Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 324

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                  зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Арслан цохионы 9-16 тоотод оршин суух Т.Зандансүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 2-36 дугаар байрны 3-26 тоотод оршин суух Очирт овогт Дүйнхэрсүрэнгийн Бат-Эрдэнэд /РД:АЮ79030311/-д холбогдох

320 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Зандансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Зандансүрэн би Д.Бат-Эрдэнэд 2015 оны 12-р сарын 2-ны өдөр 250 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Гэвч Д.Бат-Эрдэнэ нь өнөөг хүртэл мөнгөө өгөлгүй, хугацаа хойшлуулсаар өдийг хүрлээ. Иймд Д.Бат-Эрдэнээс 250 000 төгрөгийг 4 сарын хүүтэй нь сарын 7 хувийн хүүгээр бодож, хүүний мөнгө 70 000 төгрөг, нийт 320 000 төгрөгийг Д.Бат-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: ... Зандансүрэнгээс 2015 оны 12-р сард 250 000 төгрөг тодорхой хугацаагаар авсан болно. Одоог хүртэл төлөөгүй нь үнэн болно. Миний бие 2016 оны 6-р сард багтаан барагдуулж өгнө. 320 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Зандансүрэн нь Д.Бат-Эрдэнэд холбогдуулан 320 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Бат-Эрдэнэ нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Иймд Д.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бат-Эрдэнээс 5 125 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 5 125 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Т.Зандансүрэнгийн нэхэмжлэлтэй 320 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Бат-Эрдэнэ хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бат-Эрдэнээс 5 125 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 5 125 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ