Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч Б.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож /2148/,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр /0101/,

шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /0248/,

шүүгдэгч Б.С,  түүний өмгөөлөгч И.Чимэдбадам /0464/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С,  Э.У нарт холбогдох эрүүгийн 2012 0102 1120 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.А, /РД:/,

Монгол Улсын иргэн, Э.У, /РД:/,

Монгол Улсын иргэн, Б.С,  /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.А нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Галакси Их хайрхан нэртэй амралтын газарт согтуугаар бусадтай маргалдах явцдаа иргэн Б.Э баруун нүд рүү цохиж хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.С нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Галакси Их хайрхан нэртэй амралтын газарт согтуугаар Э.Урангэрэлтэй бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж иргэн Б.Э хүч хэрэглэн зодож нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Э.У нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Галакси Их хайрхан нэртэй амралтын газарт согтуугаар Б.Э бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж иргэн Б.Э хүч хэрэглэн зодож нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр амралтын газарт очсон. Орой 22 цагийн үед гадаа залуучууд мууцалдаад байхаар нь би гэрээс гарахад манай охидууд харагдаагүй. Би тэдний хаана байсныг ч мэдээгүй. Намайг гэрт сууж байх үед охидууд орж ирсэн. Надад гадаа зодолдсон гэж хэлсэн...” гэв.

Шүүгдэгч Э.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Бөпежаны төрсөн өдөр байсан. Би тэр өдөр хичээлээсээ чөлөө авч, амралтын газарт орой очиход хүмүүс гадаа тоглож байсан. Удалгүй гадаа зодоон болж байна гээд гэрт байсан залуучууд гараад явсан. Баатарсүрэн, бид хоёр гэрт үлдсэн. Бид хоёр гэрээс гарч харъя гээд гарахад Баатарсүрэнг нэг залуу цохисон, намайг зогсож байхад нэг эмэгтэй ирээд шууд үсдээд авсан. Бид хоёр газарт унаад үснээсээ зулгаалцсан. Намайг босгоод гэрт оруулсан...” гэв.

Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Бөпежаны төрсөн өдөр болоод Гацууртад байрлах амралтын газарт очсон. Орой 22 цагийн үед гадаа зодоон болсон. Гэрээс гарч харахад Урангэрэл эгч гэрийн баруун талд нэг хүнтэй үсдэлцээд газарт хэвтэж байсан. Би хоёр удаа нүдний хагалгаанд орсон учир зодоон цохионд огт ойртдоггүй. Би Отгон-Өлзийг дуудаж Сумъяадулам эгчийг гэрт авч орсон. Хохирогчийг тэр ойр орчимд би хараагүй, Алтан-Од зодоон дунд бас харагдаагүй. Бид нар төгсөх курсын оюутан учир аав, ээждээ хэлэхээс айсан. Ганц том хүн нь Алтан-Одын аав байсан учир бид нарт туслахаар цагдаа болон хохирогчийн ээжтэй уулзсан. Хохирлыг барагдуулахаар нэг хүнээс 300.000 төгрөгийг цуглуулж хохирогчид өгсөн. Амралтын газрын гэрэл хол байсан учир үзэгдэх орчин бага байсан. Манай гэр, хохирогчийн гэр, урд гэрт залуучууд амарч байсан. Зодооны дараа тэр залуучууд явсан байсан. Хохирогчийн гэрийн хүмүүс манай гэрийн хаалгыг нүдээд орох гээд байсан. Амралтын газрын хамгаалагч ах, үйлчлэгч эгч хоёр ирсэн. Махлаг шар охин, өөр нэг охины хамт орж ирээд манай найзыг зодсон байна, эмнэлэг явсан, танай гэрээс зодсон хүн байна уу гэж асуугаад бид нарыг бүгдийнх нь царайг хараад биш байна гэж хэлээд гэрээс гарсан. Удалгүй 30-40 минутын дараа цагдаа ирж, Отгон-Өлзийгийн иргэний үнэмлэхийг авч “маргааш 09 цагт цагдаа дээр ирээрэй” гэж хэлээд явсан. 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 09 цагт Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт бүгдээрээ очсон...” гэв.

Хохирогч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2013 оны 04 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Гацууртад байрлах Их Хайрхан амралтын газар луу манай найз, одоо бол манай нөхөр болсон. Түүний төрсөн өдөр болоод гурван эмэгтэй, зургаан эрэгтэй, нийт есүлээ явсан. Амралтын газарт очиход шүүгдэгч нар их шуугилдсан, эрэгтэйчүүдийнхээ нуруун дээр охидууд нь суусан гэрийн буурин дээр тоглож байсан. Бид нар өдөр гадаа тоглоод, орой хоол ундаа идээд байж байхад манай гэрийн зүүн талд буюу шүүгдэгч нарын гэрийн баруун урд талд зодоон болсон. Би хамт явсан залуучуудыг гэрт оруулах гэж гарахад, зодоон болж байсан. Би зодооныг салгах гэхэд Сумъяадулам намайг “чи муу гичий” гэж хэлээд шууд үсдэж авсан. Би бас үсдэж аваад зууралдсан. Хэн хэнийхээ үсээ зуураад тавиагүй. Урангэрэл зулгаасан үсээ тавиулах гэж оролдож байгаад, намайг хавирч унагаасан. Сумъяадулам нэмж ирээд бид гурав зууралдаж газарт унасан. Тэр үед Алтан-Од намайг маш хүчтэй өшиглөсөн. Амралтын газрыг ажиллуулдаг ах, эгч хоёр надад “зодооныг салгахад чи цохиулсан байсан” гэж хэлсэн. Хамт явсан залуу “та нар эмэгтэй хүүхэд цохисон байна” гэж хэлсэн. Намайг ухаан алдсаны дараа түргэн тусламж ирээд эмнэлэг авч явсан. Удалгүй цагдаа нар ирж шүүгдэгч нараас хоёр хүний цахим үнэмлэхийг авсан байсан. Намайг эмнэлэг рүү явсны дараа үлдсэн хүмүүс шүүгдэгчийн гэрт ороход Алтан-Од галын урьд нүүрээ дараад сууж байхаар нь та нар манай найзыг зодчихлоо, түргэн аваад явлаа гэж хэлэхэд бид нар цохиогүй гэсэн утгатай зүйл ярьсан гэсэн. Миний хамар хугарч, нүд хөхөрч, нүүр маажсан байсан. Би 4 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтэх үед байцаагч ирж мэдүүлэг авсан. Мөрдөгч Батцогтод би 4 ширхэг гэмтлийн зургийг өгөхөд хэрэгт хавсаргаагүй. Би эмнэлгээс гарч ээжийн хамт цагдаа дээр очиход бүх хүүхдүүд ирсэн байсан. Байцаагчийн өрөөнд ороод харахад намайг цохисон залуу харагдаагүй. Намайг өндөр, шар царайтай залуу цохисон, амралтын газрын гэрэл бүдэг үзлэгдэх орчин муу байсан ч хүний царай харагдаж байсан гэдгийг байцаагчид хэлсэн. Хамрын хагалгаанд орсны дараа нүүрний хавдар буунгуут “Орбита” эмнэлэгт хараагаа үзүүлэхэд нүдний төв хараа муудаж, болор нь цайрч, шар толбо, сорвижилт үүсч хараа дахиж сэргэхгүй гэж оношилсон. Хэрэг болсноос 4 сарын дараа 1 дүгээр эмнэлэгт нүдний болор цайрсан тул гоо сайхан талаасаа 1.300.000 төгрөгөөр хагалгаанд орсон. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн 400.000 төгрөгийг шүүгдэгч нар өгсөн. Намайг хагалгаанд орсны дараа Алтан-Одын аав эмчилгээний зардал гэж хүүхэд бүрээс 300.000 төгрөгийг цуглуулсан байсан. Намайг, ээжийнхээ хамт очиход Бөпежан, Урангэрэл, Алтан-Одын аав нар 2.030.000 төрөгийг өгөөд намайг хохиролгүй гэж бичсэн баримтад гарын үсэг зуруулуулах гээд байсан. Би “мөнгө авсан гэдэг дээр гарын үсэг зурна, хохиролгүй гэж гарын үсэг зурахгүй, яагаад гэвэл хэн нь хэдэн төгрөг өгсөн талаар баримт өгөөгүй” гэж хэлсэн. Алтан-Одын аав хохирлын мөнгө цуглуулж надад өгөхөд би их гайсан. Алтан-Од энэ хэргийг үйлдсэн болохоор аав нь яваад байна гэдгийг сүүлд ойлгосон. Прокурорын байгууллагаас хэргийг мөрдөн байцаалтын шат руу их буцаасан. Нэг өдөр Цэнд-Аюуш прокурор намайг дуудсан. Намайг очиход Алтан-Одын аав байсан. Тухайн үед би юу ч дуугараагүй. Гэтэл аав нь “чиний нүд зүгээр, чи надаас мөнгө салгаж чадахгүй” гэж хэлэхээр нь би “та миний нүдийг зүгээр гэж бодож байвал хүссэн эмнэлэгтээ дагуулж очоод үзүүлээрэй” гэж хариулсан. Хүнийг ийм байдалтай болгосон байж загнаж зандарч болохгүй. Энэтхэг болон Солонгос улс руу нүдээ эмчлүүлэхээр хандахад боломжгүй гэсэн хариу ирсэн. Миний нэг нүдэнд цус хурж, маш хүндрэлтэй төрсөн. Хувийн эмнэлэгт нүдний цус хуралтыг үзүүлж, шимэгдүүлэх эмчилгээ хийлгэсэн. Толгойн баруун тал байнга таллаж өвддөг болсон. Ганбаатар байцаагч таньж олуулах ажиллагааг хийхдээ маш олон эмэгтэй хүний зургийг хольж тавиад дугаарласан байсан. Эрэгтэй хүн дээр таньж олуулах ажиллагааг хийгээгүй. Надад дөрвөн эрэгтэй хүний зургийг үзүүлсэн...” гэв.

Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрээс Баатарсүрэнгийн хамт гарахад Үүрийнтуяа нэг бандитай зууралдаад Бөпежаны хажууд нь зогсож байсан. Би Үүрийнтуяаг салгах гээд гарнаас нь татсан. Тэгж байтал цаанаас нь баг нэг гарч ирээд бид хоёр хоорондоо зууралдаж авсан. Намайг нэг нь салгаад гэрт оруулсан. Охиныг би л цохисон юм байлгүй дээ, би яг өөрөө цохисноо мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 76-77 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрийн гадаа очиход хүмүүс бужигналдаад гэрийн хажууд Баатарсүрэн нэг залуугийн доор орсон газар хэвтэж байсан тэгээд би хөе болиоч гээд татахад хойноос нэг охин хөөш гээд миний үснээс татсан тэгэхээр нь би зөрүүлээд нөгөө танихгүй охиныг үсдсэн. Бид хоёр газар унаад тавь гээд байж байтал Отгон-Өлзий намайг салгаад гэр рүү орсон...” гэх мэдүүлэг. /1-р хх 163 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гартал Урангэрэл гэрийн баруун талд нэг охинтой үсдэлцсэн хэвтэж байсан. Отгон-Өлзий гэрээс гарч ирэхээр нь Отгон-Өлзийд би хэлэхэд очоод Урангэрэлийг салгаж аваад гэр рүү орсон. Бид нарын цаад талд Уянга нэг охинтой барилцаад авсан байхад Чулуунбаатар очоод салгасан...” гэх мэдүүлэг. /1-р хх 165 дугаар хуудас/,

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цахилгаантай цагаан цамцтай охин л над руу дайраад байсан. Намайг гайхаад зогсож байтал ...намайг үсдээд авахаар нь адилхан үснээс нь зулгаасан тэгтэл баруун гар талаас дахин нэг охин орж ирээд намайг түлхсэн чинь би газар унасан. Уг охин ямар хувцастай байсныг нь мэдэхгүй. Цагаан цамцтай охин миний үснээс тавиач гэхлээр нь зэрэг тавья гээд зэрэг үсээ тавиад өндийсөн чинь баруун гар талаас аймар хүчтэй цохисон. Уг залуугийн харайг хараагүй боловч надаас өндөр залуу цохисон. Уг залуу намайг цохичихоод юу ч яриагүй. Би уг залууд цохиулаад тэнгэр хараад унасан. ...уг охин үсээ хойшоо боосон харагдсан. Шардуу царайтай охин байсан. Би хараад биеийнх нь ерөнхий байдлаар танина...” гэх мэдүүлэг /1-р хх 17-18/, “...Сумъяадулам нь надад хандан  “Чи яах гээд байгаа юм бэ, чи юу гэж хэлээд миний үснээс үстэж зулгаагаад барьсан. Тэгэхээр нь би Сумъяадуламыг адилхан үснээс нь үстэж аваад бид нар хоорондоо үсдэлцсэн. Тэгэхэд Урангэрэл нь бид хоёрын хажуунаас орж ирж, миний үснээс барьж аваад намайг хавсарч газар унагаасан. Ингээд намайг газар унахад миний баруун талын бөөр рүү Урангэрэл өшиглөсөн. ...тухайн хэрэг болсон өдөр 21 цагийн үед амарч байгаа гэрээс Наранчимэгтэй гараад би араас нь гарч бие засах газрын зүгт баруун урагшаа яваад бие засчихаад эргээд гэр рүүгээ явж байхад гэрийн ард хүмүүс шуугилдаад том том дуугарч Наранчимэг бид хоёр гэрийн зүүн талаар тойроод очсон. Зүүн хойд гэрийн залуучуудтай Түмэнжаргал, Ууганбаяр, Ганзориг, Тулга нар хэрэлдээд маргаад байсан. Би юу болоод байгаа юм бэ гэсэн, эсрэг талын нэг охин сүүлд нэрийг мэдсэн туранхай охин Сумъяадулам чи юу юм гичий минь гээд дайрсан. Нэг банди хориглосон боловч гарыг түлхээд над руу дайрч ирээд үснээс үстэж зулгаасан, би зөрүүлээд үснээс нь үстсэн, би тавь гэсэн тавихгүй байсан. Сумъяадулам зэрэг тавина гээд байсан. Тэгсэн баруун хажуу талаас сүүлд нэрийг мэдсэн Урангэрэл намайг хавирч унагаад газарт би баруун хажуугаас унаад өнхөрч дээр доороо орсон. Ингэд дээшээ харсан байдалтай Сумъяадуламтай үсдэлдэж байхад баруун хажуугаас Алтан-Од миний баруун нүдэнд хүчтэй цохисон. Би толгой эргэж, болж байгаа зүйлээ санахгүй нэг хэсэг болсон. Гэрийн зүүн хойд хэсэгт гэрийг налаад суусан. Лхасүрэн намайг хараад манай охиныг цохиод зодсон байна гээд орилоод байсан. Эмэгтэй хүн зодсон байна гээд нөгөө гэрээс залуус орилоод байсан. ...Алтан-Од гартаа юм бариагүй байсан. Хөлөөрөө баруун нүдэнд өшиглөсөн. Хөлөөрөө дэвссэн гэж хэлж болно. ...Харин баруун хацар нүдний хэсэгт хамсаараа самардаж маажсан. Урангэрэл хавирч унагаад баруун бөөрөнд өшиглөсөн” гэх мэдүүлэг. /1-р хх 219 дүгээр хуудас/,

Гэрч Б.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой харанхуй болсон байх үеэр гаднаас хүмүүс бужигналдаад байхаар нь ганцаараа гарсан. Зарим нь түрүүлээд гарсан. Гараад хартал гэрийн зүүн хойно олон банди нар охидууд энд тэнд маргалдаад зогсож байсан. Би юу болоод байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ гэхэд нэг охин ирээд намайг түлхсэн. Би тэгэхээр нь урдаас нь яагаад байгаа юм бэ гэхэд учир зүггүй түлхээд үсдсэн. Тэгтэл өөр бас хоёр охин ирээд намайг нийлж 3 охин үсдэж газар унагасан. Тэгтэл нэг эрэгтэй банди намайг татаад үснээс тавиулахаар нь би босоод гэр рүүгээ гүйгээд орсон. Намайг гэрт ороход Б.Эрдэнэчимэгийн баруун нүд нь хавдсан, хамраас нь цус гарсан гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан. Н.Эрдэнэчимэг намайг нэг өндөр залуу хүрч ирээд өшиглөсөн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 22-23 дугаар хуудас/,

Гэрч Б.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл хойд талын гэрээс 4-5 залуу, охидууд орилж гарч ирээд яасаныг нь мэдэхгүй зодох гээд байхад нь харилцан маргалдсан. Бид нар гарч ирсэн хүмүүстэй зодоон хийгээгүй. Тэгтэл Лхасүрэн хүрч ирээд “Эрдэнэчимэг тэнд цохиулсан байна” гэхээр нь гэрийн хаяанд байгаа Эрдэнэчимэг дээр очиход баруун талын нүдний орчим хавдсан ил харагдах гэмтэл шарх харагдсан. Би Эрдэнэчимэгийг хэн цохихыг хараагүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 26-27 дугаар хуудас/,

Гэрч Г.Тулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 22 цагийн үед хажуугийн гэрээс Түмэнжаргал, Ууганбаяр шиг санаж байна хамт гараад гэр рүүгээ орох гээд явж байтал хойд талын гэрээс хоёр залуу гарч ирээд согтуурхаад “хөөе пиздануудаа” гээд өөрсөдтэй нь юу ч яриагүй байхад хүрж ирээд хэл амаар доромжлоод бараг шууд зодох гээд байсан. Тэгж байтал араас нь 6-7 охид, хөвгүүд гарч ирээд “юу болоод байна” гэсэн. Би Эрдэнэчимэгийг хэн зодсоныг хараагүй. Би хэн нэгэнтэй зодолдоогүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Э.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...21 цагийн үед шиг санаж байна Ууганбаяр ганцаараа биеэ засах гээд гарсан. Удалгүй буцаж орж ирэхдээ “шээж байсан чинь хэдэн согтуу банди нар намайг шоргоолж аалз гэлээ” гэсээр орж ирэхээр нь бүгдээрээ гарч хажуу талын гэр рүү ороход 10-аад охид хөвгүүд байсан. Тухайн үед бид нар тэд нартай маргалдаагүй. Тэд нар “уучлаарай ах нараа” гэхээр нь гэрээс гарцгаасан. Тэгтэл хойд талын гэрээс 5-6 банди, охидууд гарч ирээд би яг сайн санахгүй байна миний сайн санаж байгаагаар тэд байсан хэдээсээ хамгийн өндөр нь нилээн согтуу нь “ална тална” гээд байсан. Бид нар ч дээрэлхүүлэхгүйг бодоод маргалдаад энэ тэнд хэсгээрээ маргалдсан. Бид нар тэр хэдийг өмнө нь танихгүй, амралтын газар байхдаа өмнө маргалдсан зүйл байхгүй. Би тэнд байсан банди нартай зодолдоогүй. Маргаан болж байхад Эрдэнэчимэг хажууд байхаар нь гэрт оруулаад “битгий гарч ир” гэж хэлээд буцаж гараад нэг харахад гарч ирсэн харагдсан. Би тэнд байсан залуучуудтай маргалдаад явж байсан чинь Эрдэнэчимэг гэрийн хаяа налчихсан сууж байхаар нь очоод хартал нүдний баруун тал нь битүү хавдсан, нүд нь аньсан харагдахаар нь уурлаад “эмэгтэй хүн зодсон байна” гээд бид хэд тэнд байсан залуучууд рүү дайрахад амралтын газрын зохион байгуулагч хүүхэн гарч ирээд тэр хэдийн байсан гэрийн хаалгыг хаагаад үүдэн дээр нь бид нарыг ойртуулахгүй зогсоод байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 32-34 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Отгон-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрт гал түлээд Чулуунбаатар унтаж байхад бусад нь гадаа байх хойгуур гэрийн өмнө манай хэд бусад хүмүүстэй маргалдаад байгаа чимээ гарахаар нь Чулуунбаатарыг сэрээгээд гадаа зодоон болоод байх шиг гээд гартал Уянга, Сумъяадулам хоёр гэрийн баруун талд эсрэг талын 2 охинтой тус тусдаа ойрхон нэг нэгээрээ үсдэлцээд орилолдоод байж байхаар нь Чулуунбаатар, Уянгыг очиж салгасан. Би Сумъяадуламыг очиж салгасан. Уянга, Сумъяадулам хоёртой үсдэлцсэн байсан хоёр охины царай зүсийг нь сайн харж амжаагүй, тухайн үед гадаа харанхуй байсан. Гадаа гэрийн ойролцоо хүмүүс хэсэг хэсгээрээ маргалдаад байж байсан тул манай хэдээс хэн хэн нь хаана эсрэг талын ямар хүмүүстэй маргалдаж байсныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед хэн нэгэнтэй нь маргалдаж зодолдоогүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 35-36, 141 дүгээр хуудас/,

Гэрч М.Үүрийнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэр рүүгээ орох гэтэл “танай гэрт юун охидууд дуугараад байна” гэхээр нь би “найзуудтайгаа явж байгаа” гэж хэлэхэд “орно” гэж намхан, махлаг, үс нь нилээн жижиг ул тавиулаад авахуулсан залуу хэлэхээр нь “яах гээд байгаа юм бэ” гээд түлхсэн чинь гартаа барьж явсан лаазтай пиво нь газар унахад намайг барьж авахаар нь зөрүүлээд бариад авахад манай гэрээс Баатарсүрэн, Алтан-Од хоёр гарч ирээд хоёулаа миний дундуур орж ирээд салгасан. Надтай муудалцдаг залуу “хоёулаа гэрийн ард гарч учраа олъё” гэхээр нь тэгье” гээд намхан, махлаг залуугийн хамтаар гэрийн ард гараад “юу болсон бэ яасан” гээд л хоорондоо зүгээр ярилцаж байтал гэрийн урд зодоон болоод байгаа бололтой чимээ гарахаар нь “за за сүртэй юм болсон биш найзуудаа салгая” гээд гэрийн урд талд гарч иртэл амралтын газрын жижүүр ах, үйлчлэгч эгч хоёр салгаж байсан. Цохиулсан гээд байгаа охиныг тухайн үед хаана ямар байдалтай байсаныг хараагүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 46-47, 138 дугаар хуудас/,

Гэрч Б.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 22 цагийн үед Бөпежан, Үүрийнтуяа нар “бие заслаа” гээд гарсан, хэсэг хугацааны дараа Бөпежан, Үүрийнтуяа хоёр хүмүүстэй маргалдаад байгаа юм шиг шуугиан гарсан. Гэрээс Алтан-Од, Баатарсүрэн гарсан удалгүй зодолдож байх шиг байхаар нь Сумъяадулам, Уянга бид гурав гараад харсан чинь Алтан-Од, Баатарсүрэн хоёрыг үл таних залуучууд доороо оруулсан цохиод байх шиг харагдсан. Би тэгэхээр нь Баатарсүрэнгийн дээр нь байсан залууг түлхэж унагаагаад Баатарсүрэнг босгож гэр рүү оруулсан. Охидуудаас Уянга, Сумъяадулам хоёр эсрэг талын 2 охинтой маргалдаад байсан. Гэрээс Отгон-Өлзий, Чулуунбаатар хоёр гэрээс гарч ирээд Уянга, Сумъяадулам, Бөпежан, Үүрийнтуяа нарыг гэрт оруулж ирсэн. Бид хэдийг гэртээ байж байхад маргалдсан залуучууд хаалга, хана руу өшиглөөд манай нэг охиныг та нар зодчихлоо гээд байсан. Би хэн нэгтэй маргалдаж зодолдоогүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 48-49, 139 дүгээр хуудас/,

Гэрч О.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 22 цагийн үед унтаж байтал Отгон-Өлзий намайг дуудаж сэрээгээд “гадаа зодоон болоод байна” гэхээр нь гэрээс Отгон-Өлзийгийн хамтаар гарсан. Тухайн үед гэрт хүн үлдээгүй. Намайг гарахад Уянга нэг охинд үсдүүлчихсэн. Дууяа бас нэг охинд үсдүүлсэн байхаар нь би Уянгыг салгасан. Отгон-Өлзий Дууяаг салгасан. Жавхлан Бөпежан нар Баатарсүрэн, Үүрийнтуяа, Алтан-Од нарыг маргалдаж байсан хүмүүсээс нь салгаж гэр рүү оруулсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 50-51, 140 дүгээр хуудас/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 69-71 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹4740 дүгнэлтэд “1. Б.Э биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэжээ /1-р хх 53 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн ¹300 дүгнэлтэд “1. 2013.04.16-ны өдрийн 4740 дугаартай дүгнэлт, 2013.07.02-ны 453 дугаартай дүгнэлтүүд нь тухайн үедээ үндэслэлтэй гарсан байна.

2. Б.Э биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт гэмтлийн улмаас хүүхэн харааны сэтрэлт, гэмтлийн дараах болорын цайлт, хүүхэн харааны томрол, шар толбоны нөсөөт сорвижилт тэжээл хувирлын өөрчлөлт, баруун нүдний хараагүйдэл зэрэг өөрчлөлт үүссэн байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх 2013.04.12-нд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл болно.

3. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 35%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Б.Э эмнэлгийн бичиг баримтанд архаг өвчин бичигдээгүй байна.” гэжээ /1-р хх 116-118 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹1099 дүгнэлтэд “2013.04.16-ны 4740 дугаартай дүгнэлт, 2013.07.02-ны 453 дугаартай дүгнэлтүүд нь тухайн үедээ үндэслэлтэй байна.

2. Б.Э биед баруун нүдний алитны хүнд зэргийн доргилт гэмтлийн улмаас хүүхэн харааны сэтрэлт, гэмтлийн дараах болорын цайлт, хүүхэн харааны томрол, шар толбоны нөсөөт сорвижилт тэжээл хувирлын өөрчлөлт, баруун нүдний хараагүйдэл зэрэг өөрчлөлт үүссэн байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх 2013.04.12-нд үүсгэдэн байх боломжтой гэмтэл болно.

3.5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 35%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Б.Э эмнэлгийн бичиг баримтанд архаг өвчин бичигдээгүй байна.” гэжээ /3 хэргийн 16-18 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх 185, 189, 201 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 229-231 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

1. Гэм буруугийн талаар:

Г.А нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Галакси Их хайрхан нэртэй амралтын газарт согтуугаар бусадтай маргалдах явцдаа иргэн Б.Э баруун нүд рүү цохиж хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.С нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Галакси Их хайрхан нэртэй амралтын газарт согтуугаар Э.Урангэрэлтэй бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж иргэн Б.Э хүч хэрэглэн зодож нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Э.У нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Галакси Их хайрхан нэртэй амралтын газарт согтуугаар Б.Э бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж иргэн Б.Э хүч хэрэглэн зодож нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрээс Баатарсүрэнгийн хамт гарахад Үүрийнтуяа нэг бандитай зууралдаад Бөпежаны хажууд нь зогсож байсан. Би Үүрийнтуяаг салгах гээд гарнаас нь татсан. Тэгж байтал цаанаас нь баг нэг гарч ирээд бид хоёр хоорондоо зууралдаж авсан. Намайг нэг нь салгаад гэрт оруулсан. Охиныг би л цохисон юм байлгүй дээ, би яг өөрөө цохисноо мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 76-77 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрийн гадаа очиход хүмүүс бужигналдаад гэрийн хажууд Баатарсүрэн нэг залуугийн доор орсон газар хэвтэж байсан тэгээд би хөе болиоч гээд татахад хойноос нэг охин хөөш гээд миний үснээс татсан тэгэхээр нь би зөрүүлээд нөгөө танихгүй охиныг үсдсэн. Бид хоёр газар унаад тавь гээд байж байтал Отгон-Өлзий намайг салгаад гэр рүү орсон...” гэх мэдүүлэг. /1-р хх 163 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гартал Урангэрэл гэрийн баруун талд нэг охинтой үсдэлцсэн хэвтэж байсан. Отгон-Өлзий гэрээс гарч ирэхээр нь Отгон-Өлзийд би хэлэхэд очоод Урангэрэлийг салгаж аваад гэр рүү орсон. Бид нарын цаад талд Уянга нэг охинтой барилцаад авсан байхад Чулуунбаатар очоод салгасан...” гэх мэдүүлэг. /1-р хх 165 дугаар хуудас/,

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цахилгаантай цагаан цамцтай охин л над руу дайраад байсан. Намайг гайхаад зогсож байтал ...намайг үсдээд авахаар нь адилхан үснээс нь зулгаасан тэгтэл баруун гар талаас дахин нэг охин орж ирээд намайг түлхсэн чинь би газар унасан. Уг охин ямар хувцастай байсныг нь мэдэхгүй. Цагаан цамцтай охин миний үснээс тавиач гэхлээр нь зэрэг тавья гээд зэрэг үсээ тавиад өндийсөн чинь баруун гар талаас аймар хүчтэй цохисон. Уг залуугийн харайг хараагүй боловч надаас өндөр залуу цохисон. Уг залуу намайг цохичихоод юу ч яриагүй. Би уг залууд цохиулаад тэнгэр хараад унасан. ...уг охин үсээ хойшоо боосон харагдсан. Шардуу царайтай охин байсан. Би хараад биеийнх нь ерөнхий байдлаар танина...” гэх мэдүүлэг /1-р хх 17-18/, “...Сумъяадулам нь надад хандан  “Чи яах гээд байгаа юм бэ, чи юу гэж хэлээд миний үснээс үстэж зулгаагаад барьсан. Тэгэхээр нь би Сумъяадуламыг адилхан үснээс нь үстэж аваад бид нар хоорондоо үсдэлцсэн. Тэгэхэд Урангэрэл нь бид хоёрын хажуунаас орж ирж, миний үснээс барьж аваад намайг хавсарч газар унагаасан. Ингээд намайг газар унахад миний баруун талын бөөр рүү Урангэрэл өшиглөсөн. ...тухайн хэрэг болсон өдөр 21 цагийн үед амарч байгаа гэрээс Наранчимэгтэй гараад би араас нь гарч бие засах газрын зүгт баруун урагшаа яваад бие засчихаад эргээд гэр рүүгээ явж байхад гэрийн ард хүмүүс шуугилдаад том том дуугарч Наранчимэг бид хоёр гэрийн зүүн талаар тойроод очсон. Зүүн хойд гэрийн залуучуудтай Түмэнжаргал, Ууганбаяр, Ганзориг, Тулга нар хэрэлдээд маргаад байсан. Би юу болоод байгаа юм бэ гэсэн, эсрэг талын нэг охин сүүлд нэрийг мэдсэн туранхай охин Сумъяадулам чи юу юм гичий минь гээд дайрсан. Нэг банди хориглосон боловч гарыг түлхээд над руу дайрч ирээд үснээс үстэж зулгаасан, би зөрүүлээд үснээс нь үстсэн, би тавь гэсэн тавихгүй байсан. Сумъяадулам зэрэг тавина гээд байсан. Тэгсэн баруун хажуу талаас сүүлд нэрийг мэдсэн Урангэрэл намайг хавирч унагаад газарт би баруун хажуугаас унаад өнхөрч дээр доороо орсон. Ингэд дээшээ харсан байдалтай Сумъяадуламтай үсдэлдэж байхад баруун хажуугаас Алтан-Од миний баруун нүдэнд хүчтэй цохисон. Би толгой эргэж, болж байгаа зүйлээ санахгүй нэг хэсэг болсон. Гэрийн зүүн хойд хэсэгт гэрийг налаад суусан. Лхасүрэн намайг хараад манай охиныг цохиод зодсон байна гээд орилоод байсан. Эмэгтэй хүн зодсон байна гээд нөгөө гэрээс залуус орилоод байсан. ...Алтан-Од гартаа юм бариагүй байсан. Хөлөөрөө баруун нүдэнд өшиглөсөн. Хөлөөрөө дэвссэн гэж хэлж болно. ...Харин баруун хацар нүдний хэсэгт хамсаараа самардаж маажсан. Урангэрэл хавирч унагаад баруун бөөрөнд өшиглөсөн” гэх мэдүүлэг. /1-р хх 219 дүгээр хуудас/,

Гэрч Б.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой харанхуй болсон байх үеэр гаднаас хүмүүс бужигналдаад байхаар нь ганцаараа гарсан. Зарим нь түрүүлээд гарсан. Гараад хартал гэрийн зүүн хойно олон банди нар охидууд энд тэнд маргалдаад зогсож байсан. Би юу болоод байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ гэхэд нэг охин ирээд намайг түлхсэн. Би тэгэхээр нь урдаас нь яагаад байгаа юм бэ гэхэд учир зүггүй түлхээд үсдсэн. Тэгтэл өөр бас хоёр охин ирээд намайг нийлж 3 охин үсдэж газар унагасан. Тэгтэл нэг эрэгтэй банди намайг татаад үснээс тавиулахаар нь би босоод гэр рүүгээ гүйгээд орсон. Намайг гэрт ороход Б.Эрдэнэчимэгийн баруун нүд нь хавдсан, хамраас нь цус гарсан гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан. Н.Эрдэнэчимэг намайг нэг өндөр залуу хүрч ирээд өшиглөсөн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 22-23 дугаар хуудас/,

Гэрч Б.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл хойд талын гэрээс 4-5 залуу, охидууд орилж гарч ирээд яасаныг нь мэдэхгүй зодох гээд байхад нь харилцан маргалдсан. Бид нар гарч ирсэн хүмүүстэй зодоон хийгээгүй. Тэгтэл Лхасүрэн хүрч ирээд “Эрдэнэчимэг тэнд цохиулсан байна” гэхээр нь гэрийн хаяанд байгаа Эрдэнэчимэг дээр очиход баруун талын нүдний орчим хавдсан ил харагдах гэмтэл шарх харагдсан. Би Эрдэнэчимэгийг хэн цохихыг хараагүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 26-27 дугаар хуудас/,

Гэрч Г.Тулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 22 цагийн үед хажуугийн гэрээс Түмэнжаргал, Ууганбаяр шиг санаж байна хамт гараад гэр рүүгээ орох гээд явж байтал хойд талын гэрээс хоёр залуу гарч ирээд согтуурхаад “хөөе пиздануудаа” гээд өөрсөдтэй нь юу ч яриагүй байхад хүрж ирээд хэл амаар доромжлоод бараг шууд зодох гээд байсан. Тэгж байтал араас нь 6-7 охид, хөвгүүд гарч ирээд “юу болоод байна” гэсэн. Би Эрдэнэчимэгийг хэн зодсоныг хараагүй. Би хэн нэгэнтэй зодолдоогүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Э.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...21 цагийн үед шиг санаж байна Ууганбаяр ганцаараа биеэ засах гээд гарсан. Удалгүй буцаж орж ирэхдээ “шээж байсан чинь хэдэн согтуу банди нар намайг шоргоолж аалз гэлээ” гэсээр орж ирэхээр нь бүгдээрээ гарч хажуу талын гэр рүү ороход 10-аад охид хөвгүүд байсан. Тухайн үед бид нар тэд нартай маргалдаагүй. Тэд нар “уучлаарай ах нараа” гэхээр нь гэрээс гарцгаасан. Тэгтэл хойд талын гэрээс 5-6 банди, охидууд гарч ирээд би яг сайн санахгүй байна миний сайн санаж байгаагаар тэд байсан хэдээсээ хамгийн өндөр нь нилээн согтуу нь “ална тална” гээд байсан. Бид нар ч дээрэлхүүлэхгүйг бодоод маргалдаад энэ тэнд хэсгээрээ маргалдсан. Бид нар тэр хэдийг өмнө нь танихгүй, амралтын газар байхдаа өмнө маргалдсан зүйл байхгүй. Би тэнд байсан банди нартай зодолдоогүй. Маргаан болж байхад Эрдэнэчимэг хажууд байхаар нь гэрт оруулаад “битгий гарч ир” гэж хэлээд буцаж гараад нэг харахад гарч ирсэн харагдсан. Би тэнд байсан залуучуудтай маргалдаад явж байсан чинь Эрдэнэчимэг гэрийн хаяа налчихсан сууж байхаар нь очоод хартал нүдний баруун тал нь битүү хавдсан, нүд нь аньсан харагдахаар нь уурлаад “эмэгтэй хүн зодсон байна” гээд бид хэд тэнд байсан залуучууд рүү дайрахад амралтын газрын зохион байгуулагч хүүхэн гарч ирээд тэр хэдийн байсан гэрийн хаалгыг хаагаад үүдэн дээр нь бид нарыг ойртуулахгүй зогсоод байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 32-34 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Отгон-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрт гал түлээд Чулуунбаатар унтаж байхад бусад нь гадаа байх хойгуур гэрийн өмнө манай хэд бусад хүмүүстэй маргалдаад байгаа чимээ гарахаар нь Чулуунбаатарыг сэрээгээд гадаа зодоон болоод байх шиг гээд гартал Уянга, Сумъяадулам хоёр гэрийн баруун талд эсрэг талын 2 охинтой тус тусдаа ойрхон нэг нэгээрээ үсдэлцээд орилолдоод байж байхаар нь Чулуунбаатар, Уянгыг очиж салгасан. Би Сумъяадуламыг очиж салгасан. Уянга, Сумъяадулам хоёртой үсдэлцсэн байсан хоёр охины царай зүсийг нь сайн харж амжаагүй, тухайн үед гадаа харанхуй байсан. Гадаа гэрийн ойролцоо хүмүүс хэсэг хэсгээрээ маргалдаад байж байсан тул манай хэдээс хэн хэн нь хаана эсрэг талын ямар хүмүүстэй маргалдаж байсныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед хэн нэгэнтэй нь маргалдаж зодолдоогүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 35-36, 141 дүгээр хуудас/,

Гэрч М.Үүрийнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэр рүүгээ орох гэтэл “танай гэрт юун охидууд дуугараад байна” гэхээр нь би “найзуудтайгаа явж байгаа” гэж хэлэхэд “орно” гэж намхан, махлаг, үс нь нилээн жижиг ул тавиулаад авахуулсан залуу хэлэхээр нь “яах гээд байгаа юм бэ” гээд түлхсэн чинь гартаа барьж явсан лаазтай пиво нь газар унахад намайг барьж авахаар нь зөрүүлээд бариад авахад манай гэрээс Баатарсүрэн, Алтан-Од хоёр гарч ирээд хоёулаа миний дундуур орж ирээд салгасан. Надтай муудалцдаг залуу “хоёулаа гэрийн ард гарч учраа олъё” гэхээр нь тэгье” гээд намхан, махлаг залуугийн хамтаар гэрийн ард гараад “юу болсон бэ яасан” гээд л хоорондоо зүгээр ярилцаж байтал гэрийн урд зодоон болоод байгаа бололтой чимээ гарахаар нь “за за сүртэй юм болсон биш найзуудаа салгая” гээд гэрийн урд талд гарч иртэл амралтын газрын жижүүр ах, үйлчлэгч эгч хоёр салгаж байсан. Цохиулсан гээд байгаа охиныг тухайн үед хаана ямар байдалтай байсаныг хараагүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 46-47, 138 дугаар хуудас/,

Гэрч Б.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 22 цагийн үед Бөпежан, Үүрийнтуяа нар “бие заслаа” гээд гарсан, хэсэг хугацааны дараа Бөпежан, Үүрийнтуяа хоёр хүмүүстэй маргалдаад байгаа юм шиг шуугиан гарсан. Гэрээс Алтан-Од, Баатарсүрэн гарсан удалгүй зодолдож байх шиг байхаар нь Сумъяадулам, Уянга бид гурав гараад харсан чинь Алтан-Од, Баатарсүрэн хоёрыг үл таних залуучууд доороо оруулсан цохиод байх шиг харагдсан. Би тэгэхээр нь Баатарсүрэнгийн дээр нь байсан залууг түлхэж унагаагаад Баатарсүрэнг босгож гэр рүү оруулсан. Охидуудаас Уянга, Сумъяадулам хоёр эсрэг талын 2 охинтой маргалдаад байсан. Гэрээс Отгон-Өлзий, Чулуунбаатар хоёр гэрээс гарч ирээд Уянга, Сумъяадулам, Бөпежан, Үүрийнтуяа нарыг гэрт оруулж ирсэн. Бид хэдийг гэртээ байж байхад маргалдсан залуучууд хаалга, хана руу өшиглөөд манай нэг охиныг та нар зодчихлоо гээд байсан. Би хэн нэгтэй маргалдаж зодолдоогүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 48-49, 139 дүгээр хуудас/,

Гэрч О.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 22 цагийн үед унтаж байтал Отгон-Өлзий намайг дуудаж сэрээгээд “гадаа зодоон болоод байна” гэхээр нь гэрээс Отгон-Өлзийгийн хамтаар гарсан. Тухайн үед гэрт хүн үлдээгүй. Намайг гарахад Уянга нэг охинд үсдүүлчихсэн. Дууяа бас нэг охинд үсдүүлсэн байхаар нь би Уянгыг салгасан. Отгон-Өлзий Дууяаг салгасан. Жавхлан Бөпежан нар Баатарсүрэн, Үүрийнтуяа, Алтан-Од нарыг маргалдаж байсан хүмүүсээс нь салгаж гэр рүү оруулсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 50-51, 140 дүгээр хуудас/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 69-71 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹4740 дүгнэлтэд “1. Б.Э биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэжээ /1-р хх 53 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн ¹300 дүгнэлтэд “1. 2013.04.16-ны өдрийн 4740 дугаартай дүгнэлт, 2013.07.02-ны 453 дугаартай дүгнэлтүүд нь тухайн үедээ үндэслэлтэй гарсан байна.

2. Б.Э биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт гэмтлийн улмаас хүүхэн харааны сэтрэлт, гэмтлийн дараах болорын цайлт, хүүхэн харааны томрол, шар толбоны нөсөөт сорвижилт тэжээл хувирлын өөрчлөлт, баруун нүдний хараагүйдэл зэрэг өөрчлөлт үүссэн байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх 2013.04.12-нд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл болно.

3. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 35%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Б.Э эмнэлгийн бичиг баримтанд архаг өвчин бичигдээгүй байна.” гэжээ /1-р хх 116-118 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹1099 дүгнэлтэд “2013.04.16-ны 4740 дугаартай дүгнэлт, 2013.07.02-ны 453 дугаартай дүгнэлтүүд нь тухайн үедээ үндэслэлтэй байна.

2. Б.Э биед баруун нүдний алитны хүнд зэргийн доргилт гэмтлийн улмаас хүүхэн харааны сэтрэлт, гэмтлийн дараах болорын цайлт, хүүхэн харааны томрол, шар толбоны нөсөөт сорвижилт тэжээл хувирлын өөрчлөлт, баруун нүдний хараагүйдэл зэрэг өөрчлөлт үүссэн байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх 2013.04.12-нд үүсгэдэн байх боломжтой гэмтэл болно.

3.5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 35%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Б.Э эмнэлгийн бичиг баримтанд архаг өвчин бичигдээгүй байна.” гэжээ /3 хэргийн 16-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Алтан-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Б.С,  Э.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагчтай санал нэг байна. Хэрүүл маргааны улмаас зодоон болж, хохирогчийн биед шүүгдэгч нар гэмтэл учруулсан нь нотлогдож байна.  Хохирогч анхнаасаа маш тогтвортой, үнэн зөвөөр мэдүүлсэн.

Шүүгдэгч Алтан-Од нь анхныхаа мэдүүлэг “би л цохисон юм байлгүй дээ” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Сумъяадулам “хохирогчийг үсэдсэн” гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Гэрч нар шүүгдэгч Сумъяадулам, Урангэрэл нар хажуу айлын хүнтэй үсдэлцсэн гэдгийг мэдүүлсэн. Хэрэг гарснаас хойш хамгийн их зөрүүтэй мэдүүлэг өгсөн хүмүүс бол шүүгдэгч нар юм. 2017 оны 01 дүгээр сарын 26, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус тус анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд шинжээч нар “дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргасан, хэрэг гарсан өдөр уг гэмтэл хохирогчид учирсан байх боломжтой” гэдгийн тайлбарласан. Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна. Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн саналыг гаргав.

Шүүгдэгч Э.У өмгөөлөгч Б.Эрдэнэболор нь шүүх хуралдаанд “...Э.Уранбилэгийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт шүүгдэгч Э.У үйлдэл холбогдол нотлогдохгүй байх тул түүнийг гэм буруугүйд тооцож өгнө үү. Өнөөдөр сэтгэл гаргаж хохирлыг төлсөн хүн буруутан биш гэдгийг хэлмээр байна...” гэсэн саналыг,

Шүүгдэгч Б.С өмгөөлөгч И.Чимэдбадам “...Тухайн үед хоорондоо үсдэлцсэн нь танхайн гэмт хэрэгт тооцогдоно. Харин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж танхайрах гэмт хэргээр зүйлчилсэн Сумъяаудуламын үйлдэл тогтоохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-д зааснаар хэргийг цагаатгаж өгнө үү...” гэсэн саналыг,

Шүүгдэгч Г.А өмгөөлөгч Б.Энхбаяр “...Алтан-Од “би цохисноо мэдэхгүй байна” гэж хариулсан байдаг. Мөн мөрдөгчийн тавьсан асуултанд шинжээч зөрүүтэй мэдүүлсэн зэрэг нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй юм. Тухайн амралтын газарт өөр залуучууд амарч байсан, зодооны маргааш өглөө тэр залуучууд явсан байсан. Гэтэл энэ асуудлыг огт шалгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5, 1.15, 36.9 дүгээр зүйлд тус тус зааснаар хэргийг цагаатгаж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан боловч хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүд, нарийн мэргэжлийн шинжээч нарын дүгнэлтүүд, тайлбарууд болон бусад бичгийн нотлох  баримтуудаар өмгөөлөгч нарын “ гэм буруугүй, хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн саналууд үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон талууд болон өмгөөлөгч нар нь удаа дараа гаргасан  шинжээч нарын дүгнэлтүүд эргэлзээтэй байна гэсэн хүсэлт болон шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаарх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.А, Б.С,  Э.У нар нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны орой тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж,  ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн...” гэж хуульчилжээ.

Иймд шүүхээс Г.А, Б.С, Э.У нарт холбогдох хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн 2012 0102 1120 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоногггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хохирогч нь шүүх хуралдаанд “шүүгдэгч нар нийт 2.480.000 төгрөгийг өгсөн, цаашид эмчилгээний зардал гарвал иргэний журмаар нэхэмжилнэ” гэж мэдүүлсэнийг харгалзан шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.