| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2019/0082/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Н.А, Б.Э нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811000000941 дугаар 186/2019/0082/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч, Б.Э,
шүүгдэгч Н.А /шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, тусгай дунд боловсролтой, ойн байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 7, эх, 3 ах, дүү нарын хамт оршин суудаг, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн 2000 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 68 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Тариат овогт Б.Э
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хайгуулын өрөмчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 2, эхийн хамт оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 203 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2-т зааснаар авто машин жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, мөн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 284 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 203 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж, бүгд 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 9 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 06-ны өрийн 226 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, 2001 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 237 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 жил, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил, 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил тус тус хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн 7 жил хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял, оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож, 2015 оны 11 дүгээр сарын 09-нд ялын хугацаа дуусаж суллагдсан, Аргалчин овогт Н.А
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Н.А, Б.Э нар нь нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн оройн 21-22 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгайд оршин суух иргэн Ш.Гын эзэмшлийн зуслангийн байшингийн бүргэд хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлж 614.800 төгрөгийн хохирол, мөн Г.Оийн эзэмшлийн зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлж 178.200 төгрөгийн буюу нийт 793.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Э бид хоёр тааралдаж хамт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд бид хоёр дахиж согтууруулах ундааны мөнгө олно гээд автобусанд суусан. Нэг мэдсэн чинь бид хоёр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд ирчихсэн байсан. Б.Э надад энэ хавьд манай хамаатан байдаг гээд эхний айл руу орсон. Эхний байшингаас гараад хажуу талын байшин руу нь бас орсон. Би Б.Эд битгий хулгай хий, энэ танай хамаатны айл биш байна шүү дээ гэж хэдэн удаа хэлсэн. Удалгүй цагдаа нар гаднаас ороод ирсэн. Би тухайн үед айсандаа зугтчихсан... гэх мэдүүлэг
Хохирогч Ш.А мөрдөн байцаалтын шатанд: ...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгайд байшинтай. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед хөрш айлын эгч, нэрийг нь мэдэхгүй утсаар залгаад “танай гэрийн хаалга онгорхой байна” гэхээр нь би өөрийн 9999**** дугаараас дуудлага өгсөн. Гэрт очиход төмөр бүргэд хаалгыг урд хуучин зуслангийн байшинд байсан жоотуу, төмөр багажаар хөшөөд эвдэлсэн байсан. Гэрт ороход ил харагдахаар алга болсон зүйл ажиглагдаагүй бөгөөд цагдаагийн бүрэлдэхүүн явсны дараа юмаа нэг бүрчлэн үзсэн ба сая хүлээн авсан эд зүйлүүд алдагдсан байсан. Бүргэд хаалга маш их эвдрэлтэй байгаа бөгөөд солихоос нааш засагдахгүй болсон тул 280.000 төгрөгөөр үнэлнэ. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Гурвалжингийн гүүрний барилгын материалын дэлгүүрээс худалдаж авсан, энэ талаар баримт нь байгаа шаардлагатай бол гаргаж өгье... гэсэн мэдүүлэг /хх-22/,
Хохирогч Г.О мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай дүү О над руу залгаад “танай зуслангийн байшинд хулгай орсон юм шиг байна” гэж хэлсэн. Манай дүүгийн зуслангийн байшин ба манай зуслангийн байшинтай ойрхон байдаг болохоор эргэх гэж очихдоо мэдсэн юм шиг байсан. Тэр үед би эмнэлэг дээр хүн асарч байсан болохоор очиж чадалгүй өнөөдөр тэндээ очиж үзсэн чинь хаалганы цүүг нь эвдээд орсон юм шиг байна. Тэгээд элдэв юманд хүрэлгүй шууд цагдаад мэдэгдсэн. Сая хүлээж авсан эд зүйлс миний байшинд байсан эд зүйлс мөн байна... гэсэн мэдүүлэг /хх-65-66/,
Гэрч Б.Энхбат мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 10 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн задгай тоотод байх манай хажуу талын эзэнгүй байшинд хулгай ороод байх шиг байна гэсэн дуудлага авч, очиж шалгасан юм. Тэр газрын хаяг тодорхойгүй байсан болохоор дуудлага өгсөн Аюурбунь гэх хүнтэй Мөнхзаяа ахмад утсаар холбоо барьж очсон юм. Тэгээд хулгай орж байгаа гэх байшинд очиход тухайн байшин нэг давхар хуучин ногоон модон байшин байсан. Байшингийн гадна цаасан хайрцагтай эд зүйл гаргаж тавьсан, байшин дотор 2 эрэгтэй хүн ярилцаж байгаа чимээ гараад байсан юм. Тухайн үед харанхуй байсан болохоор байшин руу гэрэл тусгаж орсон чинь 2 эрэгтэй хүн зогсож байсан бөгөөд наад талын эрэгтэй хүнийг нь Мөнхзаяа ахмад бид хоёр барьж аваад байшингийн үүдэнд байж байсан чинь цаад талын өндөр хүн нь гартаа хутга барьсан хаалгаар гараад зугтаад яваад өгсөн юм. Тухайн үед би зугтсан хүнийг байшингаас гарах үед гэрэл тусгаж харахад Н.А байсан юм. Тэгээд Мөнхзаяа ахмад бид хоёр Аийг тэр газраар хайгаад олоогүй бөгөөд барьж авсан Б.Э гэх хүнийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн юм. Мөн тухайн үед А, Э нар нэг давхар цагаан өнгийн байшингийн бүргэд хаалгыг хөшиж эвдсэн, тэр байшингийн ар талд хар өнгийн чемодантай, эд зүйл гаргаж тавьсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-69/,
Гэрч Г.Аюурбунь мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 20 цаг 30 минутын орчим манай гэрийн ойр орчим байдаг эзэнгүй зуслангийн байшинд түжигнэх чимээ гараад байхаар нь гарч харсан чинь манай ар болон зүүн хойд талын байшинд хүн орсон хулгай хийж байсан. Тэгээд би 102 дугаарт дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирж, би цагдаагийн хамт явж шалгахад 2 хүн хулгай хийж байсан. Нэг нь зугтаж, нөгөө нь баригдсан. Зун бүгд эзэнтэй байдаг, намар болох үед хот ордог юм шиг байсан... гэсэн мэдүүлэг /хх-13-14/,
Гэрч Х.Мөнхзаяа мөрдөн байцаалтын шатанд: ...Хулгай орж байгаа гэх байшинд очиход тухайн байшин нэг давхар хуучин, ногоон модон байшин байсан. Байшингийн гадна цаасан хайрцагтай эд зүйл гаргаж тавьсан. Байшин дотор 2 эрэгтэй хүн ярилцаж байгаа чимээ гараад байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор гэрэл тусгаж орсон чинь 2 эрэгтэй хүн зогсож байсан бөгөөд наад талын эрэгтэй хүнийг цагдаа Б.Энхбат бид хоёр барьж аваад байшингийн үүдэнд байж байсан чинь цаад талын өндөр хүн гартаа хутга барьсан хаалгаар гараад зугтаад явсан... гэсэн мэдүүлэг /хх-73/,
Яллагдагчаар Б.Э мөрдөн байцаалтын шатанд: ...Би Улаанбаатар хотод орж ирээд удаагүй байгаа бөгөөд Хархорин зах дээр архи ууж байгаад А гэх хүнтэй танилцсан юм. Тэгээд А бид хоёр 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо гэх газар руу явсан. А надад хэлэхдээ би тэнд нэг юм үлдээсэн байгаа хамт очоод аваад ирье гэж хэлсэн. А бид хоёр Хархорин захаас автобусанд суугаад 2-3 автобус дамжаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд очсон. Тэгсэн А эзэнгүй баахан байшингийн голоор явж байгаад хуучин модон байшингийн хаалганы цоожийг эвдэж байшин дотор ороод эд зүйл хулгай хийсэн. Би тухайн үед хулгай хийх санаа надад байгаагүй бөгөөд Аптангэрэлийг хулгай хийгээд байхаар нь хамт хулгай хийж эд зүйл зарж мөнгө болгох гэсэн юм. Тэр модон байшингаас цаасан хайрцаганд аяга, таваг, гутал хийж авсан юм. Тэгээд эд зүйлээ гаргаад бэлдэж байсан чинь цагдаа нар ирээд намайг барьж авсан. Харин А зугтаад яваад өгсөн. Мөн түүний хажуу талын хоёр, гурван байшингаас хулгай хийж эд зүйл бэлдэж тавьсан байгаа. Миний мэдэж байгаагаар А Цагаан өнгийн байшингийн төмөр бүргэд хаалгыг хөшиж эд зүйл хулгай хийсэн энэ талаар өмнөх мэдүүлэг дээрээ ярьсан байгаа. Миний мэдэж байгаагаар А бид хоёр 2-3 байшинд орж хулгай хийсэн юм. Байшингаас цаасан хайрцагтай, аяга, таваг, гутал, зэрэг авсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-88-89/,
Яллагдагчаар Н.А мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хархорин зах дээр хамт Абайтай 1 шил архи уусан юм. Тэгсэн чинь Абай хамт явж мөнгө ольё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт автобусанд суугаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивланд байх айлын эзэнгүй зуслангийн байшинд очсон юм. Тэгээд Абай буюу Б.Э нь цагаан өнгийн байшингийн бүргэд хаалгыг хөшиж онгойлгон дотор нь орж, хар өнгийн чемодан, цахилгааны утас, сэнс зэрэг эд зүйл гаргаж тавьсан юм. Тэгээд Э нөгөө байшингаас гарч түүний баруун талын байшин руу явсан бөгөөд би араас нь очсон чинь Э дотор нь орсон, цаасан хайрцагтай аяга, гутал зэрэг эд зүйл гаргаж байсан. Би тэр байшинг яаж онгойлсон талаар мэдээгүй. Би байшинд ороод сандал дээр сууж байсан чинь цагдаа нар гаднаас орж ирээд Эг барьж аваад, би гараад зугтаад яваад өгсөн юм. Миний мэдэж байгаагаар 2 байшингаас эд зүйл авсан... бид 2 мөнгө олох гэж хулгай хийсэн юм... гэсэн мэдүүлэг /хх-35-36/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8, 16, 61/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-12, 17-19, 62-63/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-23/, ХэрДамно ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №ЧД2-18-696 дугаарын “бүргэд хаалганы үнэ 180.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээний тайлан /хх-47-48/, Дамно ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №ЧД2-18-666 дугаарын “орны бүтээлэг, хөгжим, даралтын аппарат тус бүр 1 ширхэг, чемодан, обой тус бүр 2 ширхэг, цахилгааны утас 20 метр, нийт 434800 төгрөг” гэх хохирлын үнэлгээний тайлан /хх-40-41/, Дамно ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №ЧД2-18-704 дугаарын “хоёр хүний майхан, цайны аяга 6 ширхэг, шилэн таваг 4 ширхэг, шилэн хоолны аяга 4 ширхэг, цайны аяга 5 ширхэг, цайны гүц 1 ширхэг, шаазан аяга 2 ширхэг, даавуун хөшиг 1 ширхэг, шилэн таваг 5 ширхэг, буриад гутал 1 хос, чихрийн таваг 1 ширхэг, шаазан сэнжтэй аяга 1 ширхэг, нийт 172.800 төгрөг” гэх хохирлын үнэлгээний тайлан /хх-95-96/,
Шүүгдэгч Б.Эгийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-103/, Тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-109/, Улсын бүртгэлийн хэлтэсийн албан тоот /хх-111/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-125/, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 68 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-128-130/, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-131-134/, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-135-139/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-142-145/,
Шүүгдэгч Н.Аийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-107/, Тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-109/, Улсын бүртгэлийн хэлтэсийн албан тоот /хх-111/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-112/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 284 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-113/, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-114-116/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 237 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-117-121/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 06-ны өрийн 226 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-112/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 203 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-123-124/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Н.А, Б.Э нар нь нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн оройн 21-22 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгайд оршин суух иргэн Ш.Гын эзэмшлийн зуслангийн байшингийн бүргэд хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлж 614.800 төгрөгийн хохирол, мөн Г.Оийн эзэмшлийн зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлж 178.200 төгрөгийн буюу нийт 793.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Ад 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.Эд 3 жил 6 сарын хорих ял оногдуулж Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 236 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар 29 хоногийн хорих ялаар сольж оногдуулсан ялыг 3 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сар 29 хоногоор хорих ял эдлүүлэхээр тогтоох, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Н.А нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 88 хоног цагдан хоригдсон. Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 10 дүгээр сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 103 хоног цагдан хоригдсон, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч нар, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч нар болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч шүүгдэгч Н.А, Б.Э нар нь нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн оройн 21-22 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгайд оршин суух иргэн Ш.Гын эзэмшлийн зуслангийн байшингийн бүргэд хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлж 614.800 төгрөгийн хохирол, мөн Г.Оийн эзэмшлийн зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлж 178.200 төгрөгийн буюу нийт 793.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Аын: ...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгайд байшинтай. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед хөрш айлын эгч, нэрийг нь мэдэхгүй утсаар залгаад “танай гэрийн хаалга онгорхой байна” гэхээр нь би өөрийн 9999**** дугаараас дуудлага өгсөн. Гэрт очиход төмөр бүргэд хаалгыг урд хуучин зуслангийн байшинд байсан жоотуу, төмөр багажаар хөшөөд эвдэлсэн байсан. Гэрт ороход ил харагдахаар алга болсон зүйл ажиглагдаагүй бөгөөд цагдаагийн бүрэлдэхүүн явсны дараа юмаа нэг бүрчлэн үзсэн ба сая хүлээн авсан эд зүйлүүд алдагдсан байсан. Бүргэд хаалга маш их эвдрэлтэй байгаа бөгөөд солихоос нааш засагдахгүй болсон тул 280.000 төгрөгөөр үнэлнэ. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Гурвалжингийн гүүрний барилгын материалын дэлгүүрээс худалдаж авсан, энэ талаар баримт нь байгаа шаардлагатай бол гаргаж өгье... гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Оийн: ...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай дүү О над руу залгаад “танай зуслангийн байшинд хулгай орсон юм шиг байна” гэж хэлсэн. Манай дүүгийн зуслангийн байшин ба манай зуслангийн байшинтай ойрхон байдаг болохоор эргэх гэж очихдоо мэдсэн юм шиг байсан. Тэр үед би эмнэлэг дээр хүн асарч байсан болохоор очиж чадалгүй өнөөдөр тэндээ очиж үзсэн чинь хаалганы цүүг нь эвдээд орсон юм шиг байна. Тэгээд элдэв юманд хүрэлгүй шууд цагдаад мэдэгдсэн. Сая хүлээж авсан эд зүйлс миний байшинд байсан эд зүйлс мөн байна... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Энхбатын: ...2018 оны 10 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн задгай тоотод байх манай хажуу талын эзэнгүй байшинд хулгай ороод байх шиг байна гэсэн дуудлага авч, очиж шалгасан юм. Тэр газрын хаяг тодорхойгүй байсан болохоор дуудлага өгсөн Аюурбунь гэх хүнтэй Мөнхзаяа ахмад утсаар холбоо барьж очсон юм. Тэгээд хулгай орж байгаа гэх байшинд очиход тухайн байшин нэг давхар хуучин ногоон модон байшин байсан. Байшингийн гадна цаасан хайрцагтай эд зүйл гаргаж тавьсан, байшин дотор 2 эрэгтэй хүн ярилцаж байгаа чимээ гараад байсан юм. Тухайн үед харанхуй байсан болохоор байшин руу гэрэл тусгаж орсон чинь 2 эрэгтэй хүн зогсож байсан бөгөөд наад талын эрэгтэй хүнийг нь Мөнхзаяа ахмад бид хоёр барьж аваад байшингийн үүдэнд байж байсан чинь цаад талын өндөр хүн нь гартаа хутга барьсан хаалгаар гараад зугтаад яваад өгсөн юм. Тухайн үед би зугтсан хүнийг байшингаас гарах үед гэрэл тусгаж харахад Н.А байсан юм. Тэгээд Мөнхзаяа ахмад бид хоёр Аийг тэр газраар хайгаад олоогүй бөгөөд барьж авсан Б.Э гэх хүнийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн юм. Мөн тухайн үед А, Э нар нэг давхар цагаан өнгийн байшингийн бүргэд хаалгыг хөшиж эвдсэн, тэр байшингийн ар талд хар өнгийн чемодантай, эд зүйл гаргаж тавьсан байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Аюурбунийн: ...2018 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 20 цаг 30 минутын орчим манай гэрийн ойр орчим байдаг эзэнгүй зуслангийн байшинд түжигнэх чимээ гараад байхаар нь гарч харсан чинь манай ар болон зүүн хойд талын байшинд хүн орсон хулгай хийж байсан. Тэгээд би 102 дугаарт дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирж, би цагдаагийн хамт явж шалгахад 2 хүн хулгай хийж байсан. Нэг нь зугтаж, нөгөө нь баригдсан. Зун бүгд эзэнтэй байдаг, намар болох үед хот ордог юм шиг байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Х.Мөнхзаяагийн: ...Хулгай орж байгаа гэх байшинд очиход тухайн байшин нэг давхар хуучин, ногоон модон байшин байсан. Байшингийн гадна цаасан хайрцагтай эд зүйл гаргаж тавьсан. Байшин дотор 2 эрэгтэй хүн ярилцаж байгаа чимээ гараад байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор гэрэл тусгаж орсон чинь 2 эрэгтэй хүн зогсож байсан бөгөөд наад талын эрэгтэй хүнийг цагдаа Б.Энхбат бид хоёр барьж аваад байшингийн үүдэнд байж байсан чинь цаад талын өндөр хүн гартаа хутга барьсан хаалгаар гараад зугтаад явсан... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Эгийн: ...Би Улаанбаатар хотод орж ирээд удаагүй байгаа бөгөөд Хархорин зах дээр архи ууж байгаад А гэх хүнтэй танилцсан юм. Тэгээд А бид хоёр 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо гэх газар руу явсан. А надад хэлэхдээ би тэнд нэг юм үлдээсэн байгаа хамт очоод аваад ирье гэж хэлсэн. А бид хоёр Хархорин захаас автобусанд суугаад 2-3 автобус дамжаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд очсон. Тэгсэн А эзэнгүй баахан байшингийн голоор явж байгаад хуучин модон байшингийн хаалганы цоожийг эвдэж байшин дотор ороод эд зүйл хулгай хийсэн. Би тухайн үед хулгай хийх санаа надад байгаагүй бөгөөд Аптангэрэлийг хулгай хийгээд байхаар нь хамт хулгай хийж эд зүйл зарж мөнгө болгох гэсэн юм. Тэр модон байшингаас цаасан хайрцаганд аяга, таваг, гутал хийж авсан юм. Тэгээд эд зүйлээ гаргаад бэлдэж байсан чинь цагдаа нар ирээд намайг барьж авсан. Харин А зугтаад яваад өгсөн. Мөн түүний хажуу талын хоёр, гурван байшингаас хулгай хийж эд зүйл бэлдэж тавьсан байгаа. Миний мэдэж байгаагаар А Цагаан өнгийн байшингийн төмөр бүргэд хаалгыг хөшиж эд зүйл хулгай хийсэн энэ талаар өмнөх мэдүүлэг дээрээ ярьсан байгаа. Миний мэдэж байгаагаар А бид хоёр 2-3 байшинд орж хулгай хийсэн юм. Байшингаас цаасан хайрцагтай, аяга, таваг, гутал, зэрэг авсан байсан... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Аийн: ...Би 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хархорин зах дээр хамт Абайтай 1 шил архи уусан юм. Тэгсэн чинь Абай хамт явж мөнгө ольё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт автобусанд суугаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивланд байх айлын эзэнгүй зуслангийн байшинд очсон юм. Тэгээд Абай буюу Б.Э нь цагаан өнгийн байшингийн бүргэд хаалгыг хөшиж онгойлгон дотор нь орж, хар өнгийн чемодан, цахилгааны утас, сэнс зэрэг эд зүйл гаргаж тавьсан юм. Тэгээд Э нөгөө байшингаас гарч түүний баруун талын байшин руу явсан бөгөөд би араас нь очсон чинь Э дотор нь орсон, цаасан хайрцагтай аяга, гутал зэрэг эд зүйл гаргаж байсан. Би тэр байшинг яаж онгойлсон талаар мэдээгүй. Би байшинд ороод сандал дээр сууж байсан чинь цагдаа нар гаднаас орж ирээд Эг барьж аваад, би гараад зугтаад яваад өгсөн юм. Миний мэдэж байгаагаар 2 байшингаас эд зүйл авсан... бид 2 мөнгө олох гэж хулгай хийсэн юм... гэсэн мэдүүлэг, ХэрДамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Н.А, Б.Э нар нь нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн оройн 21-22 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгайд оршин суух иргэн Ш.Гын эзэмшлийн зуслангийн байшингийн бүргэд хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлж 614.800 төгрөгийн хохирол, мөн Г.Оийн эзэмшлийн зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлж 178.200 төгрөгийн буюу нийт 793.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь тогтоогдлоо.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.А, шүүгдэгч Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар бусдын хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.А, шүүгдэгч Б.Э нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн шүүгдэгч Н.А, шүүгдэгч Б.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Н.Ад 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Эд 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Б.Эд Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 236 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлж 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нийт 2 жил 1 сар 29 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэдний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.А, шүүгдэгч Б.Э нараас тус бүр 90.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Гад олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.А 88 хоног, шүүгдэгч Б.Э 103 хоног цагдан хоригдсон байна.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.А, шүүгдэгч Б.Э нар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг тус тус гаргасан болно.