Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00190/И |
Дугаар | 146/ШШ2016/00203 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 146/ШШ2016/00203
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бүрд сум, 3 дугаар баг, “Донгит” гэх газар оршин суух Боржигон овогтой Цэрэндэжидийн Эрдэнэчимэгийн /РД:ЙЕ66121101/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Эрдэнэчимэг миний бие нь 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажилласан. Энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Цэрэндорж нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ц.Эрдэнэчимэг нь 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1509 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3/78 дугаартай архивын лавлагааны хуулбар, хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 172 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3/76 дугаартай архивын лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Боржигон овогтой Осорын Бурмаа нь “...Би 1982 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ц.Эрдэнэчимэг 1983 оноос 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед 170 төгрөгийн цалин авч байсан.Шагнал урамшуулал авч байгаагүй ..” гэж, мэдүүлсэн тул гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Дээрх нотлох баримтуудаар Ц.Эрдэнэчимэг нь 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Эрдэнэчимэгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогтой Цэрэндэжидийн Эрдэнэчимэгийг 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА