| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2019/0135/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1911001870102 дугаар 186/2019/0135/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Ц.Хулан,
Шүүгдэгч Б.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хиам шарагч ажилтай, гэр бүлийн байдал 4, эхнэр хүүхдүүдийн хамт суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Бэсүд овогт Б.Г
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит Шонхор худалдааны төвийн орчим засмал зам дээр иргэн П.Утай урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсон асуудлаас болж хоорондоо маргалдан, улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч П.У мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчим би Баянхошуунаас Хүчит Шонхор худалдааны төв рүү явах зам дагуу түгжрэлтэй байхаар нь урсгал сөрөөд орчихсон өөдөөс 22-82 УБЗ улсын дугаартай цайвар өнгийн Верна аксент машин тулж ирээд уурлаад пизда гэх мэтээр хараагаад байхаар нь би чи ямар сүртэй пизда вэ гээд тэр залуу руу салаавч гаргасан. ...тэгээд тэр залуу бууж ирээд чи яахаараа надад салаавч өгдөг юм буугаад ир гэсэн бөгөөд би буух боломжгүй байсан чинь тэр залуу онгорхой байсан цонхоор гараа оруулж миний баруун чих, шанаа руу 2 удаа цохисон чинь чих шуугиад явсан. Тэгээд би боль гээд гараараа хаасан чинь үргэжлүүлээд нилээн хэдэн удаа цохисон. Тэгээд цаанаас эхнэр нь хүрч ирээд салгасан. ...замын цагдаагийн газарт адил замын уулзвар гээд миний буруу болж таараад миний машиныг мөргөсөн асуудлыг хэрэгсэхгүй болгосон байгаа. Тухайн үед би урсгал сөрж тэр залуу руу салаавч гаргасан нь миний өөрйн буруу байгаа юм. ...Тэр залуу эрүүл байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал гээд байх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-9/,
Гэрч Б.Гансүх мөрдөн байцаалтын шатанд: ...тэгээд манай нөхөр тэр хүнд эгнээ байраа эзлээд яваач гэсэн чинь манай нөхөр рүү салаавч өгөөд урдуур чихэж ороод машин шүргэлцсэн. Тэгээд манай нөхөр уурлаад машинаас гарсан. ...тэгээд манай нөхөр тэр залууг 2-3 удаа мангасдах шиг болсон... гэсэн мэдүүлэг /хх-13/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний №872 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Г.Ханхүү гэсэн дүгнэлт /хх-15/,
Яллагдагчаар Б.Г мөрдөн байцаалтын шатанд: ...Тэр залуу урсгал сөрж орж ирчихээд дээрээс нь салаавч гаргаж доромжилсон болохоор нь би бухимдаад маргалдсан юм. ...Би тэр залуугийн баруун шанаа орчимд нь баруун гараараа 2-3 удаа хүчтэй түлхсэн... гэсэн мэдүүлэг /хх-22-23/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний мэдээлэл /хх-31/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, оршинг суугаа хаягийн тодорхойлолт /хх-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, зөрчлийн бүртгэл /хх-35-37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Хууль зүйн дүгнэлтэд:
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит Шонхор худалдааны төвийн орчим засмал зам дээр иргэн П.Утай урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсон асуудлаас болж хоорондоо маргалдан, улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Прокуророос Б.Год холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.
Б.Гын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан, зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Г нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд Б.Гыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Г өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.