Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 146/ШШ2016/00207

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Вангийн овоо Луваанжалба 7-3 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, Гомбо  овгийн Банзрагчийн Даваа /РД: ЙР56080175/-гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Даваа, нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Даваа шүүхэд гаргасан хүсэлтэдээ:  “...Би 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд малчин (тэмээчин)-аар, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн усны аж ахуйн харьяа Хархорин сум дахь услалтын системийн тусгаарлалтын бригадад нормын ажилтнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Даваа нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Даваа нь

- 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс 1985 оны 08 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд малчнаар,

- 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн удирдах газрын харъяа Хархорин сум дахь Усны аж ахуйн услалтын системийн тусгаарлалтын бригадад нормчноор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №2151 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №238 тоот Архивын лавлагаанууд, гэрч Б.Нарантуяа, Т.Бямба нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                      

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Гомбо  овгийн Банзрагчийн Давааг           

- 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс 1985 оны 08 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд малчнаар,

- 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн удирдах газрын харъяа Хархорин сум дахь Усны аж ахуйн услалтын системийн тусгаарлалтын бригадад нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

       

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН