Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 150/2016/00156/и |
Дугаар | 0180 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 0180
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр баг, Андын өвөрт оршин суух Үрчгэр овгийн Норолхоогийн Лхагвасүрэн /РД:ДЛ60060507/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, 2 дугаар баг, Бортолгой хороолол, 11-4 тоотод оршин суух Хар бүргэд овгийн Попогийн Соль /РД:МК64012601/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.666.925 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Лхагвасүрэн миний бие Орхонтуул сумын Хаан банкны салбараас малчны зээл 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 8.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай авсан. 2.500.000 төгрөгийг өөрийн эмчилгээнд хэргэлсэн. 2.930.000 төгрөгийг төлсөн. Үүнээс Хаан банкны салбарын эрхлэгч байсан П.Соль гэдэг хүн авсан. Иймд П.Солиос 5.666.925 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Соль шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие П.Соль нь иргэн Н.Лхагвасүрэнгийн нэхэмжилсэн 5.666.925 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.
Нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: П.Солийн шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцлаа. Энэ 5.666.925 төгрөгийг П.Соль нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн нь хариуцагч П.Солиос зээлийн гэрээний үүрэгт 5.666.925 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Соль хүлээн зөвшөөрч 5.666.925 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105.630 төгрөгийг 50 хувиар бууруулан тогтоож хариуцагчаас 52.815 төгрөг, орон нутгийн төсвөөс үлдсэн 50 хувь болох 52.815 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Лхагвасүрэнгийн зээлийн гэрээний үүрэгт шаардсан 5.666.925 /таван сая зургаан зуун жаран зургаан мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч П.Солийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч П.Солиос 52.815 төгрөг, орон нутгийн төсвөөс 52.815 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР