| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0398/э |
| Дугаар | 0017 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Г |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж
Улсын яллагч Т.Г
Шүүгдэгч У.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.А холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн У.А
Шүүгдэгч У.А нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.О гар утсыг ярьчихаад өгье гэж хуурч залилан авч 70.000 төгрөгийн, мөн 2018 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө “Хүнхэр-Алтай” зочид буудалд С.Б Самсунг Ж-7 гар утсыг ярьчихаад өгье гэж хуурч залилан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Яллах дүгнэлтэд дурьдагдсан зүйл бүгд үнэн. О надтай хамт архи уусан. О утсаар ярьж байтал өөрөө цаашаа нэг залуу дагаад явчихсан. Хохирогч Б.О 70.000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч С.Б 500.000 төгрөг төлөөгүй байгаа, цагаан сараас өмнө төлнө,гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би байрны гадна хөл өвдөөд байхаар нь хөлөө амраагаад сууж байтал манай үеийн өөр сургуульд нэг үед сурч байсан А таарсан. Эхлээд уулзахад эрүүл юм шиг байсан. Хажууд нь суугаад юм ярихад архи үнэртэж байсан. Халаасанд нь нэг шил архи харагдсан. А ойр зуурын юм яриад сууж байтал А өөрийнхөө утсаар ярьж байгаад цэнэг нь дууссан. Намайг утсаа өгч байгаач гэхээр нь би түүнд утсаа өгсөн. Би явлаа гэсэн чинь надтай хамт алхаад миний утсаар ярьж байснаа 6-14 дүгээр байрны тэндээс утсыг маань аваад машины араар ороод гүйчихсэн. Би өөрөө хөл өвддөг учраас араас нь гүйж чадаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/, Би А архи уугаагүй намайг уусан гэж ярьсан байна. Надтай утсаар ярьж байгаад зугтаачихсан гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө найзындаа очсон. Тэндээ нэг шил архи уучихаад үүрээр 03 цагийн орчимд 3-24 дүгээр байранд байдаг гэр рүүгээ очих гээд такси барихаар Уурхайчин багийн “Төгөл” их дэлгүүрийн гадаа явж байтал зүс таних А гэдэг залуу таарсан. Тэгээд мэнд ус мэдээд ойр зуурын юм ярьж байгаад 24 цагаар ажилладаг Төгөл төвийн хүнсний дэлгүүрээс нэг шил архи аваад буудалд орж уухаар болоод БОЭТ-ийн зүүн талд байдаг “Хүнхэр-Алтай” зочид буудалд орсон. А надад тэнд өрөө авсан гэж хэлсэн. Тэнд бас нэг танихгүй залуу байсан, гурвуулаа архиа ууж байтал А ахаа утсаар чинь ярьчихаад өгье гээд утсыг маань авч гараад тэр чигтээ зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Ц.Д: ...охин тэр өдөр надтай хамт сүмд явах гэж байгаад утсаар яриад үлдсэн. Тэгээд орой ирэхэд утсаа зүс таних залууд алдсан байсан гэх мэдүүлэг / хх-ийн 18 дугаар тал/
Гэрч Д.У: А шөнө гарч яваад үүрээр нэг залуу дагуулаад 06 цаг 30 минутын орчимд хоол архи аваад эргэж орж ирсэн. Тэгээд 07 цагаас хойш зурган дээр байгаа залуу гарчихаад ирье гээд гараад явсан. Удалгүй гаднаас хамт орж ирсэн залуу нь өрөөнөөс гарч ирээд саяын залуу утсаар ярьчихаад ирье гээд аваад явчихлаа гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Энэ зурган дээр байгаа залууг сайн санаж байна. Дараа нь манай буудалд энэ залууг орж ирэхэд би утсыг нь яасан юм бэ? гэхэд 5 дугаар микрт дэлгүүрт тавьчихсан байгаад нөгөө хүндээ аваад өгчихсөн учраа олсон гэж хэлсэн. Би цагдаад мэдэгдсэн боловч ирээгүй. Энэ залуу утас авч явах үед тийм ч согтуу байгаагүй, болж байгаа зүйлээ мэдэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар тал/
Мөрдөгчийн хуучин гар утсыг 70.000 төгрөгөөр тогтоов гэх магадлагаа /хх-ийн 13-16 дугаар тал/
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 58 дугаар тал/
Самсунг галакси Жи-7 маркийн гар утсыг 500.000 төгрөгөөр тогтоов гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 70-71 дүгээр тал/
Шүүгдэгч У.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Од бид хоёр хамт явж байгаад би утсаар ярьж байхад О цаашаа хүнтэй яриад яваад өгөхөөр нь би утсыг нь аваад явчихсан. Танихгүй хүнд 10.000 төгрөгөөр өгчихсөн гэх мэдүүлэг /хх 55-56 дугаар тал/, Буудалд архи ууж байхдаа Б ахын гар утсаар хүнтэй ярьж байгаад согтуу байсан болохоор тэр чигтээ утсыг нь аваад явчихсан байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар тал/
Шийтгэх тогтоолын хуулбар, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай захирамжийн хуулбар /хх-ийн 22-25, 76-78 дүгээр тал/
-У.А яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 01, 88-90 дугаар тал/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар тал/ зэрэг болно зэрэг болно.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан журмын дагуу прокурорын газраас тус шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч У.А холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч У.А нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.О гар утсыг ярьчихаад өгье гэж хуурч залилан авч 70.000 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө С.Б Самсунг Ж-7 гар утсыг ярьчихаад өгье гэж хуурч залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Намайг утсаа өгч байгаач гэхээр нь би түүнд утсаа өгсөн. Би явлаа гэсэн чинь надтай хамт алхаад миний утсаар ярьж байснаа 6-14 дүгээр байрны тэндээс утсыг маань аваад машины араар ороод гүйчихсэн” гэсэн мэдүүлэг /хх 11 тал/, Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...А ахаа утсаар чинь ярьчихаад өгье гээд утсыг маань авч гараад тэр чигтээ зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар тал/, гэрч Д.У: А шөнө гарч яваад үүрээр нэг залуу дагуулаад 06 цаг 30 минутын орчимд хоол архи аваад эргэж орж ирсэн. Тэгээд 07 цагаас хойш зурган дээр байгаа залуу гарчихаад ирье гээд гараад явсан. Удалгүй гаднаас хамт орж ирсэн залуу нь өрөөнөөс гарч ирээд саяын залуу утсаар ярьчихаад ирье гээд утас аваад явчихлаа гэсэн. Энэ залуу утас авч явах үед тийм ч согтуу байгаагүй, болж байгаа зүйлээ мэдэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай захирамжийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч У.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч У.А дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ялыг сонгон хэрэглэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч У.А нь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1.д зааснаар 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхийн шүүгчийн 2018 оны 08 сарын 13-ны өдрийн 30 дугаартай захирамжаар 07 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэх үндэслэл бий болжээ.
Шүүгдэгч У.А 500.000 төгрөг гаргуулан хохирогч С.Б-д олгох үндэстэй байна.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч 12 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.