| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2019/0019/э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянтолбо овогт Буяндэлгэрийн Эрдэнэчулуунд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Э.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ... задгайд иргэн Б.Нийг толгойн тус газарт нь гараараа болон төмөр алхаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 17- ны өдөр архи ууж байгаад юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Толгой дундуур нь цохиод хагалсан байсан. Уучлалт гуйхад ганц шил архи аваад өг гэхээр нь Н гуйсан архийг нь авч өгчихөөд явсан....гэв, Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн мэдүүлэгтэй холбогдуулан дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би нилээн согтсон. Нтой яг юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Тэнд байсан орны урд талд байсан модон иштэй модон алхаар Нийн толгой руу нэг удаа цохьсон. Тэгсэн чинь Нийн толгой хагарсан байхаар нь Ноос уучлалт гуйгаад одоо яамаар байна гэсэн чинь ганц шил архи уумаар байна гэхээр нь би нэг шил архи авч өгөөд би яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг согтсоны дараа Э намайг муухай хараад байна уу гэж хэлснээ Мийн гэрт байсан модон бариултай төмрөөр бүрчихсэн модон алхаар миний толгой руу цохьсон гэж Б, Б нар надад хэлсэн. Би архи их хэмжээгээр хэрэглэсэн болохоор тухайн үед юунаас болж муудалцсан намайг яагаад зодсон болохыг сайн мэдэхгүй байна. Архи гарч ухаан ороход миний толгойноос цус ихээр гарч Нэгдсэн эмнэлэг рүү М намайг аваад явж байсан. Тэгээд эмнэлэгт очоод толгойндоо гурван оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Ю.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг сэрээд хартал Нийн нүүр нь цус болчихсон байхаар нь босоод хартал Н толгой хагарчихсан байсан. Тэр үед манай гэрт Б, Б, Н гурав л байсан... Б, Б хоёр надад хэлэхдээ Нийн толгой руу Э төмөр /дөш/-өөр цохиод хагалчихаад явчихсан гэж хэлсэн... Нийг би эмнэлэгт хүргэж өгсөн. Учир нь Нийн толгойноос цус ихээр гарч байсан учраас яаралтай эмнэлэгт хүргэж өгсөн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч П.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э Н хоёр хоорондоо муудалцаад Э Нийг сууж байхад нь гараараа нүүр лүү нь цохьсон. Дараа нь Мийн гэрт байсан модон иштэй яндан цохих зориулалттай алхаар Н толгой руу цохьсон. Тэгсэн Н толгой хагарч их хэмжээгээр цус гарсан. Эдахиад төмөр дөшөөр Нийг цохих гэж байхад нь Б бид хоёр салгасан... ЭНийг сууж байхад нь муухай хараад байна уу нүдэнд чинь багтаад байна уу гэж хэлснээ Н нүүр лүү гараараа нэг цохиод хажууд байсан модон иштэй үзүүрийг нь төмрөөр боосон зүйлээр толгой руу нь цохиж толгойг нь хагалсан...” гэсэн мэдүүлэг /ххийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э, Нийг эхлээд гараараа нүүр лүү нь цохьсон. Дараа нь модон иштэй яндан цохьдог төмөр хүрээтэй алхаар толгой руу нь цохьсон. Тэгсэн чинь Н толгой нь хагараад цус ихээр гарсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай дүгнэлтэнд: “...Б.Н биед хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, толгойн оройн хэсгийн шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун шанаа орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.Н биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-53 / зэргийг шинжлэн судлав.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөр төлсөн тухай тэмдэглэл /хх-71/, эвлэрлийн баталгаа /хх-72/, хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.И, А.Э, шүүгдэгчийн эхнэр А.Э нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ... задгайд иргэн Б.Нтой маргалдаж түүний толгойн тус газарт нь гараараа болон төмөр алхаар цохиж толгойг нь хагалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, хэрэгт хамааралтай нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр архи ууж байгаад юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Толгой дундуур нь цохиод хагалсан байсан. Уучлалт гуйхад ганц шил архи аваад өг гэхээр нь Нд гуйсан архийг нь авч өгчихөөд явсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг согтсоны дараа Энамайг муухай хараад байна уу гэж хэлснээ Мийн гэрт байсан модон бариултай төмрөөр бүрчихсэн модон алхаар миний толгой руу цохьсон гэж Батаа, Бнар надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ю.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... Б, Б хоёр надад хэлэхдээ Н толгой руу Э төмөрөөр цохиод хагалчихаад явчихсан гэж хэлсэн... Нийг би эмнэлэгт хүргэж өгсөн. Учир нь Н толгойноос цус ихээр гарч байсан учраас яаралтай эмнэлэгт хүргэж өгсөн... “ гэсэн мэдүүлэг, Гэрч П.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э Н хоёр хоорондоо муудалцаад ЭНийг сууж байхад нь гараараа нүүр лүү нь цохсон. араа нь Мийн гэрт байсан модон иштэй яндан цохих зориулалттай алхаар Н толгой руу цохсон. Тэгсэн Н толгой хагарч их хэмжээгээр цус гарсан. Э дахиад төмөр дөшөөр Нийг цохих гэж байхад нь Ббид хоёр салгасан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э, Нийг эхлээд гараараа нүүр лүү нь цохьсон. араа нь модон иштэй яндан цохдог төмөр хүрээтэй алхаар толгой руу нь цохьсон. Тэгсэн чинь Н толгой нь хагараад цус ихээр гарсан... “ гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Эд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримттай холбоотой гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар эсрэг санал гаргаагүй болохыг дурьдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Иймд шүүгдэгч Б овогт Бийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Эд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь торгох ялын доод хэмжээгээр оногдуулах санал гаргасныг шүүх хянан үзээд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Хохирогч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 30 см урттай модон иштэй алхыг устгах нь зүйтэй байна. Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б Эыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь 600000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 30 см урттай модон иштэй алхыг устгасугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД