| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2019/0134/Э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1911000520066 дугаар 186/2019/0134/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Д.Агар,
Шүүгдэгч Д.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлсэн, гэр бүлийн байдал 7, эхнэр 4 хүүхдийн хамт оршин суудаг, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэн харгалзаж шийдвэрлэсэн, Бэсүд овогт Д.Б
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Найман шарга худалдааны төвийн 2 дугаар давхарт Н.Этой маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийн үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг
Хохирогч Н.Э мөрдөн байцаалтын шатанд: ...Миний бие 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Найман шарга худалдааны төвд ажилтай болоод урд талд байрлах төлбөртэй зогсоолд машинаа байрлуулаад 17 цаг өнгөрч байхад зогсоолын харуул яриад машиныг чинь өөр машин мөргөчихлөө гэхээр нь гараад очиход мөргөсөн гэх машины жолооч байхгүй байсан. Тэгээд байж байхад жолооч нь гээд согтуу залуу гарч ирэхээр нь уулзтал миний яриаг ойлгохооргүй согтуу байсан бөгөөд машинаа асаагаад хөдлөх гээд байхаар нь би болиулсан. ..Хоёр давхарт гартал нэг шилэн хаалгатай өрөөнөөс гараад ирсэн ба тэр дотор нь ах нь байгаа гэхээр нь ороход нэг настай ах байхаар нь араас нь энэ хүн танайд ажилладаг юм уу гэж асуухад ах нь бас согтуу чамд ямар хамаатай юм гээд намайг хувцаснаас бариад авахад хажуунаас машин мөргөсөн залуу чи ямар сүртэй пизда вэ гээд над руу дайрч цээж рүү цохисон. Би ахынх нь гарыг тавиулаад эргэж хараад Бтой барицалдаж дээрээ доороо орсон. Тэр үед миний нүүр болон цээж рүү нилээн хэдэн удаа цохисон. Тэгээд салгахад миний нүд хөмсөг, орчим хавдсан байсан ба зүүн хөл гишгэж болохгүй, өвдөг орчим гэмтсэн байсан. ...миний биед учруулсан өвдөг болон нүүр ам, хүзүү гаранд учруулсан гэмтлийг Бтой ноцолдож, түүнд цохиулж мөргүүлсний улмаас учирсан гэмтлүүд юм... гэсэн мэдүүлэг /хх-10-12/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №276 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт /хх-17/,
Яллагдагчаар Д.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Өөрийн гэм буруугаа ойлгож байна. Н.Эд учирсан хохирол, эмчилгээний зардлын мөнгө болох 3.940.310 төгрөгийг төлж барагдуулан уучлалт гуйсан... гэсэн мэдүүлэг /хх-22-23/,
Хохирлын баримт /хх-33-39/, өвчний түүх /хх-42-49/, хохирол төлсөн баримт /хх-40/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-24/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 241 дугаар тогтоолын хуулбар /хх-29-30/, 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 480 дугаартай тогтоолын хуулбар /хх-31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Хууль зүйн дүгнэлтэд:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Найман шарга худалдааны төвийн 2 дугаар давхарт Н.Этой маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Прокуророос Д.Бид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.
Д.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Д.Б нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд Д.Б “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 900 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогчид эмчилгээний зардалд 3.940.410 төгрөгийг төлсөн байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.