь тэр залууд 150.000 төгрөг өгчихсөн юм. ...хохирол бүрэн төлөгдсөн учир одоо цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 хх-ийн 64, 66/,

-Эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-ийн 68-70/,

 

14. Хохирогч Ц.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 10-р хороололоос үл таних залуу суугаад 7, 6, 5 буудлын 8 нэрийн дэлгүүрүүдээр орж архи, дарс, пивоны зураг аваад байсан. Надад өөрийнхөө талаар ярихдаа барааны буцаалт болон өр барагдуулдаг нэхэмжлэх бичиг тараадаг гэж хэлж байсан сүүлд 21 цагийн үед БЗД-ийн 15 дугаар хороо Анар зочид буудлын арын автомашины зогсоол дээр зогсож нэрийг нь хэлээгүй нэг дэлгүүр лүү орж зураг авна миний утасны цэнэг дууслаа та утсаа өгөөч гээд миний марк тодорхойгүй 400.000 төгрөгний үнэтэй гар утас хавтсанд нь байсан 100.000 төгрөгний бензиний талоны хамт авч яваад алга болсон. Миний алдагдсан гар утас самсунг жи-3 маркийн хар өнгийн гар утас байсан. Би гар утсаа 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 450.000 төгрөгөөр лизингээр худалдан авсан юм гэх мэдүүлэг /1 хх-ийн 85/,

-Хохирогчийн цагдаагийн байгуулагад гаргасан өргөдөл /1 хх-ийн 82/,

-Гэрч Л.Бат-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...ломбардандаа тухайн өдөр би ажиллаагүй. Манай нөгөө ажилтан ажиллаж байсан байна. Хар өнгийн Самсунг жи-3 2016 оны загварын гар утас байсан. Утсаны мөнгөө Т.Лоос авсан учир гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /1 хх-ийн 91 тал/,

-Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний: самсунг жи-3 маркийн гар утас 450.000 төгрөг гэх тайлан /1 хх-ийн 93-94/,

-“Гар утасаа, мөнгө буцааж авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв гэх” шүүх хуралдааны тов мэдэгдсэн тэмдэглэл /4 хх-ийн 213/,

 

15. Хохирогч О.Цэцэнбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:

"...Тэгсэн танай дэлгүүрт нэг тавиур, мөн хөргөгч тавих юм байна. Орой 18 цагт хөргөгчийг чинь авч ирж тавьж өгнө. Иргэний үнэмлэхний хуулбар, тусгай зөөвшөрлийн хуулбар, гурвалсан гэрээний хуулбар зэргийг аваад орой хөргөгчтэй хамт гэрээ ирнэ. Гэрээн дээр наалгаж явуулаарай гэж хэлээд хөргөгчний шинэчилсэн гэрээ гарсан байгаа 2 жил дэлгүүртээ тавьж байгаад 2 жилийн дараа танай дэлгүүрийнх болно 100.000 төгрөг болно. Тэр мөнгөө одоо өгөөрэй гэж хэлсэн. Тэр хүн хар өнгийн жижиг тэмдэглэлийн дэвтэртэй явж байсан. Тэрэн дээрээ миний утасны дугаар нэр, регистр бичиж аваад 100.000 төгрөг гээд биччихсэн ард нь гарын үсэг гээд зуруулаад мөнгө аваад явсан " гэх мэдүүлэг /4 хх-ийн 75-76/,

 

16. Хохирогч С.Даваанямын мөрдөн байцаалтанд өгсөн:

"...би АПУ-с явж байна, худалдааны төлөөлөгч нь байна. Танайх хамгийн сүүлд авсан барааны баримтаа гаргаад ир гэж хэлээд манай охиноос хөргөгч тавина барьцааны мөнгө 100.000 төгрөг өгчих гээд аваад явсан байсан гэх мэдүүлэг /4 хх-ийн 84/,

- Гэрч Ж.Хишигжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:

"...Тэгсэнээ утасаа салгачихаад ээж чинь бичиг баримтаа аваад хүрээд ирнэ гэнэ. Надад мөнгө төгрөгөө өгөөд явуулчих гэж хэллээ гэхээр нь би энэ талаар ээжээс асуулгүйгээр тэр хүний асуусан 100.000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд АПУ компанийн манайхтай харилцдаг борлуулагчтай утсаар ярьсан чинь тийм юм ерөөсөө байхгүй. Харин нэг тийм хүн манай компаний нэрийг бариад ингээд яваад байгаа юм гэж хэлсэн" гэх мэдүүлэг /4 хх-ийн 104-105/,

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /4 хх-йн 64/,

-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, сиди /4 хх-ийн 68-69/,

 

17. Хохирогч Ц.Билгээгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

"...Сонгинохайрхан дүүрэгт байрлах Ивээл хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр "АПУ " компаны урамшуулал бодох гэсэн юм гээд сүүлийн падааныг үзээл босоо хөргөгч тавиулах болно гээд хамтран ажиллах гэрээ байгуулаад барьцаа 300.000 төгрөг аваад явсан. Цэнхэр дөрвөлжин хээтэй цамц, хар арьсан цүнх үүрсэн, нүдний шилтэй 175-180 орчим өндөртэй өтгөн хар хөмсөгтэй бор царайтай залуу байса " гэх мэдүүлэг /2 хх-ийн 35/,

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2 хх-ийн 22/,

 

18. Хохирогч О.Алтансувдын мөрдөн байцаалтанд өгсөн:

" 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороололд байрлах PLUS MARKET хүнсний дэлгүүрээ нээгээд зогсож байтал нэг үл таних залуу орж ирээд АПУ ХХК-ны менежер гэсэн цэнхэр өнгийн ажлын үнэмлэх хүзүүндээ зүүчихсэн орж ирээд пивоны өрөлт шалгаад явж байна. Танайх хөргөгчгүй юм байна манай компаниас хөргөгч өгнө. Мөн гэрээ байгуулна гэж хэлэхээр нь би өөрийг чинь танихгүй маркетенгийн алба чинь утсаа авахгүй байна гэж хэлээд гар гэтэл та ажилаа хийж яваа хүнийг доромжиллоо гэж уурлаад байхаар нь би итгэсэн юм. Тэгээд хөргөгчний урьдчилгаа гэж 250.000 бэлэн авсан. 25-30 насны 180 орчим өндөртэй бор царайтай, бор өнгийн нүдний шил зүүчихсэн, зүүн аймгийн С үсэг хэлж чадахгүй бага зэргийн аялгатай туранхай эрэгтэй залуу байсан " гэх мэдүүлэг /2 хх-ийн 55/,

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2 хх-ийн 47/,

-камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /2 хх-ийн 49-50/,

 

19. Хохирогч Ж.Батсайхан мөрдөн байцаалтанд өгсөн:

"... Манай эхнэр О.Нандинбилэг тухайн үед дэлгүүрт сууж байгаад залилуулсан. АПУ компаниас явж байна. Шинээр хөргөгч, лангуу тавьж өгнө. Барьцаанд 400.000 төгрөг санхүүд тушаах хэрэгтэй гээд бэлнээр аваад явсан байсан. ...манай эхнэр харвал танина. Манай дэлгүүрийн камер 14 хоног хадгалдаг ба би тухайн үед гар утсан дээрээ бичиж авсан тухайн залуугийн зураг нь байгаа" гэх мэдүүлэг /2 хх-ийн 93/,

-хохирогч Ж.Батсайханы алдсан эд хөрөнгө 400.000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 99/,

-Гэрч О.Нандинбилэг мөрдөн байцаалтанд өгсөн:

"...Би 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 1 дүгээр буудал дээр байдаг Хонгор нэртэй хүнсний дэлгүүр дээрээ сууж байсан. 30 орчим настай, 170 орчим см өндөртэй, бор өнгийн нүдний шилтэй, саарал өнгийн саравчтай малгайтай, цоохор өнгийн цамцтай, гонзгой царайтай эрүүн дээрээ ямаан сахалтай эрэгтэй байсан" гэх мэдүүлэг /2 хх-ийн 105/

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн 91-92/,

-хохирогч Ж.Батсайханаас залилсан этгээдийн зураг гэж гаргаж өгсөн Т.Лийн гэрэл зураг /2 хх-ийн 94/,

-таньж олуулах ажиллагаа явуулсан “гэрч О.Наниданбилэг би тэр эрэгтэйтэй нүүр тульж харьцсан. Манай дэлгүүрийн камерийн бичлэгт бичлэг нь байхаар нь зургийг нь гар утсан дээрээ дарж авсан. Тиймээс царайг нь харвал нүүрний байдал, царайны шинж төрхөөр нь танина” гээд 3 гэж дугаарласан зураг дээрх хүн манай дэлгүүрт орж ирээд намайг залилсан Тогоо овогтой Т.Лмөн байна гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-ийн 106-107/,

 

20. Хохирогч Х.Өлзийхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн:

"... 2018 оны 06 сарын 06-ны өдөр АПУ ХХК-аас захиалга авдаг өдөр байсан. Танай дэлгүүрт хөргөгч тавина, хариуцаж байгаа хүнтэй чинь уулзана гэхэд нь намайг дуудсан гэсэн. Намайг ирэхэд тэр хүн нь явсан байхгүй байсан. Хөргөгч авч ирж дэлгүүрт чинь байрлуулахад 380.000 төгрөгний бараа дүүргэлттэй ирнэ. Компаниас гарсан танай руу ирж байгаа. Би гэрээ, тооцоо хийх юм гэсэн байсан. Тэгээд манай Цагаанлуунаас урьдчилгаа 100.000 төгрөг, ачилтын мөнгө 17.000 төгрөг бэлнээр залилаад аваад явсан байсан" гэх мэдүүлэг /4 хх-ийн 85-86/,

-Гэрч Х.Цагаанлуугийн мөрдөн байцаалтанд өгсөн:

"....Өөрийгөө АПУ ХХК-ний худалдааны төлөөлөгч байна гэж хэлж байсан. Танай дэлгүүр хөргөгч захиалсан байна 380.000 төгрөгний үнэтэй том ^эргөгч ачигдчихсан наашаа ирж байгаа. ... Манай дэлгүүрт орж ирсэн залуу хөргөгчний .нийн 30 хувь буюу 100.000 төгрөг, ачилтын 17.000 төгрөг тэгээд нийт 117.000 надад өгөх естой гэж хэлсэн. Тэр хөргөгч рүү залгаад заагаад иймэрхүү том хөргөгч ирнэ танайд залгуур байгаа юу уртасгагч нь хүрэхүү гэх мэтийн юм ярьж байгаад надаас 117.000 төгрөг ззсан" гэх мэдүүлэг /4 хх-ийн 89-90/

-Хохирогч Х.Өлзийхишигийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /4 хх-ийн 40/

 

21. Хохирогч Х.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн:

"...2018 оны 06 дугаар сард 30 орчим насны туранхай өндөр нүдний шилтэй залуу орж ирээд барьж байсан хавтасаа үзүүлээд би АПУ ХХК-аас явж байна. Энэ Минжээ эгчийн дэлгүүр мөн үү гэж асуугаад танайх манай байгууллагад хөргөгч захиалсан байна. Одоо тавиулна гэвэл доор манай машин хөргөгч ачаад явж байна гэж хэлсэн. Мөн манайх хөргөгчөө бараагаар дүүргэж өгнө гэхээр нь би зөвшөөрч урьдчилгаа 190.000 төгрөг өгсөн " /2 хх-ийн 74/

-Таньж олуулах ажиллагааны “... 5 хүний зурагнаас Т.Лийн зургийг зааж “Монхор хамар, зуйван царайтай туранхай залуу байсан. Энэ залуу мөн байна” гэх тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-ийн 78-81/,

-камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 78-82/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2 хх-ийн 86/,

 

22. Хохирогч Х.Доржхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн үед тэр залуу надад хандаж би АПУ компаниас явж байна, борлуулалтын ерөнхий менежер нь байгаа юм гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд танай дэлгүүрт хөргүүр тавих гэсэн юм, дүүргэлтэнд 380.000 төгрөгний бараа орно. Та түүний 50 хувь болох 190.000 төгрөгийг одоо надад өгнө. Харин үлдэгдэл 190.000 төгрөгийг сарын сүүлээр өгч болно гэсэн утгатай зүйл надад хэлсэн. Тэгээд итгээд 190.000 төгрөгийг бэлнээр тоолж өгчихөөд зогсож байтал дараагийн захиалгат бараа ирж байсан учраас тухайн үед би нөгөө залуу 190.000 төгрөгөө аваад дэлгүүрээс гараад явчихсан байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 217/,

-Гэрч Х.Алтанбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Над руу 89113933 дугаараас залгаад энэ “АПУ” ХХК-ны гэрээт борлуулагчийн дугаар мөн үү надад энэ дугаарыг үлдээгээд манай дэлгүүрээс гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө хүний өмнөөс та утас андуураад байгаа юм бишүү гэж хэлээд ажил ихтэй байсан учраас утсаа тасалсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 221-222/,

-Хохирогч Х.Доржхандын алдсан эд зүйл 190.000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 223 тал/,

-хохирогчоос гаргаж өгсөн камерын бичлэгт байсан Т.Лийн гэрэл зураг /1 хх-ийн 227/,

 

23. Хохирогч Ч.Батдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн:

"....АПУ ХХК-ний менежер гэсэн үнэмлэх үзүүлээд. Барааныхаа захиалгийг өгөөрэй гэхээр нь барааныхаа захиалгийг өгсөн чинь танайд хөргөгч, саравч 2 өгье гэхээр нь гараад хэмжээг нь аваад ороод ирсэн чинь манай эхнэрээс 500.000 төгрөг авсан байсан. Тэгээд хамт яваад Хангай хотхон ороод нэг дэлгүүрээс барааны захиалга авна гэж ороод гарч ирэхгүй байхаар нь араас нь орсон чинь цаашаа нэвт гардаг дэлгүүр байсан. Машиных нь жолоочоос асуусан чинь уг машин нь такси байсан" гэх мэдүүлэг /З хх-ийн 212/,

 

24. Хохирогч Т.Нансалмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

"...АПУ компаны ажилтан гээд байсан залууг суулгаж л байсан юм. Тэгээд хүмүүс намжаад ирсэн чинь одоо намайг нэг хүн дагаж явах хэрэг байна. Даацын лангуу, хөргөгч эд нараа манай компаниас очиж ав. Та дагаж очоорой гээд л хэлээд энэ бүгд чинь хэдэн төгрөг болох вэ гэхэд тэр залуу 460.000 төгрөг болно гээд хэлэхээр нь би орлогын мөнгөнөөс дан 20.000 дэвсгэртээр 460.000 бэлэн тоолж өгсөн. Уг залуу нь 30-35 орчим насны зууван царайтай хоёр талын шанаа хэсгээрээ сахалтай мөн эрүүний доод хэсэгтээ сахалтай " гэх мэдүүлэг /1 хх-ийн 235/,

-Насанд хүрээгүй гэрч Б.Өсөхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:

"...Би эмээгийн дэлгүүрт байж байгаад буцаад орж ирэхэд гаднаас 25-30 орчим насны эрэгтэй орж ирээд манай эмээтэй хөргөгч архины зөвшөөрөл гаргаж өгнө гээд баримтаа хувь хүнээр авах уу гээд л ярилцаад байсан. Эмээ маань уг ахтай ярилцаад л хөргөгч архины зөвшөөрлийг манай эмээг дагаж яваад аваарай одоо шууд явна гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд эмээ маань хөргөгч архины зөвшөөрөл өгнө гээд байсан ахад бэлнээр 460.000 төгрөг өгсөн. Хамт дагуулж явна гээд байсан ах дэлгүүрийн гадаа автомашиныхаа хажуу талд тамхи татаж байя гээд түрүүлээд дэлгүүрээс гарсан тамхи татаж дуусгаад хар өнгийн суудлын машиндаа суугаад явсаныг би харсан юм" гэх мэдүүлэг /1 хх-ийн 239-240/,

-Гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны “3 дугаартай гэрэл зураг дээрх хүн нь 2018 оны 06 сарын 22-ны өдөр АПУ компаниас явж байна. Архи пивоны зөвшөөрөл гаргаж өгнө гэж 460.000 төгрөг залилсан хүн мөн гэж заав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 243-247/,

 

25. Хохирогч Т.Амаржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:

"... 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би дэлгүүрт бараа өгчөөд байж байтал үл таних залуу АПУ ХХК-аас танай хөргөгчний хувиар болсон. 2 сарын өмнөөс танайх АПУ-гаас бараагаа авч эхэлсэн байна. 380.000 төгрөгийн бараатай хөргөгч ирнэ. Та сүүн бүтээгдэхүүн авбал 80.000 төгрөг болно. Тэгээд надад бэлэн мөнгө байхгүй би картнаас мөнгө авч өгье гэж хэлээд Цамбагарав АТМ-ээс 380.000 төгрөг аваад АПУ ХХК-ны төлөөлөгч залууд өгсөн. 180 см өндөртэй, дунд зэргийн махтай, нүдний шилтэй, саравчтай малгайтай, цайвар царайтай өмссөн хувцас нь цэвэрхэн залуу байсан" гэх мэдүүлэг /2 хх-ийн 08/

Таньж олуулах ажиллагааны “...4 дугаарын зураг дээр байгаа хүн мөн байна. туранхай, онигор нүдтэй, дэлдэн чихгүй, өндөр залуу  мөн байна. Намайг залилах үедээ саравчтай малгайтай, нүдний шилтэй байсан. Энэ зураг дээр нүдний шилгүй, саравчтай малгайгүй байна. Хараад сайн таньж байна” /4 дугаартай зураг Т.Лийн зураг/ гэх тэмдэглэл /2 хх-ийн 12-15/,

 

26. Хохирогч О.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:

"...АПУ трейдинг ХХК-аас явж байна. Манай компани нь танай дүүрэгт гэрээт борлуулагчаа нээх гэж байгаа юм. Ингээд гэрээт борлуулагчийнхаа нэгээр танай дэлгүүрийг сонгоно гэхээр нь би нөхөр рүүгээ залгаад ийм хүн ирсэн байна гэж хэлэхэд нөхөр удалгүй орж ирээд нөгөө залуугаа дагуулаад арын өрөө рүү орж уулзсан. Тэгээд тэр залуу 8 сая төгрөгний бараа зээлээр өгнө. Урьдчилгаа 1.5 сая төгрөг авна гэсэн. Тэгээд хот руу явах замдаа би түүнд 1.5 сая төгрөг бэлнээр өгсөн. Би тэр өдөр 1.5 сая төгрөгөө авчихаад нөгөө залилсан эрэгтэй, таксины жолоочийн хамт Налайхаас гарч хотруу явж байх замдаа Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын орчимд нөгөө залуу намайг та ерөөсөө мөнгөө өгчих эрхтэн шиг юмнуудаа бичээд бэлдчихэе гэхээр нь би түүнд бэлэн 1.5 сая төгрөг тоолж өгсөн. ...Ургах наран хорооллын харалдаа зам дагуу явж байхдаа надаас аваад цүнхэндээ хийсэн " гэх мэдүүлэг /4 хх-ийн 81/,

-Гэрч Ж.Бадрахын мөрдөн байцаалтанд өгсөн:

"...Замд явж байхдаа Энхжаргал эгч нөгөө танихгүй залууд мөнгө тоолоод өгч байсан ба Энхжаргал эгч нөгөө залууд 1.500.000 төгрөг өглөө гэж хэлж байгаа нь сонсогдсон" гэх мэдүүлэг /4 хх-ийн 97-98/

Гэрч Я.Алтансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн:

"...налайх дүүрэгт байдаг Хаан банкны Экспресс банкнаас 1.5 сая төгрөг аваад эхнэртээ өгсөн. Тэгээд би хамт явах гэтэл нөгөө залуу би хот орж гэрээ хийчихээд буцаж ирэхэдээ 2, 3 хүнтэй ирнэ. Та багтахгүй гэхээр нь би үлдчихсэн. Тэгээд орой би 18 цагийн үед эхнэр рүү залгатал баларсаан би мөнгөө залилуулчихлаа цагдаа дээр ирээд өргөдөл өгчихсөн сууж байна гэж ярьсан" гэх мэдүүлэг /4 хх-ийн 99-100/

 

Шүүгдэгч Т.Лийн шүүх хуралдаанд өгсөн:

Волкесваген тоурег маркийн машиныг би аваагүй ба надад холбоогүй хэрэг байна. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Харин бусад 25 хохирогчтой холбоотой үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоолууд, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан тогтоол болон мэдүүлгүүд, Т.Лийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу олон удаагийн үйлдлээр хохирогч нарыг хуурч хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор гүйцэтгэж чадахгүй байгаа үүргээ гүйцэтгэж байгаа нөхцөлд уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.Л нь хохирогч нарыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Т.Лийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан.

 

Тэрээр өмнө энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан байх ба хорих ангиас суллагдаад залилах гэмт хэргийг дахин удаа дараагийн үйлдлээр үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь 25 удаагийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

Харин хохирогч Ц.Сэржмядагийн Волкесваген тоурег маркийн тээврийн хэрэгслийг залилан аваагүй гэх ба шүүгдэгчийн энэ үйлдэл нь:

гэрч Ц.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг,

Зураг таньж олуулах ажиллагааны “Ц.Пүрэвсүрэн нь: би надаас машин авч явсан хүнийг хараад шууд танина. Учир нь би тэр хүний нүүрний ерөнхий хэлбэр болон зүүн нүдний доорх жижигхэн хар мэнгээр нь сайн танина гээд 10 дугаартай зургийг ямар нэгэн саадгүй шууд заан энэ хүн надаас машин авч явсан хүн мөн байна гэж зургыг шууд заав” /10 дугаартай зураг нь шүүгдэгч Т.Лийн цээж зураг/ гэх тэмдэглэл, гэрэл зураг,

1808016070492 дугаартай хэргийн хохирогч Л.Мөнхбаярын цагдаагийн байгууллагад гаргасан “...Тунгалагтамир гэгч нь Хаан банкинд сервис хийдэг гэж ярьж байсан. 31-18 УНЗ улсын дугаартай волкесваген маркийн бор сааралдуу өнгийн машиныг заагаад намайг асуухын тулд энүүнийг барьдаг гэвэл андахгүй гэж хадам ээжид хэлсэн гэсэн” гэх өргөдөл зэрэг баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Лийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдэлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Шүүх шүүгдэгч Т.Лид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлөөгүй байдал, гэмт үйлдэлдээ өгч байгаа үнэлэлт дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, хялбар аргаар өөрийн хэрэгцээ болон амин зуулгыг залгуулах гэсэн санаатай үйлдэл зэргийг харгалзан хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогч А.Нургайша, Э.Энхжин, С.Оюунсүрэн, Ц.Сэржмядаг, О.Энхсайхан, Ц.Алтанцэцэг нар нь зөөврийн компьютер, авто машин, гар утас, бэлэн мөнгө зэргийг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад бүрэн хүлээж авсан.

Шүүгдэгч нь бусад хохирогч нарт хохирол төлөөгүй байх учир хөрөнгийн үнэлгээний тайлангийн үнэлгээгээр хохиролыг тооцон шүүгдэгч Т.Лоос  7.518.500 төгрөг гаргуулж хохирогч Б.Төгөлдөрт 520.000 төгрөг, Г.Одгэрэлд 390.000 төгрөг, Б.Баярсувдад 510.000 төгрөг, Ж.Доржнамсанд 800.000 төгрөг, С.Ариунтуяад 160.000 төгрөг, О.Лхамхүүд 100.000 төгрөг, Д.Наниданцэцэгт 200.000 төгрөг, Л.Мөнхбаярт 351.500 төгрөг, О.Цэрэнбаярт 100.000 төгрөг, С.Даваанямд 100.000 төгрөг, Ч.Билгээд 300.000 төгрөг, О.Алтансувдад 250.000 төгрөг, Ж.Батсайханд 400.000 төгрөг, Х.Өлзийхишигт 117.000 төгрөг, Х.Баттулгад 190.000 төгрөг, Х.Доржхандад 190.000 төгрөг, Ч.Батдоржид 500.000 төгрөг, Т.Нансалмаад 460.000 төгрөг, Т.Амаржаргалд 380.000 төгрөг, О.Энхжаргалд 1.500.000 төгрөг олгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэргийн талаарх дүрсний бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргаж, Охь нэртэй архи 1 ширхэгийг устгаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 223 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь  зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Т.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар арван жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Т.Лийг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лид оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг                             хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лийн цагдан хоригдсон хоёр зуун хорин гурав хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лоос 7.518.500 төгрөг гаргуулж хохирогч Б.Төгөлдөрт 520.000 төгрөг, Г.Одгэрэлд 390.000 төгрөг, Б.Баярсувдад 510.000 төгрөг, Ж.Доржнамсанд 800.000 төгрөг, С.Ариунтуяад 160.000 төгрөг, О.Лхамхүүд 100.000 төгрөг, Д.Наниданцэцэгт 200.000 төгрөг, Л.Мөнхбаярт 351.500 төгрөг, О.Цэрэнбаярт 100.000 төгрөг, С.Даваанямд 100.000 төгрөг, Ч.Билгээд 300.000 төгрөг, О.Алтансувдад 250.000 төгрөг, Ж.Батсайханд 400.000 төгрөг, Х.Өлзийхишигт 117.000 төгрөг, Х.Баттулгад 190.000 төгрөг, Х.Доржхандад 190.000 төгрөг, Ч.Батдоржид 500.000 төгрөг, Т.Нансалмаад 460.000 төгрөг, Т.Амаржаргалд 380.000 төгрөг, О.Энхжаргалд 1.500.000 төгрөг тус тус олгосугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Охь нэртэй архи 1 ширхэгийг устгуулахаар, бичлэг бүхий сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалуулхаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Лид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ

 

                                    ШҮҮГЧ                                   С.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН