| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0068/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Н.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911001730037 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Б.Н, 1996 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн хүнд машины оператор мэргэжилтэй, Авто комплекс автомашины угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр баг, дуурлигт оршин хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 14-309/б тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/................../,
Яллагдагч Н.Б нь 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-ны шилжих шөнө 02 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутагт хохирогч Б.Пүрэвдоржтой маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…өөрийн эзэмшлийн 35-93 УНК улсын дугаартай Тоёота приус 11 маркийн хар хөх өнгийн автомашинаар таксинд явдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 25-ны шөнийн 02 цагийн үед Багшийн дээд автобусны буудал дээр зогсож байгаад үл таних 20-25 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг суулгаад Чингэлтэй дүүргийн Салхит гэх газар луу хүргүүлнэ гэхээр нь явсан. Тэгээд суусан зорчигч нарынхаа хүрэх ёстой газар нь хүргэж өгсөн бөгөөд 39б гэсэн тоот хаягтай хашааны гадаа ирж зогссон. Тухайн үед эмэгтэй нь дансаа өгчих, таксигаар үйлчилсэн мөнгөө шилжүүлнэ гэхээр нь би “юу хуцаад байгаа юм бэ, би таксигаар үйлчилсэн мөнгөө бэлнээр нь авмаар байна гэхэд нөхөр нь бололтой нөгөө эрэгтэй нь “чи муу эхнэр хэл амаар доромжилдог юм бэ” гээд намайг машин дотор заамдаж аваад мөргөх гэж үзсэн боловч би бултчихсан. Тэгээд бид хоёр машинаас бууцгаасан бөгөөд нөгөө хоёр эрэгтэй, эмэгтэй хоёр чинь картнаас мөнгө авч өгнө гээд гэр лүүгээ орчихоод картаа авчихаад эргээд гараад ирсэн. Эрэгтэй нь “чи муу бид хоёрыг буцааж хүргэж ирнэ шүү пизда минь” гэхээр нь би “чадахгүй ээ бензинийхээ мөнгийг өгвөл болно” гэж хэлтэл нөгөө залуу “чи ер нь яана гээд байгаа пизда вэ буугаад ир” гэхээр нь миний ч гэсэн дургүй хүрээд машинаас буусан. Би машинаас буугаад нөгөө залуу руу очоод “чи ч гэсэн түрүүнээс хойш юу гээд байгаа юм бэ? гэхэд нөгөө залуу миний нүүрэн тус газар 2 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-11-13х/,
Яллагдагч Н.Б мэдүүлэхдээ: “...Тэгээд би тэр залуутай заамдалцаж аваад хашаанд шахаад баруун гараараа тэр залуугийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-27-28х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №654 тоот дүгнэлтэд:
“1.Б.Пүрэвдоржийн биед зүүн нүдний ухархайн дотор, доод хананы хугарал, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-20х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-ны шилжих шөнө 02 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутагт хохирогч Б.Пүрэвдоржтой маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Пүрэвдорж нь хохирол барагдуулсан тул гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.