Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2016/00201

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бүрд сум, 1 дүгээр баг, “Ар жаргалант” гэх газар оршин суух Жаргалант овогтой Пунцагийн Цэрэндоржийн /РД:ЙЕ56090118/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.Цэрэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Цэрэндорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1956 онд төрсөн 1972 онд Бүрд сумын дунд сургуулийн 7 дугаар анги төгсөж МХЭЗ-ийн илгээлтээр мал аж ахуйд мал маллаж байгаад Бүрд сумын “Улаан туг”  нэгдэлд аав ээжийн хамт мал малласан. Улмаар 1974-1977 онд цэргийн алба хаасан. 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан. Энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.    

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.Цэрэндорж нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

П.Цэрэндорж нь 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаартай архивын лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Эрээн овогтой Балжийсаагийн Самбил  нь “...Би 1970 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. П.Цэрэндорж нь 1978 оноос 1990 он хүртэл “Улаан туг” нэгдэлд  малчнаар ажиллаж байсан. Тухайн үед 100 гаран төгрөгийн цалин авч байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар П.Цэрэндорж нь 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд  сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч П.Цэрэндоржийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жаргалант овогтой Пунцагийн Цэрэндоржийг 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.Цэрэндоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

 ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА