| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2019/0089/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Ст холбогдох эрүүгийн 1811023981065 дугаар 186/2019/0089/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Ц.Батбямба,
Шүүгдэгч Т.С /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Т.С
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Т.С нь 2018 оны 08 дугаас сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргиин 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит Шонхор худалдааны төв дээр худалдаа эрхлэгч А.Аын туслахаар ажиллаж байхад нь 1.670.000 төгрөгийг Хаан банкны харилцах дансандаа хийлгүүлэхээр итгэмжлэн хариуцуулсан боловч уг мөнгийг А.Аын харилцах дансанд хийлгүйгээр өөрийн үйлчилгээний төлбөрт төлж, завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч А.А мөрдөн байцаалтын шатанд: ...Би Хүчит Шонхор зах дээр гурил, будаа зардаг юм. С гэх залууг өөрийн туслахаар 2018 оны 08 дугаар сарын эхээр авч, өдрийн 20.000 төгрөгийн хөлс өгч байсан. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр туслах ажилтан Ст бэлнээр 1.670.000 төгрөг, Хаан банкны картын хамт өгч, картанд мөнгө хийгээд ир гэж хэлж явуулсан. Тэгээд С ирэхгүй удаад байхаар нь утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй, амьдардаг гэх гэрт нь очсон чинь байхгүй байсан. 2018 оны 08 дугаар сарын сүүлээр Стай ярьж байж миний данс руу хоёр удаагийн үйлдлээр 550.000 төгрөг шилжүүлсэн. …С нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр над руу холбогдож 400.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр над руу холбогдож тоот данснаас 150.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр С өөрийн ашиглаж байсан Ноте-4 загварын гар утсаа 150.000 төгрөгөөр бодож өгсөн, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сын эх Тунгалаг 970.000 төгрөг миний данс руу шилжүүлж өгсөн. Надад цааш Ст гаргах гомдол санал, хүсэлт байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-14-15, 16-17/,
Гэрчээр Т.С мөрдөн байцаалтын шатанд: ... Хүчит Шонхор зах дээр гурил, будаа зардаг Аын туслах ажилтан хийдэг байсан. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр А надад бэлнээр 1.670.000 төгрөг, өөрийн Хаан банкны картаа өгөөд картанд мөнгө хийгээд ир гэсэн. Тэгэхээр нь би мөнгийг нь аваад Дархан хотод очоод Алтансувын мөнгөөр архи согтууруулах ундааны зүйл худалдан авч, биеэ үнэлэгч авч 1.000.000 орчим төгрөгийг үрсэн. Тэгсэн Чингэлтэй дүүргийн цагдаагаас манай эхнэрийн утас руу залгаад болсон явдлын талаар хэлэхээр нь үлдсэн байсан 550.000 төгрөгийг Аын надад өгсөн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би Аад учруулсан хохирол болох 1.670.000 төгрөг төлж барагдуулсан. Би Ааас авах зээл болон цалин хөлс өр байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-20-21/,
Яллагдагчаар Т.С мөрдөн байцаалтын шатанд: ... Би Хүчит шонхор зах дээр гурил, будаа зардаг Аын туслах ажилтан хийдэг байсан. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр А надад бэлнээр 1.670 000 төгрөг, өөрийн Хаан банкны картаа өгөөд картанд хийгээд ир гэсэн. Тэгэхээр нь би мөнгийг нь аваад Дархан-Уул аймаг явж, Дархан хотод очоод Аын мөнгөөр архи согтууруулах ундааны зүйл худалдан авч, биеэ үнэлэгч авч 1.000.000 төгрөгийг үрж дуусгасан. Надад 600.000 төгрөг үлдсэн. Тэгсэн Чингэлтэй дүүргийн цагдаагаас манай эхнэрийн утас руу залгаад болсон явдлын талаар хэлэхээр нь би өөрт үлдсэн байсан 400.000 төгрөгийг Булган аймагт байдаг дэлгүүрийн хүний мобайлаар шилжүүлсэн. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийнхее 5045503518 тоот данснаас Аын данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Аад өөрийн барьдаг Ноте-4 загварын гар утсаа 150.000 төгрөгөнд бодож өгөөд, миний эх Тунгалаг Дархан хотоос Аын 5017170047 тоот данс руу 970.000 төгрөг шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг /хх-26-27/,
Депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-11/, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-12/, хохирол төлсөн тухай баримт /хх-42-46/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/, иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-33-34/, зөрчлийн бүртгэл /хх-35-37/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Т.С нь 2018 оны 08 дугаас сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргиин 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит Шонхор худалдааны төв дээр худалдаа эрхлэгч А.Аын туслахаар ажиллаж байхад нь 1.670.000 төгрөгийг Хаан банкны харилцах дансандаа хийлгүүлэхээр итгэмжлэн хариуцуулсан боловч уг мөнгийг А.Аын харилцах дансанд хийлгүйгээр өөрийн үйлчилгээний төлбөрт төлж, завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Т.С нь 2018 оны 08 дугаас сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргиин 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит Шонхор худалдааны төв дээр худалдаа эрхлэгч А.Аын туслахаар ажиллаж байхад нь 1.670.000 төгрөгийг Хаан банкны харилцах дансандаа хийлгүүлэхээр итгэмжлэн хариуцуулсан боловч уг мөнгийг А.Аын харилцах дансанд хийлгүйгээр өөрийн үйлчилгээний төлбөрт төлж, завшсан болох нь шүүгдэгчийн: ...Би Хүчит шонхор зах дээр гурил, будаа зардаг Аын туслах ажилтан хийдэг байсан. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр А надад бэлнээр 1.670 000 төгрөг, өөрийн Хаан банкны картаа өгөөд картанд хийгээд ир гэсэн. Тэгэхээр нь би мөнгийг нь аваад Дархан-Уул аймаг явж, Дархан хотод очоод Аын мөнгөөр архи согтууруулах ундааны зүйл худалдан авч, биеэ үнэлэгч авч 1.000.000 төгрөгийг үрж дуусгасан. Надад 600.000 төгрөг үлдсэн. Тэгсэн Чингэлтэй дүүргийн цагдаагаас манай эхнэрийн утас руу залгаад болсон явдлын талаар хэлэхээр нь би өөрт үлдсэн байсан 400.000 төгрөгийг Булган аймагт байдаг дэлгүүрийн хүний мобайлаар шилжүүлсэн. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийнхее 5045503518 тоот данснаас Аын данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Аад өөрийн барьдаг Ноте-4 загварын гар утсаа 150.000 төгрөгөнд бодож өгөөд, миний эх Тунгалаг Дархан хотоос Аын 5017170047 тоот данс руу 970.000 төгрөг шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг, хохирогч А.Аын: ...Би Хүчит Шонхор зах дээр гурил, будаа зардаг юм. С гэх залууг өөрийн туслахаар 2018 оны 08 дугаар сарын эхээр авч, өдрийн 20.000 төгрөгийн хөлс өгч байсан. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр туслах ажилтан Ст бэлнээр 1.670.000 төгрөг, Хаан банкны картын хамт өгч, картанд мөнгө хийгээд ир гэж хэлж явуулсан. Тэгээд С ирэхгүй удаад байхаар нь утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй, амьдардаг гэх гэрт нь очсон чинь байхгүй байсан. 2018 оны 08 дугаар сарын сүүлээр Стай ярьж байж миний данс руу хоёр удаагийн үйлдлээр 550.000 төгрөг шилжүүлсэн. …С нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр над руу холбогдож 400.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр над руу холбогдож 5045503518 тоот данснаас 150.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр С өөрийн ашиглаж байсан Ноте-4 загварын гар утсаа 150.000 төгрөгөөр бодож өгсөн, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сын эх Тунгалаг 970.000 төгрөг миний данс руу шилжүүлж өгсөн. Надад цааш Ст гаргах гомдол санал, хүсэлт байхгүй... гэсэн мэдүүлэг, дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Т.С нь 2018 оны 08 дугаас сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргиин 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит Шонхор худалдааны төв дээр худалдаа эрхлэгч А.Аын туслахаар ажиллаж байхад нь 1.670.000 төгрөгийг Хаан банкны харилцах дансандаа хийлгүүлэхээр итгэмжлэн хариуцуулсан боловч уг мөнгийг А.Аын харилцах дансанд хийлгүйгээр өөрийн үйлчилгээний төлбөрт төлж, завшсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.С нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Ст эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Т.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.