| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2019/0025/э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т Мд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.М.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Т.М нь 2018 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорноговь аймгийн .... хохирогч У.Ггийн дух хэсэгт заазуур шидэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Группын мөнгө буугаад би нэг шил архи авсан байсан. Тэрийг уугаад агсам тавиад бурхан тахил оролдоод байхаар нь заазуур аваад чулуудсан... гэв,
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: '‘...Г манай бурханы хажууд суугаад оролдоод над руу загнаад байхаар нь зуухны урд сууж байгаад гал тогооноос заазуур аваад шидсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа гаднаас манай дүү А орж ирээд эмнэлэг дуудсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Хохирогч У.Гны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөө гэрээсээ Сайхандулаан суманд гэрт ирэхэд гэрт нь У, М хоёр хамт нэг шил архи хувааж уугаад сууж байсан. ...гэнэт М зуухны урд сууж байгаад над руу заазуур аваад шидсэн. Тэгээд миний толгойноос цус их хэмжээгээр гараад хэсэг хугацааны дараа би ухаан алдсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч У.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би юу болж байгаа юм бэ гэсэн чинь Э “намайг ШТС ороод бензин аваад ирэх хооронд М нь Гг заазуурдсан байна” гэсэн. Тэгээд гэр лүү нь ороод хартал Гны толгойноос цус гарч байсан. Тэгээд би Эаар эмнэлэг дуудуулаад эмнэлэгт ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч У.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М гэрийнхээ гадаа гараад ирсэн, Г гэрт нь толгойноос нь цус гарсан байдалтай зүүн талд нь хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Ц.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд сууж байтал М юу болсон нь мэдэгдэхгүй гэнэт заазуур аваад Г руу шидтэл толгойноос нь цус ихээр гарсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 17 дугаар хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...У.Гны биед духны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. У.Гны биед учирсан духны шарх гэмтэл нь хөдөлмөрийн чадварын хувь хэмжээг алдуулахгүй. Шинээр илэрсэн зүйлгүй..." гэжээ. /хх-ийн 20 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37 / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.М нь 2018 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ....д хохирогч У.Гг гэрийн бурхан болон эд зүйлээр дур мэдэн оролдсон гэх шалтгаанаар түүний дух хэсэгт заазуур шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Т.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Группын мөнгө буугаад би нэг шил архи авсан байсан. Тэрийг уугаад агсам тавиад бурхан тахил оролдоод байхаар нь заазуур аваад чулуудсан... гэв, Шүүгдэгч Т.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: '‘...Г манай бурханы хажууд суугаад оролдоод над руу загнаад байхаар нь зуухны урд сууж байгаад гал тогооноос заазуур аваад шидсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа гаднаас манай дүү А орж ирээд эмнэлэг дуудсан байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч У.Гны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөө гэрээсээ Сайхандулаан суманд гэрт ирэхэд гэрт нь У, М хоёр хамт нэг шил архи хувааж уугаад сууж байсан ...гэнэт М зуухны урд сууж байгаад над руу заазуур аваад шидсэн. Тэгээд миний толгойноос цус их хэмжээгээр гараад хэсэг хугацааны дараа би ухаан алдсан....” гэсэн мэдүүлэг, Гэрч У.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би юу болж байгаа юм бэ гэсэн чинь Э “намайг ШТС ороод бензин аваад ирэх хооронд М нь Гг заазуурдсан байна” гэсэн. Тэгээд гэр лүү нь ороод хартал Гны толгойноос цус гарч байсан. Тэгээд би Эаар эмнэлэг дуудуулаад эмнэлэгт ирсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч У.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М гэрийнхээ гадаа гараад ирсэн, Г гэрт нь толгойноос нь цус гарсан байдалтай зүүн талд нь хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд сууж байтал М юу болсон нь мэдэгдэхгүй гэнэт заазуур аваад Г руу шидтэл толгойноос нь цус ихээр гарсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.Мод холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Бод Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Мод холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч У.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тийн Мийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мод 600 / зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь 600000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД