Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2016/00204

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймаг, Бүрд сум, 1 дүгээр баг, “Ар жаргалант” гэх газар оршин суух Боржигон овогтой Пунцагийн Давгадоржийн /РД:ЙЕ58022513/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.Давгадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Давгадорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Давгадорж миний бие нь 1977-1978 оны 06 сар хүртэл Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд тракторын жолоочоор ажилласан. 1978 онд цэргийн албанд татагдаж 1981 онд халагдсан. 1981 оны 09 дүгээр сард “Улаан туг” нэгдэлийн бага сургуульд няраваар 1989 оны 11 сар хүртэл ажилласан. Иймд 1981 оны 09 дүгээр сард “Улаан туг” нэгдэлийн бага сургуульд няраваар 1989 оны 11 сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.Давгадорж нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

П.Давгадорж нь 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдлийн сургуульд няраваар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3/104 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаартай тушаалуудын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Балдан овогтой Шагдарсүрэнгийн Баатархүү  нь “...Би 1982 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлийн сургуульд багшаар ажиллаж байсан. П.Давгадорж нь 1982 оноос 1990 он хүртэл “Улаан туг” нэгдлийн сургуульд няраваар ажиллаж байсан. Тухайн үед 300 төгрөгийн цалин авч байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар П.Давгадорж нь 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд  сумын “Улаан туг” нэгдлийн сургуульд няраваар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч П.Давгадоржийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогтой Пунцагийн Давгадоржийг  1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд  сумын “Улаан туг” нэгдлийн сургуульд няраваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.Давгадоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

                                                      ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА