Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2016/00148/И |
Дугаар | 146/ШШ2016/00210 |
Огноо | 2016-07-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 146/ШШ2016/00210
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоот “Кодем” ХХК-ийн байранд оршин суух, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Сандагсүрэнд холбогдох, “270.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хэрэглэгч Г.Сандагсүрэн нь манай компанитай 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1192611 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, NP10 төхөөрөмжийг худалдан авсан. Гэвч хэрэглэгч Г.Сандагсүрэн нь сүүлийн 9 сарын хугацааны төлбөр болох 180.000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна. Хэрэглэгч Г.Сандагсүрэнгээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 334 хоногийн алданги 90.000 төгрөг, нийт 270.000 төгрөг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэдээ:
“...Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК нь Г.Сандагсүрэнгээс 270.000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч хариуцагч Г.Сандагсүрэнгээс нь нэхэмжлэлийн шаардлагын 270.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Г.Сандагсүрэнд холбогдуулан “270.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзаж шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байгаа нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ганхуягийн Сандагсүрэнд холбогдох “270.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Сандагсүрэнгээс 4375, орон нутгийн төсвийн орлогоос 4375 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА