| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0001/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2019-12-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 01
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Анхбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831002720260 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 31-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, ээж ах эгчийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг 2 дугаар хэсэг 083 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бичээч овогт Бямбадоржийн Анхбаяр /РД:МЮ-98123119/ Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Б.Анхбаяр нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт С.Энхтунгалагийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Анхбаяр нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт С.Энхтунгалагийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Анхбаяр гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Б.Анхбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг Хохирогч С.Энхтунгалагийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед байх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төмөр замын вокзалын ард замын хойно таксины зогсоол дээр би Дарханаас очсон таксинаас буутал надтай үерхдэг манай найз залуу болох Б.Анхбаяр түүний найз ах нь болох М.Мөнх-Эрдэнийн хамт намайг тосоод зогсож байсан. Б.Анхбаяр намайг утсаа яасан гэхээр нь симээ такси дотор унагаасан тэгээд олоогүй гэхэд надад итгэхгүй миний толгойн ар хэсэг рүү гараараа цохиод тэнд байсан диван ор луу түлхээд цохиод байсан. Бас бөгс ахар сүүл орчим руу 3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-10 дугаар тал/ Гэрч А.Гантулгын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний охин С.Энхтунгалаг нь 2016-2017 онд Сэлэнгэ аймгийн МСҮТ-д суралцсан. 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр охин маань гэрээсээ найз залуу дээрээ очино гээд явсан 2018 оны 07 дугаар сарын 17-18-ны хооронд ирсэн энэ үед охин маань нуруу өвдөөд байна гээд хэвтээд байсан ба ил харагдах шарх гэмтэл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/ Гэрч Ч.Сарантунгалагийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний орой Сэлэнгэ орчихсон байна гэдгээ хэлсэн ингээд утсаар ярихгүй байж байгаад 2018 оны 07 дугаар сарын 16-ны орой охин маань утсаар яриад ээж би гэрлүүгээ харих гэсэн юм та Б.Анхбаярт хүний бие муудсан нааш нь явуул гээд худлаа яриад өгөөч гэхээр нь хэлсэн ингээд маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 17-нд манай охин С.Энхтунгалаг гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-17 дугаар тал/ Гэрч М.Мөнх-Эрдэнийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 11 билүү 12-ны өдөр Б.Анхбаяр найз охиноо тосно гээд надтай хамт вокзалын ард байсан найз охиныхоо таксины мөнгийг төлөөд машинаас буулгаад чи хэд хоног хаагуур явж байгаад ирж байгаа юм аргаа бараад над дээр ирж байгаа юм уу гээд уурлаад загнаад орилоод байсан. Б.Анхбаяр нь С.Энхтунгалагийн толгойн ар хэсэг рүү цохиж аваад бөгс орчим руу нь бас нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/ Шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №10553 дугаартай: “1.С.Энхтунгалагийн биед ахар сүүлний 1-р нугалам хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эрүүл мэндээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар тал/ Хохирогчийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас /хх-ийн 41-53 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхигй шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр тал/ Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөний лавлагаа /хх-ийн 71-72 дугаар тал/ Хохирлын баримтууд /хх-ийн 74-89 дүгээр тал/ Б.Анхбаярын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ххийн 62-63 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Анхбаяр, хохирогч С.Энхтунагалаг нар нь үерхэж нөхөрлөдөг бөгөөд улмаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж С.Энхтунгалагийн ахар сүүлний орчимд өшиглөж ахар сүүлний 1 дүгээр нугалам хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Анхбаярын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Б.Анхбаярын гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч С.Энхтунгалагийн ахар сүүлний 1 дүгээр нугалам хугарсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.Энхтунгалагт шүүгдэгч Б.Анхбаярын зүгээс эмчилгээний зардлыг төлж барагдуулаагүй бөгөөд хохирогчоос нэхэмжилж буй 1.472.672 төгрөгийг хавтаст хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудад тулгуурлан шүгдэгчээс гаргуулж олгуулж, нотлох баримтын бүрдэл хангагдаж ирээгүй 1.604.398 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. Хохирогч энэхүү гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх зардлаа болон нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжлэлийн шаардлагаа нотолж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Анхбаярыг хохирогчид төлөх хохирол төлбөрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын дотор төлж барагдуулахыг үүрэг болгов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон торгуулийн ялын хэмжээ хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.Анхбаярын цалин хөлс орлого олдог байдал, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Анхбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Бичээч овогт Бямбадоржийн Анхбаярыг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Анхбаяраас 1.472.672 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн 10-28 тоотод оршин суух Боржигон овогт Сарантунгалагийн Энхтунгалагт /НШ99042407/ олгож, нотлох баримтын бүрдэл хангагдаж ирээгүй 1.604.398 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
3.Хохирогч энэхүү гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх зардлаа болон нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжлэлийн шаардлагаа нотолж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бичээч овогт Бямбадоржийн Анхбаярыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Анхбаярт оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор төлөхийг үүрэг болгосугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Анхбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
7.Ялтан Б.Анхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Ялтан Б.Анхбаярт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ