Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01451

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023   07   24   210/МА2023/01451

 

 

А.Сарантолийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/01289 дугаар *******тэй

Нэхэмжлэгч А.Сарантолийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02785 дугаар *******ээр ТАДЭБС ХХК, А.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 241,631,911 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгож, Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 24 дүгээр гудамж, 560 тоот хаягт байршилтай хувийн сууц, газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэсэн.

1.2. ******* ******* ******* ******* газраас шинжээч томилж үнэлгээ хийлгүүлсэн Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ш22-44 тоот дүгнэлтэд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 36,680,255 төгрөгөөр үнэлсэн. Гэвч тус үл хөдлөх эд хөрөнгийг нийслэлийн хот төлөвлөлтийн байгууллагатай 80,000,000 төгрөгөөр буюу 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар сольж авахаар тохиролцсон.

Иймд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02785 дугаар *******ээр ТАДЭБС ХХК, А.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 241,631,911 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэсэн.

2.2. ******* ******* ******* ******* ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлбөр төлөгч ТАДЭБС ХХК, А.******* нарт холбогдох ******* хуудсыг хүлээн авч, ******* гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч нар нь төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 24 дүгээр гудамж, 560 тоот хаягт байршилтай хувийн сууц, газрыг ******* гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20290006/01 дугаар актаар битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20290006/05 дугаар тогтоолоор хураан авсан.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авах тухай мэдэгдлүүдийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт хүргүүлэхэд төлбөр төлөгч ТАДЭБС ХХК 70,000,000 төгрөгөөр үнэлсэн, А.*******, Д.Бүрэндэлгэр, З.Даариймаа нар шинжээч томилж үнэлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул шинжээчээр Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийг томилсон. Шинжээч нь барьцаа хөрөнгийг 36,680,255 төгрөгөөр үнэлсэн.

Иймд ******* ******* ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч А.Сарантолийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******лэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн хувийн сууц, газрыг 36,680,255 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээ биш бөгөөд тухайн ******* нь дахин төлөвлөлтөд орсон, үнэлгээ нь өссөн байдлыг шүүх огт үнэлээгүй. Уг газрыг 2 өрөө орон сууцаар солих гэрээ хийгдсэн байгаа тухай миний тайлбарыг шүүх огт үнэлээгүй. Мөн дээрх гэрээг шүүх хуралдаанд гаргаж өгөх байсан боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй учир өгч чадаагүй.

Иймд анхан шатны ******* *******ийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрийн хөрөнгийг бодитоор үнэлүүлэх боломж гаргаж өгнө үү гэжээ.

 

  5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

   1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны ******* *******ийг хүчингүй болгож, хэргийг дахин *******лүүлэхээр буцаав. 

 

2. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан *******лэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс ******* ******* хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.1. Хэрэг хянан *******лэх ажиллагаанд нэхэмжлэгч А.Сарантолийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Д.Эрдэнэбаатарыг оролцуулжээ.

Хэргийн 104 дэх талд А.Сарантолиос Д.Эрдэнэбаатарт 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр олгосон итгэмжлэл авагдсан ба уг итгэмжлэлд Төлөөлүүлэгч энэхүү итгэмжлэлийн дагуу Төрийн банкны нэхэмжлэлтэй надад холбогдох зээлийн төлбөр гаргуулах иргэний хэрэгт хариуцагч талыг төлөөлөн хэрэг хянан *******лэх ажиллагаанд оролцох ... гэж тусгагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар иргэн нь төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан *******лэхэд оролцож болох боловч төлөөлөгчийн бүрэн эрхийг итгэмжлэлийн дагуу тодорхойлохоор Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасан.

А.******* нь хэрэг хянан *******лэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэх итгэмжлэлийг Д.Эрдэнэбаатарт олгоогүй байх тул түүнийг нэхэмжлэгч А.Сарантолийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж дүгнэх үндэслэлгүй байна.

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй.

Гэвч шүүх нэхэмжлэгч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийг хэрэг хянан *******лэх ажиллагаанд оролцуулаагүй байх тул дээрх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч А.Сарантолийн гаргасан ... гэрээг шүүх хуралдаанд гаргаж өгөх байсан боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй учир өгч чадаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэстэй.

 

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн ******* боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д зааснаар анхан шатны ******* *******ийг хүчингүй болгож, хэргийг дахин *******лүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/01289 дугаар *******ийг хүчингүй болгож, дахин *******лүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА