Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 306

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Хохирогчийн өмгөөлөгч С.Базарсад,

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Т холбогдох эрүүгийн 1906 00065 0073 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 8-нд Улаанбаатар төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, С.Т .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч С.Т нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 24 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Болортуулыг бусадтай хардан, зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн

байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг

өгөхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаан явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Болортуулын өгсөн мэдүүлэг /хх-5-6/, аюулын зэргийн үнэлгээ /хх-15-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 591 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-51/, шүүгдэгч С.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-38-39/, шүүгдэгч С.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-20/, зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 24 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Болортуулыг бусадтай хардан, зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Болортуулын өгсөн: "...Би нөхөр С.Түвшинтөгстэй 2008 оноос хамтран амьдарч байгаа бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй. Манай нөхөр С.Т нь уурласан болон архи уусан үедээ надад гар хүрдэг. Би сална гэхээр салахгүй миний нэг зүйлийг барьцаалаад аваад явдаг байсан. Тэгээд уучлалт гуйж эвлэрдэг байсан. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр хүүхэд бид 3 Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 32-24 тоотод Ганцэцэг эгчийнд хамт ирсэн. Манай нөхөр С.Т Ганцэцэг эгчийн нөхөр Доржоо ахтай архи хувааж уугаад согтсон. Эхлээд Доржоо ах С.Т нар муудалцаад байсан. Хажуу талын айл дуудлага өгөөд цагдаа ирж Доржоо ахыг эрүүлжүүлэхээр аваад явсан. Харин цагдаа нарыг явсаны дараа С.Т намайг Доржоо ахтай хардаад байсан. Тухайн үед миний уруулыг хазаж, үснээс зулгааж хана, шал, орны толгой мөргүүлээд зодоод эхэлсэн. Миний нүүрэн хэсэгт цохиж үснээс зулгааж чирээд, газарт унагаж дэвссэн. Би өвдөөд орилтол “яасан чанга орилдог гичий вэ” гээд зодоод байсан. Би1-2 удаа цагдаад дуудлага өгч эрүүлжүүлж байсан.” /хх-5-6/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 591 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Б.Болортуулын биедтархи доргилт, дух, уруул, хүзүү, баруун бугалга, тохой, бугуй, зүүн шуу, баруун ташаа, өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, уруулд язарсан шарх, зүүн шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо..

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-23/ гэх дүгнэлт, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Т яллагдагчаар өгсөн: Би сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” /хх-27/ гэх мэдүүлэг,

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-15-16/,

Шүүгдэгч С.Т урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-20/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч С.Т 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 24 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Болортуулыг бусадтай хардан, зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч С.Базарсадын гаргасан: “... тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилсан байх тул хохирогчийг өмгөөлөгчийг гаргасан хүсэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч С.Т нь эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хохирогч Б.Болортуул нь хохирол баримтаар нэхэмжлээгүй бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С.Т ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар С.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан

ирсэн зүйлгүй, С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.       

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС