Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2016/00181

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 83-11 тоотод оршин суух Буувал овогтой Содномпилийн Баярхүүгийн /РД:ЙГ55101513/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Баярхүү шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Баярхүү миний бие нь 1979 оноос Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Худалдаа бэлтгэлийн ангид тасралтгүй /1974-1994/ оныг дуустал ажилласан. Гэтэл 1979-1983 он хооронд ажилласан тушаал, 1990 -1994 он хүртлэх ажилласан, чөлөөлсөн тушаал байхгүйн улмаас 1979-1983, 1990-1994 оны хоорондох ажилласан жилүүд тогтоогдохгүй байна. Иймд 1979-1983, 1990-1994 оны хооронд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Баярхүү нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

С.Баярхүү нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны нярав, ажилтнаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн картууд, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат хэрэглээний хоршооны ерөнхий хорооны даргын 1990 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай шийдвэрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Төр овогтой Далхжавын Догоохүү нь “...Би 1959 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд бичээчээр ажилд орсон. С.Баярхүү нь 1979 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилтнаар ажиллаж байсан...” гэж, мөн Энхдалай овогтой Борын Даваасүрэн нь “...Би 1983 Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдлийн худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан. Намайг ажилд ороход С.Баярхүү нь няраваар ажиллаж байсан. С.Баярхүү нь 300-400 төгрөгийн цалин авч байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар С.Баярхүү нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар  сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны нярав, ажилтнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч С.Баярхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                             

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Буувал овогтой Содномпилийн Баярхүүг 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар  сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилтан, барааны няраваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Баярхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

             

ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА