Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 18

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Эаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт О Цт холбогдох эрүүгийн .. дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, О.Ц

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч О.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Хатанбулаг сумын Ханги мандал хилийн боомт дээр “Х” ХХК-ийн ажилчдын гэх байранд хохирогч С.Хтай маргалдаж улмаар түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хилийн боомтод том тэрэг бариад зогсож байтал урд талын машин жолооч ирээд чиний машиныг согтуу хүн бариад яваад байна гэхээр нь машинаа захиж үлдээгээд зам дагуу алхаад явж байтал тэдний гэрийн гадна миний жижиг тэрэг байсан. Очиход манай дүү арын суудал дээр согтуу унтаж байхаар нь дуудсан. Манай дүү босож ирэнгүүтээ надаас түрүүлээд айл руу орсон. Би араас нь ороход тэр хэд архи уугаад сууж байхаар нь та нар битгий согтуу машин бариад яваад бай, хэрэгт орвол яах юм бэ гэхэд пизда минь би танай дүүгийн аманд архи зутгаагүй, ам руу нь архиар угжаа юу гэж хэлээд намайг бариад авахаар нь би хойд ор луу нэг түлхчихээд гарсан. Гарахад Х араас нэг цохьсон. Тэгэхээр нь би эргэж харж нэг цохиход Х нүүрээ дараад суухаар нь би нэг өшиглөчихөөд гарсан... гэв,

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч О.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хгийн нүүр хэсэг рүү нь 1 удаа гараараа цохьсон. Тэгэхэд Х нүүрээ бариад доошоогоо суухад нь өшиглөчихсөн юм. ..Хгийн амнаас цус гарчихсан “Чи миний шүдийг унагаачихлаа шүү дээ” гээд байсан ...би хохирогч С.Хтай 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сайншанд суманд уулзахад надаас 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн ...Хтай ярилцаж тохиролцоод 2019 оны 02 дугаар сарын 15-ны дотор 1.500.000 төгрөгийг нөхөн төлж хохиролгүй болгоно гэсэн байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-28 дугаар хуудас/, Хохирогч С.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ” 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ...Ханги боомт дээр ажлынхаа амралтын байран дээр ...нэг залуу орж ирээд ...миний нүүр лүү өшиглөхөөр нь би гэр лүү буцаад орсон ...миний шүдийг хугалсан ...Ц гэх хүнд өшиглүүлсэнээс болж миний 1 шүд хугарч унасан, 1 шүд булгарсан учраас би ...1.000.000 төгрөгөөр янзлуулсан ...нааш, цааш явсан унааны зардал ...бусад зардал нь 500.000-600.000 болж байгаа ...Ц 1.500.000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хэрэв 1.500.000 төгрөгөө нөхөн төлүүлээд авчихвал ямар нэг гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

Гэрч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...би угсраа гэрийн урд талын гэр лүү ортол баганын тэнд зогсож байсан Нын ах гэх хүн Хааг шанаадахад Х хацраа бариад доошоо суутал нүүр лүү нь өшиглөсөн. Би Хгийн нүүрийг харахад Хгийн амнаас цус гоожчихсон доошоо хараад амаа дараад “Миний шүд уначихлаа” байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/06 дугаартай дүгнэлтэнд: “...С.Хгийн биед дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинээр илэрсэн зүйл үгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39 / зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Хатанбулаг сумын Ханги мандал хилийн боомт дээр “Х” ХХК-ийн ажилчдын гэх байранд хохирогч С.Хтай дүүг нь архи уулгасан талаар харилцан маргалдаж улмаар түүнийг нүүр лүү өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч О.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... манай дүү арын суудал дээр согтуу унтаж байхаар нь дуудсан. Манай дүү босож ирэнгүүтээ надаас түрүүлээд айл руу орсон. Би араас нь ороход тэр хэд архи уугаад сууж байхаар нь та нар битгий согтуу машин бариад яваад бай, хэрэгт орвол яах юм бэ гэхэд пизда минь би танай дүүгийн аманд архи зутгаагүй, ам руу нь архиар угжаа юу гэж хэлээд намайг бариад авахаар нь би хойд ор луу нэг түлхчихээд гарсан. Гарахад Х араас нэг цохьсон. Тэгэхээр нь би эргэж харж нэг цохиход Х нүүрээ дараад суухаар нь би нэг өшиглөчихөөд гарсан... гэв, Шүүгдэгч О.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хийн нүүр хэсэг рүү нь 1 удаа гараараа цохьсон. Тэгэхэд Х нүүрээ бариад доошоогоо суухад нь өшиглөчихсөн юм. ..Хийн амнаас цус гарчихсан “Чи миний шүдийг унагаачихлаа шүү дээ” гээд байсан..." гэсэн мэдүүлэг, Хохирогч С.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ” 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ...Ханги боомт дээр ажлынхаа амралтын байран дээр ...нэг залуу орж ирээд ...миний нүүр лүү өшиглөхөөр нь би гэр лүү буцаад орсон ...миний шүдийг хугалсан ...” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...би угсраа гэрийн урд талын гэр лүү ортол баган тэнд зогсож байсан Норовын ах гэх хүн Хааг шанаадахад Хаа хацраа бариа доошоо суутал нүүр лүү нь өшиглөсөн. Би Хгийн нүүрийг харахад Хаагий амнаас цус гоожчихсон доошоо хараад амаа дараад “Миний шүд уначихлаа” байсан..." гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 13-н өдрийн 02/06 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч О.Цт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч З овогт Оын Цт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугазүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч О.Цт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан ялын саналын хүрээнд түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгчээс оногдуулсан торгох ялыг билүүлэх хугацаа тогтоож өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан ба шүүхээс шүүгдэгчийн нөхцөл байдлыг харгалзан хүсэлтийг хүлээн авч түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. Хохирогч С.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд “......Ц 1.500.000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. гэж мэдүүлсэн , шүүгдэгч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгчээс 1500000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Хт олгох нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт О.Ц -ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цт 450 / дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц нь 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчээс 1500000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Хт олгосугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ГАНБОЛД