Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 223/МА2023/00034

 

 

 

 

 

 

 

2023             6            29                                                     223/МА2023/00034

 

 

 

М.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  5 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2023/00390 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т” ХК-ний Төв аймаг салбарт холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Аын нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, өмгөөлөгч П.Е нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар дэмжиж байна. Үүнд:Танд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд харилцааны ахлах менежер, зээлийн бодлогын мэргэжилтэн, тооцооны төв хариуцсан мэргэжилтэн зэрэг ажил, албан тушаалыг эрхэлж байсан. Сүүлд "Т"-ны Төв аймаг салбарын тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж, сахилгын шийтгэл авч байгаагүй. Хөдөлмөрийн тухай хууль, “Т” ХК-ийн "Хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчтой байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ" болон "Ажлын байрны тодорхойлолт"-оор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллаж байсан.

 Гэтэл “Т”-ны Төв аймаг салбарын захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" Б/159 дугаартай тушаалаар ажлаас хууль бусаар халсан. Ингэхдээ 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 36 ажлын өдөр 209 минут хоцорсон, тус үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 9.2.4, 9.2.5, 9.2.6, 9.2.19, 9.2.30, 9.2.32 дахь заалтуудыг зөрчсөн.

2.Тооцооны төвийн засварын гэрээг албан тушаалаа урвуулан ашиглаж тооцооны төвийн захиралд заавар өгч тооцооны төвийн захирлаар батлуулсан нь Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.18-д заасныг зөрчсөн. 3."Монгол даатгал" ХК-аас шилжүүлсэн даатгалын нөхөн төлбөр 6,698,025 төгрөгийг зохих журмын дагуу тайлагнаагүй нь хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7, 15.2.20, 15.2.35 дахь заалтуудыг зөрчсөн. 4.Хариуцаж буй тооцооны төвүүдийн 2022 оны зорилтын гүйцэтгэлүүд хангалтгүй байгаа нь Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7, 15.2 22 дахь заалтуудыг зөрчсөн гэж буруутгасан.

Харин тушаалд дурдсан зөрчлүүд нь аливаа нэгэн баримтаар нотлогдож байгаа бол ажил олгогчийн зүгээс ажилтан надад танилцуулж холбогдох тайлбарыг авах ёстой байхад ямар нэгэн баримт танилцуулаагүй, ажлаас халах тушаал, шийдвэр гаргахдаа тайлбар огт аваагүй.

Мөн "Т"-ны Төв аймаг салбарын захирал С.А 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажилтан М.А намайг ажлаас халахдаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан. Гэтэл Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг ажлаас халах тушаалд огт баримтлаагүй. Энэ нь Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн "хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 33 тоот тогтоолын 15 дугаар зүйлд: Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтална. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр, тушаал, тогтоол, захирамж гаргана" гэж тайлбарласныг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр болсон.

Өөрөөр хэлбэл, М.Аыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан мэтээр тушаал дээр дурдсан мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зохицуулалтыг баримтлаагүй нь хууль бус болохыг нотолж байна.

Үүнээс гадна ажил олгогч нь ажилтан М.Аыг буруутгахдаа ажлын 36 өдөр, нийт 209 минут ажлаасаа хоцорсон гэдэг. Харин энэ нь ажлаас халах үндэслэл болох эсэхийг байгууллагын дотоод журмаараа зохицуулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 18.9-д “ажилтан тухайн сардаа ажлын цагаас эрт тарсан, хоцорсон цагийн нийлбэр нь 60 минутаас дээш гарсан тохиолдолд цахим хаягаар нь анхааруулах хуудас болж ирнэ, дараа нь сүүлийн 6 сард 3 удаа анхааруулах хуудас авсан  тохиолдолд сахилгын шийтгэл ноогдуулна” гэсэн. Энэ нь сүүлийн 6 сар 3 удаа анхааруулах хуудас аваад тэрийгээ цаашдаа давтаад байвал Хөдөлмөрийн тухай хуулиар сахилгын шийтгэл ноогдуулахаар байна. Гэтэл шууд дотоод журмынхаа 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх заалтыг ноцтой зөрчөөд ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

Мөн зээл тооцооны төвийн захирлын эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан нь үндэслэлгүй. Учир нь: М.А нь Төв аймаг салбар дээр тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байсан. Харин  тушаал дээр дурдагдаад байгаа шиг зээл тооцооны төв дээр ямар нэгэн ажил албан тушаал эрхэлж байгаагүй. Мөн уг гэрээ дээр ямар нэгэн гарын үсэг зураагүй, гэрээний нэг тал болж оролцоогүй байхад өөр этгээдийн байгуулсан гэрээг үндэслэл болгон буруутгаж байгааг ойлгохгүй байна. Хариуцагч талын буруутгаад байгаа гэрээ нь хэрэгт байхгүй.

Тухайн гэрээг тооцооны төвийн захирал, сумын захирал байгуулсан нь буруу гэдгийг шалгаж тогтоосон “Т” ХК-ын дүрэм журмыг зөрчсөн байна гэдгийг нотолсон, дотоод аудитын газар юм уу, хяналт шалгалтын газрын тайлан дүгнэлт байдаггүй.

Банкны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт, нэгжийн ашигтай ажиллагаа, зах зээлийн өсөлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн чиг үүрэгтэй ажиллахыг ажлын байрны тодорхойлолтоор баталсан.

 Гэтэл ажлаас халсан тушаал дээр буруутгаад байгаа үндэслэлүүдийн жишээ нь 103,000,000 төгрөгийн хадгаламж татах ёстой байтал энэ хадгаламжийг татаагүй гэжээ. Уг ажлыг М.Аын доор ажиллаж байгаа тухайн хариуцсан тооцооны төвийн бусад ажилтан албан хаагчид хийх ёстой. М.Аын хувьд нэгдсэн удирдлагаар гаргах зөвлөмж өгөх, шаардлагатай сургалт зохион байгуулах, үйл ажиллагаа нь болж байна уу гэдэгт хяналт тавих чиг үүрэгтэйг ажлын байрны тодорхойлолт тодорхой заасан. Ажлаас халсан тушаал дээр дурдаад байгаа үүрэг даалгаврыг 100 хувь биелүүлэх ёстой хэрвээ биелүүлэхгүй бол одоо чамайг ажлаас хална гэдэг хариуцлагын асуудал менежерээр ажиллаж байсан М.Аод огт хамааралгүй.

Урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны талаар, Ажил олгогч Т, ажилтан М.А бидний хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан гомдол гаргасан боловч маргаантай асуудлаар ажил олгогчтой харилцан тохиролцож чадаагүй, маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болсон. Ингээд Төв аймгийн Зуунмод суманд хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байсан тул шүүхэд шууд хандсан.

Иймд ажилтан М.Аын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү”  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аын хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

1. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 36 ажлын өдөр 209 минут хоцорсон нь ирцийн бүртгэлээр нотлогдоно. Нэхэмжлэгч М.Аын нотлох баримтаар гаргаж өгсөн Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байгаа.

АБТ-ын 12-т “Ажлын цаг эхлэхээс 20 минутын өмнө ажлын байрны бэлэн байдлыг хангах, дасгал, инээмсэглэлийн дасгал хийж хэвших. Харилцагчдад чанартай, түргэн шуурхай, сэтгэл ханамжтай үйлчлэн эерэг дүр төрхийг бүрдүүлэх, харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх” гэж заасан. Ирцийн бүртгэлийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл шүүж үзэхэд ажлын 104 өдөр 1846 минут буюу 31 цаг хоцорсон байна. Дээрх үйлдэл нь “Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, Тны хөдөлмөрийн дотоод журам, Тны ажилтны ёс зүйн дүрэм, Зээлийн үйл ажиллагааны журам, Теллерийн системийн багц журам, Бүтээгдэхүүн үйлчилгээний журам, Нууцын заавар, болон холбогдох бусад эрх зүйн баримт бичиг Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгавар, хүлээсэн үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлж мөрдлөг болгон ажиллах”, 9.2.2-т “Удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж хөдөлмөрийн хариуцлага, сахилга батыг чанд сахин ажиллах”, 9.2.4-т “Ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх”, 9.2.5-д “Ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах”, 9.2.6-д “Ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж шинэ дэвшилтэт арга барил нэвтрүүлэн ажиллах”, 9.2.19-д “Ажилтан ажлын цагийг нарийн чанд баримталж, ажил таслах, хоцрохгүй байх”, 9.2.19-д “Ажилтан ажлын цагийг нарын чанд баримталж, ажил таслах, хоцрохгүй байх”, 9.2.30-д “Ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг мөрдөж ажиллах”, 9.2.32-т “Ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр нь өгөх, гүйцэтгэсэн ажлаа тайлагнах” гэж заасан заалтуудыг зөрчсөн.

М.Аын цаг барьдаггүй, бүх алдаагаа бусад руу чихдэг, худлаа ярьдаг, ёс суртахуунгүй, ёс зүйгүй байдал нь ажил унагах, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн.

Түүний ажлын байрны тодорхойлолтын 2-т “Салбар, харьяа нэгжийн харилцагчийн үйлчилгээ, дансны бүртгэл, толбор тооцооны үйлчилгээний холбогдох хууль, журам, заавар, стандартын биелэлтэд хяналт тавих”, 3-т “Салбар, харьяа нэгжийн нягтлан бодох бүртгэл, кассын үйл ажиллагаанд хянал тавьж ажиллах”, 4-т “Салбар, харьяа нэгжийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, үүс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх”, 5-д “Салбар, харьяа нэгжийн дотоод үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах” зэрэг олон үндсэн үүргүүдийг хангалтгүй биелүүлэх нөхцөл үүссэн.

2.ТТХМ-ээр ажиллаж байсан М.А Цээл тооцооны төвийн засварын гэрээг тооцооны төвийн захиралд чиглэл өгч хийлгэсэн нь Цээл тооцооны төвийн захирлын цахим шуудангаар нотолсон. Мөн Төв банкны үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хариуцсан мэргэжилтний Цээл тооцооны төвийн засварын гэрээг Салбарын захирлаар батлуулж ирүүлнэ үү гэсэн мэйл байгаа. Салбарын захирлын хувьд Ерөнхий ня-бо Д.Амаржаргал, ТТХМ М.А нарыг өрөөндөө дуудаж Цээл тооцооны төвийн засварын гэрээ яагаад батлагдахгүй байгаа талаар асуухад М.А журам өөрчлөгдөөд тооцооны төв дээр хийдэг болсон гэж хэлсэн. Би ерөнхий ня-Бо Д.Амаржаргалаас журам үнэхээр өөрчлөгдсөн юм уу Төв банкнаас салбарын удирдлагын газраас салбарын захирлууд хяналт тавьж ажиллах тухай санамж бичиг ирсэн байхад Цээл тооцооны төвийн засварын гэрээ орж ирээгүй. Ерөнхий ня-бо Д.Амаржаргал мэдэхгүй байна журам хараад хэлье гэсэн.

Тны барилга угсралт, барилгын их, урсгал засварын ажлыг гүйцэтгэх, үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх, барилга ашиглалтын үйл ажиллагааны журмын 3.4 -т “Орон нутгийн салбар нэгжүүдэд хийгдэх 10,000,000 төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй засварын ажлыг орон нутгийн салбарын захирал хариуцна. Шаардлагатай гэвэл салбарын захирал үйл ажиллагаа хариуцсан газар, хэлтсийн барилгын инженерт хандан мэргэжлийн зөвлөгөө авах хянуулах боломжтой” гэж заасан.

3. “Монгол даатгал” ХХК-аас хохирлын мөнгө 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 6,698,025 төгрөг орж ирснийг хохирлын дүгнэлтийн үнэ болох 250,000 төгрөгийг хасаж, үлдэх 6,448,025 төгрөгийг М.Аын дансанд хийсэн байна. Гүйлгээний хуулга болон Ерөнхий ня-бо Д.Амаржаргал, М.Аын нарын тайлбараар тогтоогдсон.

4.М.Аын хариуцаж байсан тооцооны төвүүдийн 2022 оны улирлын зорилтын биелэлт хангалтгүй байсан. 2022 оны 1 дүгээр улиралд биелээгүй. Төв аймаг салбар Орон нутгийн салбаруудын байр эзлэлтээр сүүлээсээ 3-р байранд орсон тул салбарын захирлын хувьд ТТХМ-үүдийг өөрийн өрөөнд 2022 оны 2 дугаар улирлыг дуустал хугацаанд суулгаж өдөр тутам заавар зөвлөгөө өгч, ажлын цаг ашиглалт ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажилласан. Төв аймаг салбар орон нутгийн салбаруудаас 2022 оны II улиралд 1-р байр эзэлсэн. Ингээд 3 дугаар улирлаас эхлэн өрөөнд нь суулган ажиллуулсан. Гэвч ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн үүргүүдийг хангалтгүй биелүүлсэн.

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр салбарын захирлын өрөөнд салбарын захирлыг ээлжийн амралттай байх хугацаанд архидан согтуурах, салбарын захирлыг шалгах зэрэг ёс зүйгүй хариуцлагагүй үйлдлүүд гаргасан нь Хөдөлмөрийн дотоод журмын 15.2.7-д “Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс удаа биелүүлээгүй”, 15.2.22-т “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр биелүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн.

Тны маргаан таслах комиссын хурал дээр ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг өөрчлөн эвлэрэх хүсэлт гаргасан боловч М.А саналыг хүлээж аваагүй. Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хууль, Тны Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалттай биелүүлээгүй хууль, дүрэм журам зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч ойлгоогүй байгаа нь харагдаж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

            Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар Алаг адуу овогт Мөнхжаргалын Аыг “Т” ХК-ийн Төв аймаг салбарын Тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож,

            Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбараас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,710,979 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Аод олгож,

            Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч М.Аын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаад төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбараар бүрэн төлүүлж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбарт даалгаж,

            Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.А Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбараас 218,326 төгрөг гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аын давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1.Ирцийн бүртгэлийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл шүүж үзэхэд ажлын 104 өдөр 1846 минут буюу 31 цаг хоцорсон байна. Дээрх үйлдэл нь “Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, Тны хөдөлмөрийн дотоод журам, Тны ажилтны ёс зүйн дүрэм, Зээлийн үйл ажиллагааны журам, Теллерийн системийн багц журам, Бүтээгдэхүүн үйлчилгээний журам, Нууцын заавар, болон холбогдох бусад эрх зүйн баримт бичиг Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгавар, хүлээсэн үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлж мөрдлөг болгон ажиллах”, 9.2.2-т “Удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж хөдөлмөрийн хариуцлага, сахилга батыг чанд сахин ажиллах”, 9.2.4-т “Ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх”, 9.2.5-д “Ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах”, 9.2.6-д “Ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж шинэ дэвшилтэт арга барил нэвтрүүлэн ажиллах”, 9.2.19-д “Ажилтан ажлын цагийг нарийн чанд баримталж, ажил таслах, хоцрохгүй байх”, 9.2.19-д “Ажилтан ажлын цагийг нарын чанд баримталж, ажил таслах, хоцрохгүй байх”, 9.2.30-д “Ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг мөрдөж ажиллах”, 9.2.32-т “Ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр нь өгөх, гүйцэтгэсэн ажлаа тайлагнах” гэж заасан заалтуудыг зөрчсөн.

М.Аын цаг барьдаггүй, бүх алдаагаа бусад руу чихдэг, худлаа ярьдаг, ёс суртахуунгүй, ёс зүйгүй байдал нь ажил унагах, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн.

Түүний ажлын байрны тодорхойлолтын 2-т “Салбар, харьяа нэгжийн харилцагчийн үйлчилгээ, дансны бүртгэл, толбор тооцооны үйлчилгээний холбогдох хууль, журам, заавар, стандартын биелэлтэд хяналт тавих”, 3-т “Салбар, харьяа нэгжийн нягтлан бодох бүртгэл, кассын үйл ажиллагаанд хянал тавьж ажиллах”, 4-т “Салбар, харьяа нэгжийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, үүс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх”, 5-д “Салбар, харьяа нэгжийн дотоод үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах” зэрэг олон үндсэн үүргүүдийг хангалтгүй биелүүлэх нөхцөл үүссэн.

2.ТТХМ-ээр ажиллаж байсан М.А Цээл тооцооны төвийн засварын гэрээг тооцооны төвийн захиралд чиглэл өгч хийлгэсэн нь Цээл тооцооны төвийн захирлын цахим шуудангаар нотолсон. Мөн Төв банкны үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хариуцсан мэргэжилтний Цээл тооцооны төвийн засварын гэрээг Салбарын захирлаар батлуулж ирүүлнэ үү гэсэн мэйл байгаа. Салбарын захирлын хувьд Ерөнхий ня-бо Д.Амаржаргал, ТТХМ М.А нарыг өрөөндөө дуудаж Цээл тооцооны төвийн засварын гэрээ яагаад батлагдахгүй байгаа талаар асуухад М.А журам өөрчлөгдөөд тооцооны төв дээр хийдэг болсон гэж хэлсэн. Би ерөнхий ня-Бо Д.Амаржаргалаас журам үнэхээр өөрчлөгдсөн юм уу Төв банкнаас салбарын удирдлагын газраас салбарын захирлууд хяналт тавьж ажиллах тухай санамж бичиг ирсэн байхад Цээл тооцооны төвийн засварын гэрээ орж ирээгүй. Ерөнхий ня-бо Д.Амаржаргал мэдэхгүй байна журам хараад хэлье гэсэн.

Тны барилга угсралт, барилгын их, урсгал засварын ажлыг гүйцэтгэх, үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх, барилга ашиглалтын үйл ажиллагааны журмын 3.4 -т “Орон нутгийн салбар нэгжүүдэд хийгдэх 10,000,000 төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй засварын ажлыг орон нутгийн салбарын захирал хариуцна. Шаардлагатай гэвэл салбарын захирал үйл ажиллагаа хариуцсан газар, хэлтсийн барилгын инженерт хандан мэргэжлийн зөвлөгөө авах хянуулах боломжтой” гэж заасан.

3. “Монгол даатгал” ХХК-аас хохирлын мөнгө 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 6,698,025 төгрөг орж ирснийг хохирлын дүгнэлтийн үнэ болох 250,000 төгрөгийг хасаж, үлдэх 6,448,025 төгрөгийг М.Аын дансанд хийсэн байна. Гүйлгээний хуулга болон Ерөнхий ня-бо Д.Амаржаргал, М.Аын нарын тайлбараар тогтоогдсон.

4.М.Аын хариуцаж байсан тооцооны төвүүдийн 2022 оны улирлын зорилтын биелэлт хангалгүй байсан. 2022 оны 1 дүгээр улиралд биелээгүй. Төв аймаг салбар Орон нутгийн салбаруудын байр эзлэлтээр сүүлээсээ 3-р байранд орсон тул салбарын захирлын хувьд ТТХМ-үүдийг өөрийн өрөөнд 2022 оны 2 дугаар улирлыг дуустал хугацаанд суулгаж өдөр тутам заавар зөвлөгөө өгч, ажлын цаг ашиглалт ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажилласан. Төв аймаг салбар орон нутгийн салбаруудаас 2022 оны 1 улиралд 1-р байр эзэлсэн. Ингээд 3 дугаар улирлаас эхлэн өрөөнд нь суулган ажиллуулсан. Гэвч болов ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн үүргүүдийг хангалтгүй биелүүлсэн.

Үүнээс гадна 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр салбарын захирлын өрөөнд салбарын захирлыг ээлжийн амралттай байх хугацаанд архидан согтуурах, салбарын захирлыг шалгах зэрэг ёс зүйгүй хариуцлагагүй үйлдлүүд гаргасан нь Хөдөлмөрийн дотоод журмын 15.2.7-д “Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс удаа биелүүлээгүй”, 15.2.22-т “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хүндэтгэх үзэх шалтгаагүйгээр биелүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн.

Тны маргаан таслах комиссын хурал дээр ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг өөрчлөн эвлэрэх хүсэлт гаргасан боловч М.А саналыг хүлээж аваагүй. Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хууль, Тны Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалттай биелүүлээгүй хууль, дүрэм журам зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч ойлгоогүй байгаа нь харагдаж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркубуланы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбараа тэр чигт нь хуулбарлаж гомдлоо бичсэн байна. Гэтэл хариуцагчийн давж заалдах гомдолд дурдаад байгаа асуудлыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт маш дэлгэрэнгүй байдлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн.

Ажил олгогч байгууллага нь ажилтныг ажлаас халах, чөлөөлөх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг баримталсан байхыг хуулиар шаарддаг. Гэтэл маргаан бүхий тушаал дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар хугацаанаас өмнө зогсоож дуусгавар болгох тухай асуудлыг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79, 80 дугаар зүйлийн аль нэг заалтыг огт баримтлаагүй. Өөрөөр хэлбэл, ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан юм уу, давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан юм уу, эсвэл ажил олгогчийн итгэлийг алдсан, буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан гэх үндэслэлээр халсан юм уу гэдэг нь тушаал дээр огт харагддаггүй. Ажлаас халсан бодит үндэслэлийг ажлаас халсан тушаал дээрээ нийт 4 үндэслэлээр ажилтан М.Аыг буруутгасан.

1.2022 оны 4 дүгээр сарынг 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийт 209 минут ажлаас хоцорсон гэсэн асуудлыг гаргаж тавьдаг. Энэ асуудлын талаар Тны хөдөлмөрийн дотоод журамд маш тодорхой зааж өгсөн. Ажилтан удаа дараа ажлаас хоцорч байгаа тохиолдолд эхний ээлжинд анхааруулах хуудсаар сануулга өгнө гэж. Гэтэл хавтаст хэрэгт хоцролтын шалтгааныг тодруулсан, асуусан, сануулсан тухай ямар нэгэн баримт байхгүй. Цаашлаад хөдөлмөрийн дотоод журамд 3 буюу түүнээс дээш удаа анхааруулах хуудас авсан бол сахилгын шийтгэлийн асуудал ярихаар заасан. Хөдөлмөрийн дотоод журмын 9.18-д ажилтныг удаа дараа хоцорсон  нь 1 сард 8 цаг буюу түүнээс дээш гарсан бол ноцтой зөрчил гаргасан бол шууд ажлаас халж болно гэж заасан. 8 цаг гэдэг нь 420 минут болж байна. Гэтэл маргаан бүхий тушаалд дурдаад байгаа ажлаас хоцорсон 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл буюу нийт 7 сарын асуудал яригдаж байна. Хөдөлмөрийн дотоод журамд заасан шаардлагыг хангахгүй байна. Учир нь 209 минут хоцорсон асуудал нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтныг шууд ажлаас халж болох 8 цаг гэх хугацаанд нь хүрэхгүй байна. Хавтаст хэрэгт хоцролтын шалтгааныг тодруулсан, асуусан, сануулсан тухай ямар нэгэн баримт байхгүй учраас зөрчилд тооцох үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн.

2.Тооцооны төвийн хариуцсан менежер М.А нь Цээл тооцооны төвийн засварын гэрээг байгуулахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулж ашигласан удирдлагыг буруутай мэдээллээр хангасан гэх агуулгаар буруутгаж ажлаас халсан. Гэтэл ажлаас халсан тушаал дээр дурдаад байгаа маргаан бүхий засварын гэрээ хавтаст хэрэгт нотлох баримтаар ирээгүй. Гэрээ нь баримтаар ирээгүй байгаа тул тухайн гэрээнд М.А нь ямар байдлаар яаж оролцсон, тухайн гэрээг байгуулсан юм уу гэх асуудал нь шүүхийн өмнө нотлогдон тогтоогдоогүй. Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээ байгуулах, хянах тухай журам гаргаж өгсөн. Тухайн журамд заасны даруу ажилтан М.Аыг буруутгаад байгаа тухайн гэрээг салбарын захирал С.А өөрөө байгуулах ёстой байсан. С.А захирал нь өөрөө журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээгээ байгуулаагүй байж доор нь ажиллаж байгаа М.Аыг өөрийнхөө буруутай үйлдэлд хамаатуулж ажлаас халсан.

3.Монгол даатгалаас орж ирсэн нөхөн төлбөртэй холбоотой асуудлаар буруутгасан. Ажлаас халсан тушаал дээр даатгалаас орж ирсэн мөнгөөр засварын ажил хийснийг эрх бүхий албан тушаалтануудад тайлагнаагүй гэх үндэслэлээр буруутгасан. Гэтэл анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр ажилтан М.Аын Монгол даатгалаас орж ирсэн 6.698.025 төгрөгтэй холбоотой асуудлаар Тны төв байранд хийсэн засварын тайлан фото зураг, холбогдох санхүүгийн анхан шатны баримтууд хавтаст хэрэгт ирсэн. Хавтаст хэрэгт ирсэн тайлан, түүнд хавсаргасан анхан шатны баримтуудаар ажлаас халсан тушаалд дурдаад байгаа даатгалаас орж ирсэн ажлыг хийсэн эсэх нь тодорхойгүй тайлангаагүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна. М.Аыг тухайн мөнгийг хувийн дансандаа авсан, тодорхой шалтгаагүйгээр 5, 6 дугаар сард ашигласан гэх асуудлыг ярьж анхан шатны шүүх дээр мэтгэлцдэг.

Гэтэл үүнийг няцаах хэдэн хэдэн нотлох баримтууд байна. Монгол даатгалаас Тны түр данс руу нөхөн төлбөр орсон ирсэн дансны хуулга хавтаст хэрэгт авагдсан. Дансны хуулгаар энэ данс нь Тны түр данс байсан нь нотлогддог. Төв аймаг салбарын захирлын салбар зөвлөлийн хуралдааны тэмдэглэл баримтаар авагдсан. Уг тэмдэглэлд даатгалаас орсон нөхөн төлбөрийн мөнгийг захиран зарцуулах, түүнтэй холбоотой засварын ажлыг хийж гүйцэтгэхийг ажилтан М.Аод үүрэг болгосон. Захирлын зөвлөлийн хуралдаанд шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан С.А оролцож байсан. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу хийгдсэн ажил байсан. Ажилтан М.А эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж ажилласан зүйл байхгүй.

4.Ажлаас халсан тушаалдаа өөрийнхөө хариуцан ажиллаж байсан тооцооны төвүүдийн холбогдох төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байсан гэх үндэслэлийг заадаг. Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч байгууллагаас авсан тооцооны төвүүдийн ажлыг үзүүлэлт, төлөвлөгөөний биелэлт зэрэг нь нотлох баримтаар ирсэн. Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх дээр нэг бүрчлэн судалж үзэхэд, ажилтан М.Аын хариуцан ажиллаж байсан тооцооны зээл, дахин төвлөрүүлсэн мөнгө, харилцагч татсан төлөвлөгөөний биелэлтүүд нь 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй байсан. Төлөвлөгөөг биелүүлэх талаар М.Аод хариуцуулсан нотлох баримт байх ёстой. Гэтэл М.Аод ямар нэгэн төлөвлөгөө өгсөн, түүнийг танилцуулсан, гарын үсэг зуруулсан зүйл огт байхгүй. Иймээс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг баримтлаагүй, зарим хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч М.Аын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг гаргахдаа тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

2.Нэхэмжлэгч М.А нь хөдөлмөрийн харилцааг цуцалж дуусгавар болгосон “Т” ХК-ийн Төв аймаг салбарын захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/159 дугаар тушаалыг эс зөвшөөрч урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасан.

Хариуцагч “Т” ХК-ний Төв аймаг салбар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “... М.А нь Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчиж 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 36 ажлын өдөр 209 минут хоцорсон, албан тушаалаа урвуулан ашиглан тооцооны төвийн захиралд буруу заавар өгч тооцооны төвийн засварын гэрээг батлуулсан, "Монгол даатгал" ХК-аас шилжүүлсэн даатгалын нөхөн төлбөр 6,698,025 төгрөгийг зохих журмын дагуу зарцуулж, тайлагнаагүй, хариуцаж буй тооцооны төвүүдийн 2022 оны зорилтын гүйцэтгэлүүдийг хангалтгүй биелүүлсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан....” гэсэн үндэслэлээр мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч М.А "Т” ХК-нд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд харилцааны ахлах менежер, зээлийн бодлогын мэргэжилтэн, тооцооны төв хариуцсан мэргэжилтэн зэрэг ажил эрхэлж байсан, 2022 оны 9 дүгээр сард 1,249,690.48 төгрөг, 10 дугаар сард 3,980,023.81 төгрөг, 11 дүгээр сард 1,967,800.00 төгрөг, нийт 7,197,514,29 төгрөгийн цалин авсан талаар хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбарын төлөөлөгч С.А маргаагүй байна.

3.Зохигчдын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээг сунгасан гэрээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, ажлын байрны тодорхойлолт, цаг бүртгэлийн тайлан, цалингийн картын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/159 дугаар М.Атой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай захирлын тушаалын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч М.Атой байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг ажил олгогчийн санаачилгаар буюу хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбарын захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/159 дугаар тушаалаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, “Т” ХК-ний Хөдөлмөрийн дотоод журмын 24 дүгээр зүйлийн 24.3.5, Салбарын захирлын зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/78 тоот хурлын шийдвэр зэргийг баримталсан байх ба үндэслэлдээ “...1. Төв аймаг салбарын Тооцооны төв хариуцсан менежер М.А нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 36 ажлын өдөр 209 минут хоцорсон нь  Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 9.2.4, 9.2.5, 9.2.6, 9.2.19, 9.2.30, 9.2.32, “Теллерийн системийн багц журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх заалтуудыг мөрдөж ажиллаагүй. Тооцооны төв хариуцсан менежер М.А нь Цээл тооцооны төвийн засварын гэрээг албан тушаалаа урвуулан ашиглаж тооцооны төвийн захиралд заавар өгч тооцооны төвийн захирлаар батлуулж хийлгэсэн байгаа нь Цээл тооцооны төвийн захирлын салбарын захиралд гаргасан тайлбараар баталгаажиж байна. Төв аймаг салбарын захирал С.А миний бие 2022 оны 8 дугаар сард тооцооны төв хариуцсан менежер М.Аоос Цээл тооцооны төвийн засварын ажил хийгдэж дууссан байх ёстой гэрээ нь яагаад батлагдахгүй байна гэж асуухад тооцооны төв хариуцсан менежер М.А төв банкнаас асуусан тооцооны төвийн захирал батлаад хийж болно гэж хэлсэн. Төв банкнаас Цээл тооцооны төвийн засварын гэрээг салбарын захирлаар батлуулж яаралтай ирүүлэх мэйл 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирсэн. Энэ үйлдэл нь удирдлагыг зориуд санаатайгаар хуурамч мэдээллээр хангасан үйлдэл болж байна. Цээл тооцооны төвийн засварын төсөв 700,000 төгрөг байхад засварын гэрээ 100,000 төгрөгөөр хийгдсэн байна. Тус үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.18-д “Банкны  “Гэрээ хянах, байгуулах, бүртгэх, дүгнэх журам”, “Тны барилга угсралт, барилгын их, урсгал засварын ажил гүйцэтгэх, үл хөдлөх хөрөнгө бүртгэлжүүлэх, барилга ашиглалтын үйл ажиллагааны журам”-ыг зөрчиж гэрээ байгуулсан байна. 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Монгол даатгалаас нөхөн төлбөрт 6,698,025 төгрөг даатгалын нөхөн төлбөрт орж ирсэн энэ мөнгийг Тооцооны төв хариуцсан менежер М.Аын данс руу шилжүүлсэн байна. Энэ явдлыг 2022 оны 1 дүгээр сард салбарын захирал С.А миний бие мэдэж нөхөн төлбөрийг зориулалтын дагуу ашиглах, холбогдох журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлж тайлагнахыг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл тайлбар ирээгүй байна. Даатгалын нөхөн төлбөрийг Тооцооны төв хариуцсан менежер М.А нь 2022 оны 01 сар хүртэл 15 сар ашигласан нь дээрх үйлдлээс харагдаж байна. Тус үйлдэл нь “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 15 дугаар зүйлийн 15.2.7, 15.2.20, 15.2.35 дахь заалтуудыг зөрчсөн. Хариуцаж буй тооцооны төвүүдийн 2022 оны зорилтын гүйцэтгэлүүд нь мөн хангалтгүй байна. 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Алтанбулаг ТТхөрөнгө 191,5 сая төгрөг дутуу, Баян-Өнжүүл 103 сая төгрөг, Жаргалант 524 сая төгрөг, Өндөрширээт 64 сая төгрөгөөр тус тус тасарсан. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ТТХөрөнгө Алтанбулаг 237 сая төгрөг, Баян-Өнжүүл 267 сая, Жаргалант 671 сая, Өндөрширээт 343 сая, Цээл 509 сая төгрөгөөр тус тус тасарсан байна. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ТТХөрөнгө Алтанбулаг 396 сая, Баян-Өнжүүл 384 сая, Жаргалант 939 сая, Өндөр-ширээт 301 сая, Цээл 240 сая төгрөгөөр тус тус тасарсан байгаа нь Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7, 15.2 22 дахь заалтуудыг зөрчсөн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй”  гэж заажээ.

5.Нэхэмжлэгч М.А дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гардан авч, “Т” ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан гомдол гаргасан ч хариуцагч талтай зөвшилцөлд хүрээгүйн улмаас уг ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон.  Мөн Төв аймагт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй нь тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дугаар албан бичигт “...Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулах, хорооны гишүүн, орлох гишүүнийг томилох нэрсийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний Зөвлөлд хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулсан шийдвэр ирүүлээгүй.” гэсэн үйл баримтаар тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч М.Аын нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

         6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан нөхцөлд байдал тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, дуусгавар болгох эрх үүснэ.

Ажилтны гаргасан зөрчил нь шалгагдан тогтоогдсон байхаас гадна хөдөлмөрийн харилцааг цуцалж байгаа үндэслэл нь хууль болон хөдөлмөрийн дотоод журамд нийцсэн байх ёстой.

Харин ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг энэ хуулийн 80 дугаар зүйлийн 80. 2 дахь заалтаар хориглосон.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар “...Дээрх хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1-9.2.32 дахь заалтууд нь ажилтныг шууд хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах зохицуулалт биш харин тухайн ажилтанд үүрэг болгосон заалт болохыг дурдах нь зүйтэй байна. 10.4. Тны хөдөлмөрийн дотоод журмын 18 дугаар зүйлийн 18.9-д “Ажилтны тухайн сард ажлын цагаас хоцорсон болон эрт тарсан хугацааны нийлбэр 60 минутаас дээш гарсан болон ирц бүртгэлийн системд ирцээ нэг сард 2 удаа бүртгүүлээгүй тохиолдолд цахим шуудангаар “Анхааруулах хуудас”-ыг ажилтанд илгээнэ. Ажилтан сүүлийн 6 сард 3-н удаа “Анхааруулах хуудас” авсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулжээ”.

10.5. Гэвч ажилтан М.Аод дээрх хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийт 7 сарын ажлын цагт ногдох хэмжээгээр гэж тооцвол 420 минутаас дээш хэмжээгээр ажил тасалсан, хоцорсон тохиолдолд ажилтанд сахилгын арга хэмжээ авахаар зохицуулсан бөгөөд Б/159 тушаалд заасан үндэслэлээр нийт 209 минут хоцорсон үйлдэлд сахилгын арга хэмжээ авах үндэслэлд хамаарахгүй байна.

10.6. М.Аын цахим системээр ажлын цагийг тооцож гаргахад 209 минут хоцорсон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч тухайн 209 минутад хөдөлмөрийн дотоод журамд зааснаар сард ажлын цагаас хоцорсон болон эрт тарсан хугацааны нийлбэр 60 минутаас дээш гарсан тохиолдолд цахим шуудангаар “Анхааруулах хуудас”-ыг ажилтанд илгээсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

10.7. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.1-т зааснаар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 /хоёр/ өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсхүл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан хугацааны нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон, 2 буюу түүнээс дээш удаа ирц бүртгэлийн системд бусдаар ирцээ бүртгүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамаарах бөгөөд үүнээс үзвэл нэг сард 8 цаг буюу 480 минутаас дээш хугацаанд ажлаас хоцорсон тохиолдолд сахилгын арга хэмжээ авахаар зохицуулсан байна. Иймд ажилтан М.А нь нийт 7 сарын 209 минут хоцорсон байх тул дээрх хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын арга хэмжээ авах үндэслэлд хамаарахгүй болно. (хх-н 98-115-р хуудас)

10.8. Түүнчлэн тушаалд “Теллерийн системийн багц журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “Ажлын цаг эхлэхээс 20 минутын өмнө ажлын бэлтгэлийг бүрэн хангах гэж заасан бөгөөд энэхүү үндэслэлд нийт ажлын цагаас хоцорсон гэх М.Аын ажлын 36 өдөр, 209 минутад багтаж байгаа тул энэхүү заалтаар сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн тус журмын 15 дугаар зүйлийн 15.2.1 дахь заалтыг баримталсан бөгөөд тус “Теллерийн системийн багц журам” нь нийт 9-н зүйл, заалт бүхий журам байх тул 15 дугаар зүйлийн 15.2.1 гэх зүйл тусгагдаагүй үндэслэл бүхий зүйлийг баримталсан байна. (хх-н 87-97-р хуудас)

11. Цээл тооцооны төвийн засварын гэрээг албан тушаалаа урвуулан ашиглаж тооцооны төвийн захиралд заавар өгч тооцооны төвийн захирлаар батлуулсан нь “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 15 дугаар зүйлийн 15.2.18-д заасныг зөрчсөн, “Тны барилга угсралт, барилгын их урсгал засварын ажил гүйцэтгэх, үл хөдлөх бүртгэлжүүлэх, барилга ашиглалтын үйл ажиллагааны журам”-ыг зөрчиж гэрээ батлуулсан гэх үйл баримтын тухайд:

11.1. Тооцооны төв хариуцсан менежер М.Аоос Цээл тооцооны төвийн засварын ажил хийгдэж дууссан байх ёстой гэрээ нь яагаад батлагдахгүй байна гэж салбарын захирал С.А асуухад М.А нь төв банкнаас асуусан тооцооны төвийн захирал батлаад хийж болно гэж хэлсэн. Гэвч төв банкнаас Цээл тооцооны төвийн засварын гэрээг салбарын захирлаар батлуулж яаралтай ирүүлэх мэйл 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирсэн бөгөөд энэ үйлдлээрээ удирдлагыг зориуд санаатайгаар хуурамч мэдээллээр хангасан үйлдэл гэж тайлбарлан нотлох баримтаар салбарын захирал С.А төв банктай харилцсан мэйл, болон Цээл тооцооны төвийн захирал В.Оюунбаяр салбарын захирал С.Атой харилцсан мэйл зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргажээ. (хх-н 57-58-р хуудас)

11.2. Дээрх нотлох баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон Барилга ашиглалтын журмын дагуу 10.000.000 төгрөгөөс доош өртөгтэй засварын ажлыг салбарын захирал хариуцаж хийлгэх тул гэрээ, ажил хүлээлцэх актыг салбарын захирлаар баталгаажуулна гэж Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Э.Сарантуяагаас ирүүлсэн мэйлд тусгажээ.

11.3. Үүнээс дүгнэвэл Тны барилга угсралт, барилгын их, урсгал засварын ажлыг гүйцэтгэх, үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх, барилга ашиглалтын үйл ажиллагааны журмын 3.4-т “Орон нутгийн нэгжүүдэд хийгдэх 5.000.000 төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй засварын ажлыг орон нутгийн салбарын захирал хариуцна. Шаардлагатай гэвэл салбарын захирал ЗААХ-ийн барилгын ахлах инженерт хандан мэргэжлийн зөвлөгөө аван хянуулах боломжтой” гэж заасны дагуу тухайн Цээл тооцооны төвийн засварын гэрээг баталгаажуулах, түүнд хяналт тавих эрх бүхий субъект нь “Т” ХК-ийн Төв аймаг салбарын захирал С.Аод олгогджээ.

11.4. Гэвч салбарын захирал С.А нь доод албан тушаалтнаасаа өөрийн эрхлэх ажлыг асууж, тодруулах байдлаар хандсан нь нотлогдож байна.

11.5. Мөн М.Аыг Цээл тооцооны төвийн засварын гэрээг байгуулахад албан тушаалаа урвуулан ашиглаж заавар зөвлөгөө өгсөн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд тухайн Цээл тооцооны төвийн барилгын засварын гэрээг тухайн төвийн захирал хийсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч тухайн гэрээг хэрэгт нотлох баримтаар өгөөгүй тул хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

  11.6. Өөрөөр хэлбэл хариуцагч нь тушаалын үндэслэл болон түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариу татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй байна.

11.7. Тны хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.18-д “Банкны гэрээ хянах, байгуулах, бүртгэх, дүгнэх журам”-ыг зөрчиж гэрээ байгуулсан, баталсан гэж М.Аыг буруутгасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын тайлбараар тухайн гэрээг иргэнтэй Цээл тооцооны төвийн захирал байгуулж гэрээ хийсэн гэж тайлбарлаж талууд энэхүү үйл явдалд маргаагүй болно. (хх-н 57-58-р хуудас)

11.8. Иймд М.А нь дээрх гэрээг өөрөө байгуулаагүй, баталгаажуулаагүй болох нь тогтоогдож байна. Түүнчлэн Тны барилга угсралт, барилгын их, урсгал засварын ажлыг гүйцэтгэх, үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх, барилга ашиглалтын үйл ажиллагааны журмыг зөрчиж гэрээ батлуулсан гэж үзсэн бөгөөд ажилтан М.А нь тухайн журмын ямар зүйл, заалтыг зөрчиж гэрээ батлуулсан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Тооцооны төв хариуцсан менежер М.А нь ямар байдлаар албан тушаалаа урвуулан ашигласан гэх үйлдэл, эс үйлдэхүйг шалгаж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй энэ талаар шүүхэд нотлох баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй байна. 

12. "Монгол даатгал" ХХК-аас 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн даатгалын нөхөн төлбөрт 6,698,025 төгрөгийн зарцуулалтыг зохих журмын дагуу тайлагнаагүй, 2022 оны 01 сар хүртэл 15 сар ашигласан нь хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7, 15.2.20, 15.2.35 дахь заалтуудыг зөрчсөн гэх явдлын тухайд:

12.1. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №20/08 дугаартай “Т”-ны Төв аймаг салбарын эрсдэлийн удирдлагын хорооны ээлжит хурлын /хх-н 168-р хуудас/ С.Баярмаа /Салбарын захирал/: Салбарын даатгалын асуудал ямар шатандаа явна вэ? Нөхөн төлбөр нь орж ирсэн үү? Гэхэд М.А /Тооцооны төв хариуцсан менежер/: Нөхөн төлбөр нь орж ирсэн Граж болон банкны арын зам талбайг засах засварт зарцуулагдана. Сая салбарын 3 паар ашиглах боломжгүй болсон учраас нөхөн төлбөрөөс авч сольсон. С.Баярмаа /Салбарын захирал/: За тэгвэл үлдэгдэл төлбөр ТТХМ М.Аод хадгалагдаж байна гэж ойлголоо гэсэн тэмдэглэлээр М.Аод "Монгол даатгал" ХХК-аас шилжүүлсэн даатгалын нөхөн төлбөрт 6,698,025 төгрөгийг захиран зарцуулах түүнийг хадгалан захиран зарцуулах эрхийг олгосон болох нь тогтоогдож байна. (хх-н 164-170-р хуудас)

12.2. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №21/11 дугаартай “Т”-ны Төв аймаг салбарын эрсдэлийн удирдлагын хорооны ээлжит хурлаар М.А /Тооцооны төв хариуцсан менежер/: 2020 онд даатгалаас орж ирсэн нөхөн төлбөрийн үлдэгдлээр салбарын бүх цонхнуудын хөшгийг сольсон, мөн гүйлгээ заал болон YIP, ахлах теллерийн өрөөний цонхны тавцан явган хана засварлах шаардлагатай байгаа гэсэн хурлын тэмдэглэл, мөн Тнаас 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12/2113 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн засварын ажлын тайлан зэрэг нотлох баримтуудаар даатгалын нөхөн төлбөрийн зарцуулалтыг тайлагнаж байсан үйл явдал тогтоогдож байна. (хх-н 173-181-р, 185-188-р хуудас)

12.3. Тны Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7-д “Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 /хоёр/ ба түүнээс дээш удаа биелүүлээгүй гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд “Т”-ны Төв аймаг салбарын захирал С.А нь ажилтан М.Аод хэзээ ямар ажил хийхээр үүрэг даалгавар өгсөн эсэх нь тодорхойгүй өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

12.4. Тны хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.20-д “Ажлын байрнаас эд хөрөнгө, мөнгө үнэт цаас хулгайлсан болон хулгайлахаар завдсан, түүнийг ашиглан залилах” мөн журмын 15.2.35-д “... харилцааны менежер харилцааны ахлах менежер “Теллерийн системийн багц журам”-ын 3.3-т заасан үүргээ...” биелүүлээгүй гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд М.Атой холбоотойгоор “Т”-ны Төв аймаг салбарын зүгээс мөнгө хулгайлсан болон түүнтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагад хандаж гаргасан өргөдөл байхгүй, түүнийг мөнгө ашиглан, залилах зэрэг үйлдлийг хийсэн гэж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй тул М.Аыг энэ үндэслэлээр  буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

12.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Монгол даатгалаас олгосон 6.698.025 төгрөгийн нөхөн төлбөрийг зориулалтын дагуу ашиглах, холбогдох журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлж тайлагнахыг салбарын захирал С.А 2022 оны 01 дүгээр сард мэдэж ажилтан М.Аод үүрэг болгосон байна. Үүнээс үзвэл ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 02 дугаар сарын дотор дууссан байна. Гэвч ажил олгогч тухайн үйл баримтыг дурдан 2022 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн Б/159 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хөдөлмөрийн тухай хуульд заасан хэм хэмжээг зөрчиж гаргасан байна.

13. Хариуцаж буй тооцооны төвүүдийн 2022 оны зорилтын гүйцэтгэлүүд нь хангалтгүй, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Алтанбулаг ТТхөрөнгө 191,5 сая төгрөг дутуу, Баян-Өнжүүл 103 сая төгрөг, Жаргалант 524 сая төгрөг, Өндөрширээт 64 сая төгрөгөөр тус тус тасарсан. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ТТХөрөнгө Алтанбулаг 237 сая төгрөг, Баян-Өнжүүл 267 сая, Жаргалант 671 сая, Өндөрширээт 343 сая, Цээл 509 сая төгрөгөөр тус тус тасарсан байна. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ТТХөрөнгө Алтанбулаг 396 сая, Баян-Өнжүүл 384 сая, Жаргалант 939 сая, Өндөр-ширээт 301 сая, Цээл 240 сая төгрөгөөр тус тус тасарсан байгаа нь Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7, 15.2.22 дахь заалтуудыг зөрчсөн гэх үйл баримтын тухайд:

13.1. М.Аын ажлын байрны тодорхойлолтоор ажлын байрны үндсэн чиг үүрэгт салбар, харьяа нэгжийн төлөвлөгөөний биелэлтийн явцад хяналт тавих тухайн албан тушаалын шууд харьяалан хяналт тавих нь харьяа салбар нэгжийн захирал, архив бичиг хэргийн ажилтан, ахлах теллер, вип теллер, теллер зэрэг албан тушаалтнуудад хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй байна. (хх-н 14-16-р хуудас)

13.2. Тны Төв аймаг салбарын захиралын зөвлөлийн 21/33 тоот хурлын шийдвэрийг үндэслэн Тооцооны төв хариуцсан менежерүүдэд нэгжийн хувиарлалтыг нотлох баримтаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн бөгөөд тухайн хуваарьт М.А нь Өндөрширээт сум, Жаргалант сум, Заамар сум, Өгөөмөр, Цээл сум, Алтанбулаг сум, Батсүмбэр сумдуудын тооцооны төвүүдэд хяналт тавьж ажиллахаар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 49/12 дугаартай хуваар баталсан Санамж бичгийг баталжээ. Гэвч 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/159 тоот тушаал гарсан оных буюу 2022 оны хуваар баталсан Санамж бичиг хэрэгт авагдаагүй тул тухайн тооцооны төвүүдийг М.А хариуцан хяналт тавих эрх бүхий субъект мөн эсэх талаарх дүгнэлт хийх боломжгүй байна. (хх-н 172-р хуудас)

13.3. Мөн дээрх үндэслэлд Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7-д “Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй” мөн журмын 15.2.22-т “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй” гэх үндэслэлд “Т”-ны Төв аймаг салбарын захирал С.А нь ажилтан М.Аод хэзээ ямар ажил хийхээр үүрэг даалгавар өгсөн эсэх нь тодорхойгүй, өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.        

...14.1. Тухайлбал 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/159 тоот тушаалын үндэслэл агуулга нь ажилтныг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд тухайн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэж гаргаагүй нь хууль зүйн хувьд алдаатай тушаал гаргасан байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэж заасан бөгөөд тухайн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг ажил олгогч ажилтанд мэдэгдээгүй тухайн тушаал гаргахаас өмнө ажилтантай уулзаж тайлбар авах ажиллагааг хуульд зааснаар гүйцэтгээгүй байна.

14.3. Мөн тус журмын 24 дүгээр зүйлийн 24.5-д “Банкны төвийн удирдлага, газар, хэлтэс, алба, нэгжийн захирал, менежер нь хариуцсан чиг үүргийн дагуу шат дараалсан хяналтыг хэрэгжүүлж ажилтанд сахилгын арга хэмжээ авах тохиолдолд Хавсралт 8 буюу “Сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас”-аар санал гаргана. Газар, хэлтэс, алба, нэгж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3 дахь заалтад заасны дагуу сахилга хариуцлага алдсан ажилтанд мэдэгдэж тайлбарыг бичгээр авна. Тайлбар өгөхөөс татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж баримтжуулах ба тэмдэглэлд гэрчээр байлцсан этгээдээр гарын үсэг зуруулна” гэж зааснаар тухайн ажилтанг ямар хөдөлмөрийн сахилга зөрчсөн талаар урьдчилан өөрт нь сануулж тайлбар бичүүлэх ажиллагааг ажилтанд мэдэгдэлгүй шууд тушаал гарган хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. Мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг явуулах зэрэг хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь хэсэгт заасан заалтад нийсэн байна.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Аыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2. дахь хэсэгт заасан заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд зөв боловч хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх харъяалан шийдвэрлэхээр заасан хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байгаа тул энэ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.1 дэх заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэмэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1.1 дэх заалтыг хасаж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

8.Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт нь ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөх үүрэг хүлээлгэсэн зохицуулалт байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч М.А 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбараар бүрэн төлүүлж  шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг баримталсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч М.Аын ажилгүй байсан хугацаан дахь Нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбарт даалгах нь зүйтэй.

9. Нэхэмжлэгч М.Аын өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-дХөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж заасны дагуу тооцоход /(2022 оны 9 дүгээр сарын цалин 1,249,690.48 төгрөг + 10 дугаар сарын цалин 3,980,023.81 төгрөг +11 дүгээр сарын цалин 1,967,800.00 төгрөг) : 3 сард : 21,5 хоногт х 103 ажилгүй байсан хоног/= 11,493,704 төгрөг болж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг 198,849.26 төгрөг болгон мөн өөрчилж, шийдвэрийн бусад заалтын хэвээр үлдээв.

10.Давж заалдах шатны шүүх хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбарын  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Харин хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбар нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэгэн адил улсын тэмдэгтийн чөлөөлөгдөх тул түүний төлсөн 218,326 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2023/00390 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.1...” гэсэн заалт нэмж, “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1.1...” гэсэн  заалтыг хасаж,

            2 дахь заалын “...12,710,979 төгрөгийг...” гэснийг “...11,493,704 төгрөгийг...” гэж,

            3 дахь заалтын “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар...” гэснийг хасаж,  “...нэхэмжлэгч М.Аын ажилгүй байсан хугацаан дахь Нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбарт даалгасугай” гэж,

4 дэх заалтын “...хариуцагч “Т” ХК-ийн Төв аймаг салбараас 218,326 төгрөг...” гэснийг “...198,849 төгрөг...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,326 /хоёр зуун арван найман мянга гурван зуун хорин зургаан/ төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

       ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

 

                                                                                         З.ТҮВШИНТӨГС