Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 0027

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

 

            Нарийн бичгийн дарга Ө.О

            Улсын яллагч Б.Б

            Хохирогч Б.Н

            Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ш

            Иргэний нэхэмжлэгч Я.Б

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

            Шүүгдэгч Л.Мнарыг оролцуулан Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М-д холбогдох хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

                                      Шүүгдэгчийн биеийн байцаалт.

           

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн Л.М

           

                                   Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.Мнь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1 дүгээр гудамжны баруун талын авто зам дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин согтуугаар .... улсын дугаартай авто машин жолоодож эсрэг урсгал сөрж Я.Б жолоодож явсан ......... улсын дугаартай хюндэй аксент маркийн авто машиныг мөргөж, тус авто машинд зорчиж явсан Б.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Б.Н эмчилгээний зардалд 2.850.000 төгрөгийг төлсөн. Өмнө хохирогч Б.Н 2.350.000 төгрөг, сүүлд 2.850.000 төгрөгийг төлж нийтдээ эмчилгээ эхний зардал 5.200.000 төгрөг, машины зардал 2.000.000 төгрөг гээд нийтдээ 7.200.000 төгрөгийг төлсөн. Хохирогчийн “Тайхар” эмнэлэгт хэвтсэн 350.000 төгрөгийг төлнө. Цаашид гарах эмчилгээний зардлыг ч мөн нотлох баримтын хэмжээнд нь төлж барагдуулна гэсэн мэдүүлэг,

 Хохирогч Б.Н шүүхийн хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би энэ ослын улмаас их хохирч байна. Зүүн талын нүдний ухархай цаашаагаа байрлалтай юм давхарлаж хараад байдаг болсон. Зүүн гарын 5 дахь хуруу хугарсан, Мөн 8-9 дүгээр хавирга хугаралтай би их гомдолтой байгаа. Зөвхөн ясны хугарал нь энэ. Үүнийг дагаж зүрх, ходоод бөөр байнга өвддөг. Хөл маань зүгээр болохгүй насаараа эрэмдэг зэрэмдэг болж үлдэж байгаадаа гомдолтой байна. Байнга эмнэлэгт очиж үзүүлэх шаардлага гардаг. Эргээд хөл маань хэвийн байдалдаа орохгүй байгаад гомдолтой байна. 9 сарын хугацаа болоход одоо ч таяган дээр явдаг. Би өөрийнхөө хийж чаддаг ажлыг хүртэл хийж чадахгүй болсон. Нүд гар 2 маань хоёулаа гэмтэж хэвийн байдалдаа орохгүй болсон. Би оёдолчин хүн. Оёдолчин хүнд нүд гарын ур чухал байдаг. Би 243.000 төгрөгөөр групп тогтоолгосон. Уг группын мөнгө амьдралд маань нөлөө үзүүлдэггүй. Би 7 дугаар сард группт орж 11 сараар группынхаа мөнгийг зээлж эмнэлэгт үзүүлсэн. Нөхөр бид хоёр хоёулаа орлогогүй. Хэрвээ би 4 сараас хойш ажилласан бол ажлаа хийгээд энэ зэргийн мөнгийг хангалттай олох боломжтой байсан. Одоо л гэхэд цагаан сар болох гэж байгаа учраас эд ажил олдох үе байдаг. Отгончимэг нь надад ерөнхийдөө байнга ажил олж өгдөг байсан. Тухайлбал 1.000.000-1.500.000 төгрөгийн ажлыг сар болгон олж өгдөг байсан. Би Отгончимэгийн олж өгсөн ажлыг ч хийнэ өөрийнхөө ажлыг ч хийдэг. Би огт орлогогүй байж байгаад аваарт ороогүй. Хүний толгойноос нь хөл хүртэл ясыг нь хугалдаг ийм зүйл байж болохгүй. Миний хувьд харамсалтай гомдолтой байна. Би эмчилгээний зардал 5.156.000 төгрөгийг авсан. Өнөөдрийн байдлаар шүүгдэгчээс эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны төлбөр нийтдээ 7.855.690 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнөх төлбөрөөс эмчилгээний нэхэмжилсэн зардлаас 350.000 төгрөг дээр 401.700 төгрөгийг тус тус эмчилгээний зардалд нэхэмжилж байна. Өмнөх зардалд Тайхар эмнэлгийн 350.000 төгрөг ороогүй юм. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны мөнгө 6.813.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Я.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Намайг иргэний нэхэмжлэгч гэж байгаа. Гэтэл тухайн үед би аваарт орж хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Намайг эрүүл хүн шиг авч үздэг. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Одоогоор гэртээ эхнэрээ хараад хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Гомдолтой, би цалингийн доод хэмжээгээр тооцож орлогоо нэхэмжилнэ. Би хувиараа байшингын доторлогоо хийдэг байсан. Сард 900.000-1.000.000 төгрөгийн орлого олдог байсан. Улсад 21 жил ажилласан. Цалингийн доод хэмжээ 240.000 төгрөгийг 7 сараар буюу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаагаар нэхэмжилж байна гэв. 

 Хохирогч Б.Н мөрдөн байцаалтын шатнад өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ээжийгээ хүргэж өгөөд 23 цагийн орчимд нөхөртэйгөө хоёулаа гэртээ харих гээд “Жаст ойл” ШТС-аас өгсөөд явж байтал нэг машин урсгал сөрж орж ирээд яахын зуургүй мөргөсөн. Нэг мэдсэн чинь түргэн ирчихсэн, хөл чинь хугарсан байна явж болохгүй гэж байсныг, нүүрэнд шил зоогдсон байсныг муухан санаж байна. Миний зүүн талын хөл чөмгөөрөө хугарсан, зүүн талын 7,8-р хавирга хугарсан, цээж хүндүүртэй, тархиндаа гэмтэлтэй, зүүн гар талын 1 хуруу хугархай, гомдолтой байна. Нүүрэндээ олон тооны сорвитой болсон, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг./хх-ийн 26-р хуудас /

 Иргэний нэхэмжлэгч Я.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 04 сарын 18-ны өдөр эхнэртэйгээ харих гээд “Жаст ойл” ШТС-аас дээшээ өгсөөд явж байхад Дэлгэрмөрөн дэлгүүрийн ойролцоо эсрэг урсгалд явж байсан машин урсгал сөрж орж ирээд миний барьж явсан ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тухайн үед манай эхнэр Нандинцэцэг урд талын суудал дээр явж байсан бөгөөд ослоос болж баруун талын 2 хавирга хугарсан, тархиндаа гэмтэл авсан, нүүр хэсэг нь машины шилэнд зүсэгдэж нүүрэндээ оёо тавиулсан. Зүүн гар, өвдгөндөө 7 оёо тавиулсан. Уг тээврийн хэрэгслийг би 2017 оны 04-р сард 2.500.000 төгрөг бэлнээр дээр нь нэг хонь, 1 ямаа өгөөд худалдаж авч байсан бөгөөд тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байсан юм. Би “Жаст ойл” ШТС-аас дээшээ өгсөөд явж байхад намайг хүрч ирж мөргөсөн машин их хурдтай урд явж байсан автобусаа гүйцэж түрүүлэхэд нь би хурдаа хассан. Тухайн үед 10 км/ц-ын л хурдтай явж байсан байх. Эхнэр одоо хэвтэрт байгаа бөгөөд манай эхнэр гэртээ хувиараа хувцас оёдог, би хувиараа хүмүүсийн байшингийн доторлогоо хийдэг байсан юм. Ослоос болж манайх одоо ямар нэгэн өрхийн орлогогүй болсон. Манай эхнэр хэвтрийн дэглэм сахиж байгаа, хажууд нь байнгын байх хүн хэрэгтэй учир би ажлаа хийж чадахгүй байгаа юм. Би Л.Мягмараас цаашид гарах эмчилгээний зардлыг , миний машин одоо явахын аргагүй, засвар авахааргүй болсон тул автомашинаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 31-р хуудас/

 Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09-р хуудас /

 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / XX- ийн 10-15-р хуудас /

 Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 16-17- р хуудас /

         Орхон аймгийн Цагдаагийн газрын шинжээчийн 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 29 дугаартай ...“Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Л.М нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа , мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Х.Аксент маркийн 56-31 оро улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Я.Баяраа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Жолооч Л.М нь  Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 заалтуудыг зөрчснөөс осол гарсан. Л.М нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7а, 8.2 заалтуудыг зөрчснөөс осол гарсан байх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 40-41-р хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 348 дугаартай ...“Б.Н биед тархи доргилт, зүүн дунд чөмөгний ясны далд, зөрөөтэй хугарал, нүүрэнд олон тооны зулгаралт, язарсан шарх зүүн завьжинд зүсэгдсэн шарх, баруун чихний дэлбээнд зулгаралт, зүүн нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл үүсчээ. Ясны хугаралууд тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 46-р хуудас /

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчдийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 03 дугаартай: Шинжээчийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 348 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Н биед цээжний зүүн талын 5,8,9-р хавирганы далд хугарал гэмтэл  үүсчээ. Б.Н биед зүүн сарвууны алганы шивнүүр ясны далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал үүсчээ. Хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.Нандинцэцэгийн биед зүүн дунд чөмөгний ясны далд хугарал, цээжний зүүн талын 5,8,9 дүгээр хавирганы далд хугарал, зүүн сарвууны алганы 5 дугаар шивнүүр ясны далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, нүүрэнд олон тооны зүсэгдсэн шарх, баруун чихний дэлбээнд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт үүсчээ. Зүүн дунд чөмөгний ясны далд хугарал, цээжний зүүн 5,8,9 дүгээр хавирганы далд хугарал, зүүн сарвууны алганы 5 дугаар шивнүүр ясны далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Уг гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 2 дугаар хавтас 76-79-р хуудас/

 Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 352 дугаартай ...“Я.Б биед тархи доргилт, нүүр, сарвуу, хоёр хөлийн өвдгөнд зулгаралт шарх үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэхээр байна. Дээрхи гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-р хуудас /

 Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, баримт / хх-ийн 77-78-р хуудас /

 Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ны 18/125 дугаартай дүгнэлтийн “Авто машины эвдрэл хохирол 1.000.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 56-64-р хуудас/

Гэрч Ц.Тмөрдөн байцаалтын шатанд өгсөн ...“2018 оны 04 сарын 19-ний орой 20 цагийн үед ажил тараад ажлын газрын Б хамт хорооллын Чка баар орж архи ууя гээд 00 цаг 30 минутын үед хорооллын Чка бааранд орж 1 шил архи, 6 шил пиво авч уусан. Б бид хоёр нэлээн согтсон бөгөөд орой 22 цагийн үед ажлын газрын М дуудаад хүргээд өгөөч гэж гуйсан. М 23 цагийн үед ирээд 1 шил пиво уугаад сууж байхад Б эхнэр ирээд Б аваад явсан. Бааранд М бид хоёр үлдээд сууж байхад М эхнэр Г ирсэн. Тэгээд баарнаас гараад М машинаа бариад эхнэр Г урд талд нь суугаад би хойд талд нь суугаад ороод унтчихсан байсан. Тухайн үед нэлээн согтсон байсан учир шууд унтсан. Маргааш өглөө нь манай эхнэр та нар манайх руу ирж яваад осол хийчихсэн байна. Би чамайг очиж авахад ухаангүй байна лээ гэж ярьсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35-р хуудас /

Шүүгдэгч Л.М яллагдагчаар өгсөн ...“Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 04 сарын 19-ний орой 20 цагийн үед ажлаа тараад гэртээ хариад байж байхад 22 цагийн үед манай найз болох Т, Б нар хорооллын Чка баарнаас ирээд ав, согтуу явж чадахгүй байна гэхээр нь би орой 23 цаг өнгөрч байхад хороолын Чка бааран дээр очоод дотогш ороход Т, Б нар нэлээн согтуу байсан. Тэгээд байж байхад Б эхнэр Б ирээд аваад явсан. Би бааранд Т 1 шил пиво хувааж уусан. Тэгээд эхнэр Г ирээд бид 2 Т хүргэж өгөхөөр болоод баарнаас гараад би машинаа бариад манай эхнэр урд суугаад Т хойд талд суугаад хорооллын эцсээр доошоо уруудаад явж байхад Хивсний үйлдвэрийн автобус урд байхаар нь би зүүн гар талаар нь гүйцэж түрүүлээд урд нь гарахад миний машин зүүн гар талруугаа шарваад урсгал сөрсөн. Тухайн үед доороос цагаан өнгийн аксент маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд явж байсан бөгөөд би шарвасан чигээрээ өөрийн машины жолоочийн талаар доороос ирж байсан машинтай мөргөлдсөн. Би нэг шил пиво уусан. Би хохирогчид эмчилгээний зардал болох 1.700.000 төгрөгийг барагдуулсан байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн хариуцна” гэсэн мэдүүлэг / хх-ийн 71-72-р хуудас / болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 16-17- р хуудас/ хохирогч Б.Н мэдүүлэг, Цагдаагийн газрын шинжээчийн 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 348 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчдийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 352 дугаартай дүгнэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, баримт, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ны 18/125 дугаартай дүгнэлт, гэрч Ц.Т мэдүүлэг, шүүгдэгч Л.М үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Л.М нь согтуугаар .... улсын дугаартай авто машин жолоодож эсрэг урсгал сөрж Я.Б жолоодож явсан .... улсын дугаартай хюндэй аксент маркийн авто машиныг мөргөж, тус авто машинд зорчиж явсан Б.Н биед тархи доргилт, зүүн дунд чөмөгний ясны далд, зөрөөтэй хугарал, нүүрэнд олон тооны зулгаралт, язарсан шарх зүүн завьжинд зүсэгдсэн шарх, баруун чихний дэлбээнд зулгаралт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн дунд чөмөгний далд хугарал, цээжний зүүн 5,8,9 дүгээр хавирганы далд хугарал, зүүн сарвууны алганы 5-р шивнүүр ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, Я.Баяраагийн биед тархи доргилт, нүүр, сарвуу, хоёр хөлийн өвдгөнд зулгаралт шарх зэрэг хөнгөн гэмтэл учруулж, автомашиныг эвдэж гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Б.Н биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах тухай шинжээчийн дүгнэлт үндэстэй бөгөөд шүүгдэгч Л.Мягмар нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцээгүй байна.

Шүүгдэгч Л.М үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.М яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай байх тул түүнд ял шийтгэл оногуулах үндэстэй.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Л.М нь хохирогч Б.Н 5.200.000 төгрөгийн эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч Я.Б автомашины үнэ 2.000.000 төгрөг нийт 7.200.000 төгрөг төлсөн байна. 

Хохирогч Б.Н нь гэм хорын хохиролд эмчилгээ, эм тарианы 401.750 төгрөг, ажилгүй байсан үеийн цалингийн зөрүү 6.813.000 төгрөг нийт 7.214.750 төгрөг нэхэмжилж байх боловч хохирогч сард 1.000.000-1.500.000 төгрөгийн цалин орлоготой байсан нь хангалттай нотлогдоогүй, 325.250 төгрөгийн эмийн баримт нь эмчийн жоргүй, өвчтөний гар картанд бичигдээгүй, эмийн баримтууд нь эргэлзээтэй Дэмбэрэл Цогоо гэх мэт өөр хүний нэрээр авагдсан байна. Харин шүүгдэгч Л.М нь хохирогчийн нэхэмжилсэн 7.214.750 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд төлнө, мөн Тайхар эмнэлэгт хэвтсэн ор хоногийн 350.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж байх  тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд шүүгдэгч Л.М Тайхар эмнэлэгийн ор хоногийн 350.000 төгрөг, эм тарианы / 61000, 7300, 2000, 6200/ /=76.500 төгрөг бүгд 426.500 төгрөг гаргуулан хохирогч Б.Н олгож, ажилгүй байсан үеийн цалингийн зөрүү 6.813.000 төгрөг, эм тарианы 325.250 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдав.

Иргэний нэхэмжлэгч Я.Б нь ажилгүй байсан хугацааны цалин орлого, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримтаа ирүүлээгүй байна.

Шүүгдэгч Л.М ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилж буй хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлөхөө илэрхийлж байгаа, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг шүүх хүлээн авч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэм хорыг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэсэн тул шүүхээс тогтоосон хугацаанд хохирлыг нөхөн төлөх, хохирогч цаашид ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нэхэмжилсэн тохиолдолд төлж барагдуулах талаар арга хэмжээ авахыг Л.М үүрэг болгож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт хурааж ирүүлсэн Л.М  дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Л.М олгож, шүүгдэгч Л.М 426.500 төгрөг гаргуулж хохирогч Б.Н олгож, ажилгүй байсан үеийн цалингийн зөрүү 6.813.000 төгрөг, эм тарианы 325.250 төгрөгийг тус тус хэлэхцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдав.