Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 252

 

 

 

 

 

 

 

 

   2019         02         13                                   252

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч М.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т, А.А нарт холбогдох эрүүгийн 1706 01564 2096 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

С.Т,  

А.А,

 

Үйлдсэн хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

1. Шүүгдэгч С.Т нь А.Атай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1-256 тоотод оршин суух иргэн А.Мөнхсайханы монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн “Могул” маркийн зурагт хулгайлж 700.000 төгрөгийн хохирол,

Ганцаараа шүүгдэгч С.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 5-10 тоотод оршин суух иргэн С.Хадбаатарын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 49 инчийн “LG” маркийн зурагт, 40-н бетон хулгайлж 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгний хохирол,
            2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 310 тоотод байрлах “Могсу” ХХК-ний эд зүйлс хадгалах зориулалттай амбаарын цоожийг эвдэн нэвтэрч арматур төмөр хулгайлж 80.000 төгрөгний хохирол,

2018 оны 02 дугаар сард мөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 310 тоотод байрлах “Могсу” ХХК-ний эд зүйлс хадгалах зориулалттай амбаарт нэвтрэн барилгын дуран /неврел/ 3 ширхэгийг хулгайлж 3.000.000 төгрөгний хохирол,

Маргааш нь 3 ширхэг хүрз, 1 ширхэг жоотуу, цахилгааны утас, боодолтой панса буюу төмөр утас, хадаас 1 хайрцаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 102.000 төгрөгний хохирол,

мөн С.Т нь А.Атай бүлэглэн 2018 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 310 тоотод байрлах “Могсу” ХХК-ний эд зүйлс хадгалдаг амбаарын цоожийг эвдэн нэвтэрч цахилгаан мотор /дунд/ хулгайлж 240.000 төгрөгний хохирол,

2. Шүүгдэгч А.А нь С.Ттай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1-256 тоотод оршин суух иргэн А.Мөнхсайханы монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн “Могул” маркийн зурагт хулгайлж 700.000 төгрөгийн хохирол,

мөн А.А нь С.Ттай бүлэглэн 2018 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 310 тоотод байрлах “Могсу” ХХК-ний эд зүйлс хадгалдаг амбаарын цоожийг эвдэн нэвтэрч цахилгаан мотор /дунд/ хулгайлж 240.000 төгрөгний хохирол учруулсан,

 Шүүгдэгч А.А нь ганцаараа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 310 тоотод байрлах “Могсу” ХХК-ний эд зүйлс хадгалах зориулалттай амбаараас цахилгаан мотор 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 480.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                  

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч С.Т, А.А нар нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч А.Мөнхсайханы мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ 8 цаг 30 минутад гэрээ цоожлоод гарсан. Тэгээд 21 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн цоожийг эвдэж хулгайч ороод гэрийн хойд хэсэгт байсан 42 инчийн “Могул” зурагтыг хулгай хийгээд аваад гарсан байсан. Би гэрийнхээ бусад бүх эд зүйлийг шалгаад үзсэн чинь өөр эд зүйл хулгайд алдагдаагүй байсан. Би Улаанбаатар хотоос 2014 онд 750.000 төгрөгөөр худалдан авч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

 

Гэрч Т.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манай хүү А.А нь 2015 онд эхнэр 2 хүүхдээсээ салсан. Учир нь А.А архи их уух болсон. Одоо манай гэрт надтай хамт байгаа. Цагдаад шалгагдаж байхдаа дандаа хөдөө байгаад байсан түүнээс болоод цагдаа дээр ирж чадаагүй. Хулгай хийсэн хэргийнхээ хохирлыг бүрэн барагдуулна. Өөрөөр гутал засвар ажиллуулаад хэдэн төгрөгтэй болж тэр мөнгөөрөө хохирлоо барагдуулах гэж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

 

Гэрч С.Жавхлан-Ундраагийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манай төрсөн дүү С.Т нь архи их уудаггүй байсан харин эхнэрээсээ салсанаас хойш архи их уудаг болсон. Одоо манай гэрт надтай цуг амьдарч байгаа. Цагдаад шалгагдаж байхдаа самранд яваад хөдөө ууланд байна гэсэн. Хулгай хййсэн хэргийх нь хохирлыг бүрэн барагдуулна гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

 

Хохирогч С.Хадбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 5-10 тоотод гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой үүдэнд усны тэрэг хаалганд тээглүүлсэн байхаар нь би холдуулж дотогш орход манай гэрийн хаалгыг эвдэж гэрт дотор байсан “LG” брендийн 49-н инчийн зурагт, 40 бетон зэрэг алдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Манай гэр 3 хоног эзэнгүй байсан. Гэхдээ манай эхнэр ирж очиж байсан. Зурагтыг 800.000 төгрөгөөр үнэлж байна, бетоныг 120.000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 тал/,

 

Хохирогч Т.Эрднэ-Оюуны мөрдөн байцаалтад өгсөн:

Би зурагтаа 2013 онд 890.000 төгрөгөөр би өөрөө зээл авч худалдан авч байсан. Одоо хэдэн жил болсон болхоор бичиг баримт нь байхгүй. Зурагтаа 800.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Манай нөхөр С.Хадбаатар бид хоёр 2008 онд гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Энэ зурагтыг би өөрийн мөнгөөр худалдан авсан болхоор энэ хэрэгт би хохирогчоор оролцоно. Манай нөхөр С.Хадбаатар энхийг сахиулах ажиллагаагаар Судан улсруу явсан байгаа. Манай гэрээс хулгай хийсэн хүмүүс одоогоор нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй байна. Иймд дээрх хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 75 тал/

 

Гэрч С.Хадбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шөнийн 02 цаг 40 минутанд гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, усны тэрэг хаалган дээр тавьсан гэрийн хаалгыг бүслүүрийг нь тасдаж байгаад хананаас салгаад дотогш орж 49 инчийн “LG” брендийн LCD зурагт, 40 литерийн бетон зэрэг эд зүйл хулгайд алдсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/,

 

Хохирогч Б.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн:

Тухайн үед манай ажил зогссон манаач Х.Батчулуун тэр хашааг хардаг байсан. Манай компаний ажил 2017 оны 11 дүгээр сараас эхлээд зогссон. Ажил зогсоод Консулын 310 тоотод байрлах хашаанд модон амбаарт багаж эд зүйлээ хураасан байсан. Хулгайд алдсан эд зүйлд арматур төмөр 4 м урттай 4 ширхэг, барилгын дуран /нервил маркын/ 3 ширхэг, хүрз 3 ширхэг, жоотуу 1 ширхэг, цахилгааны 220 вольтийн утас 20 метр, панса буюу бэхэлгээний төмөр утас 1 боодол, цахилгаан мотор 3 ширхэг /2 жижиг, 1 дунд зэргийн/, 90 мм-н хадаас 1 хайрцаг зэрэг зүйлс алдагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 157 тал/,

 

Гэрч Х.Батчулууны мөрдөн байцаалтад өгсөн:

Би эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 310 тоотод “Могсу” ХХК-ний барилгын хашаанд манаачийн ажил хийж амьдардаг. Манай барилгын хашаанд барилгын багажнууд хураадаг бүргэд хаалгатай, модон амбаар байдаг ба хамгийн сүүлд 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр багаж, эд зүйлсээ шалгаж ороход бүх зүйл бүрэн бүтэн байсан ба 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дахиад шалгах гэж ороход гадна талын бүргэд хаалга онгорхой байсан ба би сүүлд хаахдаа дутуу хаачихсан байна гэж бодсон. Тэгээд ороод үзэхэд South  брендийн барилгын хэмжээ тавьдаг дуран 3 ширхэг, 3 ширхэг хөлтэйгээ, 380-аар ажилладаг мотор, 3-н фазтай, 20 метр цахилгааны утас, хүрз 3 ширхэг, Тоуotа Сryzer автомашины 1 ширхэг дугуй, 280-р ажилладаг вебраторын хар өнгөтэй хошуу зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Би уг компаний манаач учираас эд зүйлсийг нь алдаад нэлээн их өрөнд орчихсон тул олж өгч туслана уу гэх мэдүүлэг /хх-ийн 131 тал/,

 

Шүүгдэгч С.Тын мөрдөн байцаалтад өгсөн:

“2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр А.Алтанхуяагийн хамт БЗД-ийн 11 дүгээр хорооноос Баянбулаг 27-Б тоотын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн зурагт "Могул" маркийн зурагтыг хулгайлж Чулуу овооны Отгонбаяр гээд айлд зарахаар үлдээсэн. Тэр зурагт одоо болтол Отгонбаярынд байгаа. 2017 оны 8 дугаар сарын сүүлээр А.Алтанхуяагын хамт БЗД-ийн 11-р хороо Дэнжийн 3-47-Б тоотын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 39 инчийн "Сони" маркийн зурагтыг хулгайлан авч таксины жолоочид 120,000 төгрөгөөр зарсан. Дээрх "Сони" зурагт хулгайлсан өдрийн маргааш А.Алтанхуяагийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 5 дугаар гудамж 10 тоотын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 39 инчийн "ЛЖ" маркийн зурагтыг хулгайлж Нарантуул зах дээр зурагт авах гэж байсан танихгүй хүнд 195,000 төгрөгөөр зарсан. 2017 оны 9 дүгээр сарын эхээр А.Аын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хөлийн голын гүүр гараад доош далан дагаад уруудхад сараалжин хашаатай айлын монгол гэрийн цоожийг эвдэн орж угаалгын машин 1 ширхэг, зургийн аппарат 2 ширхэг, газан плетка зэрэг эд зүйл хулгайлан авч угаалгын машиныг нь налайх чиглэлтэй явж байсан машинд 50,000 төгрөгөөр зарсан. Аппаратыг нь зам зуур явж байсан хүнд 10,000 төгрөгөөр зарсан.

Би 2017 оны 09 дугаар сарын 10-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн 5-10 тоотод байрлах айлд ганцаараа ороод үүдыг нь төмөрөөр хөшөөд гэрт орж 49 инчийн зурагтыг орны бүтээлгэнд ороогоод гарсан одоо бүтээлэгний өнгийг нь санахгүй байна. Тэгээд такси бариад А.Аын гэрт очоод цуг явий гэсэн чинь үгүй гэсэн тэгэхээр нь өөрийн барьсан таксины жолоочид 100.000 гаран мянган төгрөгөөр зарсан. Одоо тэр таксины жолооч болон машиныхан номер дугаарыг нь мэдэхгүй.Надад мөнгө олдохгүй байгаа болохоор би хохиролыг барагдуулж чадахгүй байна. Урьд өгсөн мэдүүлэггээ хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Би "Могсу" гэж мэдэхгүй байна захын хойно байдаг төмөр хашаатай барилгын компаны хашаанаас 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр 4 ширхэг армотур төмөр авсан. Тэгээд хэсэг тэр хашааруу очоогүй байж байгаад 2018 оны 02 дугаар сард очоод 3 ширхэг барилгын дуран авсан, маргааш нь эргэж очоод амбаараас нь 3 ширхэг хүрз, 1 ширхэг жотуу, 1 хайрцаг хадаас, панса буюу бэхэлгээний төмөр утас, цахилгааны утас 20 митр зэрэг зүйлийг авсан. Тэгээд хэд хоногийн дараа А.А кино үйлдвэр дээр таараад архи уусан. Архиа ууж дуусаад мөнгө байхгүй болхоор нөгөө хашааруу А.А хамт очоод цахилгааны мотор 1 ширхэгийг авсан. Би эхний 3 удаа ганцаараа, сүүлийн 1 удаа л очихдоо А.А хамт үйлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 94, 166 тал/,

 

Шүүгдэгч А.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр С.Тын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулаг 27-Б тоотын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн зурагт "Могул" маркийн зурагтыг хулгайлж Чулуу овооны Отгонбаяр гээд айлд зарахаар үлдээсэн. Тэр зурагт одоо болтол Отгонбаярынд байгаа. 2017 оны 8 дугаар сарын сүүлээр С.Тын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 3-47-Б тоотын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 39 инчийн "Сони" маркийн зурагтыг хулгайлан авч таксины жолоочид 120.000 төгрөгөөр  зарсан. Дээрх "Сони" зурагт хулгайлсан өдрийн маргааш С.Тын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 5 дугаар гудамж 10 тоотын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 49 инчийн "LG" маркийн зурагтыг хулгайлж Нарантуул зах дээр зурагт авах гэж байсан танихгүй хүнд 195.000 төгрөгөөр зарсан. Би С.Ттай хамт 2018 оны 02 дугаар сард архи ууж явж байхад С.Т надад "би энэ хашаанаас хэдэн турба өмнө нь хулгайлж зарж байсан 2-лаа орох уу" гэж хэлэхээр нь би "үгүй харилаа нилээн согтоод байна" гэж хэлээд гэрлүүгээ харьсан юм. С.Т салаад гэрлүүгээ явсан байх. Тэгээд би харьж амраад маргааш нь шартаад байхаар нь би С.Тын гэрийн энд ирээд архи уугаад архины мөнгө олдохгүй байхаар нь С.Тын хэлж байсан хашааруу ганцаараа өдрийн сайн санахгүй байна 20 цагийн үед очиход хашааны завсараар харахад хашаан дотор байх амбаарын хажууд 2 ширхэг жижиг мотор байхаар нь төмөр утсаар татаад хугарсан байсан банзны зайгаар гаргаж ирээд авч яваад түүхий эдийн газар очиход 1 ширхэгийг нь 3000 төгрөгөөр, нөгөө моторыг нь 4000 төгрөгөөр өгөөд архи аваад гэрлүүгээ харьсан. Түүнээс хойш тухайн хашаанд очоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27, 138 тал/,

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Тод Үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 11/157 дугаартай:

Хохирогч А.Мөнхсайханы алдсан эд зүйл 2018 оны 11 сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр Могул маркийн 42 инчийн лед зурагт 700.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 30 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 67 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 68 тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Тод Үнэлгээ” ХХК-ний 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 11/156 дугаартай:

Хохирогч Т.Оюун-Эрдэнийн алдсан эд зүйл 2018 оны 11 сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр “LG” маркийн 49 инчийн лед зурагт 700.000 төгрөг, 40 литрийн бетон 80.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 85 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 113 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 115-119 тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Тод Үнэлгээ” ХХК-ний 2019 оны 01 сарын 03-ны өдрийн:

Хохирогч Б.Энхбатын алдсан эд зүйл 2018 оны 11 сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 4 митрийн урттай 4 ширхэг армотур төмөр 80.000 төгрөг, нервэл маркийн барилгын дуран хөлтэй 1 ширхэг 3.000.000 төгрөг, хүрз 3 ширхэг 30.000 төгрөг, жоотуу 1 ширхэг 10.000 төгрөг, 220В цахилгааны утас 20 м 24.000 төгрөг, Панса буюу бэхэлгээний төмөр утас 1 боодол 20.000 төгрөг, цахилгаан мотоор жижиг 2 ширхэг 480.000 төгрөг, цахилгаан мотор дунд 1 ширхэг 240.000 төгрөг, 90мм хадаас 1 хайрцаг 18.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 159 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс С.Т, А.А нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 17, 18 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 173, 174 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч С.Т, А.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Т, А.А нар нь бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэдгээр нь өөрсдийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Тыг А.Атай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1-256 тоотод оршин суух иргэн А.Мөнхсайханы монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн “Могул” маркийн зурагт хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ганцаараа шүүгдэгч С.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 5-10 тоотод оршин суух иргэн С.Хадбаатарын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 49 инчийн “LG” маркийн зурагт, 40-н бетон хулгайлж 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгний хохирол учруулсан,

            2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 310 тоотод байрлах “Могсу” ХХК-ний эд зүйлс хадгалах зориулалттай амбаарын цоожийг эвдэн нэвтэрч арматур төмөр хулгайлж 80.000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сард мөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 310 тоотод байрлах “Могсу” ХХК-ний эд зүйлс хадгалах зориулалттай амбаарт нэвтрэн барилгын дуран /неврел/ 3 ширхэгийг хулгайлж 3.000.000 төгрөгний хохирол учруулсан,

Маргааш нь 3 ширхэг хүрз, 1 ширхэг жоотуу, цахилгааны утас, боодолтой панса буюу төмөр утас, хадаас 1 хайрцаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 102.000 төгрөгний хохирол учруулсан,

мөн С.Т нь А.Атай бүлэглэн 2018 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 310 тоотод байрлах “Могсу” ХХК-ний эд зүйлс хадгалдаг амбаарын цоожийг эвдэн нэвтэрч цахилгаан мотор /дунд/ хулгайлж 240.000 төгрөгний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч А.А нь С.Ттай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1-256 тоотод оршин суух иргэн А.Мөнхсайханы монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн “Могул” маркийн зурагт хулгайлж 700.000 төгрөгийн хохирол,

мөн А.А нь С.Ттай бүлэглэн 2018 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 310 тоотод байрлах “Могсу” ХХК-ний эд зүйлс хадгалдаг амбаарын цоожийг эвдэн нэвтэрч цахилгаан мотор /дунд/ хулгайлж 240.000 төгрөгний хохирол учруулсан,

 шүүгдэгч А.А нь ганцаараа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 310 тоотод байрлах “Могсу” ХХК-ний эд зүйлс хадгалах зориулалттай амбаараас цахилгаан мотор 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 480.000 төгрөгний хохирол төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 1 дүгээр бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаагийн үйлдлээр бүлэглэн үйлдсэн байх учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулаагүй байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулаагүй байх ба шүүгдэгч нарын гэмт үйлдэлийн улмаас хохирогч А.Мөнхсайханд учирсан 700.000 төгрөгийг шүүгдэгч А.А мөрдөн байцаалтын явцад төлж барагдуулсан.

Бусад хохирогч нарт учирсан хохиролыг төлж барагдуулаагүй байх учир шүүгдэгч С.Таас 3.302.000 төгрөг, шүүгдэгч А.Ааас 600.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Могсу ХХК-д, С.Таас 780.000 төгрөг гаргуулж хохирогч С.Хадбаатарт олгох нь зүйтэй байна.

 

Тухайн гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Т нь 48 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хадныхан овогт С.Т, Мянгад овогт А.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Тыг дөрвөн жил таван сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Аийг гурван жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т, А.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цаг хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тын цагдан хоригдсон дөчин найм хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Таас 4.082.000 төгрөг гаргуулж Могсу ХХК-д 3.302.000 төгрөг, С.Хадбаатарт 780.000 төгрөг, шүүгдэгч А.Ааас 600.000 төгрөг гаргуулж Могсу ХХК-д тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ