Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 144

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би,  Налайх хотын захирагч Ш.Хааны нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/317 дугаар захирамжийн Б хэсэг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/320 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмаа 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу “Налайх хотын захирагч Ш.Хааны нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн маргаан бүхий асуудлаар дээд шатны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/88 дугаар захирамж гарсан тул нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна.

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/317 дугаар захирамжийн Б хэсэг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/320 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр гаргажээ. Нэхэмжлэгч Налайх хотын захирагч Ш.Хаанаас 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/04 тоот албан бичгээр Г.Баярмаад олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлээсээ бүрэн буюу хэсэгчлэн татгалзах эрхийг олгожээ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмаа нь Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Налайх хотын захирагч Ш.Хаанаас Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/317 дугаар захирамжийн Б хэсэг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/320 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Н.ДУЛАМСҮРЭН