Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                     

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Хохирогч Д.Б , түүний өмгөөлөгч Д.Мядагбадам /ҮД:0389/,

Шүүгдэгч С.Т , түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан /ҮД:0741/,

Шүүгдэгч Т.О , Б.Г , тэдгээрийн өмгөөлөгч Д.Алтантуяа /ҮД:2230/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г Т.О, С.Т нарт холбогдох эрүүгийн 201725011279 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Г /РД:/,

Монгол Улсын иргэн Т.О, /РД:/,

Монгол Улсын иргэн, С.Т , /РД:/ гэв.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г , Т.О , С.Т  нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 17 дугаар гудамжны 335-А тоот хашаанд байрлах “Хан Хөхий” 8 нэрийн хүнсний дэлгүүрт нэвтэрч, хүнсний бараа хулгайлж, 1.758.000 төгрөгийн хохирол учруулсан буюу орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирол төлбөрт 48.000 төгрөг төлөх дутуу байгаа. Өнөөдөр шүүх хуралдаанаас гараад төлнө, боломж байгаагүй, одоо төлөхөө илэрхийлж байна. Хохирол учруулсанд уучлаарай. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Т.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 178.000 төгрөгийн өр дутуу байгаа. Шүүх хурлын дараа төлнө. Хохирол учруулсанд уучлаарай. Уучлалт гуйж байна гэв.

Шүүгдэгч С.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад 131.133 төгрөг төлөх дутуу байгаа. Хохирол учруулсанд уучлаарай. Арай л удаачихлаа. Гэмшиж байна гэв.

Хохирогч Д.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ хүүхдүүд болон ар гэрийнхнээс нь ирээд уучлалт гуйх байх гэж бодож байсан. Нэг нь ч над дээр ирж уучлалт гуйгаагүй. Тэгээд хэлэхээр “төлчихнө” гээд урдаас загначихаад тооцоогоо хийдэггүй. Миний хүүхдүүдтэй ялгаа юу байхав дээ, болохгүй л байгаа юм байна гэж бодоод хардаг. Олон удаа шүүх хурал болж байна. Тэгэхэд хохирол төлбөр төлөөгүй. Би дэлгүүрийн бараагаа эргэлдүүлж 4 хүүхдээ тэжээдэг, өрх толгойлсон эмэгтэй. Би энэ хэргээс болж их хохирсон. Тухайн үед би бараагүй болоод, дэлгүүрээ түрээслэсэн. Төгстөгөлдөр манай тэр хавьд байдаг, байнга хажуугаар хараад тоохгүй өнгөрдөг. Би шавар зуураад дэлгүүрээ өөдөн татах гээд байж байхад энэ хүүхдүүдийн нэг нь ч “уучлаарай” гээд тусалж байгаагүй. Тийм хүмүүжилгүй хүүхдүүд. Энэ хүүхдүүд яахыгаа өөрсдөө л мэдэг. Би гомдолтой байна. Буцаагдсан бараагаа хасаад 357.000 төгрөг төлөх дутуу байгаа. Ганбаяр 48.133 төгрөг, Одгэрэл 178.133 төгрөг, Төгстөгөлдөр 131.133 төгрөг төлөх ёстой байгаа...” гэв.

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид 3 дэлгүүрийн цонхоор ороод кассаны машин байсан, ширээний доод талын шургуулгыг хөшиж эвдээд дотор нь байсан бэлэн мөнгө болон хүнсний зүйл хулгайлсан. Би нар хулгай хийсэн гэм буруугаа ойлгож байгаа. Дээр нь хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлөх болно. Би одоогоор 483.000 төгрөг төлчихсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг нь шүүх хурлаас өмнө бүрэн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг. /2-р хх 192-193 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед бид нар дэлгүүрийн цонхоор орж кассаны машин байсан ширээний доод талын шуургуулгыг хөшиж эвдээд дотор нь байсан бэлэн мөнгө болон тавиур дээр байсан хүнсний эд зүйлс хулгайлсан. Бид нар хулгай хийсэн гэм буруугаа ойлгож байгаа. Би одоогийн байдлаар 400.000 төгрөг өгчихсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг шүүх хурлаас өмнө бүрэн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг. /2-р хх 194-195 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед С.Т , Б.Г  бид 3 Ханхөхий дэлгүүрийн цонхоор орж кассаны машин байсан ширээний доод талын шургуулгыг хөшиж эвдээд дотор нь байсан бэлэн мөнгө болон тавиур дээр байсан хүнсний эд зүйлс хулгайлсан. Би одоогийн байдлаар 353.000 төгрөг өгчихсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг нь шүүх хурлаас өмнө бүрэн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг. /2-р хх 196-197 дугаар хуудас/,

Хохирогч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Болор Тахилт ХХК-ний нэр дээр үйл ажиллагаа явуулдаг Ханхөхий 8 нэрийн хүсний дэлгүүрт 2017 оны 04 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө дэлгүүрийн баруун талын нарийн цонхны хаалт төмрийг эвдэж, цонхны салхивчны шилийг тэр чигт нь хагалж хулгайч хууль бусаар нэвтрэн орж манай дэлгүүрээс бараа материал, орлогын мөнгө хулгайлсан байсан. 165.940 төгрөгийн барааг буцааж авсан. Надад нийт 1.758.400 төгрөгийн хохирол учирсан. Уг мөнгөнд шургуулганаас алдагдсан бэлэн 700.000 төгрөг, хүнсний барааны 928.400 төгрөг, цонхны хамгаалалтын төмөр, вакум цонх, кассны ширээний эвдрэлийн хохирол болох 130.000 төгрөг орж байгаа юм. Үүнээс Б.Г  нь 483.000 төгрөг, Т.О  нь 353.000 төгрөг, С.Т  нь 400.000 төгрөгийг өгсөн байна. Би нийт 1.236.000 төгрөг авсан ба одоо 522.400 төгрөгийн хохирол дутуу байгаа. Үүнээс гурван хүүхдээс авахаар тооцвол Б.Г  нь 103.133 төгрөг, Т.О  нь 233.133 төгрөг, С.Т  нь 186.133 төгрөг өгөх дутуу байгаа. Уг мөнгөө авчихвал надад ямар нэгэн гомдол санал алга...” гэх мэдүүлэг. /1-р хх 22-29, 202-203, 2-р хх 190-191 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 4-7 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /1-р хх 11-12, 19-21 дүгээр хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 13-16 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 1.058.400 төгрөг /1-р хх 140-142 дугаар хуудас/,

Туршилт хийх тортоол, туршилт хийсэн тэмдэглэл /1-р хх 184-187 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх 99, 103, 117 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 100, 104, 120 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

1. Гэм буруугийн талаар:

Б.Г , Т.О , С.Т  нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 17 дугаар гудамжны 335-А тоот хашаанд байрлах Хан Хөхий 8 нэрийн хүнсний дэлгүүрт нэвтэрч, хүнсний бараа, бэлэн мөнгө хулгайлж, 1.758.000 төгрөгийн хохирол учруулсан буюу орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид 3 дэлгүүрийн цонхоор ороод кассаны машин байсан, ширээний доод талын шургуулгыг хөшиж эвдээд дотор нь байсан бэлэн мөнгө болон хүнсний зүйл хулгайлсан. Би нар хулгай хийсэн гэм буруугаа ойлгож байгаа. Дээр нь хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлөх болно. Би одоогоор 483.000 төгрөг төлчихсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг нь шүүх хурлаас өмнө бүрэн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг. /2-р хх 192-193 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед бид нар дэлгүүрийн цонхоор орж кассаны машин байсан ширээний доод талын шуургуулгыг хөшиж эвдээд дотор нь байсан бэлэн мөнгө болон тавиур дээр байсан хүнсний эд зүйлс хулгайлсан. Бид нар хулгай хийсэн гэм буруугаа ойлгож байгаа. Би одоогийн байдлаар 400.000 төгрөг өгчихсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг шүүх хурлаас өмнө бүрэн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг. /2-р хх 194-195 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед С.Т , Б.Г  бид 3 Ханхөхий дэлгүүрийн цонхоор орж кассаны машин байсан ширээний доод талын шургуулгыг хөшиж эвдээд дотор нь байсан бэлэн мөнгө болон тавиур дээр байсан хүнсний эд зүйлс хулгайлсан. Би одоогийн байдлаар 353.000 төгрөг өгчихсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг нь шүүх хурлаас өмнө бүрэн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг. /2-р хх 196-197 дугаар хуудас/,

Хохирогч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Болор Тахилт ХХК-ний нэр дээр үйл ажиллагаа явуулдаг Ханхөхий 8 нэрийн хүсний дэлгүүрт 2017 оны 04 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө дэлгүүрийн баруун талын нарийн цонхны хаалт төмрийг эвдэж, цонхны салхивчны шилийг тэр чигт нь хагалж хулгайч хууль бусаар нэвтрэн орж манай дэлгүүрээс бараа материал, орлогын мөнгө хулгайлсан байсан. 165.940 төгрөгийн барааг буцааж авсан. Надад нийт 1.758.400 төгрөгийн хохирол учирсан. Уг мөнгөнд шургуулганаас алдагдсан бэлэн 700.000 төгрөг, хүнсний барааны 928.400 төгрөг, цонхны хамгаалалтын төмөр, вакум цонх, кассны ширээний эвдрэлийн хохирол болох 130.000 төгрөг орж байгаа юм. Үүнээс Б.Г  нь 483.000 төгрөг, Т.О  нь 353.000 төгрөг, С.Т  нь 400.000 төгрөгийг өгсөн байна. Би нийт 1.236.000 төгрөг авсан ба одоо 522.400 төгрөгийн хохирол дутуу байгаа. Үүнээс гурван хүүхдээс авахаар тооцвол Б.Г  нь 103.133 төгрөг, Т.О  нь 233.133 төгрөг, С.Т  нь 186.133 төгрөг өгөх дутуу байгаа. Уг мөнгөө авчихвал надад ямар нэгэн гомдол санал алга...” гэх мэдүүлэг. /1-р хх 22-29, 202-203, 2-р хх 190-191 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 4-7 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /1-р хх 11-12, 19-21 дүгээр хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 13-16 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 1. 58.400 төгрөг /1-р хх 140-142 дугаар хуудас/,

Туршилт хийх тортоол, туршилт хийсэн тэмдэглэл /1-р хх 184-187 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдов.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Б.Г , Т.О , С.Т  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч С.Төгөстөгөлдөр, Б.Г , Т.О  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 2017 онд хэрэг гарсан байгаа шинэ хуулийн заалт шүүгдэгч нарт ашигтай байсан тул эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тул журамлан яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Энэ заалтад 2 жил хорих байгаа. Хувийн байдлыг нь харгалзсан. Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэсэн саналыг гаргав.

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Хохирогчид хохирол төлбөр төлөгдсөн. Гомдол саналгүй гэж хэлсэн. Шүүүгдэгч нарын өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  8 дугаар зүйлд зааснаар ял хойшлуулах саналыг гаргаж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй...” гэсэн саналыг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяагаас “...Гэмт хэрэг үйлдэх үедээ Ганбаяр 16 нас 7 сар 10 хоногтой байсан. 2015 оны 7 дугаар сарын 1-ээс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэглэх санал тавьж байгаа уг саналыг дэмжиж байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг гэж үзээд, хорих ялын доод хэмжээг 5 жил болгоод, мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлаад 2018 оны 7 дугаар сарын 5-аас мөрдөж байгаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар өсвөр насны яллагдагч нарын эрх зүйн байдлыг дээшлүүлэх хууль хэрэглэж байгааг нь дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул ялыг хойшлуулах нь зүйтэй. Ялын доод хэмжээ нь 2 жил хүндрүүлэх нөхцөл байхгүй. Бүгд хагас өнчин. Гэм буруугаа хүлээсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийг хэрэглээд 1 жилийн хорих ялаар шийдэх нь хуулийн үндэслэлтэй байна. Өсвөр насны хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял хойшлуулахдаа 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулна гэснийг хэрэглэж, уг ялын эдлэх хугацааг 1 жил хугацаагаар хойшлуулж өгнө үү. Б.Г  хохирол төлбөрт 483.000 төгрөг төлбөр төлж барагдуулсан. Одгэрэл 178.133 төгрөг төлсөн  байгаа...” гэсэн саналыг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайханаас “...Алтантуяа өмгөөлөгчтэй адилхан саналтай байгаа. Улсын яллагчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаад 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн байгаа нь шүүгдэгчид ашигтай байна гэж үзсэн байгаа. Миний үйлчлүүлэгч С.Т  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт 2017 оны 7 сарын 1-нд өөрчлөлт орсон 2018 оны 7 сарын 5-аас дагаж мөрдөж байгаа нэмэлт өөрчлөлтөөр насанд хүрээгүй үедээ буюу 16 нас 6 сар 14 хоногтой байсан учраас ял хойшлуулах үндэслэл байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа. 2002 оны эрүүгийн хууль хэрэглэсэн ч энэ хүүхдүүдэд ашигтай байгаа. Улсын яллагч санал болгосон хорих ялыг эдлэх хугацааг хойшлуулж өгнө үү. Гэм буруу дээр маргах асуудал байхгүй. Өнөөдөр Төгстөгөлдөр хохирогчоос уучлалт гуйсан, хохирол төлбөрт 131.133 төгрөг төлөх байсан. 50.000 төгрөг бэлнээр шүүх хурлын өмнө өгсөн. 81.500 төгрөгийг Хаан банкаар шилжүүлж, баримтыг нь шүүхэд гаргаж байна...” гэсэн саналыг гаргав.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г , Т.О , С.Т  нар нь 2017 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,  ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь “ хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял “ оногдуулахаар заасан байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “...торгох, баривчлах, хоёроос таван жил хүртэл хорих ял “ оногдуулахаар заасан байх тул оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүхээс Б.Г , Т.О , С.Т  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн 201725011279 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоногггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хохирогч нь шүүх хуралдаанд хохирол барагдсан гэж мэдүүлсэнийг харгалзан шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг дискийг уг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, төмөр алх, бахь зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь тодорхой хөрөнгөгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул тэдгээрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.