Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2016/00130/И |
Дугаар | 146/ШШ2016/00215 |
Огноо | 2016-07-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 146/ШШ2016/00215
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн овоо баг, Өлийн 21-02 тоотод оршин суух, Гүрсэдийн Норлохсүрэндхолбогдох 300.000 төгрөг гаргуулахыг хүссэн Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Дэнж 6-14 тоотод оршин суух, Мижидийн Рэнцэнхандын нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Рэнцэнханд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.Норлохсүрэн нь 2014 оны 03 дугаар сард Рэнцэнханд миний шүүхийн шийдвэрт өгөх гэж байсан 400.000 төгрөгийг яаралтай мөнгөний хэрэг гарлаа 7 хонуулаад өгнө гэж шийдвэр гүйцэтгэгч Намчинхандтай утсаар ярьж аваад 150.000 төгрөгийг нь 2014 оны 05 дугаар сард шүүхийн шийдвэрийн дансанд хийж үлдэгдэл 250.000 төгрөг хүүн дээр нэмж 2015 оны 07 сард шүүхийн үйлчлэгч ажилтай. Түвшинтөгсийн ээжид надаас 50.000 төгрөг авч өгсөн. Нийт 300.000 төгрөг аваад одоо болтол өгөхгүй, утсаар ярих гэхлээр утсаа авахгүй мессеж бичихээр ямар ч мессеж хариу өгөхгүй байгаа тул Норлохсүрэнгээс нийт надаас 300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г.Норлохсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Г.Норлохсүрэн миний бие нь нэхэмжлэгч М.Рэнцэнхандын нэхэмжилсэн 300.000 төгрөгийг 2016 оны 09 сард төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тэмдэгтийн хураамж төлөхөд татгалзахгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Рэнцэнханд нь хариуцагч Г.Норлохсүрэнгээс 300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Норлохсүрэн нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.Рэнцэнхандын нэхэмжлэлийн шаардлага 300.000 төгрөг /гурван зуун мянган төгрөг/-ийг хариуцагч Г.Норлохсүрэн нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг хүлээн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Норлохсүрэнгээс 4825, орон нутгийн төсвийн орлогоос 4825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Рэнцэнхандад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА