Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00349/и |
Дугаар | 322 |
Огноо | 2016-06-06 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 322
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Өлзийт сумын Байшир баг Шүтээн толгой гэх газар оршин суух, Өөлд овогт Шаваарайн Нямцэрэн /РД:АЕ66101067/-ийн нэхэмжлэлтэй
Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд 1981 оны 6-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд саальчин, төлчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ш.Нямцэрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Нямцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 1981 оны 6-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд саальчин, төлчин, малчнаар ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн тамга, тэмдэг буруу дарагдсан тул тэтгэврээ тогтоолгож, ажилласан жилээ батлуулж чадахгүй хохироход хүрээд байна. Иймд миний Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд 1981 оны 6-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд саальчин, төлчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Нямцэрэн нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ш.Нямцэрэн нь Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд 1981 оны 6-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар,
2. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:
- Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 12-р сарын 23-ны өдрийн “Үйлдвэрлэлийн даалгаврын биелэлт хэлэлцэх тухай” тогтоолын хуулбар,
- Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 8-р сарын 9-ний өдрийн “Болзол дүгнэх тухай” тогтоолын хуулбар,
- Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 2-р сарын 18-ны өдрийн “Шагнал олгох тухай” тогтоолын хуулбар,
- Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 ны 1-р сарын 16-ны өдрийн “Болзол дүгнэх тухай” тогтоолын хуулбар,
- Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 3-р сарын 15-ны өдрийн “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоолын хуулбар,
3. Шаваарайн Нямцэрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,
4. Ш.Нямцэрэнгийн ажиллаж байсан байдлын талаар
гэрч Б.Баяраагийн өгсөн ... Би 1977 оноос 1992 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн Ямаат бригадад 1977 оноос 1980 оны хүртэлх хугацаанд малчин, 1980 оноос нэгдэлд тарах хүртэлх хугацаанд бригадын даргаар тасралтгүй ажиллаж байсан. Ш.Нямцэрэн нь Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд 1981 оноос 1990 оныг хүртэлх хугацаанд саальчин, малчнаар ажиллаж байсан. Би Ш.Нямцэрэнтэй хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ... гэх мэдүүлэг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өөлд овгийн Шаваарайн Нямцэрэнгийн Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд 1981 оны 6-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд саальчин, төлчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ