Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 309

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

          Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Х холбогдох эрүүгийн 1806 04157 0082 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “  жолооч ажилтай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Н.Х .

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

        Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ө.Отгонбаатарт худалдан авах гэж байгаа байрыг нь Ипотекийн 8%-ийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлж Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбараар дамжуулан 5.000.000 төгрөг шилжүүлж авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох

баримтуудаас хохирогч Ө.Отгонбаярын өгсөн мэдүүлэг /хх-11/, гэрч Г.Баасангийн өгсөн мэдүүлэг /1хх-14, 15/, гэрч Б.Энхчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-16/, хохирогчоос мөнгө шилжүүлсэн тухай банкны хуулга /хх-33/, Н.Х яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-43/, шүүгдэгч Н.Х урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-18/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ө.Отгонбаатарт худалдан авах гэж байгаа байрыг нь Ипотекийн 8%-ийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлж Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбараар дамжуулан 5.000.000 төгрөг шилжүүлж авч залилсан болох нь:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Отгонбаатарын өгсөн: "...Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 34 дүгээр байрны 5 давхарын 33 тоот байрыг худалдаж авах гэж байсан бөгөөд энэ талаар 8%-ийн зээл хөөцөлдөж эхэлсэн юм. Танил Оюунзулаар дамжуулан Н.Х гэх хүнтэй танилцсан юм. Н.Х уулзаад “Голомт” банкнаас зээл гаргуулж өгье гэж хэлсэн ба бид 2 утасны дугаараа авалцаж өгөлцөөд салсан. 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байтал Н.Х над руу залгаад “зээл бүтэхээр болсон, над руу мөнгө шилжүүлчих” гэсэн. Тэгээд би 5039409900 дугаартай дансруу 5.000.000 төгрөг шилжүүлсэн.” /хх-11/ гэх мэдүүлэг,

         Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо барагдуулж авсан.” /хх-47/,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баасангийн өгсөн: “...Тухайн үед би ажилгүй, манай нөхөр Хөгжлийн банкинд ажилладаг байсан бөгөөд хүнээс авах авлагаа авч чадахгүй хойшилсоор байгаад банкны байрны зээл маань бөөгнөрөөд өр үүссэн юм. Тухайн үед манай нөхөр “хүнээс мөнгө олчихлоо” гэж хэлсэн бөгөөд тэр мөнгөөр нь байрныхаа мөнгийг өгсөн. Сүүлд сонсоход Ө.Отгонбаатараас мөнгө авсан байсан. Тухайн үед манай нөхөр “Энхчимэг рүү яриад өгөөчээ 1 зээлийн материал манай найз Энхчимэгт өгөх гэсэн авахгүй байна” гэхээр нь би тухайн үед Энхчимэг рүү яриа наад зээлийн материалаа авчих” гэж гуйсан.”/хх-14-15/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхчимэгийн өгсөн: “...Намайг ажлаа хүлээлгэж өгөхийн өмнө энэ Ө.Отгонбаатар гэх хүн 8 %-ийн орон сууцны зээл авна гэж орж ирсэн. Тухайн үед 8%-ийн зээл зогсчихсон байсан учир анх орж ирэхэд нь зээлийн материал хүлээж аваагүй. Ингээд гаргатал “Юнсэй” төвийн Г.Баасан эгч над руу залгаад “наад материалыг нь авчих аа, наад хүн чинь хөөцөлдөж байгаа” гэхээр нь би материалыг нь авсан. Ингээд түүнээс хойш 8%-ийн зээлийн зөвшөөрөл ирэхгүй болохоор нь Ө.Отгонбаатарт материалыг нь буцаагаад өгсөн.” /хх-16/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Х яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед ипотекийн зээл төлөгдөөгүй удчихсан байсан учраас мөнгөний хэрэг их байсан юм аа. Ингээд тухайн үед болох байх гэж бодоод Ө.Отгонбаатарт зээлийг нь бүтээж өгнө гэж хэлээд 5.000.000 төгрөг дансаар шилжүүлээд авчихсан юм.” /хх-43/ гэх мэдүүлэг,

Мөнгө шилжүүлсэн тухай банкны хуулга /хх-33/,

  Шүүгдэгч Н.Х урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-18/ зэрэг болно.

 

  Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Н.Х нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ө.Отгонбаатарт худалдан авах гэж байгаа байрыг нь Ипотекийн 8%-ийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлж Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбараар дамжуулан 5.000.000 төгрөг шилжүүлж авч залилсан болох нь хохирогч Ө.Отгонбаатарын мэдүүлэг, гэрч Г.Баасан, Б.Энхчимэг нарын мэдүүлэг, шүүгдэгч Н.Х яллагдагчаар өгсөн мэдүүлэг, банкны хуулга болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

  Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Н.Х нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ө.Отгонбаатарт худалдан авах гэж байгаа байрыг нь Ипотекийн 8%-ийн зээлд хамруулж өгнө гэж худал хэлж Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбараар дамжуулан 5.000.000 төгрөг шилжүүлж авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

         Иймд шүүгдэгч Н.Х бусдын эд хөрөнгийг хуурч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Н.Х нь хохирогч Ө.Отгонбаатарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан ба үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Шүүхээс шүүгдэгч Н.Х ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Н.Х залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Н.Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

        3. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

        4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Х авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Х авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС