Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2016/00180

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 5 дугаар баг, “Бумбат” гэх газар оршин суух Цэдэндорж тойн овогтой Даваадоржийн Батжаргалын /РД:ЙГ65111908/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Батжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Д.Батжаргал миний бие нь 1981 оны 10 дугаар сараас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар 1991 оныг дуустал ажиллаж байсан. Гэтэл  хөдөлмөрийн дэвтэр байхгүй улмаас ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1981 оны 10 дугаар сараас 1991 оныг дуустал  малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Батжаргал нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Д.Батжаргал нь 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр  сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 552 дугаартай архивын лавлагааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Мөнгө овогтой Сампилийн Саранчимэг нь “...Би 1982 онд 8 дугаар анги төгсөөд Саруул зам нэгдэлд аав ээжийн хамт мал маллаж байсан. Батжаргал нь намайг нэгдэлд ороход 1981 оноос нэгдэлд орсон. Тэрээр миний дээд ангид сурдаг байсан. Би нэгдлээс 1991 онд гарсан Батжаргал бас 1991 онд нэгдлээс гарсан...” гэж, мөн Цэрэндорж тойн овогтой Даваадоржийн Цэрэндолгор нь “...Би 1980 онд 8 дугаар анги төгсөөд мал маллаж эхэлсэн. Батжаргал 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд малчнаар ажилласан. Д.Батжаргал нь 1984 онд гэр бүл болсон. Батжаргал нь 60-130 төгрөгийн цалин авдаг байсан. Тухайн үед эм хонь маллаж байсан. Нэгдэл тартал малчнаар ажилласан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар Д.Батжаргал нь 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Д.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цэдэндорж тойн овогтой Даваадоржийн Батжаргалыг 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

            

                                                    ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА