Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 146/ШШ2016/00208

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1955 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 61 настай, эмэгтэй, Булган аймаг, Рашаант сум, 3 дугаар баг, Улаан шивээт, 1 гудамж, 8 тоотод оршин суух, ЙГ55012001 дугаарын регистртэй, Монгол овгийн Махбалын Дэнсмаагын

С.Сэрээнэн агсаны ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Дэнсмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Дэнсмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"...Манай нөхөр С.Сэрээнэн нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1979-1992 оныг дуустал малчнаар ажилласан юм. Иймд нөхөр С.Сэрээнэнг 1979-1992 оныг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Дэнсмаа нь С.Сэрээнэн агсаны ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

С.Сэрээнэн нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №252 дугаартай архивын лавлагааны хуулбар, 1976 оны 05 дугаар сарын 10-ны өдөр С.Сэрээнэнд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981 онд С.Сэрээнэнд олгогдсон хөдөлмөрийн хуулбар, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр С.Сэрээнэнд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Бат-Очир, Д.Төмөр нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн Монгол овгийн Самбилноровын Сэрээнэн агсанг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх хүсэлт гаргагч М.Дэнсмааг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Монгол овгийн Самбилноровын Сэрээнэн агсанг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Дэнсмаа нь улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА