Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 7

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,

Улсын яллагч П.Нямцэцэг,

Шүүгдэгч Х.М/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Х.М холбогдох эрүүгийн 1811003721103 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч О овогт Х.М, Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Цүцүкү яама” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 14 дүгээр гудамжны 212 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:................................/.

Шүүгдэгч Х.Мнь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 15-511 тоотод хамтран амьдрагч Д.Нямтогтохын төрсөн дүү, хөгжлийн бэрхшээлтэй Д.Баасанбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Мс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…эхнэр Нямтогтох орж ирээд гадаа манай хар нохой буудуулчихсан байна гэж хэлэхээр нь Баасанбатыг чи сая гаднаас орж ирсэн хашааны хаалгаа түгжихгүй яасан юм бэ гэж хэлсэн чинь уурлаад бид 2 ноцолдоод зууралдаад би түлхчихсэн чинь халуун зуух руу уначихсан” гэх мэдүүлэг /хх-56х/,

Шүүгдэгч Х.Мс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Баасанбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Тэр өдөр би найзынхаа хүүхдийн үсний даахинд яваад бага зэрэг архи уугаад ирсэн. Гэртээ ирэхэд хүргэн ах Мөнхтөгс согтуу байсан бөгөөд би гаднаас нэг шил архи авч ороод унтаад өгсөн. Сэрээд байж байгаад нэг мэдсэн чинь миний зүүн талын тохой болон зүүн талын ташаа орчим пийшинд түлэгдсэн юм. Би түүнийгээ эмнэлэгт очоод мэдсэн. Намайг пийшин лүү түлхээд дарсан юм байна лээ” гэх  мэдүүлэг /хх-22х/,

Гэрч Д.Нямтогтохоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би орой ажлаа тараад гэртээ ирэхэд Мөнхтөгс Баасанбат хоёр согтуу байсан. Орой гэртээ ирэхэд манай хар зүсмийн нохой хашааны үүдэнд буудуулчихсан байхаар нь Мөнхтөгс Баасанбат хоёрт хэлэхэд Мөнхтөгс би хараадахъя гээд сүх бариад гарсан. Харчихаад гаднаас сүхээ бариад орж ирэхэд нь Баасанбат нохойгоо алчихаад ороод ирсэн үү гэж хэлсэн. Тэгээд Мөнхтөгс Баасанбаттай муудалцаж бид нарыг бүгдийг нь хараагаад пизданууд минь гэж дарамталсан. Манай дүү Баасанбатын толгой руу цохиод зодож эхэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,

Насанд хүрээгүй гэрч Б.Хишигдэлгэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “манай нохойг гадаа буудчихсан байсан. Аав Мөнхтөгс гадагшаа сүх бариад гарсан чинь Баасанбат ах нохойгоо алчихаад ирэв үү гэж хэлсэн чинь ээж үгүй ээ мод хагалчихаад ирсэн юм гэж хэлсэн. Тэгсэн аав Баасанбат ахыг цэцгээр цохиод ээж айгаад цагдаа дуудах гэсэн чинь ээжийг түлхэж унагаагаад утсыг нь газар шидэж эвдэлсэн. Ээж гараад гүйсэн чинь аав ахыг барьж аваад ах зугтаад гүйх гэсэн чинь ахтай ноцолдоод ахыг халуун пийшин дээр дараад унагаасан” гэх мэдүүлэг /хх-37х/,

Гэрч Р.Лхагвасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Нямтогтох Мөнхтөгсөд зодуулсан талаар надад нэг ч удаа ярьж байгаагүй. Харин дүү Баасанбатыг Мөнхтөгс зоддог талаар ярьж байсан. Анх ирээд л дүүг нь зодож уруул амыг нь гэмтээж гадна дотногүй гэмтээж олон оёдол тавиулж байсан гэсэн. 2016 онд Баасанбатыг зодсон гээд намайг дуудаад би цагдаад дуудлага өгч байсан. Баасанбат Мөнхтөгстэй муудалцаад хэрүүл хийх бүртээ Нямаа намайг дууддаг. Ер нь Мөнхтөгс хөгжлийн бэрхшээлтэй дүү Баасанбатыг ад үзэж байнга зодож байдаг” гэх мэдүүлэг /хх-38-39х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1951 тоот шинжээчийн дүгнэлтэд:

“1. Д.Баасанбатын биед зүүн шуу, бүсэлхийд биеийн нийт гадаргуугийн 3-4%-ыг хамарсан II-IIIА зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-45х/,

Шүүгдэгч Х.Мийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-76х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-77х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Х.Мнь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 15-511 тоотод хамтран амьдрагч Д.Нямтогтохын төрсөн дүү, хөгжлийн бэрхшээлтэй Д.Баасанбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Х.Мөнхтөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Баасанбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохирлын талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Х.Мөнхтөгсийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцсон ба шүүгдэгч Х.Мөнхтөгсийн торгох ялыг 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Х.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд буюу 2019 оны 2 сарын 24-ний өдөр төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН