Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 146/ШШ2016/00184

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хүсэлттэй,

“Иргэн Шуурайн Ганболдыг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч С.Төмөртогоо, нарийн бичгийн дарга Б.Хулангоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид шүүхэд гаргасан хүсэлтэдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой 3 дугаар багийн иргэн Шуурай овогтой Ганболд нь 1979 онд төрсөн 37 настай (хүнд хэлбэрийн оюуны хомсдол) өвчний улмаас өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй хүний асрамжинд байдаг. Монгол Улсын “Сонгуулийн тухай” хуулийн 61 дүгээр зүйлийн 61.8.1-д Улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг УБСЕГ-т 5 дугаар сарын 5-ны дотор хүргүүлэхээр заасан тул энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг ИТХ-ын тэргүүлэгчид, эрүүл мэндийн байгууллага, шүүхэд гаргана гэж заасныг үндэслэн эрх зүйн чадамжгүй гэж үзэх үндэслэл бүхий Шуурай овогтой Ганболдыг эрх зүйн чадамжгүй гэж тооцож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг үндэслэн тэмдэгтийн хураамжаас чөлөөлж  зохих шийдвэр гаргаж өгнө үү...гэжээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөртогоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “....Шуурайн Ганболд нь 1973 онд төрсөн 37 настай. Хүнд хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчний улмаас өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй хүний асрамжинд байдаг. Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.8.1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д эрхзүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, эрүүл мэндийн байгууллага, шүүхэд гаргана гэж заасныг үндэслэн эрхзүйн чадамжгүй гэж үзэх үндэслэл бүхий Шуураа овогтой Ганболдыг эрх зүйн чадамжгүй гэж тооцож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь “Иргэн Шуурайн Ганболдыг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын  3 дугаар баг, Эрдэнэтолгой, Арцат 2-9 тоотод оршин суух иргэн 1979 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн Халх боржигон овгийн Шуурайн Ганболд /РД:ЙР79112172/ нь сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй болох нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай комиссын шийдвэр, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн сум хариуцсан мэргэжилтний албан бичиг, гэрч Ш.Гандолгорын мэдүүлэг, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн магдлагаа зэргийг үндэслэн түүнийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг хангаж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/148 дугаартай албан бичигээр Ш.Ганболдод асран хамгаалагч тогтоосон Засаг даргын захирамж гараагүй гэх тул Ш.Гандолгорыг түүний асран хамгаалагчаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1-т“...эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах шүүхийн зардлыг төр хариуцна” гэж заасны дагуу шинжээчийн зардал болох 35.000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Төрийн сангаас гаргуулан шинжээч Өвөрхангай аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвд олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон            

                                                                             ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар Халх боржигон овгийн Шуурайгийн Ганболдыг  /РД:ЙР79112172/ иргэний эрх зүйн чадамжгүйд тооцон, түүний асран хамгаалагчаар Шуурайн Гандолгорыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Төрийн сангаас шинжээчийн зардал болох 35.000 төгрөгийг гаргуулан шинжээч Өвөрхангай аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвд олгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЭНХ-АМГАЛАН