Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 112

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1811031911177 дугаар 186/2019/0097/Э индекстэй хэргийг 2019 оны 01 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто зам засварчин мэргэжилтэй, тавилгын угсрагч ажилтай, гэр бүлийн байдал 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Уран гарт овогт Б.М,  

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 2 дугаар гудамжны 17 тоотод Х.Ныг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                        

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрээсээ гараад Баянхошууны замаар Хайлааст руу явсан. Хайлааст руу авах замд аавтай ярьж эгчийн дугаарыг нь аваад, танайд очиж байна гэж эгчтэйгээ ярьсан. Эгчийн гэрт очиход ээж, дүү хоёр хамт байсан. Ээж, дүү, эгчийнхээ хүүхдүүдтэй дэлгүүр орж чихэр боов авч өгчихөөд өөрөө нэг шил архи авч ээж, дүүгээ дагуулан ээжийн гэрт очсон. Тэгээд авсан нэг шил архиа ууж байхад аав гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь би аавдаа архи авч өгнө гэж хэлээд дахин нэг шил архи авч өгсөн. Тэрнээс хойш юу болсон талаар би сайн санахгүй байгаа. Одоо аавтайгаа эв найрамдалтай байгаа... гэх мэдүүлэг

   Хохирогч Б.Н мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би дүүгийнхээ гэрээс гараад Хайлаастад байх гэр рүүгээ явж байтал манай дагавар хүү М над руу залгаад би эхнэртэйгээ муудалцаад намайг хөөгөөд байна би гэр рүү чинь очлоо шүү гээд согтуу ярьсан. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм, наанаа учраа олоод байж бай гэж хэлтэл үгүй очно гэж хэлээд ээж эгч хоёрынхоо утасны дугаарыг асуугаад байхаар нь би эгчийнх нь дугаарыг өгтөл утсаа тасалсан. Би Хайлаастад ирээд эхнэр Н руу залгаад Мөөжиг наад руу чинь очно гэж байна шүү гэж хэлтэл манай эхнэр охины гэрт  хүрээд ир гэж хэлээд би охиныдоо очсон. Очоод удаагүй байж байтал манай охин руу Мөөжиг залгаад гэрийг нь асуухад эгч нь гэрээ зааж өгөөд зам дээр гараад зогсож байя гээд гарсан. Би согтуу хүнтэй уулзахгүй гээд замын эсрэг талын колонк дээр очоод нуугдаж зогссон. М ирээд эгч, дүү, ээж гурвыгаа суулгаад эгчийнхээ гэр рүү явсан. Би явахыг нь хүлээгээд 72 дугаар сургүулийн сааданд сууж байтал М над руу залгаад аав гэртээ хүрээд ир гэж дуудсан. Би сааданд сууж байхдаа 100 грамм архи авч уучихаад гэртээ очтол М, Н, Н гурав байсан. М аавдаа нэг шил архи авч өгнө гээд согтуугаар машинаа бариад бид хоёр дэлгүүр яваад 0,5 граммын архи аваад гэр рүүгээ явж байх замдаа М машинаараа айлын хашаа шүргэчихээд намайг руль булааж чи миний машиныг ийм болгочихлоо гээд над руу уурлаад гэр рүү орсон. Гэрт орчихоод чи миний машиныг ийм болгосон, сая төгрөг өг гэсэн. Би яагаад сая төгрөг өгдөг юм, би ямар машиныг чинь ийм болгосон юм уу надад тийм их мөнгө байхгүй гэж хэлэхэд миний нүүр рүү цохиод авсан. Тэгээд сууж байтал дээрээс дэвсээд байсан. Би нэг босдог юм уу гэж бодсоноо болиод Ныг ах руугаа залга гэж хэлсэн. М миний толгой, нүүр, цээж, нуруу, зүүн гарын бугалга хэсэгт цохиж өшиглөж, дэвссэн. Би хэдэн удаа цохиж дэвссэнийг санахгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-10/,

Гэрч Э.Ням-Отгон мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би ажил дээрээ байж байтал манай ах над руу залгаад Мөөжиг ирчихээд агсам тавиад байна хүрээд ир гэж хэлсэн. Би ажлаасаа гараад замаараа эхнэрээ аваад ахын гэрт цагдаа дагуулаад яваад очтол дагавар хүү М миний ахыг унагаачихсан, дээрээс нь дэвсэж байсан... гэсэн мэдүүлэг /хх-13/,

Насанд хүрээгүй гэрч М.Н мөрдөн байцаалтын шатанд: ...удалгүй аав агаа хоёр хамтдаа орж ирээд агаа, аав гар түлхээд хашаа мөргүүлчихлээ гэж хэлээд ээж бид хоёрыг гараад хар гэсэн. Гараад хартал машины нь гупер хагарсан байсан. Эргээд бид гурав гэртээ ортол аав байхгүй байсан, агаа эргэж гараад удаагүй байхад гадаа ахын орилох чимээ гарсан. Би гараад хартал агаа аавыг чирээд машиныхаа хажууд аваачсан. Агаа аавыг машин засуулах 1 сая төгрөг өг гээд байсан. Агаа аавыг босгоод гэр рүү ороод аав том өрөөний сандал дээр суугаад агаа урд нь зогсчихоод миний данс руу сая төгрөг шилжүүл гэж хэлээд хацар руу нь цохиод өшиглөөд байсан. Аавыг сандалаас нь татаж газарт унагаагаад толгой руу нь гараараа цохиод өшиглөөд дээрээс нь дэвсээд байсан. Би жижиг өрөө ороод 10-20 минут болж байгаад гараад иртэл аав хэвтчихсэн, агаа хажууд нь явган сууж байхдаа хэд хэдэн удаа гараа зангидаад хацар руу цохьж байсан. ...аав эхлээд агааг 2, 3 удаа цохиод байх шиг ноцолдоод байсан. Дараа нь агаа дээр нь гараад толгой руу нь цохиод байсан. Би айгаад гарч аавын дүү рүү мессеж биччихээд эргээд ороод иртэл агаа аавын нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод өшиглөсөн. ... удалгүй аав бие засъя гээд гарах гэтэл агаа ардаас нь барьж аваад газарт унагаасан. Тэгээд Отгоо ах орж ирээд дэвсчихсэн байж байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд араас нь цагдаа орж ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-16-17/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №13683 тоот шинжээчийн дүгнэлтэд:

       1.2. Б.Нын биед зүүн 1,2,3,4,5-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн хийн хураа, зүүн уушигны уналт, хамрын ясны хугарал, хамар, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нүүр цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

       3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэх боломжтой.

       4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

       5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

       6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг хамаарна.

       Шинжээч эмч, цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт /хх-22/,

 

Яллагдагчаар Б.М мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 11 дүгээр сарын 07-ны орой архи уучихаад 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагийн орчимд гэрээсээ гараад машинаа унаад Баянхошуугаар даваад Хайлаастад байх эгчийнхээ гэрт ирсэн. Эгчийнд ирэхэд ээж Н, дүү Н нар хамт байсан. Би ээж, дүү эгч нараа дагуулаад дэлгүүр орж дүү нартаа чихэр боорцог аваад би өөрөө 0,5 граммын Соёрхол архи аваад дэлгүүрээс гарсан. Дэлгүүрээс гараад эгч дүү нараа гэрт буулгачихаад ээж, дүү нарын хамт гэр рүү явсан. Гэрт нь очоод авсан архиа ээжтэй хамт хуваагаад ууж сууж байгаад би хойд аав болох Н руу залгаад хаана явж байгаа талаар асуухад одоо удахгүй орлоо гэж хэлсэн.  Удалгүй аав орж ирээд би ууж байсан архинаасаа нэг хийж өгөөд архи маань дууссан. Би аавыг хамт гаръя танд нэг юм авч өгнө гэж хэлээд хамт гарсан. Би энэ үйл явдлаас хойш санахгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-28/,

Хохирлын баримт /хх-40-41/,

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-29/, зөрчлийн бүртгэл /хх-30-31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-32/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-34/, Говь Хангай мебель ХХК-н тодорхойлолт /хх-35/, Хаан банкны дансны хуулга /хх-36-38/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-48-50/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 2 дугаар гудамжны 17 тоотод Х.Ныг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрч, гомдолгүй болсон. Б.Мын өрхийн сарын орлого нь эхнэрийнхээ цалинтай нийлээд 2.200.000 төгрөг байдаг. Хохирогчийн шүүхэд гарган өгсөн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүссэн хүсэлт зэргийг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж хүсч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 2 дугаар гудамжны тоотод Х.Ныг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн: ...2018 оны 11 дүгээр сарын 07-ны орой архи уучихаад 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагийн орчимд гэрээсээ гараад машинаа унаад Баянхошуугаар даваад Хайлаастад байх эгчийнхээ гэрт ирсэн. Эгчийнд ирэхэд ээж Н, дүү Н нар хамт байсан. Би ээж, дүү эгч нараа дагуулаад дэлгүүр орж дүү нартаа чихэр боорцог аваад би өөрөө 0,5 граммын Соёрхол архи аваад дэлгүүрээс гарсан. Дэлгүүрээс гараад эгч дүү нараа гэрт буулгачихаад ээж, дүү нарын хамт гэр рүү явсан. Гэрт нь очоод авсан архиа ээжтэй хамт хуваагаад ууж сууж байгаад би хойд аав болох Н руу залгаад хаана явж байгаа талаар асуухад одоо удахгүй орлоо гэж хэлсэн.  Удалгүй аав орж ирээд би ууж байсан архинаасаа нэг хийж өгөөд архи маань дууссан. Би аавыг хамт гаръя танд нэг юм авч өгнө гэж хэлээд хамт гарсан. Би энэ үйл явдлаас хойш санахгүй байна... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Нын: ...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би дүүгийнхээ гэрээс гараад Хайлаастад байх гэр рүүгээ явж байтал манай дагавар хүү М над руу залгаад би эхнэртэйгээ муудалцаад намайг хөөгөөд байна би гэр рүү чинь очлоо шүү гээд согтуу ярьсан. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм, наанаа учраа олоод байж бай гэж хэлтэл үгүй очно гэж хэлээд ээж эгч хоёрынхоо утасны дугаарыг асуугаад байхаар нь би эгчийнх нь дугаарыг өгтөл утсаа тасалсан. Би Хайлаастад ирээд эхнэр Н руу залгаад Мөөжиг наад руу чинь очно гэж байна шүү гэж хэлтэл манай эхнэр охины гэрт хүрээд ир гэж хэлээд би охиныдоо очсон. Очоод удаагүй байж байтал манай охин руу Мөөжиг залгаад гэрийг нь асуухад эгч нь гэрээ зааж өгөөд зам дээр гараад зогсож байя гээд гарсан. Би согтуу хүнтэй уулзахгүй гээд замын эсрэг талын колонк дээр очоод нуугдаж зогссон. М ирээд эгч, дүү, ээж гурвыгаа суулгаад эгчийнхээ гэр рүү явсан. Би явахыг нь хүлээгээд 72 дугаар сургүулийн сааданд сууж байтал М над руу залгаад аав гэртээ хүрээд ир гэж дуудсан. Би сааданд сууж байхдаа 100 грамм архи авч уучихаад гэртээ очтол М, Н, Н гурав байсан. М аавдаа нэг шил архи авч өгнө гээд согтуугаар машинаа бариад бид хоёр дэлгүүр яваад 0,5 граммын архи аваад гэр рүүгээ явж байх замдаа М машинаараа айлын хашаа шүргэчихээд намайг руль булааж чи миний машиныг ийм болгочихлоо гээд над руу уурлаад гэр рүү орсон. Гэрт орчихоод чи миний машиныг ийм болгосон, сая төгрөг өг гэсэн. Би яагаад сая төгрөг өгдөг юм, би ямар машиныг чинь ийм болгосон юм уу надад тийм их мөнгө байхгүй гэж хэлэхэд миний нүүр рүү цохиод авсан. Тэгээд сууж байтал дээрээс дэвсээд байсан. Би нэг босдог юм уу гэж бодсоноо болиод Ныг ах руугаа залга гэж хэлсэн. М миний толгой, нүүр, цээж, нуруу, зүүн гарын бугалга хэсэгт цохиж өшиглөж, дэвссэн. Би хэдэн удаа цохиж дэвссэнийг санахгүй байна... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Ням-Отгоны: ... 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би ажил дээрээ байж байтал манай ах над руу залгаад Мөөжиг ирчихээд агсам тавиад байна хүрээд ир гэж хэлсэн. Би ажлаасаа гараад замаараа эхнэрээ аваад ахын гэрт цагдаа дагуулаад яваад очтол дагавар хүү М миний ахыг унагаачихсан, дээрээс нь дэвсэж байсан... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Нын:  ...удалгүй аав агаа хоёр хамтдаа орж ирээд агаа, аав гар түлхээд хашаа мөргүүлчихлээ гэж хэлээд ээж бид хоёрыг гараад хар гэсэн. Гараад хартал машины нь гупер хагарсан байсан. Эргээд бид гурав гэртээ ортол аав байхгүй байсан, агаа эргэж гараад удаагүй байхад гадаа ахын орилох чимээ гарсан. Би гараад хартал агаа аавыг чирээд машиныхаа хажууд аваачсан. Агаа аавыг машин засуулах 1 сая төгрөг өг гээд байсан. Агаа аавыг босгоод гэр рүү ороод аав том өрөөний сандал дээр суугаад агаа урд нь зогсчихоод миний данс руу сая төгрөг шилжүүл гэж хэлээд хацар руу нь цохиод өшиглөөд байсан. Аавыг сандалаас нь татаж газарт унагаагаад толгой руу нь гараараа цохиод өшиглөөд дээрээс нь дэвсээд байсан. Би жижиг өрөө ороод 10-20 минут болж байгаад гараад иртэл аав хэвтчихсэн, агаа хажууд нь явган сууж байхдаа хэд хэдэн удаа гараа зангидаад хацар руу цохьж байсан. ...аав эхлээд агааг 2, 3 удаа цохиод байх шиг ноцолдоод байсан. Дараа нь агаа дээр нь гараад толгой руу нь цохиод байсан. Би айгаад гарч аавын дүү рүү мессеж биччихээд эргээд ороод иртэл агаа аавын нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод өшиглөсөн. ... удалгүй аав бие засъя гээд гарах гэтэл агаа ардаас нь барьж аваад газарт унагаасан. Тэгээд Отгоо ах орж ирээд дэвсчихсэн байж байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд араас нь цагдаа орж ирсэн... гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №13683 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 2 дугаар гудамжны 17 тоотод Х.Ныг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.           

 

Шүүгдэгч Б.М бусдыг эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.                              

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.           

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.