Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Н.Нарантуяа, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Улсын яллагч Т.Эрдэнэбат,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгчид Ө.Болормаа, Н.Цэрэнчимэд,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бат-Эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч Д.Дамдин нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.От холбогдох эрүүгийн 1811022600719 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б овогт М.О, 1984 оны 01 сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Арж групп ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 10 дугаар гудамж 148 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

            Урд: Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч М.О нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар Сургуулийн 6 дугаар гудамжны 81 тоот төрсөн эгч М.Булгантамирын гэрт төрсөн ах М.Баяраатай маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас М.Баяраа нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Ах өөдөөс өндийгөөд ирэхээр нь би баруун гараараа нэг удаа алгадаад зүүн хөлөөрөө өвчүү, хавирганы доод хэсэг рүү нь нэг удаа жийсэн юм. Ах надад жийлгүүлээд сууж байсан буйдан сандал руу тэгнээд унасан. Энэ үед ах буйдан сандал дээр тонгойчихоод суугаад байсан. Би ах руу очиход нэг хөл дээрээ өвдөглөчихсөн гэдсээр өвдөөд байна гээд сууж байсан. Нэг удаа алгадсан, нэг удаа хэвлий рүү нь хөлөөрөө жийсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-124х/,

Шүүгдэгч М.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед миний утас руу дүү Булгантамир залгаад Баяраа ах Гэмтлийн эмнэлэг дээр хагалгаанд орох гэж байна гэнэ ээ гэж хэлсэн. Сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаад удалгүй нас барсан талаар эмч нар хэлсэн. Булгантамираас юу болсон талаар асуухад өчигдөр орой 18 цагийн үед Баяраа ах согтуу орж ирсэн би загнаад байж байсан чинь Отгонбаяр орж ирээд та бас л ууж идээд байж байна уу? Гээд Баяраа ахыг загнаад тэгсэн чинь Баяраа ах яадаг юм угаасаа үхэх гэж байгаа миний яах чамд ямар хамаатай юм гээд маргалдаад Отгонбаяр нэг түлхсэн юм. Тэгээд Баяраа ах гараад явчихсан гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-54-55х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бат-Эрдэнээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Гэрч Д.Оюунтунгалагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Өчигдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ням гаригт Булгантамир эгчийн хүүхдийг хараад хамт гэрт байж байтал гаднаас талийгаач Баяраа ах согтуу орж ирсэн. Энэ үед Булгантамир эгчийн дүү нь гэх сахалтай нэг залуу намхан нуруутай бор царайтай кэбкэн малгайтай залуугийн хамтаар халамцуу орж ирсэн. Тэгээд Булгантамир эгчийн уйлсан байхыг хараад Баяраа ахыг загнах өнгө аястай уур амьсгал таагүй болоод ирэхээр нь би хүүхдийг Булгантамир эгчид өгөөд гэртээ орсон. Гэртээ байж байгаад жорлон орох гээд гарахад “хэл амаараа ярь, чиний гарын аяыг яаж даах юм бэ” гэх Булгантамир эгчийн дуу гарсан. Ингээд удалгүй нөхөр бид хоёр хадам ээжийнд очиж хүүхдүүдээ авах гээд хамт гэрээс гарахад талийгаач Баяраа ахтай гудамжны үзүүрт таарсан. Тэрбээр биеийн хэвлий гэдэс хэсгээ гараараа дарчихсан шонгийн модны хажууд эвхэрчихсэн газар сууж байсан” гэх мэдүүлэг /хх-59х/,

Гэрч М.Булгантамираас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Баяраа ахыг орж ирснээс хойш 10-20 орчим минутын дараа гаднаас манай бага дүү Отгонбаяр нэг найзтайгаа хамт орж ирсэн. Тэгээд Отгонбаяр орж ирээд Баяраа ахад яах гэж архи уучихаад хэдэн дүү нартаа гай болж байдаг юм гэж хэлэхэд Баяраа ах яадаг юм гээд хэрэлдээд босоод ирсэн. Тэгтэл Отгонбаяр нь талийгаач Баяраа ахад хандаж би таныг урьд нь энд ирээд амьдар гэж олон хэлсэн биз дээ гээд Баяраа ахын толгой руу нь гараараа нэг удаа цохиход Баяраа ах манай гэрт байдаг буйдан маягийн сандалыг тэгнээд унасан. Тэгээд Баяраа ахыг унасаны дараа Отгонбаяр мөн гараараа Баяраа ахын гэдэс хэвлий орчимд нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд Отгонбаяртай хамт орж ирсэн найз нь Отгонбаярыг араас нь тэвэрч аваад би урдуур нь ороод битгий зодолд, Баяраа ах гарын аяыг чинь даахгүй гэж хэлээд салгасан. Тэгээд Баяраа ах босоход ямар ч байсан амнаас нь цус гараад уруул нь цус болсон. Тэгээд Баяраа ах босоод ямар нэгэн зүйл ярилгүй гараад байшингийн урд довжоон дээр эвхэрээд тонгойгоод 20 орчим минут сууж байгаад гараад явсан” гэх мэдүүлэг /хх-61-62х/,

Гэрч Ц.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Отгонбаяр бид хоёр 5 буудлаас алхаад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байдаг эгчийнх нь гэрт ирсэн. Би үүдний өрөөнд хаалганы дэргэд сууж байхад Отгонбаяр том өрөө рүү ороод ахдаа хандаад “Та одоо архиа болиоч байнга нялх хүүхэдтэй хүн зовоож байх юм гэртээ хариач” гэж хэлсэн. Ах нь том өрөөний үүдний хэсэгт буйдан сандал дээр сууж байхад Отгонбаяр маргалдаад байх үедээ очоод баруун гараараа нэг удаа алгадахад ах нь газарт суугаад сандал руу хойшоо налсан. Тэр үед Отгонбаяр зүүн гараараа заамдаад баруун гараар толгой руу нь нэг удаа цохисон. Отгонбаяр ахыгаа цохиод эхлэхээр нь очоод болиоч гэж хэлээд хойш нь татаад салгасан. Тэр үед ах нь сандалын урд хөлөө нугалаад суучихсан байж байснаа давсаг руу өвдөөд байна гээд хэвлий хэсэгтээ дараад байсан. Ах нь атийсан /бөхийсөн/ байдалтай, хэвлий хэсэгтээ гараараа дараад гутлаа өмсөх гээд 20 орчим минут суусан. Чанга чанга дуугараад буйдан сандал нь пир пар гээд дуугарахад нь юу болов гээд босоод очиход эгч нь хүүгээ тэврээд оччихсон чи одоо боль, битгий зодоод байгаач, хэл амаараа яриач гэж хэлсэн. Отгонбаярын ах нь буйдан сандал дээр тэгнээд хэвтчихсэн, Отгонбаяр зүүн гараараа заамдаад дарчихсан, гараа далайгаад цохих гэж байхаар нь очоод араас нь тэврээд хойшоо татсан. Би чи боль гээд татаад авахад ахынх нь уруулаас цус гарсан байсан. Би Отгонбаярыг татаад салгаад байж байхад ах нь өндийх үедээ давсаг руу хатгаад өвдөөд байна гээд хэвлийгээ бариад ёолж эхэлсэн. Ахыгаа гар гэхэд ах нь гэдсээ бариад гараад явсан. Гадаа үүдний амбаарт гутлаа өмсөх гээд 20 орчим минут сууж байгаад гарсан” гэх мэдүүлэг /хх-63-64х/,

Гэрч Ё.Цэцэгмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Өнөөдөр 11 цагийн үед манай цахим бүртгэлийн ажилтан эмчийн өрөөнд орж ирээд Оюунаа эмчид гадаа үүдэнд гэдсээ барьсан, нилээд хүнд хүн байна, гэдэс цүдийчихсэн нэлээн өвдөлттэй хүн байна гэсэн. Тэгээд Оюунаа эмч бид хоёр өрөөнөөс гарч коридорт сандал дээр сууж байсан Баяраа гэх хүнд үзлэг хийж өрөөнд оруулсан. Үзлэг хийхэд маш их зовиуртай хэвтэж чадахгүй өөрөө болохоор хэвлий хэсгээр өвдөөд байна гээд баруун талаар хэвтээд байсан. Дээшээ болон зүүн талаараа хэвтэж чадахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-66х/,

Гэрч Е.Оюунчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Хамгийн зүүн талын сандал дээр эрэгтэй хүн урагшаа бөхийчихсөн нилээн зовиуртай байдалтай сууж байгаа харагдсан. Би тухайн үед хүний биед үзлэг хийхээр биеийн гадна байдлыг харах гэхэд хэвтэж чадахгүй хэвлий хэсгээрээ маш их өвдөж өайгаа байдалтай урагшаа тонгойсон байдалтай байгаад байсан. Хэвлийдээ гар хүргэхгүй хэвлийг тэмтрэхэд хатуу байсан” гэх мэдүүлэг /хх-67х/,

Гэрч Г.Отгон-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэр хүн надад 2018 оны 8 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд хүнд цохиулсан гэж хэлсэн. Би хаана цохиулсан юм бэ гэхэд гэдэс буюу хэвлий хэсэгт 1 удаа цохиулсан гэж хэлсэн. Би тэр хүнээс хүнд цохиулж зодуулсан уу гэж асуухад таних 1 хүнд хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглүүлсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-69х/,

Шинжээч Н.Энхцолмонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Нарийн гэдэсний шарх, цус хуралт няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Дурьдагдсан гэмтлийг авсан даруйдаа эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой. Гэмтэл гэж үзэж байгаа учир нь гадны хүчин зүйлээр үүсгэгдэнэ. Хүнд зэргийн гэмтлүүд нь 1 удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байсан” гэх мэдүүлэг /хх-81х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 сарын 4-ний өдрийн шинжээчийн 1808 тоот дүгнэлтэд:

 “1. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цутгалан хэсэг, сэмжний язарсан шарх, цус хуралт, няцрал гэмтлийн улмаас нарийн гэдэсний агууламж хэвлийн хөндийд тархаж хэвлийн гялтангийн баалсан үрэвсэл, хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ.

2. Талийгаачийн цогцост хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цутгалан хэсэг, сэмжний язарсан шарх, цус хуралт, няцрал, дээд уруулын зүүн талын дотор салстын цус хуралт, баруун шууны шарх, зүүн хавирганы нум орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

3. Талийгаачид үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. ГССҮТ-н Хавсарсан гэмтлийн тасгийн №10135 тоот өвчний түүхэнд бичигдснээр талийгаач нь АВ(IV) бүлгийн цустай байна.

5. Талийгаачид үхэлд хүргээгүй нойр булчирхайн архаг үрэвсэл бүхий өвчин тогтоогдлоо.

6. Талийгаачийн нас барсан хугацааг цогцосны анхны үзлэг хийсэн эмч тогтооно. ГССҮТ-н Хавсарсан гэмтлийн тасгийн №10135 тоот өвчний түүхэнд бичигдснээр 2018 оны 8 сарын 13-ны өдрийн 1730   минутанд нас баржээ.

7. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна” гэжээ /хх-74-76х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-11х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-18х/,

Шүүгдэгч М.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-125х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-127х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-130-132х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.    

Шүүгдэгч М.О нь 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар Сургуулийн 6 дугаар гудамжны 81 тоот төрсөн эгч М.Булгантамирын гэрт төрсөн ах М.Баяраатай маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас М.Баяраа нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч М.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

шүүгдэгч М.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Ах өөдөөс өндийгөөд ирэхээр нь би баруун гараараа нэг удаа алгадаад зүүн хөлөөрөө өвчүү, хавирганы доод хэсэг рүү нь нэг удаа жийсэн юм. Ах надад жийлгүүлээд сууж байсан буйдан сандал руу тэгнээд унасан. Энэ үед ах буйдан сандал дээр тонгойчихоод суугаад байсан. Би ах руу очиход нэг хөл дээрээ өвдөглөчихсөн гэдсээр өвдөөд байна гээд сууж байсан. Нэг удаа алгадсан, нэг удаа хэвлий рүү нь хөлөөрөө жийсэн ...” гэх мэдүүлэг /хх-124х/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед миний утас руу дүү Булгантамир залгаад Баяраа ах Гэмтлийн эмнэлэг дээр хагалгаанд орох гэж байна гэнэ ээ гэж хэлсэн. Сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаад удалгүй нас барсан талаар эмч нар хэлсэн. Булгантамираас юу болсон талаар асуухад өчигдөр орой 18 цагийн үед Баяраа ах согтуу орж ирсэн би загнаад байж байсан чинь Отгонбаяр орж ирээд та бас л ууж идээд байж байна уу? Гээд Баяраа ахыг загнаад тэгсэн чинь Баяраа ах яадаг юм угаасаа үхэх гэж байгаа миний яах чамд ямар хамаатай юм гээд маргалдаад Отгонбаяр нэг түлхсэн юм. Тэгээд Баяраа ах гараад явчихсан гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-54-55х/,

гэрч Д.Оюунтунгалагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Өчигдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ням гаригт Булгантамир эгчийн хүүхдийг хараад хамт гэрт байж байтал гаднаас талийгаач Баяраа ах согтуу орж ирсэн. Энэ үед Булгантамир эгчийн дүү нь гэх сахалтай нэг залуу намхан нуруутай бор царайтай кэбкэн малгайтай залуугийн хамтаар халамцуу орж ирсэн. Тэгээд Булгантамир эгчийн уйлсан байхыг хараад Баяраа ахыг загнах өнгө аястай уур амьсгал таагүй болоод ирэхээр нь би хүүхдийг Булгантамир эгчид өгөөд гэртээ орсон. Гэртээ байж байгаад жорлон орох гээд гарахад “хэл амаараа ярь, чиний гарын аяыг яаж даах юм бэ” гэх Булгантамир эгчийн дуу гарсан. Ингээд удалгүй нөхөр бид хоёр хадам ээжийнд очиж хүүхдүүдээ авах гээд хамт гэрээс гарахад талийгаач Баяраа ахтай гудамжны үзүүрт таарсан. Тэрбээр биеийн хэвлий гэдэс хэсгээ гараараа дарчихсан шонгийн модны хажууд эвхэрчихсэн газар сууж байсан” гэх мэдүүлэг /хх-59х/,

гэрч М.Булгантамираас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Баяраа ахыг орж ирснээс хойш 10-20 орчим минутын дараа гаднаас манай бага дүү Отгонбаяр нэг найзтайгаа хамт орж ирсэн. Тэгээд Отгонбаяр орж ирээд Баяраа ахад яах гэж архи уучихаад хэдэн дүү нартаа гай болж байдаг юм гэж хэлэхэд Баяраа ах яадаг юм гээд хэрэлдээд босоод ирсэн. Тэгтэл Отгонбаяр нь талийгаач Баяраа ахад хандаж би таныг урьд нь энд ирээд амьдар гэж олон хэлсэн биз дээ гээд Баяраа ахын толгой руу нь гараараа нэг удаа цохиход Баяраа ах манай гэрт байдаг буйдан маягийн сандалыг тэгнээд унасан. Тэгээд Баяраа ахыг унасаны дараа Отгонбаяр мөн гараараа Баяраа ахын гэдэс хэвлий орчимд нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд Отгонбаяртай хамт орж ирсэн найз нь Отгонбаярыг араас нь тэвэрч аваад би урдуур нь ороод битгий зодолд, Баяраа ах гарын аяыг чинь даахгүй гэж хэлээд салгасан. Тэгээд Баяраа ах босоход ямар ч байсан амнаас нь цус гараад уруул нь цус болсон. Тэгээд Баяраа ах босоод ямар нэгэн зүйл ярилгүй гараад байшингийн урд довжоон дээр эвхэрээд тонгойгоод 20 орчим минут сууж байгаад гараад явсан” гэх мэдүүлэг /хх-61-62х/,

гэрч Ц.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Отгонбаяр бид хоёр 5 буудлаас алхаад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байдаг эгчийнх нь гэрт ирсэн. Би үүдний өрөөнд хаалганы дэргэд сууж байхад Отгонбаяр том өрөө рүү ороод ахдаа хандаад “Та одоо архиа болиоч байнга нялх хүүхэдтэй хүн зовоож байх юм гэртээ хариач” гэж хэлсэн. Ах нь том өрөөний үүдний хэсэгт буйдан сандал дээр сууж байхад Отгонбаяр маргалдаад байх үедээ очоод баруун гараараа нэг удаа алгадахад ах нь газарт суугаад сандал руу хойшоо налсан. Тэр үед Отгонбаяр зүүн гараараа заамдаад баруун гараар толгой руу нь нэг удаа цохисон. Отгонбаяр ахыгаа цохиод эхлэхээр нь очоод болиоч гэж хэлээд хойш нь татаад салгасан. Тэр үед ах нь сандалын урд хөлөө нугалаад суучихсан байж байснаа давсаг руу өвдөөд байна гээд хэвлий хэсэгтээ дараад байсан. Ах нь атийсан /бөхийсөн/ байдалтай, хэвлий хэсэгтээ гараараа дараад гутлаа өмсөх гээд 20 орчим минут суусан. Чанга чанга дуугараад буйдан сандал нь пир пар гээд дуугарахад нь юу болов гээд босоод очиход эгч нь хүүгээ тэврээд оччихсон чи одоо боль, битгий зодоод байгаач, хэл амаараа яриач гэж хэлсэн. Отгонбаярын ах нь буйдан сандал дээр тэгнээд хэвтчихсэн, Отгонбаяр зүүн гараараа заамдаад дарчихсан, гараа далайгаад цохих гэж байхаар нь очоод араас нь тэврээд хойшоо татсан. Би чи боль гээд татаад авахад ахынх нь уруулаас цус гарсан байсан. Би Отгонбаярыг татаад салгаад байж байхад ах нь өндийх үедээ давсаг руу хатгаад өвдөөд байна гээд хэвлийгээ бариад ёолж эхэлсэн. Ахыгаа гар гэхэд ах нь гэдсээ бариад гараад явсан. Гадаа үүдний амбаарт гутлаа өмсөх гээд 20 орчим минут сууж байгаад гарсан” гэх мэдүүлэг /хх-63-64х/,

гэрч Ё.Цэцэгмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Өнөөдөр 11 цагийн үед манай цахим бүртгэлийн ажилтан эмчийн өрөөнд орж ирээд Оюунаа эмчид гадаа үүдэнд гэдсээ барьсан, нилээд хүнд хүн байна, гэдэс цүдийчихсэн нэлээн өвдөлттэй хүн байна гэсэн. Тэгээд Оюунаа эмч бид хоёр өрөөнөөс гарч коридорт сандал дээр сууж байсан Баяраа гэх хүнд үзлэг хийж өрөөнд оруулсан. Үзлэг хийхэд маш их зовиуртай хэвтэж чадахгүй өөрөө болохоор хэвлий хэсгээр өвдөөд байна гээд баруун талаар хэвтээд байсан. Дээшээ болон зүүн талаараа хэвтэж чадахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-66х/,

гэрч Е.Оюунчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Хамгийн зүүн талын сандал дээр эрэгтэй хүн урагшаа бөхийчихсөн нилээн зовиуртай байдалтай сууж байгаа харагдсан. Би тухайн үед хүний биед үзлэг хийхээр биеийн гадна байдлыг харах гэхэд хэвтэж чадахгүй хэвлий хэсгээрээ маш их өвдөж өайгаа байдалтай урагшаа тонгойсон байдалтай байгаад байсан. Хэвлийдээ гар хүргэхгүй хэвлийг тэмтрэхэд хатуу байсан” гэх мэдүүлэг /хх-67х/,

гэрч Г.Отгон-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэр хүн надад 2018 оны 8 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд хүнд цохиулсан гэж хэлсэн. Би хаана цохиулсан юм бэ гэхэд гэдэс буюу хэвлий хэсэгт 1 удаа цохиулсан гэж хэлсэн. Би тэр хүнээс хүнд цохиулж зодуулсан уу гэж асуухад таних 1 хүнд хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглүүлсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-69х/,

шинжээч Н.Энхцолмонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Нарийн гэдэсний шарх, цус хуралт няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Дурьдагдсан гэмтлийг авсан даруйдаа эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой. Гэмтэл гэж үзэж байгаа учир нь гадны хүчин зүйлээр үүсгэгдэнэ. Хүнд зэргийн гэмтлүүд нь 1 удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байсан” /хх-81х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 сарын 4-ний өдрийн шинжээчийн 1808 тоот дүгнэлт /хх-74-76х/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-11х/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-18х/, шүүгдэгч М.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-125х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-127х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-130-132х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх шүүгдэгч М.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бат-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 123 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овогт М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Оыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.От оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оын цагдан хоригдсон 123 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.  

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.О нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.От цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ё.ЦОГТЗАНДАН

 

                             ШҮҮГЧИД                                                   С.БАТЖАРГАЛ

 

                                                                                          Н.НАРАНТУЯА