Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01211

 

 

 

 

 

 

 

2023  06  19  210/МА2023/01211

 

 

М.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/01317 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* Засаг ******* ******* *******т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6,689,946 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. М.******* нь ******* ******* Засаг ******* ******* газрын ******* 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 305 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн тогтоосон.

1.2. ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01260 дугаар шийдвэр, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01162 дугаар шийдвэр, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/00955 дугаар шийдвэр, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/00518 дугаар шийдвэрээр тус тус ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг шүүхээс хариуцагч байгууллагад даалгасан.

Иймд шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдэхгүй, намайг ажилд аваагүй тул 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 12 сар 6 хоногт тооцогдох 6,689,946 төгрөгийг хариуцагч ******* ******* Засаг ******* ******* газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

М.******* нь ажилдаа орохгүй, шүүхийн шийдвэрээр урьд ажиллаж байсан хугацааны цалинтай тэнцэх олговроо аваад явах сонирхолтой байгаа. Өөр ажилд ажиллаж байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байснаар нь тогтоогддог. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон эсэхийг мэдээгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М.*******ын хариуцагч ******* ******* Засаг ******* Тамгын *******т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6,689,946 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх нотлох баримтыг буруу дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Учир нь өмнөх шүүхийн шийдвэрүүдээр намайг ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай шийдвэр гарсан. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддаг бөгөөд хариуцагч ******* ******* Засаг ******* ******* газраас ажилгүй байсан хугацааны цалин олгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд байршуулдаг. Шийдвэр гүйцэтгэгч нь дээрх мөнгийг надад олгохдоо шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох бичиг хийж өгөхийг шаарддаг. Ингээд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийгдэхгүй явсаар одоо миний ажилласан жил тасарч, улмаар төрийн албан хаагчийн баталгаа, нэмэгдэл хөлс буюу ажилласан жилийн нэмэгдэл, албан тушаалын ажилласан жил зэрэгт тасалдал үүсч хохироод байна.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1-т шийдвэр гүйцэтгэх газраас нотлох баримтыг шүүхийн санаачилгаар цуглуулсан ч 2021 онд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн тухай нотлох баримт аваагүй хэт нэг талыг барьсан буюу холбогдох нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2-т шүүх миний ажилдаа томилогдохгүй гэсэн хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг хэдий байгаа ч хариуцагч байгууллага эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт өнөөдрийг хүртэл хийгдээгүй, ажилласан жил тасарсан байгааг шүүхээс анхаарч үзээгүй.

4.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ******* ******* анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 00518 дугаар шийдвэр, гүйцэтгэх хуудсыг хэрэгжүүлсэн тухай нотлох баримтыг авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Учир нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхээс М.*******ыг ажилд нь эргэн томилсон шийдвэр гаргасан боловч нэхэмжлэгч М.******* нь ажилдаа эргэн томилогдохгүй зөвхөн нөхөн олговор авъя гэсэн хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо шүүх хэрэгт ач холбогдолтой баримтыг санаачилгаараа цуглуулаагүй гэж дурдсан. Үүнд М.******* нь өөрөө нотлох баримтуудаа цуглуулж өгөх үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ******* Засаг ******* ******* *******т холбогдуулан ажилгүй байсан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор 6,689,946 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0196 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0300 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 305 дугаар тогтоолоор ******* ******* Засаг ******* ******* газрын ******* 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар М.*******ыг ажилд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, ******* ******* Засаг ******* ******* газрын Засаг ******* үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн *******, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд хуульд зааснаар шалгаруулан томилох, захиргааны буруутай үйл ажиллагаанаас учирсан хохиролд 6,207,186 төгрөг төлөхийг ******* ******* Засаг ******* ******* газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

3.2. Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгохоор ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 4 удаагийн шийдвэр (2019 оны 181/ШШ2019/01260, 2020 оны 181/ШШ2020/01162, 2021 оны 181/ШШ2021/00955, 2022 оны 181/ШШ2022/00518 дугаар шийдвэрүүд) гарсан байна.

3.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 20/09-749 дүгээр тогтоолоор дээр дурдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0196 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч М.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******т гаргасан хүсэлтдээ ажилд томилогдохгүй, харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан авах талаар тусгажээ.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан албан тушаалд томилогдохоос татгалзан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхгүй.

Иймд хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6,689,946 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийг зөрчөөгүй байна.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан шүүх 2021 онд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн тухай нотлох баримт аваагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, эсхүл өөр улс, орон нутагт байгаагаас зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журамтай. Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэж хэрэгт нотлох баримт авагдсан байна.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч нь мөнгийг надад олгохдоо шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох бичиг хийж өгөхийг шаарддаг ... нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийгдээгүйгээс ажилласан жил тасалдаж байгааг шүүхээс анхаарч үзээгүй гэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол тус маргаанд хамааралгүй болно.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/01317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА