Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00140/И |
Дугаар | 146/ШШ2016/00194 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 146/ШШ2016/00194
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бүрд сум, 2 дугаар баг, “Их боригдой” гэх газар оршин суух Аргай овогтой Раднаагийн Хоролсүрэнгийн /РД:ЙЕ66022500/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Р.Хоролсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Хоролсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1985-1988 онд Бүрд сумын “Улаантуг” нэгдэлд зочид буудалд ажилтнаар, 1988 оны 07 дугаар сараас 1992 оны 04 дүгээр сарыг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй тул миний ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд миний ажиллаж байсан байдалыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.Хоролсүрэн нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Р.Хоролсүрэн нь 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаартай архивын лавлагааны хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Боржигон овогтой Осорын Бурмаа нь “...Би 1982 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Р.Хоролсүрэн 1985 оноос 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал “Улаан туг” нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, малчнаар ажиллаж байсан. Тухайн үед 315 төгрөгийн цалин авч байсан.Шагнал урамшуулал авч байгаагүй. Бог мал малладаг байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Дээрх нотлох баримтуудаар Р.Хоролсүрэн нь 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Р.Хоролсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Аргай овогтой Раднаагийн Хоролсүрэнг 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Р.Хоролсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА