Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 08

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,

Шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ч.От холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ч.О.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Ч.О нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын Ширээгийн гол гэх газраас иргэн Б.А 11 тооны хонийг мотоцикль, автомашин ашиглан хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .... 05 дугаар сарын 10 -аар байна уу 4 сарын эхээр Мийнд ойролцоо 11 хонь байхаар нь Бийн хонь байна гэж бодоод Мийнд аваачиж тавьсан байсан. Тэр үед мал их тарсан байсан учраас би өөрөө адуу малаа сураглаад явсан байсан. Гэтэл М яриад хүний хонь алдчих гээд байна гэж хэлсэн. Тухайн үед хариугүй туранхай хурган төлөгнүүд байсан. Миний машин байхгүй байсан учраас Атай хамт хүний машин гуйгаад Дийнд аваачиж тавьсан. Бтай тухайн үед уулзаж чадаагүй эрэлдээ явсан. Төд удалгүй мөн л хонио ав гэж хэлсэн. Тэгэхээр нь Этай яваад Зүлэгтийн урд байдаг Б гэдэг айлынд аваачиж тавиад эрэлд явсаны дараа А гэдэг хүн миний хонь гэж хэлсэн. Тэр хүний хонь мөн бишийг би мэдэхгүй. 3 хонь дутсан гэж хэлэхээр нь олж өгсөн. Надад тэр хонийг хэргэлье гэсэн бодол байгаагүй. Хонь нь манайхаас 10 гаруй км зайтай, Этэй ойрхон байсан. Ахээс хол, 20-иод км, харин Бтай ойрхон байхаар нь Бийн хонь байна гэж бодсон. Дараа нь Баас асуухад манайхаас хонь тасраагүй гэж хэлж байсан гэв, Шүүгдэгч Ч.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим байх яг өдрийг нь санахгүй байна тухайн үед манайх Ширээгийн гол гэх газарт нутаглаж байсан юм. Тэгээд манай гэрээс урагшаа Нүдэн гэх газар 11 тооны зөв чих араасаа ухам, буруу чих нь үзүүрээс ухам имтэй шүдлэн голцуу хонь байсан. Би тухайн үед Б гэх хүний хонь байна гэж бодсон юм. Тэгээд би уг хонийг мотоцикльтой тууж сумын төвөөс зүүн урагш манай гэрээс 10 орчим км зайд байдаг М гэх айлд эзэнгүй мал байна би эргэж ирээд авна гэж хэлээд түр тавиулсан юм. Тэгээд 10 орчим хоногийн дараа М намайг уг хонинууд чинь алга болох гээд байна ав гэхээр нь Мгийнхээс уг хонинуудыг аваад сумын төвийн урд байдаг хэлгүй дүлий Д гэх айлд өөрийнхөө машинаар зөөж тавиулсан тэгээд хэсэг байлгаж байгаад би уг хонинуудыг Бүрд гэх газар сумын төвөөс 30 гаруй км зайд Б гэх айлд уг 11 тооны хонийг хонинд нь тавиулсан. Би уг 11 тооны хонь малыг төхөөрөөд хэрэглэчихье гэж бодож байсан 3 хонийг нь дутаачихсан юм... Би уг хонийг анх Аийн төрсөн дүү Б гэх хүний мал байна гэж бодсон дараа нь Агийн мал байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар хуудас/, Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2018 оны 05 дугаар сард Иххэт сумын 2 дугаар баг Цац гэх газар нутаглаж байсан юм. 05 дугаар сарын 10- ны орчимд манай малаас мал ер нь дутсан... 2018 оны 06 дугаар сард сумын төвөөс урагш байдаг Ц гэх айлаас очиж 8 тооны хонь малаа авсан Цээс асуухаар О намайг эзгүйд манайд авчирсан гэж хэлж байсан... Ч.О манай им тэмдгийг мэднэ. Тухайн үед бид нарт хэлж яриагүй хэрэв очиж аваагүй бол зарах байсан манайхаас их холдуулсан байсан... Би От хандаж чи яаж яахаараа манай хонийг тэр хол газарт аваачаад тавьчихдаг юм бэ гэж асуутал би танай хонийг гэж мэдээгүй гэж хэлэхээр нь чи яахаараа хар багаасаа нэг газар өсчихөөд мэддэггүй юм бэ гэж хэлтэл би ёстой мэдэхгүй гэж хэлсэн. Би дутсан хонь ямаагаа чамаас авна гэж хэлтэл би авсан 10 хонио л өгнө өөр өгч чадахгүй гэж хэлсэн юм. Манай хонийг хэлэхдээ манай гэрээс баруун урагш зүлэгтээс зүүн тийш 20 орчим км Нүдэнгийн толгод гэх газарт байхаар нь аваад машинд ачаад аваад явсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 10-11 дүгээр хуудас/, Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 сарын дундуур Ч.О манайд гэрт ирээд танай хонинд хэдэн хонь тавиулах гэсэн юм хүнээс авсан хонь байгаа юм гээд манай нутгийн Аын хамт ирсэн. Тэгээд би уг хонь малыг нь тэмдэглээд өөрийнхөө хонинд нийлүүлсэн Ч.О манай хонинд нийт 11 хонь машинаар ачиж ирээд буулгасан. Уг хонь малууд нь нас бие гүйцсэн хонь мал байсан юм. Тэгээд манайд уг хонио 7 хонуулаад ачаад аваад явсан ямар учиртай хонь мал байсан талаар би мэдэхгүй байна хүнээс л авсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар хуудас/, Гэрч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яг өдрийг нь санахгүй байна намайг хөдөө Бүрхээст гэх газар гэртэй байж байхад Ч.О мотоцикльтой 11 тооны хонь тууж ирсэн. Тэгээд ирсэн хонинуудаа танай хонинд түр байлгая эзэнгүй мал явж байна гэхээр нь би эзнийг нь олоод өгөх гэж байгаа юм байлгүй гэж бодоод хониндоо тууж ирсэн хонийг нь нийлүүлсэн юм. Тэгээд удалгүй 10 орчим хоногийн дараа О машинтай ирээд уг хонинуудыг бүгдийг нь ачаад явсан надад яах гэж байгаа талаараа бол хэлээгүй би тухайн үед эзнийг нь олоод өгөх гэж байгаа юм байна л гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны хавар өөрийн төрсөн дүү Ц.Бийн хөдөө гэрт малыг нь малласан юм. 2018 оны 05 дугаар сарын эхээр манай нутгийн Ч.О нь 11 тооны хонь авчирч манай маланд тавьсан ба тухайн үед уг малыг хаанаас, хэнээс авсан талаар асуухад надад юм хэлээгүй ба найз нь өөрөө хэд хоногийн дараа ирж авна шүү байлгаж байгаарай гэж хэлээд явсан. Тэгээд хэд хоногийн дараа ирээд уг малнуудаа авах гэтэл 3 хонь дутсан байсан ба Ч.О 8 тооны хонийг ачаад аваад явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.О ах “Миний машин эвдэрчихсэн чи хамт засалцаад өгчих гэхээр нь би завгүй байна манай хэдэн адуу бас алга болчихоод хайж явна" гэсэн чинь Ч.О ах “Чиний машин явж байгаа юу янзалсан уу гэж асуухаар нь би янзлаагүй ээ та яах гэж байгаа юм” гэтэл “Мгийнд /Эд/ хэдэн хонь тавиулсан чинь тасраад байна гээд М залгаад байлгахгүй байна очиж авахаас чамд таньдаг ачааны машинтай хүн байгаа юу гэхээр нь би Боос гуйгаад үзээч гэхэд надад зөвшөөрөхгүй байгаа гэхээр нь би тэгвэл асуугаад өгөх юм уу гээд Боос машиныг нь гуйтал тэг тэг гээд ногоон өнгийн портер машиныг аваад Ч.О ахтай бид хоёр тэр өдрөө Эийн гэр лүү явсан. Замдаа бид хоёр хонины талаар бол огт ярилцаагүй би адуугаа алдчихсан байсан болохоор Ч.О ахаас асууж лавлаж байсан юм. Тэгээд явсаар байгаад Энхмэндийн гэрт нь очоод Ч.О ахын тавиулсан гээд байгаа 11 хонийг ачаад Бийн гэр лүү явсан юм. Тэгтэл машины ус халаад явахгүй байсан. Тэгэхээр нь ойрхон байсан Т ахын гэр лүү очиж эхнэр Ааад нь би “А эгчээ энэ машины ус халаад Б ахын гэр рүү очиж болдоггүй ээ танайд 11 хонийг нь үлдээчих үү” гэж асуухад тэг тэг тэмдэгтэй юм уу гээд Ч.О ахаас асууж байсан. Тэгээд 11 тооны хонио үлдээчихээд бид 2 машиндаа бага багаар ус нэмсээр байгаад сумын төв орсон... 11 тооны хонийг ачсан ба ямар ч байсан тэр 11-ээс 1 нь лав хурга байсан... Надад хэлэхдээ “Эийн маланд 11 хонь тавьчихсан байгаа тэрийгээ авахгүй бол тасарч алга болох гээд байна гээд Э залгаад байна" гэж л хэлсэн... Би өөрийнх нь мал гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 5 сард манайх хаваржаандаа сумын 2-р багийн нутаг дэвсгэр Отийн гэрээс холгой Ширээгийн гол гэх газар нутаглаж байсан. Тус өдөр О манайд ирээд танай хонь мал тасарсан юм байна уу гэж асуучихаад явсан. Тухайн үед манай мал тасраагүй бүрэн байсан. Манай им болон миний төрсөн эгч Аийн малын им тэмдэг адилхан юм гэсэн мэдүүлэг / Хх-93 р хуудас/, Хөрөнгө эстимэйт ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 148/01 дугаартай дүгнэлтэнд: “...Хонь 11 тооны 1.155.000 төгрөг...” гэжээ /хх-ийн 25 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63 / зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.От холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь улсын яллагч нь шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч Д.Аийн:... бэлчээр өвсгүй байгаатай холбогдуулан тараасан гэх малнаас 11 тооны хонь дутсан. манай дүү Бын болон манай хонь ижилхэн имтэй гэсэн мэдүүлэг, гэрч Т.А, Ц.Э, Ц.Б нарын: ...О нь хүний мал байгаа гээд 11 тооны хонь авчирсан эзэн нь гартал харж байлгахаар үлдээсэн гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгчийн:... миний айлуудад тавьсан хонь Б буюу Баяагийн хоньтой ижилхэн имтэй болохоор Баяагаас хонь чинь мөн эсэхийг асууж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Бын : ... О надаас хонь чинь бүрэн үү гэж асууж байсан гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь 11 тооны хонийг хулгайлахаар завдсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Харин шүүгдэгч Ч.О нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын Ширээгийн гол гэх газраас иргэн Б.А 11 тооны хонийг мотоцикль, автомашин ашиглан алдуул малын бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшихаар завдсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ч.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .... 05 дугаар сарын 10-аар байна уу 4 сарын эхээр Мгийн ойролцоо 11 хонь байхаар нь Баяагийн хонь байна гэж бодоод Мгийнд аваачиж тавьсан байсан. Гэтэл М яриад хүний хонь алдчих гээд байна гэж хэлсэн. Тухайн үед хариугүй туранхай хурган төлөгнүүд байсан. Миний машин байхгүй байсан учраас Атай хамт хүний машин гуйгаад Дийнд аваачиж тавьсан. Төд удалгүй мөн л хонио ав гэж хэлсэн. Тэгэхээр нь Этай яваад Зүлэгтийн урд байдаг Б гэдэг айлынд аваачиж тавиад эрэлд явсаны дараа А гэдэг хүн миний хонь гэж хэлсэн. Хонь нь манайхаас 10 гаруй км зайтай, Энхмэндийнхтэй ойрхон байсан байсан. Аээс хол, хориод км, харин Бтай ойрхон байхаар нь Бийн хонь байна гэж бодсон. Дараа нь Бс асуухад манайхаас хонь тасраагүй гэж хэлж байсан гэв, Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2018 оны 05 дугаар сард Иххэт сумын 2 дугаар баг Цац гэх газар нутаглаж байсан юм. 05 дугаар сарын 10-ны орчимд манай малаас мал ер нь дутсан... 2018 оны 06 дугаар сард сумын төвөөс урагш байдаг Ц гэх айлаас очиж 8 тооны хонь малаа авсан Цээс асуухаар О намайг эзгүйд манайд авчирсан гэж хэлж байсан... Ч.О манай им тэмдгийг мэднэ....” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 сарын дундуур Ч.О манайд гэрт ирээд танай хонинд хэдэн хонь тавиулах гэсэн гээд манай нутгийн Аын хамт ирсэн. Тэгээд би уг хонь малыг нь тэмдэглээд өөрийнхөө хонинд нийлүүлсэн Ч.О манай хонинд нийт 11 хонь машинаар ачиж ирээд буулгасан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.О мотоцикльтой 11 тооны хонь тууж ирсэн. Тэгээд ирсэн хонинуудаа танай хонинд түр байлгая эзэнгүй мал явж байна гэхээр нь би эзнийг нь олоод өгөх гэж байгаа юм байлгүй гэж бодоод хониндоо тууж ирсэн хонийг нь нийлүүлсэн юм. Тэгээд удалгүй 10 орчим хоногийн дараа О машинтай ирээд уг хонинуудыг бүгдийг нь ачаад явсан надад яах гэж байгаа талаараа бол хэлээгүй би тухайн үед эзнийг нь олоод өгөх гэж байгаа юм байна л гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны хавар өөрийн төрсөн дүү Ц.Бийн хөдөө гэрт малыг нь малласан юм. 2018 оны 05 дугаар сарын эхээр манай нутгийн Ч.О нь 11 тооны хонь авчирч манай маланд тавьсан ба тухайн үед уг малыг хаанаас, хэнээс авсан талаар асуухад надад юм хэлээгүй ба найз нь өөрөө хэд хоногийн дараа ирж авна шүү байлгаж байгаарай гэж хэлээд явсан.." гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Портер машиныг аваад Ч.О ахтай бид хоёр тэр өдрөө Эийн гэр лүү явсан. .... явсаар байгаад Эийн гэрт нь очоод Ч.О ахын тавиулсан гээд байгаа 11 хонийг ачаад Батцэнгэлийн гэр лүү явсан юм. Тэгтэл машины ус халаад явахгүй байсан. Тэгэхээр нь ойрхон байсан Т ахын гэр лүү очиж эхнэр Ад нь би “А эгчээ энэ машины ус халаад Батцэнгэл ахын гэр рүү очиж болдоггүй ээ танайд 11 хонийг нь үлдээчих үү” гэж асуухад тэг тэг тэмдэгтэй юм уу гээд Ч.О ахаас асууж байсан. Тэгээд 11 тооны хонио үлдээчихээд бид 2 машиндаа бага багаар ус нэмсээр байгаад сумын төв орсон... 11 тооны хонийг ачсан ба ямар ч байсан тэр 11-ээс 1 нь лав хурга байсан... Надад хэлэхдээ “Эийн маланд 11 хонь тавьчихсан байгаа тэрийгээ авахгүй бол тасарч алга болох гээд байна гээд Энхмэнд залгаад байна" гэж л хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 5 сард манайх хаваржаандаа сумын 2 р багийн нутаг дэвсгэр Оийн гэрээс холгой Ширээгийн гол гэх газар нутаглаж байсан. Тус өдөр О манайд ирээд танай хонь мал тасарсан юм байна уу гэж асуучихаад явсан. Тухайн үед манай мал тасраагүй бүрэн байсан. Манай им болон миний төрсөн эгч Адьяасүрэнгийн малын им тэмдэг адилхан юм гэсэн мэдүүлэг Хөрөнгө эстимэйт ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 148/01 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.От холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул улсын яллагчийн зүйлчлэлийг зөвтгөж зүйлчилж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б овогт Ч.От холбогдуулан яллах дүгнэлтэЭрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малын бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшихыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Ч.От холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгч нь торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасныг шүүх хянан үзээд шүүгдэгчийн хувиараа мал аж ахуйн хөдөлмөр эрхэлж байгаа байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан түүнд 600 / зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Хохирогч Б.Адъяасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Ч.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Ч.Оийн эзэмшлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийг бусдын мал эзэнгүй байхад нь тууж айлд хүргүүлсэн үйлдэлтэй нь холбогдуулан албадан гаргуулж шийдвэрлэлээ. Харин шүүгдэгч Ч.Оийн эзэмшлийн... улсын дугаартай пронтер маркийн автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэлгүй байх тул битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, буцаан олгох нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчид хохирлыг нөхөн төлсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.От холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч  Ч.О-ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малын бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь 600000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           6. Шүүгдэгч Ч.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оийн эзэмшлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн 300 000 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоциклийг албадан гаргуулсугай.

 

8.  Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Ч.Оийн эзэмшлийн... улсын дугаартай 6 500 000 төгрөгийн үнэ бүхий пронтер маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгосугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                              Х.ГАНБОЛД