Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 15

 

 

                                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,   

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч Ч.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.Эт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.С.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Ч.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ... ресторанд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд эхнэр Б.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ч.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй гэв, Шүүгдэгч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр ...23 цагийн үед гэрээсээ гарч Сийн ажил руу шууд явсан. Замаараа ар шандад байдаг нэг дэлгүүр орж Ерөөлийн өргөлийн архи авч Сийн ажлын гадаа ганцаараа уусан. Учир нь би архи ууж гутарч яваагаа Сд мэдэгдүүлэх гэж албаар уусан юм. Тэгээд ажил руу ороод Стай уулзаад юм ярья гэтэл “Чамтай юу ярих вэ дээ” гэж хэлээд утсаа оролдоод байхаар нь уур хүрээд утсыг нь алгадаад унагаасан. Тэгсэн намайг зөрүүлээд баруун гараараа зүүн хацар луу нэг удаа хүчтэй алгадсан. Тэгэхээр нь би баруун хөлөөрөө Сийн гуя хавьцаа руу жийгээд текин дээр нь байсан данх шиг юмаар С руу далайсан. Гэхдээ цохиогүй. Тэгсэн С намайг гаргах гээд үүд рүү түлхээд байсан. Тэгэхээр нь би цамцнаас нь заамдаад хойшоо алхаж явтал С чирэгдээд уначихаар нь баруун зүүн 2 гараараа ээлжлээд 3-4 удаа нүүр хэсэг рүү хүчтэй цохьсон. Тэгтэл Сийн хамарнаас цус гарчихсан. Тэгээд би гараад явах гэтэл миний өмсөж явсан пальтоны баруун хормойноос татаад явуулахгүй гээд зууралдаад байсан. Тэгээд би зуурсан чигт нь чирч явж байгаад гадаа хаалганы хэсэгт очоод хормойгоо шувт татаад цааш ээжийнхээ гэр лүү явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Хохирогч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн... 23 цагийн орчимд согтуу орж ирэхээр нь би ажил дээр яах гэж согтуу ирсэн юм бэ гэсэн чинь зоригоо чангалах гээд 100 татсан гэхээр нь би архи уугаад байхдаа яадаг юм бэ гэсэн чинь Энхбаатар намайг текин дээр байдаг жижиг данхаар цохих гэхээр нь би цагдаа дуудах гээд 102-луу залгасан чинь утсаа аваагүй. Тэгээд Эыг барьж аваад гаргасан чинь миний цамцны араас боогоод би унасан чинь намайг ална гээд нүүр лүү өшиглөөд цохиод байхаар нь би орилох гэсэн чинь дуу гарахгүй зууралдсан. Э гарах гэхээр нь би хормойноос нь зуурсан чинь Энхбаатар намайг хаалгаар савсан чинь би гэнэт орилоод л цагдаа руу дуудлага өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: “...Б.Сийн биед тархи доргилт, зүүн нүдний дотор салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн шилбэний цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэг тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.Сийн биед учирсан тархи доргилт, зүүн нүдний дотор салстын цус харвалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн шилбэний цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийлээд хүний биеийн гадаргуугийн 1 хувиас илүү тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Сийн биед учирсан гэмтлийн өнгө, хэмжээ эдгэрэлт зэргээс үзэхэд дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд буюу 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой эдгэрч байгаа гэмтэл байна...” гэжээ /хх-ийн 13-р хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53 / зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ч.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Т ресторанд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд өөрийн эхнэр Б.Стай маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр ...23 цагийн үед ... Стай уулзаад юм ярья гэтэл “Чамтай юу ярих вэ дээ” гэж хэлээд утсаа оролдоод байхаар нь уур хүрээд утсыг нь алгадаад унагаасан. Тэгсэн намайг зөрүүлээд баруун гараараа зүүн хацар луу нэг удаа хүчтэй алгадсан. Тэгэхээр нь би баруун хөлөөрөө Сийн гуя хавьцаа руу жийгээд текин дээр нь байсан данх шиг юмаарСруу далайсан. Гэхдээ цохиогүй. Тэгсэн С намайг гаргах гээд үүд рүү түлхээд байсан. Тэгэхээр нь би цамцнаас нь заамдаад хойшоо алхаж явталСчирэгдээд уначихаар нь баруун зүүн 2 гараараа ээлжлээд 3-4 удаа нүүр хэсэг рүү хүчтэй цохьсон. Тэгтэл Сийн хамарнаас цус гарчихсан. Тэгээд би гараад явах гэтэл миний өмсөж явсан пальтоны баруун хормойноос татаад явуулахгүй гээд зууралдаад байсан. Тэгээд би зуурсан чигт нь чирч явж байгаад гадаа хаалганы хэсэгт очоод хормойгоо шувт татаад .... явсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн... 23 цагийн орчимд ... Э намайг текин дээр байдаг жижиг данхаар цохих гэхээр нь би цагдаа дуудах гээд 102-луу залгасан чинь утсаа аваагүй. Тэгээд Эыг барьж аваад гаргасан чинь миний цамцны араас боогоод би унасан чинь намайг ална гээд нүүр лүү өшиглөөд цохиод байхаар нь би орилох гэсэн чинь дуу гарахгүй зууралдсан..." гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/015 дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.Эт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б овогт Ч.Эыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Ч.Эт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан ялын саналын хүрээнд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Хохирогч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч Ч.Энь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Чын Эыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эт 500 / таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь 500000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ГАНБОЛД