Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 146/ШШ2016/00209

 

                                                                 Хариуцагчийн зөвшөөрлийг                                                                      

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би                              Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум 1 дүгээр баг Булгийн 1-1 тоотод оршин суух, Хатиган овгийн Бүргэдээгийн Эрхэм-Ундрах /РД:ЛЗ82100773/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хужирт  сум 5 дугаар Шухлай 15-75 тоотод оршин суух, Үлэмж төгөлдөр овгийн Дашзэвэгийн Очирбат /РД:ЙС80032812/-д холбогдох,

“1.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрхэм-Ундрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Очирбат надаас 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг 1 сарын хугацаатай зээлсэн юм. Гэтэл сарын хугацаа дууссан боловч миний зээлүүлсэн 1.000.000 төгрөгийг төлөхгүй байна. Иймд миний зээлүүлсэн 1.000.000 төгрөгийг Д.Очирбатаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Д.Очирбат нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Дашзэвэг овогтой Очирбат миний бие нь 2015 оны 5 дугаар сарын 17-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэн Б.Эрхэм-Ундрахтай “Бонго” машины наймаа хийж 1.000.000 төгрөг, 1 адуу авсан. 7 хоногийн дараа Эрхэм-Ундрах машинаа авахаа больж адуугаа буцаан авсан. Надад өгөх мөнгө байхгүй байсан учир сарын дараа 1.000.000 төгрөгийг өгөхөөр болсон. Тэр хугацаанд би баруун гараа гэмтээгээд эмнэлэгт хэвтсэн. Би өөрөө мужааны ажил эрхэлдэг. Гараа гэмтээснээс болоод ажлаа хийх боломжгүй болсон. Тийм болохоор 7,8,9,10-н сард хувааж төлж барагдуулья. Д.Очирбат миний бие Б.Эрхэм-Ундрахын нэхэмжилсэн 1.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд 7 дугаар сарын 25-нд, 8 дугаар сарын 25-нд, 09 дүгээр сарын 25-нд, 10 дугаар сарын 25-нд тус тус 250.000 төгрөгийг төлж барагдуулна. Энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах гомдол гаргах, эрхгүйг ойлголоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрхэм-Ундрах нь “1.000.000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч Д.Очирбат нь 1.000.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй ба хуульд нийцсэн байна.                                                

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигчид төлбөр төлөх хугацаагаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцох боломжтой болохыг дурьдлаа. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1., дэхь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Эрхэм-Ундрах “1.000.000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Очирбат хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Очирбатаас 14275, орон нутгийн төсвийн орлогоос 14275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Эрхэм-Ундрахад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн.

 

ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН