Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00178/И |
Дугаар | 146/ШШ2016/00183 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 146/ШШ2016/00183
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар баг, “Өвөр зүлэгт” гэх газар оршин суух Харваач овогтой Халтарын Нандинцэцэгийн /РД:ГП80110908/ хүсэлттэй,
А.Мөнхбаттай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Нандинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Нандинцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.Нандинцэцэг миний бие нь 2001 онд тус сумын 3 дугаар багийн иргэн А.Мөнхбаттай хамтран амьдарч байгаад охин Мөнхцэцэгийг төрүүлсэн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас охиноо өөрөөрөө овоглосон. Мөнхбат нь 2007 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зуурдаар нас барсан. Бид 2 2001 оноос 2007 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан. Иймд намайг А.Мөнхбаттай хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү. Миний бие амьжиргааны түвшин тогтооход 1 дүгээр түвшинд эрэмблэгдсэн ба нэн ядуу өрх тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Нандинцэцэг нь А.Мөнхбаттай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Х.Нандинцэцэг нь талийгаач А.Мөнхбаттай 2001 оноос 2007 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хамтран амьдарч, тэдний дундаас 2003 оны 03 дугаар сарын 16-ны өдөр охин Н.Мөнхцэцэг төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, цахим үнэмлэхний хуулбар, талийгаач А.Мөнхбатын нас барсаны гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Түүнчлэн гэрч Өмгөр овогтой Төмөрөөгийн Халтар нь “Талийгаач А.Мөнхбат, Х.Нандинцэцэг нар нь 2001 онд гэр бүл болж хурим найр хийж гэр бүл болсон. 2003 онд охин Х.Мөнхцэцэг төрсөн. Талийгаач А.Мөнхбат нь 2007 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авто осолд орж нас барсан. А.Мөнхбат нь Х.Нандинцэцэгтэй 2001 оноос 2007 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хамт амьдарсан...” гэж, Боржигон овогтой Төрхишигийн Энхмаа нь “ Нандинцэцэг, Мөнхбат 2 2001 онд гэр бүл болж 2003 онд охин Мөнхцэцэг төрсөн. А.Мөнхбат нь 2007 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авто осолд орж нас барсан. А.Мөнхбат нь Х.Нандинцэцэгтэй 2001 оноос 2007 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хамт амьдарсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Хүсэлт гаргагч Н.Нандинцэцэг нь талийгаач А.Мөнхбаттай амьдарч эхэлсэн өдөр тодорхойгүй байх тул Иргэний хуульд заасан хугацаа тоолох ерөнхий журмыг баримтлан тухайн сарын эхний өдрөөр тооцох нь хуульд харшлахгүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн амьдарч эхэлсэн хугацааг 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр, амьдарч дууссан хугацааг А.Мөнхбатыг нас барсан өдрөөр тооцож тус тус тогтоосон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Харваач овогтой Халтарийн Нандинцэцэгийг талийгаач Боржигон овогтой Аюушын Мөнхбаттай /РД:ЙЕ77121213/ 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч Х.Надинцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА