Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2016/00193/И |
Дугаар | 146/ШШ2016/00212 |
Огноо | 2015-07-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2015 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 146/ШШ2016/00212
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1961 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 3 дугаар баг, Өвт 2-4 гудамж, 46 тоотод оршин суух, ЙБ61040507 дугаарын регистртэй, Дэндгэр овгийн Дамбадаржаагийн Оюунгэрэлийн
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Оюунгэрэл нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…миний бие Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуульд 1982 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галч, цэвэрлэгч, угаагчаар ажиллаж байсан юм. Миний хөдөлмөрийн дэвтэрт касс тэмдэгт дарсны улмаас ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд миний 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Батзам” нэгдэлд малчнаар, 1982 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Оюунгэрэл ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Оюунгэрэл нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуульд 1982 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галч, цэвэрлэгч, угаагчаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №348 дугаартай архивын лавлагаа, 1983 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.Оюунгэрэлд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №44 дугаартай архивын лавлагаа, Бат-Өлзий сумын 8 жилийн дунд сургуулийн захиралын 1982 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн № 26 дугаартай “Ажилчид бүр ба түр авч ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Бат-Өлзий сумын 8 жилийн дунд сургуулийн захиралын 1984 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №8 дугаартай “Ажилчин түр ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Бат-Өлзий сумын 8 жилийн дунд сургуулийн захиралын 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн № 33 дугаартай “Зарим ажилчдыг түр авах тухай” тушаалын хуулбар, гэрч Д.Ганхуяг, Ю.Амар нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байсан гэснийг тогтоох боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Д.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дэндгэр овгийн Дамбадаржаагийн Оюунгэрэлийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуульд 1982 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галч, цэвэрлэгч, угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ц.ДАГИЙМАА