Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01212

 

 

 

2023  06  19  210/МА2023/01212

 

 

М.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2023/01222 дугаар *******тэй

Нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ******* ******* ******* ******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003435 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч томилон 76,250,000 төгрөгөөр үнэлсэн нь нэхэмжлэгчийг илт, их хэмжээгээр хохироосон үнэлгээ гэж үзэж байна. Миний орон сууцны зах зээлийн бодит үнэлгээ 195,000,000 төгрөг байгаа нь нийтэд илэрхий, нээлттэй үнэлгээ бөгөөд үнийн саналаа ******* ******* ******* ******* *******т гаргасан байсан.

1.2. Шүүхийн *******ийн дагуу төлбөр төлөгч төлбөрөө барагдуулах үүрэгтэй хэдий ч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг ингэж үнэгүйдүүлэн, эрхзүйн байдлыг дордуулж болохгүй, мөн хоёр талын аль алиных нь эрх, үүргийг харгалзсан ******* ******* ******* ажиллагаа явуулах ёстой. Шүүхийн *******ийг биелүүлэх ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьж төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс илт багаар үнэлж байгаад маш их гомдолтой байна.

Иймд Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ-гудамж, Гео 4/30 байр 9 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003435 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/0417 дугаар *******ээр М.*******гаас 30,000,000 төгрөг гаргуулж Н.Өлзийжавд олгохоор *******лэсэн. Шийдвэр ******* ажиллагаагаар төлбөр төлөгч М.*******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003435 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Гео 4/30 байр, 9 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 177/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 22270420 дугаар тогтоолоор хураасан. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийг томилон үнэлүүлэхэд 76,250,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч М.*******д утсаар болон шуудангаар хүргүүлсэн.

Хуульд заасан хугацаанд үнэлгээг мэдэгдсэн байхад нэхэмжлэгч гомдлоо 13 хоног хугацаа хэтрүүлж гаргасан. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.

2.2. Шинжээч нь орлого, зарлага, өртгийн аргуудаар Сангийн яамнаас гаргасан зааврын дагуу дүгнэлтээ гаргасан. Мөн дээрх 3 аргын дунджаар үнийг 76,500,000 төгрөг гэж гаргасан. Энэ зах зээлийн үнэлгээ нь тухайн орон сууцыг худалдах гэж байгаа буюу чөлөөтэй интернэтэд байгаа үнийг ишлэл болгож авсан, үнэгүй.мн сайтаас татаж авсан үнийн саналуудыг баримтаар гаргаж өгсөн байдаг. Энэ орон сууц нь 1990 оны сүүлээр баригдсан угсармал 5 давхар орон сууц бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц нь хотын А бүсэд буюу дээд зэрэглэлд багтах хэмжээний үнэлэгдэхээр байрлалтай орон сууц биш тул 76,500,000 төгрөг нь зах зээлийн бодит үнэлгээ гэж үзэж байна.

Иймд ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******гаас хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж *******лэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан *******лэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул *******ийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

  5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийг үндэслэн үнэлгээ тогтоосон. Тухайн тогтоосон үнэлгээг хугацаанд нь мэдэгдсэн. Анхан шатны ******* шүүх хуралдаан 4 удаа хойшлогдсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан.

Иймд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх шалтгаанаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Мөн хуулийг буруу хэрэглэж үнэлгээ тогтоосон гэж гомдолд дурдсан хэдий ч ******* ******* ажиллагаанд зохих хуулийн заалтыг баримталсан гэжээ.

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, ******* *******ийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* ******* ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

 

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00417 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 786 дугаар магадлал, Монгол Улсын Дээд ******* хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2022/00072 дугаар тогтоолоор М.*******гаас 30,000,000 төгрөг гаргуулан Н.Өлзийжавд олгохоор *******лэжээ.

 

4. Хэрэгт авагдсан ******* ******* ******* ажиллагааны баримтуудыг анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

4.1. Хариуцагч ******* ******* ******* ******* газрын ******* гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 177/01 дугаар тогтоолоор төлбөр төлөгч М.*******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003435 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, Геологийн 4/30 дугаар байрны 9 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 22270420 дугаар тогтоолоор хураасан ба эдгээр ажиллагаа хүчин төгөлдөр байна.

4.2. Түүнчлэн төлбөр төлөгч М.******* орон сууцыг 195,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Н.Өлзийжав 57,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан, өөрөөр хэлбэл талууд үнийн талаар тохиролцоогүй тул ******* гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 8/217 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийг шинжээчээр томилсон ба уг ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

4.3. Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн үнэлгээний тайланд орон сууцны зах зээлийн үнэлгээг 76,250,000 төгрөгөөр тогтоосон ба үнэлгээний талаар ******* гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 4-177/16416 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч М.Заяамаад мэдэгджээ.

Шинжээч нь орон сууцыг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн ба www.unegui.mn цахим сайтын мэдээллийг ашиглан, үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил төстэй үзүүлэлт бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг сонгож, зах зээлийн судалгаа, тохируулга, харьцуулалт хийжээ.

Хэргийн баримтаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн (2010 оны) 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний арга, аргачлалыг зөрчсөн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

4.4. Нэхэмжлэгч нь шинжээчийн үнэлгээ зах зээлийн үнээс бага, бодитой бус гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

5. Иймд нэхэмжлэгч нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгчийн гаргасан шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золжавхаа шүүх хуралдааны товыг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй гэж үзэх хүсэлт, нотлох баримт шүүхэд гаргаагүй байна. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлтийг шүүх хангаж *******лэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт нийцжээ.

 

7. Анхан шатны ******* ******* Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул ******* *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2023/01222 дугаар *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА