Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 77

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1327 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгож,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1327 дугаар магадлалын тогтоох хэсэгт 

“2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өийг 1 /нэг/ жил хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н овогт Б.Сийг төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2.Шүүгдэгч Ц.Өийн өмгөөлөгч Ц.Дарьжав, Б.Баяраа, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, О.Сайнгэрэл, Б.Оюунбилэг, Э.Мягмардорж нарын хамтран хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

           ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

     Б.БАТЦЭРЭН

     Ч.ХОСБАЯР

     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН