Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М.Б-д холбогдох эрүүгийн 1819002930160 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, туслах тогооч ажилтай, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 1-44 в тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт М.Б / ЕУ95050417/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Этай маргалдаж улмаар түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Эыг мангасдсан, өшиглөөгүй. Эын хаана цохьсоноо сайн санахгүй байна... гэв,

Шүүгдэгч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Э бид хоёр хоорондоо маргалдаад би Эыг нүүрлүү нь мангасдаж унагаагаад нүүрлүү нь хоёр удаа өшиглөсөн. ...Этай маргалдаад би босож очоод Эыг мангасдаад унахаар нь цээжрүү нэг удаа өшиглөсөн ...мангасдах үед ...довжоон дээр сууж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 20 дугаар хуудас/,

Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Б бид 2 юм ярьж байгаад маргалдаад Б миний нүүрлүү гараараа цохихоор нь би хойшоо савж унахдаа толгойгоороо унасан чинь Б миний дээрээс хэд хэдэн удаа цохьсон ...гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

Гэрч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Б Эыг мангасдахаар нь салгасан ...Б Эыг өшиглөж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02/0323 дугаартай дүгнэлтэнд: “...Д.Эын биед толгой, баруун чихний урд хэсэг, зүүн чихний дэлбэнгийн шарх, тархи доргилт, духны цус хуралт, нуруу, баруун, зүүн гарын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ. /хх-ийн 11 дүгээр хуудас/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-31 / зэргийг шинжлэн судлав.

         

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч М.Б нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэрч Н.Нын гэрт буюу сондгой 58 айлын орцонд хохирогч Д.Этай маргалдаж улмаар түүний нүүр лүү цохьсны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Э бид хоёр хоорондоо маргалдаад би Эыг нүүрлүү нь мангасдаж унагаагаад нүүрлүү нь хоёр удаа өшиглөсөн. ...Этай маргалдаад би босож очоод Эыг мангасдаад унахаар нь цээжрүү нэг удаа өшиглөсөн ...мангасдах үед ...довжоон дээр сууж байсан..." гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Б бид 2 юм ярьж байгаад маргалдаад Б миний нүүрлүү гараараа цохихоор нь би хойшоо савж унахдаа толгойгоороо унасан чинь Б миний дээрээс хэд хэдэн удаа цохьсон ...гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Б Эыг мангасдахаар нь салгасан ...Б Эыг өшиглөж байсан..." гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02/0323 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгчийн хохирогчид халдсан үйлдэл нь  хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шалтгаант холбоотой ба шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Х овогт М.Б-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн ажил эрхэлж буй байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан түүнд 500 / таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт М.Б-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 500 / таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь 500000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Х.ГАНБОЛД